Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4804 4805 4806 4807 4808 4809 4810
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
    2017 оны 3 сарын 18
    Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Улаанбаатар өдөртөө 1 хэмийн дулаан байна
    2017 оны 3 сарын 18
    Улаанбаатар өдөртөө 1 хэмийн дулаан байна
  • Нийтийн тээврийн парк шинэчлэлийг үе шаттай хийхдээ агаар, орчны бохирдолыг бууруулах чиглэлд анхаарна
    2017 оны 3 сарын 17
    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр Нийтийн тээврийн газрын дарга Д. Отгонбаатар нар өнөөдөр Хан Уул дүүрэгт ажиллах үеэрээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Нэгтгэлийнхэн үйл ажиллагаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа салбарын сайддаа танилцуулав.

    Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367 тээврийн хэрэгсэл бий. Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнхи нь насжилтын хугацаа дуусч байгаагаас гадна тоног төхөөрөмж нь ч олдохоо больсон, хэтрүүлж хэлбэл үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй болсон учраас парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед шинэчилсэн тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ засвар үйлчилгээний сервис хамтдаа байлгах зарчмыг барих нь чухал гэдгийг инженерүүд салбарын сайдад хэлсэн. Манайхан парк шинэчилнэ гээд баахан автобус аваад ирдэг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг, засвар үйлчилгээнд орхигдож байдаг. Орос ах нарын, урд хөршийн, Солонгос, Японы автобусыг засварлах шинэчлэхэд манай инженерүүд мундаг. Түүнчлэн парк шинэчлэлээс гадна боловсон хүчнийг бэлтгэх, сургах хэрэгтэй байна.” гэлээ.

    Зорчигч тээврийн нэгтгэл гэлтгүй нийтийн тээврийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Өнөөдөр автобусанд төлбөр төлж суудаг иргэн ховордсон. Дан төрийн хөнгөлөлтөнд хамрагдах болсоны зэрэгцээ “Смарт” гээд сайхан нэртэй ухаалаг картаас үүдэн санхүүжилтийн бөөн маргаан хувийн компани, төрийн хооронд үүсэх болсоныг хэллээ. Шулуухан хэлхэд нийслэлийн төсөв хөрөнгөний тал хувь нь шахуу иргэдээ нийтийн тээврээр зорчуулахад зарцуулагдаж, компаниудад татаас хэлбэрээр өгч байгаа юм. Шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг ч нуусангүй. Өнөөдөр нийтийн тээвэрт огт хэрэггүй автобус байгаа нь “Улаанбаатар урт автобус” гэдгийг хэлж байна. Беларусь улсаас оруулж ирсэн уг автобус нь багтаамж, зай талбай бага. Мөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж байхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Тээвэр хийхээс илүүтэй тээг болсоныг ч онцоллоо. Дахин ийм хөрөнгө оруулалт нийтийн тээвэрт хийхгүй байхыг ч хүссэн юм.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Зорчигч тээврийн нэгтгэлийн техник, сэлбэг хэрэгсэл хуучирсан, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байгааг хэлээд “Үүнийг яам бодлогын хүрээнд анхаарах хэрэгтэй. Солонгосын Экзим банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд манай улсад шинэ автобуснууд орж ирнэ. Манай яамны зүгээс автомашинаас ялгарч байгаа утааг багасгах зорилгоор дизель хөдөлгүүртэй биш хийн түлшээр ажилладаг автобус оруулж ирэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Бид үе шаттайгаар нийтийн тээврийн хэрэгслийг дизелээр биш хийгээр ажилладаг болгох бодлого баримтална.” гэлээ.
  • М Жэ Юү: Европын орны визтэй Монгол иргэн БНСУ-д визгүй нэвтэрнэ
    2017 оны 3 сарын 17
    БНСУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/-наас гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн виз олгох шинэ журам болоод БНСУ дахь монголчуудын талаар мэдээлэл хийлээ.
  • Маргааш утааны эсрэг жагсана
    2017 оны 3 сарын 17
    Маргааш утааны эсрэг жагсана
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал хойшиллоо
    2017 оны 3 сарын 17
    Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэмээн буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон.
  • Хилийн чанадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авах боломжтой болжээ
    2017 оны 3 сарын 17
    Хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 3 сарын 17
    Монголбанк 1 долоо хоногтой 329.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 17-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 773.7 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • Гоо сайхны бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг анхааруулав
    2017 оны 3 сарын 17
    Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүрэгт байрлах гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж буй бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд, гоо сайхны бараа үйлдвэрлэгч 4 иргэн, 6 аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

