Өчигдөр цахим үнэмлэхний 60 мянган ширхэгийг хэвлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Иргэний цахим үнэмлэхний бэлдэцийг Франц улсын "Жемальто" компанийн Финлянд улс дахь салбарт бэлтгэж байна.

Өчигдөр цахим үнэмлэхний 60 мянган ширхэгийг хэвлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Иргэний цахим үнэмлэхний бэлдэцийг Франц улсын "Жемальто" компанийн Финлянд улс дахь салбарт бэлтгэж байна. Хамгийн сүүлчийн хэсэг болох 439495 ширхэг бэлдэцийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авснаар нэг сая 999 мянга 995 үнэмлэх иргэдэд тараагдах ёстой юм. Хэвлэх үйлдвэр нь өдөрт 20 цагаар ажиллаж, гурван секунд тутамд нэг үнэмлэх хэвлэх хүчин чадалтай аж. Энэ нь өдөрт 48 мянган ширхэг үнэмлэх хэвлэнэ гэсэн үг юм.