Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Азийнхан цагаан сараар

2016-2-14
0
ЖИРГЭХ

 

Манай улсын нэгэн адил билгийн тооллын дагуу урин цагтай золгох цагаан сарын баярыг тэмдэглэдэг Азийн улсуудын талаархи мэдээллийг хүргэе.

 

Солонгос

 

Солонгосчууд манай ард түмний адилаар уламжлалт цаг тооллынхоо дагуу үндэсний цагаан сараа тэмдэглэдэг уламжлалтай. Солонгосын зурхайн тоолол Хятадынхтай голцуу таардаг учир Солонгос, Хятадын ард түмэн цагаан сараа нэгэн зэрэг тэмдэглэх нь түгээмэл байдаг юм. Солонгосын Цагаан сар гурав хоног үргэлжилдэг бөгөөд баяраар ард иргэд үндэсний хувцас болох хамбугийг өмсч өвгөд хөгшид, ойрын төрлийн ахмад настнуудынхаараа зочилон, хүндэтгэл үзүүлдэг байна.Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон мөргөдөг юм. Харин ахмад настнууд нь хүүхдүүддээ бэлэг болгон мөнгө болон бэлэг сэлт өгдөг уламжлалтай.

 

Солонгосчуудын цагаан сарын гол зоог нь будааны гурилаар хийсэн бялуу байдаг бөгөөд үүнийг тусгайлан бэлтгэсэн шөлтэй хамт зооглодог байна. Баяраар  гоймонтой болон будаатай хоолыг баярын ширээнд тавьдаг юм. Ер нь Азийн ихэнхи улсууд цагаан сарын зоогондоо гоймонг багтаадаг юм. Гоймон нь урт насыг бэлгэддэг учир  баярын ширээний чухал хэсэг болдог байна.

 

Япон

 

 

Япончууд дорнын улсуудын нэгэн адил эрт цагаас эхлэн цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Баярын өдрийг билгийн тооллоор тусгайлан товлож тэмдэглэж байсан ч Грегорийн тооллоор сар улирлаа тоолж эхэлснээр цагаан сарын баяраа нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэдэг болжээ. Мейжигийн үе буюу 1873 оныг хүртэл Япон улс эртнээс тогтож ирсэн уламжлалаараа цагаан сарыг тэмдэглэдэг байсан юм. Гэхдээ Европын тоололд шилжсэн ч шинийн 15-ны дотор үйлддэг зан заншил, шүтлэгийн элементүүд нь бүгд хэвээр үлдсэн байдаг. Өрнийн тооллоор цагаан сараа тэмдэглэдгээрээ Япон бусад Азийн улсуудаас ялгаатай байдаг юм.

 

 

Жил бүрийн цагаан сарын баяраар  Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг бөгөөд энэ нь хуучны уламжлалтай холбоотой юм. Учир нь шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь эртнээс тогтсон заншлын нэг юм.Япончууд Монголчуудын нэгэн адил жилийг 12 амьтдаар төлөөлүүлэн тоолдог бөгөөд ил захидал тухайн онд гарч буй 12 жилийн амьтдын зургаар чимэглэгдсэн байдаг юм. Цагаан сараар Япончууд бага насны хүүхдүүдэд бэлэг өгдөг ёстой бөгөөд энэ заншлыг одоо ч хадгалсаар байна.

 

Япончуудын цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу мөн сүши, удон гоймонтой шөл, амтат төмс тэргүүтэн байдаг юм. “Мочи” хэмээн нэрлэгддэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж, оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог уламжлалтай. Япончууд шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байна хэмээн үздэг. Тийм ч учраас анхны нар, анхны ил захидал гээд шинэ оны эхний өдрийн бүхий л зүйлсийг чухалчилан үздэг.

 

Ард иргэд сүмийн хонхыг гурвантаа цохиж муу муухай болгоныг үдэн хөөдөг уламжлалтай бөгөөд  сайн сайхныг бэлгэдсэн үгс хэлэлцдэг байна.

 

Хятад

 

 

Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол манай өмнөд хөрш Хятад юм. Сар шинийн баярыг Хятадын ард түмэн  хагас сарын хугацаанд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү баяр нь уламжлал соёлоо хүндэтгэх, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах бэлгэдлийг өөртөө агуулдаг юм. Хятадын цагаан сар зөвхөн эх газарт бус хан үндэстэн олноор оршин суудаг Сингапур, Индонези, Лаос, Малайз, Филлипин, Тайландад ч нэг өдөр товлогддог байна.

 

Цагаан сарын баярыг элбэг дэлбэг тэмдэглэх нь баян хангалуун, аз жаргалтай амьдралын бэлэгдэл болдог учир хүмүүс гэр орноо цэвэрлэж, чимэглэн, олон төрлийн хоол хүнс бэлтгэдэг байна. Мөн баярт зориулан шинэ хувцас, гоёл чимэглэл авч, жилийн эхний өдөр өмсдөг байна.  Үүнтэй холбоотойгоор цагаан сарын баярын өмнө Хятадад худалдан авалт эрс нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний борлуулалт өсдөг байна. БНХАУ-д цагаан сар ихэвчилэн нэг болон хоёрдугаар сард товлогддог бөгөөд баярын товыг уламжлалт билгийн тооллын дагуу тодорхойлдог байна.

 

 

Цагаан сарын баярт зориулсан бүхий л гоёл чимэглэлүүд улаан өнгөтэй байдаг ба энэ нь аз жаргал, эд хөрөнгө, бүрэн бүтэн байдлын илэрхийлэл болдог байна. Мөн Хятадын ард түмэн шинийн хоёрны өдрийг билэгт сайн хэмээн үздэг учир энэ өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого ихтэй байна хэмээн үздэг. Тиймээс энэ өдөр олон арван байгууллагууд шинээр үүд хаалгаа нээдэг байна.

 

Хятадын ард иргэд  шинийн тавны өглөө банш жигнэж иддэг уламжлалтай. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр хэмээн үздэг ба банш нь эд баялгийг бэлгэддэг учраас  ийм ёс үүссэн байна.

Хятадын ард түмэн цагаан сарыг 4000 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд өнө эртний түүхтэй энэхүү баяр өөртөө олон талын уламжлал, бэлгэдэл зан заншил агуулдаг юм.

 

Төвөд

 

 

Цагаан сарын баярыг эртнээс тэмдэглэж ирсэн улсуудын нэг нь Төвөд юм. Энэхүү баярыг тэмдэглэх ёс заншлаараа Монголтой хамгийн төстэй Азийн орон нь Төвөд  бөгөөд нэн эртний ёс уламжлалынхаа дагуу баяр ёслолыг хийдэг байна.

 

Төвдөд цагаан сарын баяр 15 хоног үргэлжилдэг ба БНХАУ-тай адил  хугацаанд тэмдэглэдэг байна. Төвөдийн ард түмний сар шинийн баяр буддын шашин, соёлыг нэвт шингээснээрээ онцлогтой бөгөөд баяраар Манал бурхныг цэнгүүлж, сайн зүгийн олон бурхдад идээ ундаа өргөдөг байна. Тус улсад жил бүрийн шинийн нэгний өдөр цам бүжиг болдог заншилтай. Үүнийг үзэхээр ард иргэд төв талбайдаа цуглан, мөргөл залбирал үйлддэг байна. Айл өрх бүр буддын шашны уламжлалын дагуу шинийн нэгэнд таван өнгийн хийморийн дарцгыг мандуулж, ирэх онд аз хиймориор дүүрэн байхыг билэгддэг байна.

 

Төвдүүд цагаан сараар архи дарс хэрэглэдэггүй, харин айргаар ирсэн зочдоо дайлдаг юм. Зоогийн ширээнд “гутук” хэмээх гоймонтой хоолийг тавьдаг уламжлалтай. Цагаан сараар гэр бүлээрээ  зуурсан гурил нууж тоглох заншил хамгийн түгээмэл бөгөөд нуусан зүйлсийг олсон хүн ирэх онд азтай байна хэмээн үздэг байна.

 

Төвдийн цагаан сарыг “Лосар” хэмээн нэрлэдэг.  “Ло” гэдэг нь жил харин “Сар” гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд нийлээд “шинэ сар” гэсэн агуулгыг үүсгэдэг байна.  “Лосар” нь шинэ жил гарч, хавар цаг айлчилж буйг билэгддэг баяр ба ард иргэд сар шинээр  шинэ дээл хувцас өмсч, монголчуудын адил настан буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг байна.

 

Эх сурвалж: UBS.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.34)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    42 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 9 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 31 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 17 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 32 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 41 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 54 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 58 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 7 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 40 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 44 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 53 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 57 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 57 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    5 цаг 2 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 14 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 17 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 24 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 29 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 30 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК