
Тус хуралдаанаар Д.Мөнхөөг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, М.Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч, Д.Алтанжигүүрийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Г.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Н.Сүхбаатарыг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Г.Билгүүнийг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, Д.Бавууг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгч, Г.Есөн-Эрдэнийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ.
Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Д.Алтанцэцэгийг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас, бүрэн эрхийн хугацаа дууссан тул Г.Тэгшсуурийг Дорноговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Г.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Б.Чимэг