Нутаг нэгт эмэгтэйчүүдээ хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 11.00 цагаас эхэлж, бүтэн долоон цаг үргэлжсэний эцэст дөнгөж сая завсарлалаа.

Нутаг нэгт эмэгтэйчүүдээ хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 11.00 цагаас эхэлж, бүтэн долоон цаг үргэлжсэний эцэст дөнгөж сая завсарлалаа. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцож байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг