Өнгөрсөн сарын 28-нд цагдаагийн экс дарга нарын шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж, цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзсанаар шүүх хурал хугацаагүйгээр хойшилсон.

Өнгөрсөн сарын 28-нд цагдаагийн экс дарга нарын шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж, цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзсанаар шүүх хурал хугацаагүйгээр хойшилсон. Учир нь Ч.Амарболдын О.Алтангэрэл өмгөөлөгч “Бид шүүх бүрэлдэхүүнд удаа дараалан хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн огт хүлээж авдаггүй. Энэ нь өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхгүй байна. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс туслалцаа үзүүлсэн үзүүлээгүй ялгаагүй юм байна” хэмээн тайлбарлаж байсан. Харин өнөөдөр цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан таван өмгөөлөгч Ч.Амарболд нарт өмгөөлөл үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Б.Чимэг