зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5427 5428 5429 5430 5431 5432 5433
  • МАХН цалин, ус тогны мөнгөө ч өгч чадахгүйд хүрчээ
    2016 оны 2 сарын 26
    МАХН-ны санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаарыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдалтай байгаа юм. Түүнийг сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байцаалт авч байгаа юм.

    Тэгвэл П.Цогтбаатарын хэрэгтэй холбогдуулан МАХН-ын санхүүгийн өрөөг битүүмжилж, лацадсан байна. Хоёрдугаар сарын эхэнд санхүүгийн өрөөгөө битүүмжлүүлсэн МАХН өдгөө цалингаа тавьж чадахгүй, дулаан цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн байна.
  • Харуул хамгаалалтын ажилтнуудаас сорилгын шалгалт авчээ
    2016 оны 2 сарын 26
    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсээс харуул хамгаалалтын ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах ажлыг авч хэрэгжүүлжээ.

    Харуул хамгаалалтын ажилтнуудадУлсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/63 тоот тушаалаар баталсан “Прокурорын байгууллага, прокурор. ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 02 сарын 16-ны өдрийн 35 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-аар хичээл заан судлуулсны дээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Дотоод ажлын өдөр”-өөр дээрх журмуудын холбогдох заалтуудаар 40 асуулт бүхий сорилгын тест боловсруулан шалгалт авчээ.

    Сорилгын шалгалтын дүнг ажилтнуудад нэгбүрчлэн танилцуулан, дүнг хэлэлцэж, Дүүргийн прокурор Б.Пүрэвжаваас харуул хамгаалалтын чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгчээ.

    Цаашид тус дүүргийн прокурорын Тамгын хэлтсээс прокурорын туслах ажилтнууд, бичиг хэргийн ажилтан, архивын ажил хариуцан ажиллаж байгаа ажилтнууд тус бүрээс ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой удирдамжийн бичиг баримтуудаар тест боловсруулан шалгалт авах ажлыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Х.Сартоног хүлээн авч уулзав
    2016 оны 2 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоног өнөөдөр /2016.02.26/ хүлээн авч уулзав.

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү уулзалтын эхэнд ноён Хутомо Сартоног Монгол оронд тавтай зочлохыг уриад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчидтэй мөн уулзсан талаар дурдав. Тэрээр, Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх түүхэн үүрэг бидэнд байна гэлээ.

    Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоно найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид хоёр орны болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

    Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн Монгол Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

    Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг болон бусад албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Улаан-Үдэд монголчуудад халдсан хэргийг анхааралдаа авчээ
    2016 оны 2 сарын 26
    “Бид Монголын цагдаагийн төлөөлөгч нартай ажлын уулзалт хийсэн. Буриадад Монголыг жуулчид ирж байгаа цагт бид дэг журмыг сахиулж чадна” хэмээн цагдаагийн тэргүүн хариулт өгчээ.
  • Биеийн тамир спортын хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайханыг томилжээ
    2016 оны 2 сарын 26
    Өнөөдөр Биеийн тамир спортын хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайханыг томилсон байна.
  • Хятад улс Замын-Үүдэд Консулын газраа нээв
    2016 оны 2 сарын 26
    БНХАУ-аас Замын-Үүдэд суух ерөнхий консул Чай Вэн Руй Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт энэ сарын 25-нд консулын албан тушаалд томилогдсон тухай батламж бичиг гардууллаа.

    Эл өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин ерөнхий консулыг томилогдсонтой холбогдуулан Хятадын Элчин сайдын яамны байранд хүлээн авалт зохион байгуулав.

    Хятадын элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ “Замын-Үүд бол Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачлагатай, талын замтай холбох чухал бүс нутаг юм. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах чухал чиглэл. Замын-Үүд бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны дунд чухал байр суурь эзэлдэгийг чухалчлан үзэж байна. Тийм учраас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газар нь Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнууд дундаа цорын ганц хил дээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газар юм. Монгол Хятад хоёр талын хичээл зүтгэлээр Эрээн, Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, хоёр орны хилийн нэгэн “Сувд” болно гэдэг найдаж байна” гэв.

    Албан ёсны арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын дарга Т.Занабазар, Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ч.Сайнтөр болон бусад салбар шүүх, арбитр, цагдаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.
  • МАХН-ын залуус АТГ-ын өмнө жагсаж байна
    2016 оны 2 сарын 26
    АШЁМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар энэ үеэр, ”МАХН-ын дарга Н.Энхбаяр болон ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуисан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа хийлээ. Энэ бол 1937 он биш. Нэг нам, нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Иймээс тус байгууллага иаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна” гэв.
  • АН-ын бүлгийн дэд дарга Өвөрхангай аймагт ажиллав
    2016 оны 2 сарын 26
    УИХ-ын гишүүн C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм.

    Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого болон бусад нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудын талаар мэдээлэл өглөө.

    Мөн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Тус төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц “Энэ хуульд эмч нар анхаарлаа хандуулж байгаа. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд зуун хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Чадвартай эмч нар гадаадын хөрөнгө оруулалттай хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл өөрсдөө хувийн эмнэлэг байгуулаад гарчихдаг. Хичнээн мундаг эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Түүнчлэн тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан батлагдсан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
  • НҮБ: Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг танилцууллаа
    2016 оны 2 сарын 26

    НҮБ: Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг танилцууллаа
    Гүрпүрэв Ганчимэг
    Дэлхийд
    2016-02-26 15:07:55

    2016 он гарснаас хойш Умард Солонгос улс удаа дарааллан цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилт хийсэн учраас АНУ Умардын ойрын холбоотон БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хориг арга хэмжээг чангатгахаар болсон тухай мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ удаад НҮБ дахь АНУ-ын элчин сайд Саманта Пауэр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээг Аюулгүйн Зөвлөлд танилцууллаа. Хориг арга хэмжээг НҮБ-ын тогтоолоор хэрэгжүүлэх эсэхийг энэ амралтын өдрүүдэд санал хурааж шийдэх юм. Саманта Пауэрын хэлснээр энэ удаад авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ Умард Солонгос руу зэвсэг нийлүүлдэг том жижиг бүх гарцыг хааж, 20 гаруй жилийн турш авч хэрэгжүүлээгүй хатуу чанга хориг байх болно гэжээ.

    АНУ Умард Солонгос улсын явуулж буй пуужингийн туршилтуудыг болиулахын тулд тус улс руу нисэх онгоцны түлш шатахуун нийлүүлэхгүй байх саналыг ч Аюулгүйн зөвлөлд тавьж байгаа юм. БНХАУ-ын хувьд Хойд Солонгосын ойрын холбоотон ч энэ удаад Умардынхныг шүүмжилсэн байр суурьтай байна. Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувь нь БНХАУ-тай хийгддэг. Гэсэн ч Хятад нь НҮБ-ын гишүүн орон учраас хориг батлагдвал дахин бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй юм.
  • Барилгын салбарынхан спортоор өрсөлдөж байна
    2016 оны 2 сарын 26
    Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Спортын их наадам өчигдөр Буянт-Ухаа Спортын ордонд нээлтээ хийлээ. Барилга-90 спортын наадамд БХБЯ, ГХГЗЗГ, БХ-ийн төв, ТОСК, Төслийн нэгжүүд, УСУГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмч газрын харилцааны алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ТББ, үйлдвэрчний эвлэлийн холбоод, хувийн хэвшлийнхэн гээд салбарынхан оролцож байна. Хөдөө орон нутгаас шалгарсан бүс бүсийн шилдэг багууд, нийслэлийн бүсийн багууд гээд нийт 24 багийн 700 гаруй тамирчид “Аваргын цом”ын төлөө өрсөлдөх уг наадам 3 өдөр үргэлжлэх юм байна. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ Спортын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Барилгын салбарын 90 жилийн хөгжлийн түүхэнд нэрээ, хөдөлмөр бүтээлээ мөнхлүүлсэн мянга мянган ажилтан ажилтнуудаараа бахархаж явдгаа хэлээд хөгжлийн түүчээ болсон манай салбарынхан энэ 3 өдөр нэгэн дор цуглаж хүч авьяасаараа өрсөлдөнө гэдэг үнэхээр сэтгэл догдлуулсан сайхан мөч болж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсч баг тамирчиддаа баяр хүргэе” гэлээ. Төрийн дууллаа хамтдаа дуулж, МУГЖ н.Жаргалсайханы “Тамирчны алдар” дууг хамтдаа сонсон огшсон, хамтдаа догдолсон барилгынхан ийнхүү Спортын их наадмаа эхлүүллээ. Наадмын 2 дахь өдөр буюу өнөөдөр БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, ГХГЗЗГ-ын дарга Т.Хүрэлшагай, БХ-ийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК ийн захирал А.Гантулга гээд салбарын удирдлагууд хошин урлагийн болон соёл урлагийн холимог багтай волейболоор өрсөлдөх юм байна. Барилга 90 спортын наадам маргааш хаалтаа хийнэ. Спортын наадмаас гадна мэргэжлийн ур чадварын тэмцээн, чуулга уулзалт, форум зөвлөгөөн, концерт, бөхийн барилдаан гээд 90 жилд зориулсан олон олон ажил арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
  • Хүчингийн хэрэгт холбогдсон Г.Ариунболд ажлаасаа чөлөө хүсчээ
    2016 оны 2 сарын 26
    Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Бүсгүйн бие одоо ч хүнд байгаа бөгөөд яаралтай давсаг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор эмчлүүлж байгаа юм. Түүнд иргэд болон УИХ дахь эмэгтэй гишүүд тусламж үзүүлж байгаа билээ.



    Харин сэжигтэн Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байна. Тэгвэл хохирогч бүсгүйг хуралтай байхад нь ”Малын гоц халдварт өвчин гарсан тул хурдхан ир” хэмээн худал хэлэн дуудаж гаргаж ирсэн гэх Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ариунболдыг буцаан албан тушаалд нь томилсон байна. Үүнийг УИХ дахь зарим эмэгтэй гишүүд эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.

  • Рентген оношилгоо, эмчилгээнийй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ
    2016 оны 2 сарын 26
    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлжээ.
  • Шүүх хуралдаан зохион байгуулж ажиллажээ
    2016 оны 2 сарын 26
    Дундговь аймгийн прокурорын газар нь 2016 онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор шинээр томилогдсон Г.Хаш-Эрдэнийг сургаж дадлагажуулах, бусад прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг сайжруулах зорилгоор 2011 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ээдрээ маргаантай хэргийг эрүүгийн хэргийн архиваасаа сонгон авч, прокурор ажилтнуудыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад оролцогч болгон шүүх хуралдаан хийсэн байна.

    Хуралдааны дараа оролцогч нараас гаргаж байгаа алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцож, ярилцлага зохион байгуулжээ.

    Прокурор ажилтнуудаас орлогч прокурор Х.Мөнхбаатарыг шүүгч, шинээр томилогдсон хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнийг улсын яллагч болгож, бусад прокурор, ажилтнуудыг өмгөөлөгч, хохирогч, гэрч, шүүгдэгч болгон хуралдааныг зохион явуулж, худалдааны явцад бичлэг хийж материалжуулан ажиллажээ.
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болно
    2016 оны 2 сарын 26
    “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болно
  • Эрдэнэт үйлдвэр ЭКГ-10 маркийн шинэ экскаватор угсарч ашиглалтанд орууллаа
    2016 оны 2 сарын 26
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016-2025 он хүртэлх хөгжлийн концепцийн дагуу уурхайн хүчин чадлыг 25000 мян.м3 хүргэх, үндсэн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ оны 1-р сарын 4-нөөс 2 дугаар сарын 22 хүртэлх 50 хоногийн хугацаанд “ИЗ-КАРТЭКС” үйлдвэрийн ЭКГ-10 маркийн 10м3 шанаганы багтаамжтай шинэ экскаватор угсрах ажлыг Хүдрийн ил уурхайн хамт олон амжилттай хийж, ашиглалтанд орууллаа. Энэ шинэ экскаватор №23 нь тосолгооны сүүлийн үеийн Lincoln системээр ажилладаг онцлогтой юм.
    Хүдрийн ил уурхайд ЭКГ-10 маркийн 5 экскаватор, ЭКГ-15 маркийн 1, Liebherr-994 маркийн экскаватор 3-ыг тус тус ашигладаг. Экскаваторуудын хүчин чадал нь 20868 мян.м3 уулын цул гаргадаг юм.
    2016 онд Хүдрийн ил уурхай нь 21700 мян.м3 уулын цул, үүнээс: 9210 мян.м3 хөрс хуулалтын ажил, Баяжуулах фабрикт 0,501%-ийн зэсийн дундаж агуулгатай 30600 мян.тн хүдэр өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  • Налайх дүүргийн 7-р хороонд гэмт хэргийн гаралт өссөн байна
    2016 оны 2 сарын 26
    Налайх дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2015 оны байдлаар судлан дүгнэлт хийжээ.

    Дүүргийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулан судлахад энэ онд 423 гэмт хэрэг үйлдэгдсэн нь урьд оныхоос 24,8 хувь буюу 84 хэргээр өссөн, гэмт хэргийн ангиллаар авч үзэхэд 13 буюу 3 хувь нь онц хүнд хэрэг, 19 буюу 4,4 хувь нь хүнд хэрэг, 146 буюу 34,5 хувь нь хүндэвтэр хэрэг, 245 буюу 57,9 хувь нь хөнгөн хэрэг байх ба үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 391 буюу 92,4 хувийг хөнгөн, хүндэвтэр хэргүүд эзэлж байна.

    Гэмт хэргийн бүтцийг авч үзвэл: Хүнийг санаатай алах гэмт хэрэг 6 үйлдэгдэж өмнөх оноос 1 хэргээр, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 182 үйлдэгдэж 13 хэргээр буурсан боловч, хулгайн гэмт хэрэг 97 үйлдэгдэж 12 хэргээр өссөнөөс гадна иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг болон хулгайн гэмт хэрэг нийт хэргийн 65,9 хувийг эзэлж байна.

    Харин Налайх дүүргийн 7 хороонд гэмт хэргийн гаралт 2-35 хувиар өссөн ба нийт гэмт хэргийн 30 хувь буюу 126 хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оноос 4 хувиар өссөн, 160 хэрэг буюу 37,8 хувь нь гэр орон буюу ахуйн хүрээнд тус тус үйлдэгдсэн байгаагаас гадна эдгээр гэмт хэрэгт 422 хүн холбогдон шалгагдсаны 275 холбогдогч буюу 65,1 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.

    Дүүргийн прокурорын газраас нутгийн удирдлага болон ГХУСАЗЗөвлөлийн албан тушаалтнуудад гэмт хэргийн гаралт өсч байгаа талаар жил бүрийн оны эхэнд танилцуулга, мэдэгдэл хүргүүлж байгаа боловч нутгийн удирдлага болон ГХУСАЗЗөвлөлийн зүгээс дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулаагүй, хууль хяналтын байгууллагуудтай хамтрах ажил хангалтгүй зэргээр хууль тогтомжинд заасан өөрсдийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж дүгнэн, дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгохоор Дүүргийн засаг дарга, ГХУСАЗЗ-ийн дарга болон хороодын засаг дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
  • Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнана
    2016 оны 2 сарын 26
    Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа мянган сэтгүүлчид тайлагнана
  • Прокурорын дэргэдэх МБА-ны дарга асан И.Пүрэвцогт өршөөгджээ
    2016 оны 2 сарын 26
    Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогт өршөөлийн хуулиар суллагджээ.
  • П.Доржсүрэн: Барилгын компаниуд орон сууцаа нураахад иргэд өмчгүй хоцорно
    2016 оны 2 сарын 26
    П.Доржсүрэн: Барилгын компаниуд орон сууцаа нураахад иргэд өмчгүй хоцорно
    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн 24 байршил, 74 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, 7 байршилд “Хуучин орон сууцыг дахин барилгажуулах” төсөл хэрэгжиж буй. Гэтэл Нийслэлийн удирдлагууд төсөлд шалгарсан барилгын компаниудтайгаа нийлж иргэдийн газар, орон сууцыг боловсон аргаар дээрэмдэж, ямар ч өмч хөрөнгөгүй үлдээж байгаа талаар ахмад архитектурч, ХУД-ийн иргэн П.Доржсүрэн ийнхүү ярьлаа.
    - Та бол Улаанбаатар хотыг орон сууцжуулах ажилд анхнаас нь гар бие оролцож явсан хүний нэг. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжиж эхлээд буй Дахин төлөвлөлтийн ажлын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
    -Улаанбаатар хотод Дахин төлөвлөлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Учир нь Нийслэлийн 70 гаруй хувийг гэр хороолол, 10 гаруй хувийг насжилт гүйцсэн хуучин орон сууцнууд эзэлж байна.
    Тухайлбал, ХУД-ийн Нэхмэлийн шарын барилгууд хийгээд Арьс шир, Эрчим хүчний хуучин байрнууд бүгд насжилт дууссан. Ингэснээр хөрс, орчны бохирдол ихтэй, хүн амьдрахад тохиромжгүй газар болсон. Тиймээс иргэд өөрсдөө Нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж, гурван удаа “Хүн амьдарч болохгүй” гэсэн тодорхойлолт гаргуулснаар дахин барилгажуулах асуудал анх сөхөгдсөн түүхтэй.
    -Хэдэн онд гэсэн үг вэ?
    - 2005 оноос эхэлж иргэд арав гаруй жил хөөцөлдөж байж энэ дахин төлөвлөлтийн ажлыг шийдвэрлүүлсэн. Улмаар дээрх онд “Чингисийн өргөн чөлөө” орон сууцны цогцолбор хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаж, иргэд өөрсдөө ТЭЗҮ-ийг нь боловсруулж өгч байсан юм.
    Гэвч энэ нь он дамжин явсаар одоогийн Нийслэлийн Засаг даргын гол ажил болж, хуучин орон сууцуудыг дахин барилгажуулж эхэлсэн.
    Өнөөдрийн байдлаар ХУД-т энэ ажил түлхүү явагдаж байгаа бөгөөд Нэхмэлийн шарын 1, 28 7, 5, 6, 10, 11, 16 гэсэн найман байранд Японы хөрөнгө оруулалттай “Фүжи Холдинг” компани 4 дүгээр сард барилга угсралтын ажлаа эхлэхээр болоод байна. Тиймээс энэ сарын 25-аас Фүжи Холдинг компани 8 байрныхаа СӨХ-ны дарга нартай уулзалт хийгээд явж байна.
    Мөн 2016 оны 4 сард Рендер Бау гэж төсөл хэрэгжүүлэгч компани барилга угсралтынхаа ажлыг эхэлнэ. Одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна.
    Дээр нь “Эфес”, “Апек”, “Нутгийн Буян групп” компаниуд 2016 оны 2, 3 дугаар улиралд орон сууцны шинэ барилгуудаа ашиглалтанд оруулна гэсэн. Барилга угсралтын явц бол сайн байгаа. Гэхдээ түүний цаана эрсдэлтэй асуудлууд бас цухалзаад байна.
    -Эрсдэлтэй асуудлууд цухалзаж байна гэхээр?
    - Угтаа хувьчлагдсан орон сууц орчны газар, дэд бүтэцтэйгээ нийлж байж иргэдийн үл хөдлөх хөрөнгө болдог. Гэтэл Хуучин орон сууцуудыг дахин барилгажуулах төсөл иргэдийн газар, үл хөдлөхийг авчаад оронд нь 40 мкв талбай түр өгөхөө урьтал болгоод байна.
    2016 оны байдлаар барилга угсралтын ажилдаа орсон 3 обьект байна. Тэдний нэг нь Эрчим хүчний 21 дугаар байрыг буулгаад ажлаа эхэлчихсэн. Гэтэл тус компани Эрчим хүчний 21 дүгээр байр төсөлд шалгарч, Дахин барилгажуулах эрхээ аваагүй. Угтаа геологийн дүгнэлт гаргуулаагүй барилга. Гэтэл энэ дээр “Апек” компани орж, 29 айлын суурин дээр 182 айлын 16 давхар орон сууц бариад дуусч байна. Гэтэл энэ барилга дээр маш том эрсдэл гарах төлөв ажиглагдаад байна.
    -Шинэ барилга дээр ямар эрсдэл байж болох вэ?
    -Энэ барилгыг бариулж буй барилгын компани энэ орон сууцны газрыг авахаар одоо хөөцөлдөөд явж байна. Өөрөөр хэлбэл, кадастарын зургаар тодорхойлогдсон нийт талбай тухайн компанийн мэдэлд очиж, дундын өмчлөлийн талбай дээр нь хүтэл дахин барилга барих боломж нь бүрдэж байгаа юм.
    Хоёрдугаарт, бичил дэд бүтэц буюу анхны худаг хүртэлх шугам сүлжээг нь иргэд хувьчилж аваад өөрсдийнхөө мэдэлд байлгана гэсэн асуудал эрсдэлтэй болж байна.
    Гуравдугаарт, энэ бол хамгийн аймшигтай асуудал. Тухайлбал, дахин барилгажуулах төсөлд шалгарсан 29 айлын орон сууц маань 182 айлын орон сууц болж шинэчлэгдэхдээ хөрөнгө оруулалт гаргаж бариулсан “Апек” компанийн мэдэлд шилжих гэж байна.
    Тэгэхээр иргэд зөвхөн 1-2 өрөө байрны мкв-таа л ашиглах, өмчлөх эрхтэй байна. Нөгөө байр байхгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй.
    - Тэгэхээр бариулсан компани нь хэдэн жилийн дараа барилгаа нураахад иргэд өмчгүй хоцорно гэсэн үг үү?
    - Яг тийм. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч мөн ялгаагүй. Тийм учраас иргэд юу юугүй тухайн компанид Үл хөдлөхийн гэрчилгээгээ аваачиж өгөлгүй, эхлээд гэрээтэйгээ сайн танилцаж, хуулийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ Ерөнхий төлөвлөгөөний газар, барилгын компани хоёр өөрсдөө гэрээгээ хийчихэж байгаа учраас иргэд тэрэнд оролцож чадахгүй байна. Одоо барилгын компаниуд оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээг аваад шууд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар аваачиж батлуулаад байна.
    Тэгээд Нийслэл дээр аваачихаараа “Иргэд зөвшөөрсөн. Үүнийг батлаад өг” гээд Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулчихаж байна. Ингэхээр 29 айл өрхүүд мэдээгүй байхад бүгд зөвшөөрсөн гээд газрыг нь барилгын компани өөрийнхөө нэр дээр шилжүүлээд байна.
    Энэ нууцлагдмал асуудлуудыг бид ил гаргаж, дэлгэх шаардлагатай. Үүнийг хөөцөлдье гэхээр би ганцаардаж, хөгшдөж байна. Гэхдээ энэ үнэнийг тээгээд нүд аньж чадахгүй болоод өнөөдөр Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж байна. Баярлалаа.
  • Манай циркчид олон улсад өрсөлдөж байна
    2016 оны 2 сарын 26
    Олон Улсын циркчдийн тэмцээн өчигдөр Испани улсад эхэлсэн.
5427 5428 5429 5430 5431 5432 5433
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 48 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 30 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 30 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 30 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК