Ерөнхий сайд Төв аймагт ажиллана

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болсон. Харин одоо байнгын хороо хуралдахаар гишүүд нь цуглаж байна. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн Ерөнхий сайдад тавьсан "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" ажлын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсох байсан. Энэ асуулга хойшилж магадгүй болоод байна. Учир нь Ерөнхий сайд өнөөдөр Төв аймагт ажиллахаар явж байгаа ажээ. Тэрбээр мал төллөлтийн ажилтай танилцах юм байна.