бичиг баримтын зөрчилтэй байсан төдийгүй

Түүхэн эх орондоо орогнол хүсч очсон монголын казах иргэн отвертик ашиглан гэрэлгүй гудамжинд үдшийн цагаар дээрмийн халдлага хийж байгаад баригдсан байна. Хамгийн сүүлд 26 настай Казахстаны иргэний "I phone" маркийн утас болон 13 мянган тэнгэ /Казахстаны мөнгөн тэмдэгт/ дээрэмдэж байгаад газар дээрээ баригджээ. Хэрэгтэн 1992 онд төрсөн Монголын паспорттой залуу гэнэ. Тэрээр Алматы хотын ойролцоох дагуул хотод хөлсний байранд амьдардаг байсан байна. Тэрээр энэ хотод 10-аад удаагийн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.