зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5454 5455 5456 5457 5458 5459 5460
  • Онгоц унагаасан хэргээс болж ОХУ, Туркийн харилцаа эрс муудлаа
    2015 оны 11 сарын 25
    Онгоц унагаасан хэргээс болж ОХУ,Туркийн харилцаа эрс муудлаа
  • Судалгааны ажил хариуцсан алба хаагчдад сургалт явууллаа
    2015 оны 11 сарын 25
    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын мэдээлэл, судалгааны ажил хариуцсан алба хаагчдын сургалтыг зохион байгууллаа.
    
    Сургалтанд Улаанбаатар цагдаагийн хүрээний 29 байгууллагын мэдээлэл, судалгааны ажил хариуцсан 56 алба хаагч оролцож байгаа бөгөөд Хүн, амын болон нийгмийн салбарын статистик мэдээлэл, тэдгээрийг тооцох арга зүй, судалгаа, шинжилгээ, статистик мэдээлэл авах арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны мэргэшсэн алба хаагчид сургалт орохын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Зөрчлийг хянан шалгах хуулийн төсөл, үзэл баримтлал, онцлогийн талаар мэдээлэл өгөхөөр хөтөлбөрт тусгасан юм.

    Энэхүү сургалтаар алба хаагчид цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандан гарагж байгаа өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг ашиглан түүнд дүгнэлт хийж, судалгаа, дүгнэлт гаргах арга зүйд тодорхой хэмжээгээр суралцахын зэрэгцээ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа процессын хуулиудын үзэл баримтлал, зарчимтай танилцах боломжтой болох юм.
  • Цагдаагийн ажлын байр, галт зэвсгийн өрөөтэй болжээ
    2015 оны 11 сарын 25
    Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сумдын хэсгийн төлөөлөгчийн байр /кобан/-ны барилга угсралтын ажлыг “Сутай-Сарьдаг” ХХК Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсныг улсын комисс хүлээн авлаа. Тус барилгын гүйцэтгэлийн ажлыг 2015 оны 7 сарын 31-ээс 11 сарын 15-ны хооронд 4 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулж кобан тус бүр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажлын байр, саатуулах болон галт зэвсгийн өрөө, 2 айлын хоёр өрөө бүхий орон сууцтай, авто машины граж, нүүрс хадгалах болон ариун цэврийн өрөөтэй, гадна хашаа гэх мэт иж бүрэн тохижилттой кобаны ашиглалтанд орууллаа
  • Ч.Өнөрбаяр: Буу, сэлэм агсаад асуудал шийддэг арга замыг хэрхэвч зөвтгөж болохгүй
    2015 оны 11 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга ярилцлага авлаа.
  • Сэлэм эргүүлсэн төр
    2015 оны 11 сарын 25
    Төр сэлмээ эргэлдүүлээд эхэл­лээ. Нэг эргэлдээд эхэл­чи­хээрээ нэлээдгүй хүнийг гай­туулж байж зогсдог жам­тай. Өршөөлийн хуулийн араас их баривчилгаа эхэлнэ гэж учир мэдэх хүний хэлж бай­сан үг ортой болов. Өөр өөр шалт­гаан­тай гурван барив­чилгаа шил шилээ даран явлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлига авч бай­гаад газар дээрээ баригдсан гэх албаны тайлбар бий. Цаанаа шал өөр шалтгаан, нууц бай­гаа гэсэн хардлага одоо ч хага­раа­гүй байна. “Монголын тө­мөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяаг баривчилсан. Бас л цаа­наа улс төрийн агуулгатай гэж шуугисан. Дараа нь С.Зориг агсны гэргий Д.Булганыг барив­чил­сан нь мөн л олон таамаг, хард­лагыг нийгэмд үүсгээд байна.
  • “Ногоон гэрэл - цагаан шугам” тэмцээн боллоо
    2015 оны 11 сарын 25
    Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн энэ 23-ны өдөр боллоо.
    Тус тэмцээн нь 33 дахь жилдээ болж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохиож, жилээс жилд өргөжин тэлж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 11 аймгийн нийт 20 багийн 240 сурагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараахь багууд шилдгээр шалгарлаа. Үүнд:
    Нэгдүгээр байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг
    Хоёрдугаар байранд - Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг
    Гуравдугаар байранд - Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй-2 цогцолцор” сургуулийн “Гэрлэн дохио” баг
    Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус шалгарав гэж Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас мэдээллээ.
  • С.Лхагвадорж: Бидний төсөөлж байснаас цөөн байгууллага тайлангаа ирүүлсэн
    2015 оны 11 сарын 25
    НӨАТ-ын буцаан олголтыг дансаар олгоно
  • Д.Булганыг С.Баярын экс эхнэр Х.Хулан эргэж тойрч байгаа сурагтай
    2015 оны 11 сарын 25
    Д.Булганы С.Баярын экс эхнэр Х.Хулан эргэж тойрч байгаа сурагтай
    С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Хүн бүр чих тавьж байгаа эл хэрэгт ямар нэг сэжүүр олдсон хэмээн олон нийт харж байна.
    Д.Булганы хувьд С.Зориг агсны хэрэгт мэдүүлэг өгөхдөө хуулийн байгууллагынхныг төөрөгдүүлсэн, худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогдсон учир шалгагдаж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа.
    Харин өөр эх сурвалжуудын зүгээс хар тамхины хэрэгт холбогдсон гэж байгаа бол С.Зориг агсны хэрэгтэй холбоотой чухал хуурцаг олдсон нь Д.Булганыг хамгаалалтанд авахад хүргэсэн ч гэх мэдээлэл байна.

    Тэгэхээр яг шалгагдаж байгаа юу эсвэл баривчилж байгаа нэрийдлээр хамгаалалтанд авсан уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Юутай ч түүний цагдан хоригдох хугацааг хүртэл сунгасан энэ үед нэгэн сонирхол татахуйц “бор шувуу” нисэх боллоо.

    Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярын хуучин эхнэр УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Х.Хулан Д.Булганыг байнга эргэж тойрч байгаа сурагтай. Тэдний хувьд үй зайгүй дотно найзууд биш хэдий тэрбээр байсхийгээд эргэж тойрч байгаа нь, цаанаа учир шалтгаантай болов уу гэх хардлагыг төрүүлж эхлээд байгаа юм.

    Юутай ч С.Зоригийн хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байгаа. Д.Булганыг баривчилсан учир өдгөө ч тайлагдаагүй явсаар байна.

    Сэжигтэн хийгээд алуурчин гэх хоёр этгээдтэй холбоотой зарим асуудлыг мэдүүлэгтээ нууснаараа өдгөө хамсаатан эсвэл хамгаалалтанд орох шалтгаан болчихоод байгаа үгүйг ч тайлбарлах аргагүй юм.

    Гагцхүү хэргийг учир энэ олон жилийн дараа шударгаар шийдэгдэх болов уу гэсэн айдастай иргэдийн хүлээлт л тодхон байгаа юм.
    Д.Дуулим
  • Уран зургийн шилдгүүдийг нэгэн дор үзэх боломж бүрдлээ
    2015 оны 11 сарын 25
    Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулагдсан Монгол Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галарейд нээгдэнэ.

    2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор

    ”Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцсон юм. Монгол Хятадын дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан энэ үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галарейн захирал, зураач Н.Батбаатар санаачлан зохион байгуулах үндэс суурийг тавьсан төдийгүй түүний Сахиус, Хос Вансэмбэрүү бүтээлүүд нь үзэсгэлэнгийн голлох бүтээлүүд болон тавигдсан байна.

    Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг нар оролцсон бол Монголоос Төрийн соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг зэрэг уран бүтээлчид улсаа төлөөллөө. Үзэсгэлэнгийн явцыг Хятадын томоохон хэвлэлүүдээр цацсан төдийгүй Монголын зураачдын арга барил, чөлөөт сэтгэлгээг кураторууд болон уран зураг сонирхогчид өндөр үнэлсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд Монгол орны өргөн тал нутаг, баатарлаг туульс, монгол хүний уужим тайван сэтгэл, бүтээлч, хурц ухаан зэргийг илэрхийлж байгаа юм байна.

    Монгол Хятад хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргахад чиглэсэн энэ үзэсгэлэн дэлхийн үзэгчдэд томоохон боломж олгож байна. Өмнө нь Бээжингийн цохилох зүрх нь болсон Хориотой хотод тэр дундаа хааны ордонд өөр ямар ч орны үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаагүй юм. БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүс Хориотой хотод гарсан уг үзэсгэлэн энэ удаа Монгол Улсад нээгдэхээр боллоо.

    “Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн 2015.12.01-14-ний хооронд Монголын Уран Зургийн Галарейд нээгдэнэ.
  • НӨАТ-ын буцаан олголтыг дансаар олгоно
    2015 оны 11 сарын 25
    НӨАТ-ын буцаалтыг дансаар олгоно
  • “Монос”-ын эмэнд хордсон хүүхэд сэхээнд байгаа гэв
    2015 оны 11 сарын 25
    Өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг.

    5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна.

    Тэгвэл тэдний нэг ой гарантай О охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байна. Охины аав “Хүүхдийн минь биеийн байдал тааруу байгаа тул ярилцлага өгөх боломжгүй байна” гэсэн тул өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авсан юм.

    “Монос-ын эмэнд хүүхэд хордсонтой холбоотой шүүх хурал хоёр хоногийн өмнө болсон. Шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өгнө үү?

    Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд болсон анхан шатны шүүх хурлаар “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 23-ны хурлаар ч мөн Эрүүгийн хуулийн 198.2 /198.2.Зарлан дуудах хуудсанд хэнийг хэн, хаана, хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухайг дурдсан байна./-т зааснаар шалгах нь зүйтэй гэж үзлээ.

    Өмгөөлөгчийн хувьд эмийн санч, жор баригчид арга хэмжээ аваад өнгөрөх биш, “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг яагаад худалдан борлуулсан асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэхийг л хүсээд байгаа юм. Харин саяны хурлаар прокуророос ямар ч байсан шалгахаар боллоо.

    Тухайн үед эм уусан 16 нярайн хоёр нь “хүнд” гэсэн оноштой байгаа. Биеийн байдлын талаар танд мэдээлэл байна уу?

    Эм уух үед хамгийн бага буюу төрөөд тав хоносон нярай охин О байсан. Түүний бие үе үе өвдөж, өвдөх бүрийдээ ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгддэг. Одоо ч сэхээнд, биеийн байдал нь тааруу байгаа.

    “Монос”-ын удирдлагууд эмэнд хордсон хүүхдүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? Тухайлбал одоо сэхээнд байгаа охиныг эргэж очсон болов уу?

    Тухайн үед л үйлдвэрийн зүгээс хүүхдүүдийг нэг удаа сувилалд хэвтүүлж, шинжилгээүзүүлж, эмнэлгээр авч явсан байдаг. Сүүлд “Монос”-ын захирал Л.Хүрэлбаатар эцэг, эхчүүдтэй “Санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурсан. Уг бичигт хүүхдүүдийг сувилалд эмчлүүлэх, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх зэрэг зүйлс тусгагдсан боловч нэгийг нь ч биелүүлээгүй өдийг хүрлээ.
  • Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна
    2015 оны 11 сарын 25
    НӨАТ-ын буцаалтыг дансаар олгоно
  • Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олголоо
    2015 оны 11 сарын 25
    http://ulaanbaatar.mn/content/show/14671
  • Н.Батцэрэг: Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авна
    2015 оны 11 сарын 25
    Н.Батцэрэг: Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авна
  • НИТХ маргааш хуралдана
    2015 оны 11 сарын 25
    НИТХ маргааш хуралдана
  • Эх, хүүхэд хоёрыг үхэлд хүргэсэн гэх Нэгдүгээр төрхөд гомдолтой байна гэв
    2015 оны 11 сарын 25
    Нийслэлийн нэгдүгээр ”Өргөө” амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан төдийгүй хүүхэд нь бүтэлттэй төрж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалж хэлэхдээ эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад уг бүсгүй төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус эмнэлгийн зүгээс баталсан бөгөөд “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Эмч буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно” гэсэн юм.


  • Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна
    2015 оны 11 сарын 25
    Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна
  • Тээврийн прокурорын даргын албан тушаалыг бууруулжээ
    2015 оны 11 сарын 25
    Тээврийн прокурорын дарга Ц.Дангаасүрэнгийн албан тушаалыг бууруулж, өөр албанд томилжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах гол шалтгаан нь прокурор Х.Тамиртай холбоотой гэдгийг эх сурвалж хэлэв. Х.Тамир нь хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсанаар ийнхүү даргыгаа хөлдөө чирч албан тушаалыг нь бууруулах хүртэл арга хэмжээ авахуулжээ.
  • Өчигдөр 47 жолооч журамлагджээ
    2015 оны 11 сарын 25
    2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 419 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Согтуу жолооч хүн мөргөөд зугтжээ
    2015 оны 11 сарын 25
    БГД-4 Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч Г нь явган зорчигч БГД 2-р хороонд оршин суух Ү /75н.эм/ мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна.
    Жич: Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:2.42%/

    СБД-9 Цагдаагийн гудамж, “Жоби” төвийн баруун замд амины Toyota Prius автомашины жолооч О нь явган зорчигч СБД 14-р хороонд оршин суух С /29н.эр/ ийг мөргөж гэмтээсэн.
    Жич: Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.58%/


    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД 2015 ОНЫ 11-Р САРЫН 24 НД НИЙТ 75 ГЭМТ ХЭРГИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАА.
5454 5455 5456 5457 5458 5459 5460
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    6 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 0 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    7 цаг 46 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 10 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    8 цаг 38 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    8 цаг 39 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    8 цаг 50 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    8 цаг 59 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    9 цаг 31 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    9 цаг 42 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 31 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    10 цаг 43 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 12 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    11 цаг 51 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 14 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    13 цаг 22 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    13 цаг 22 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    13 цаг 29 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    13 цаг 31 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    14 цаг 27 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК