зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5456 5457 5458 5459 5460 5461 5462
  • Улаанбаатарт 17 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 25
    2015 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 11 дүгээр сарын 25-ны 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
  • В.А.Моцартын бүтээлүүд эгшиглэнэ
    2015 оны 11 сарын 24
    В.А.Моцартын бүтээлүүд эгшиглэнэ

    Улсын филармони энэ сарын 27-нд “ВАМо- цартын бүтээлүүд” тоглолт хүргэх юм. Удир- даачаар Д.Нямдаш, хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэр- гүүн, хөгжим суддаач М.Цогбадрах ажил- лах аж. Түүнчлэн С.Мөнхзаяа, З.Отгон нар гоцдон хөгжимдөнө.Дашрамд дурдахад, Улсын филармони дөрөвдүгээр улирлын уран бүтээлүүдээ “Сонгодог хөгжим” төслийн дор дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бү- тээлүүдийг хүргэсээр байгаа. Өнгөрсөн бямба гаригт “Баян Монгол” жааз найрал хөгжмийн тоглолт болсон юм.
  • Хар тамхины хэрэгт холбогдогч 40 хувиар өсчээ
    2015 оны 11 сарын 24

    2015 оны 07-р сарын 02-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 41 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 37 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
    37 хэрэгт 82 хүн холбогдон шалгагдсан байна.

    Монгол улсад сүүлийн 5 жилийн дундажаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хадгалах, зарж борлуулах, МУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг жил бүр 27 хувиар, холбогдогч 40 хувиар тус тус өссөн байна.
    2009 оноос хойш МУ-д хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 247 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаснаас эд мөрийн баримтаар хураагдсан бодисны 70 орчим хувь БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байна.
    Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор 2 улсын холбогдох албаны хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2015 оны 10 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол улсын цагдаагийн 15 алба хаагчийг сургалтанд хамруулсан байна.
    Энэхүү сургалтыг бататгах зорилгоор Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас хамтран хар тамхитай тэмцэх чиглэлээр “Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт хамтарсан дадлага-сургалтыг 2015 оны 11-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод амжилттай зохион байгуулж Цагдаагийн ерөнхий газраас 25 алба хаагч, Үндэсниий аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүйн яамнаас төлөөлөгчид оролцсон.
    Дадлага-сургалт нь Монгол улс, БНХАУ-ын хил орчмын бүс нутагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
  • О.Баасанхүү: АН-ынхан ажил тасдаад байна
    2015 оны 11 сарын 24
    УИХ-ын Өргөдлийн байнгын хороо үдээс хойш хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлов.

    Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ тухайд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү ”АН-ын бүлгийн гишүүд ажил таслаад байна. Өнөөдрийн хуралдаанд бүлгийн нэг ч гишүүн ирсэнгүй. Төрийн ажлыг ингэж явуулж болохгүй. Хэрэв ажил хаяад байгаа бол мэдэгдэх хэрэгтэй” гэв.
  • Монголчуудын холбоо шагналаа гардан авлаа
    2015 оны 11 сарын 24
    БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
  • Хүүхдийн аж байдлын судалгааны дүнг маргааш танилцуулна
    2015 оны 11 сарын 24
    НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахт суурин төлөөлөгчийн газрын захиалгаар Oxford Policy Management (OPM), МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв (ХАССТ) хамтран ”Хотын хүүхдийн дүр төрх” судалгааг хийжээ.



    Монгол Улсын хот суурин газарт амьдарч буй хүүхдүүдийн аж байдлыг тодорхойлох энэхүү судалгааны үр дүнг маргааш танилцуулах юм байна. Танилцуулах хурал маргааш 9.30-12.00 цагт Блю Скай зочид буудлын Топаз танхимд болно.
  • Байнгын хуралдаан хойшиллоо
    2015 оны 11 сарын 24
    ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дахин хойшиллоо.

    Тус байнгын хороо өнөө өглөө 09.00 цагаас хуралдах байсан ч үдээс хойш 14 цаг болгон хойшлуулсан. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт орон нутагт ажиллаж байгаа гэдэг шалтгаанаар хуралдаан хойшилсоор байна. Байнгын хорооны дарга үдээс хойшдоо багтаж ирэх байх гэж байсан ч нислэг саатсанаас ийн хуралдаан хойшилжээ.

    Уг хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох шатны хэлэлцүүлэг болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон аж.

  • Цасан шуургатай
    2015 оны 11 сарын 24
    Энэ сарын 26 буюу ирэх пүрэв гаригт баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.



    Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
  • Төмөр зам барих ажилд идэвхтэй оролцохыг хүслээ
    2015 оны 11 сарын 24
    Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа.

    БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Нэг тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан талаар хэллээ.

    Мөн энэ оны есдүгээр сарын 9-11-нд Далянь хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоноо Ерөнхий сайд тэмдэглээд энэ үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, Монгол Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан гэдгийг дурдлаа.

    Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжиж буйд талархлаа илэрхийлж, энэ чиглэлээрх яриа хэлэлцээг идэвхтэй явуулахад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал анхааран дэмжиж ажиллахыг хүслээ.

    Төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын чухал тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд Монголын талд шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй хийх шаардлага байгааг дурдаж, Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын тал идэвхтэй оролцоно гэж найдаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

    Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд төрийн дээд хэмжээний айлчлалууд чухал үүрэгтэй, айлчлалын давтамжийг хадгалах нь чухал. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүч чармайлтаар хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж буйг харахад таатай байна гэж хатагтай Янь Зюньци тэмдэглэж байлаа.

    Уулзалтад УИХ-ын дад дарга М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүн Г.Батхүү, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • 300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барина
    2015 оны 11 сарын 24
    300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барина
  • Цахим картгүй иргэд 700 төгрөгөөр зорчдог болно
    2015 оны 11 сарын 24
    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь автобусны цахим карт юм. Одоогоор нийслэлд байнга автобусаар зорчдог 700 орчим мянган иргэн байдгаас 553 мянган иргэн нь цахим картаа худалдан авч, ашиглаж хэвшсэн байна. Харин үлдсэн нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа бөгөөд заримдаа дутуу мөнгө төлөх, мөнгөө төлөхгүй буух зэрэг зөрчлүүд гарч байгаа тухай бид өмнө мэдээлсэн.

    Тэгвэл тун удахгүй хяналтын ажилтаны сургалтанд хамрагдаж буй мөнгө хураагчид ажилдаа орох гэж байна. Ингэснээр картаа аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа юм байна.
  • Японы сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг
    2015 оны 11 сарын 24
    Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг
  • Оюутолгойн гэрээгээр ард нийтийн санал асуулга явуулна
    2015 оны 11 сарын 24
    УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛЭГ ХУРАЛДЛАА
  • ”Маргад эрдэнийн хотын шидтэн” киноны даашинз 1,5 сая ам.доллараар зарагдлаа
    2015 оны 11 сарын 24
    ”Маргад эрдэнийн хотын шидтэн” киноны даашинз 1,5 сая ам.доллараар зарагдлаа
  • Маргааш өглөө салах ёс гүйцэтгэх ёслол болно
    2015 оны 11 сарын 24
    МСНЭ-ийн гишүүн, Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, шилдэг сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ. Оршуулах ёслол 11 дүгээр сарын 25-нд болох бөгөөд салах ёс гүйцэтгэх ажиллагаа Лхагва гаригийн өглөө 7.10-7.40 цагийн хооронд “Скай плаза” бизнес төвийн их танхимд болно.

    Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-12, “Скай плаза” бизнес төв (хуучнаар Чех улсын Элчин сайдын яамны С блок)
  • Дэлгэрмөрөнгийн эхнэрийн хорвоод мэндлээгүй охиндоо бичсэн захидал
    2015 оны 11 сарын 24
    Дэлгэрмөрөнгийн эхнэрийн хорвоод мэндлээгүй охиндоо бичсэн захидал
  • Далайн байгууллагынхан Лондонд чуулж байна
    2015 оны 11 сарын 24
    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод 2015 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Олон Улсын Далайн байгууллагын Ассемблейн 29 дүгээр ээлжит чуулган зохион байгуулагдаж байна. Чуулган хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ОУДБ-ууд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, дараагийн чуулган хүртэлх ажлаа төлөвлөх, мөн хуралд оролцогчид өөрийн орны далайн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг олон улсын хэмжээнд гарган тавьж, хэлэлцүүлдэг юм.



    Энэхүү чуулганы хөтөлбөрт шинээр томилогдох ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгууль, ОУДБ-ын 2016 оны Аудитын шалгалтыг удирдан зохион байгуулах Аудиторуудыг томилох, Дэлхийн далайн Их сургууль болон ОУДБ-ын дэргэдэх Олон Улсын Далайн Хуулийн Институтийн сургалтын тайлантай танилцах зэрэг нийт 28 асуудал багтсан байна.



    Дээрх ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, тус Элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байна. Монгол Улсын төлөөлөгчид ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны 2012-2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар хуралдаанд оролцож илтгэлт тавих бөгөөд ОУДБ-ын Аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах Зөвлөхийг сонгох, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах юм. Мөн Монгол Улсын далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, их далайд ажиллах боломжийг нээх үүднээс Бүгд Найрамдах Панам Улс болон бусад далбааны эзэн улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах юм.
  • Иргэдийн гар дээрээс хуурамч архи, виски худалдаж авахгүй байхыг анхааруулав
    2015 оны 11 сарын 24
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд нэгэн сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Учир нь шинэ жил ойртож байгаа энэ үед иргэд болон байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ баталгаагүй хүнс болон хуурамч архи дарс баяртаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

    Уг нь хойд хөршөөс албан ёсны эрхтэй ААН-үүд хүнсний бүтээгдэхүүнээ импортолдог. Тэдний оруулж ирж байгаа архи нь цаанаасаа баталгаажилттай, манайд ирээд бас давхар хяналтаар ордог юм байна. Харин хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ гээд хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг мэдэхгүй оруулж ирээд зараад байдаг нь асуудал дагуулдаг гэнэ.

    Тэгэхээр хүмүүс аль болох баталгаат бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас аваарай гэж анхааруулж байна. Жишээлбэл, Kрасноярскт хуурамч архинд хордож үхэх байдал огцом нэмэгдэж шуурхай арга хэмжээ авч байгаа гэнэ. Эдгээр архи Эрхүү, Улаан-Үд хавиар их тархсан. Виски, коньяк, мөн алдартай брэндын хуурамч архийг хямд учир манайхан худалдаж авчирдаг. Тиймээс шинэ жил ойртож байгаа үед хаана хаанаа анхааралтай байх зүйтэй ажээ.
  • Янь Зюньчи Богд хааны ордон музейд зочиллоо
    2015 оны 11 сарын 24

    Хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Богд хааны ордон музейд зочиллоо
  • Ц.Мөнхбаяр ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт ингэж ярив
    2015 оны 11 сарын 24
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Mw0G3u3GK3s” frameborder=”0” allowfullscreen></iframe>
5456 5457 5458 5459 5460 5461 5462
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн тээврийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум төгрөгт хүрчээ
    21 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    24 мин
  • Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
    29 мин
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    13 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    13 цаг 29 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    14 цаг 14 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    14 цаг 38 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    15 цаг 6 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    15 цаг 7 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    15 цаг 18 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    15 цаг 27 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    16 цаг 0 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    16 цаг 10 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 59 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    17 цаг 11 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    17 цаг 40 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    18 цаг 19 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    18 цаг 42 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    19 цаг 50 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    19 цаг 50 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК