-
2016 оны 2 сарын 19
Хүүхдийн мөнгийг ямар нэгэн шалгуур, ялгаваргүйгээр олгох шийдвэрийг УИХ-аас гаргаж, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон.
-
2016 оны 2 сарын 19
Ээлжит бус чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож баталлаа.
-
2016 оны 2 сарын 19
Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ.
-
2016 оны 2 сарын 19
Хуралдаанд МАН-
-
2016 оны 2 сарын 19
Татварын өршөөлийн хугацаа маргааш дуусна
-
2016 оны 2 сарын 19
Ээлжит бус чуулган эхлээгүй байна
-
2016 оны 2 сарын 19
БНСУ,АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ
-
2016 оны 2 сарын 19
Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, газар эзэмших эрхийн зориулалтыг эмнэлэг, сургалтын цогцолбор болгон өөрчлөн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэв.
Газар эзэмших эрх нь баталгаажсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 19
Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн бүртгэлийн энэ сарын 15-нд дуусах байсан. Тэгвэл Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан юм.
-
2016 оны 2 сарын 19
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 219 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл явагдаж байна.
-
2016 оны 2 сарын 19
Өнөөдөр 11.00 цагаас АТГ-аас мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн хурал Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болно.
-
2016 оны 2 сарын 19
БЗД-5 Энхтайвны өргөн чөлөө, Кино урлагын дээд сургуулийн урд замд “Тэнүүн-Огоо” ХХК-ны Daewoo bus автомашины жолооч Н нь амины Toyota Prius Н жолоочтой автомашинтай мөргөлдөж автобусны зорчигч БЗД-н хороонд оршин суух Ү /32н.эм/ гэмтсэн.
БГД-18 Ард аюушийн өргөн чөлөө, Хорооллын эцсийн автобусны буудалын замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Daewoo bus автомашины жолооч М нь явган зорчигч БГД-н 10-р хороонд оршин суух У /25н.эм/-г мөргөж гэмтээсэн.
-
2016 оны 2 сарын 19
Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна гэв
Түгээх
2016-02-19 08:51:03 - Спорт
munhbaatar
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар Монгол бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлахаар болжээ. Тэрээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин “Бичин жилийн анхны уралдаанд буурал морь минь түрүүлж азтай байлаа. Олон жилийн гомдол харуусал бага ч гэсэн арилах шиг” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан юм.
-
2016 оны 2 сарын 19
Өнөөдөр болох зарим үйл явдал
-
2016 оны 2 сарын 19
02 дугаар сарын 19-ний Баасан гарагт 09.00 цагаас:
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт;
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/.
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 19-ний Баасан гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
-
2016 оны 2 сарын 19
Ховд аймгийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх, Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, таниулах зэрэг олон талт ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн, ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд тус аймгийн прокурорын газрын прокурорууд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, яриа таниулга хийжээ. Тус арга хэмжээнд аймгийн Онцгой байдлын газар, “Ховд-Азза” Төрийн өмчит компани, Дулаан дамжуулах 2 дугаар станц, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Ховд олон улсын нисэх буудал, Татварын хэлтэс, Хөгжил политехник коллеж, Эрчим хүчний газар, “Бадамлах дөл” ХХК, “Шим-Ус” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар, Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 293 ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.
Уулзалтын арга хэмжээний үеэр аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын чиг үүрэг, прокурорын хяналтын ажлын онцлог, аймгийн прокурорын газрын талаар танилцуулгыг хийж, Улсын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, тэдгээрийн шийдвэрлэлт, өмнөх онтой харьцуулсан дүн, Ховд аймгийн хэмжээнд 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, тус аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлсэн байна.
Түүнчлэн ” Прокурорын газрын танилцуулга”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Согтууруулах ундааны зүйлийн хор хөнөөл”, “Гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга” гэсэн нэртэй 5 төрлийн 600 ширхэг санамж, зөвлөмж /брошюр/-ыг тараажээ.
Мөн тус аймгийн прокурорын газраас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн хэмжээнд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн ялтнуудад дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, захиргааны хяналтыг сайжруулах, батлан даагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.
Сургалтын үеэр аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа “Гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга”, Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Оюунсүрэн “Хяналтанд байгаа ялтан, тэдний батлан даагчдын эрх, үүрэг, анхаарах асуудал” сэдвээр яриа таниулга хийж , оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, санамж, зөвлөмж тараасан байна.
-
2016 оны 2 сарын 19
Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал яригдаж эхлэх үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж мэдээлэл хийж, намын даргаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүй болсон” хэмээж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй” болохыг тайлбарлажээ. Ингээд тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
-
2016 оны 2 сарын 19
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
-
2016 оны 2 сарын 19
2016 оны 02 дугаар сарын 18-ны 20 цагаас 02 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 18
Дорноговь аймгийн прокурорын газраас Аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасагтай хамтран түдгэлзүүлсэн хэргийн тооллого явуулжээ. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тус аймгийн цагдаагийн газар болон прокурорын газрын хяналтанд нийт 53 хэрэг түдгэлзээтэй байна.
Түдгэлзээтэй байгаа 53 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэсэн он цагийн дарааллаар нь авч үзвэл: 2004, 2007, 2009 оны тус бүр 1 хэрэг, 2011 оны 6, 2012 оны 4, 2013 оны 5, 2014 оны 10, 2015 оны 25 хэрэг байх бөгөөд зүйл ангиар нь задалж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг 43 буюу нийт түдгэлзээтэй хэргийн 83.1 хувийг эзэлж байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” 43 хэргийн 1 хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлээр, 42 хэрэг нь 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүд байна.2015 оны тайлангийн эцэст тус аймгийн прокурорын газрын хяналтанд нийт 48 хэргийн үлдэгдэлтэй байсанаас 12 хэрэг буюу 25 хувь нь эзэнгүй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 11 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байжээ.2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 33 эрүүгийн хэрэгт дугаар олгосноос 15 хэрэг буюу 45.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх ба тэр дундаа 14 хэрэг нь эзэнгүй “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэргүүд байгаа нь цаашид хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эзэнгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарлаа хандуулж, эзэнгүй хэргүүдийн эзэн, холбогдогчийг олж тогтоон, хохирогчийн эрхийг хамгаалах талаар үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.Иймд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд эзэнгүй хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж бусад байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллаж, тодорхой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зохиосон ажил, хүрсэн үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сард танилцуулах ажлын чиглэлийг Аймгийн Цагдаагийн хэлтэст албан бичгээр хүргүүлж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.