    Шалгалтаар гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээгүй, дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, чанар, аюулгүй байдал тодорхойгүй, анхдагч, хоёрдогч шатны савлалт нь шошгонд агуулагдах мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны тэмдэглэгээгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалсан мөн худалдаа үйлчилгээний төв нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангахгүй, ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

    Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дөрвөн байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн байна.

    Иймд иргэдийг арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн, болон хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл зэргийг сайтар шалгаж авахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
  • Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллана
    2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-25-ний хооронд Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгуудад ажиллахаар болжээ.
  • Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ
    2017 оны 3 сарын 17
    Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан ”Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр (2017.03.16)Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт эхэллээ. Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар энэ сарын 13-15-нд Удирдлагын академийн Харвардын сургалтын танхимд байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргахад чиглэсэн сургалтад хамрагдаж төрийн удирдлагаар мэргэшсэн.
  • Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр Х.Батсүрэнг томилов
    2017 оны 3 сарын 17
    Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.
  • Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комиссын даргаар Д.Даваасүрэнг томилжээ
    2017 оны 3 сарын 17
    Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комиссын даргаар Д.Даваасүрэнг томилжээ
  • Хууль, журмыг баримталж ажиллахыг үүрэгдэв
    2017 оны 3 сарын 17
    Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлжээ.
  • Сэрэмжлүүлэг: Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ
    2017 оны 3 сарын 17
    Говьсүмбэр аймагт өчигдөр хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүмбэр сумын нутагт хашаанд гэр шатаж тус сумын харьяат Д /эм.6н/, А /эр.4н/ нар гэртээ шатаж нас баржээ.

  • Төрийн албан хаагчдын хэрэг шүүхэд шилжжээ
    2017 оны 3 сарын 17
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан ”2014 онд Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан нэвтэрч гадаад улсаас Монгол Улсад сэлбэгээр оруулж ирж угсран, албан татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар, гэрчилгээг олгож, бусдаас хээл хахууль авсан” гэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Д нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

  • МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ
    2017 оны 3 сарын 17
    МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авчээ.
  • Дээрэм хийсэн залуусыг үйлдэл дээр нь илрүүллээ
    2017 оны 3 сарын 17
    Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
  • Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж дахин нэг хүүхэд эндлээ
    2017 оны 3 сарын 17
    Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарын хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж
  • Утааг бууруулах цогц төсөлд хамтран ажиллана
    2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв.

    Тус групп нь БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын бохирдлыг бууруулах төсөлд тус гурпп нэлээд туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа танилцуулав.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Бидэнд гэр хорооллын цахилгаан эрчим хүчний сүлжээг өргөтгөх, эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах болон дулааны шугам татах зэрэг цогц төсөл хэрэгтэй. Ийм цогц төсөл байвал хамтран ажиллах талаар судалж болох юм” гэлээ. Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн, дээр нь танайх шиг туршлагатай компанийн төсөлд гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжтойг онцлов.

    “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн Улаанбаатарын утааг буурлахад чиглэсэн цогц төсөл боловсруулж санал болгохоо илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4804 4805 4806 4807 4808 4809 4810
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    18 цаг 42 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    18 цаг 52 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    20 цаг 34 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    21 цаг 43 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    21 цаг 54 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    22 цаг 52 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК