-
2015 оны 11 сарын 13
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамаатнууд хар тамхины хэргээр баригджээ
-
2015 оны 11 сарын 13
Замын түгжрэлийг утаснаасаа харна
-
2015 оны 11 сарын 13
М.Оригжав:“Буянт-Ухаа 2”-ын цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн
-
2015 оны 11 сарын 13
БГД-1 “11-р байрны хажууд хүн өндөрөөс унаж гэмтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад: СБД-9 хороонд суух М /эр.37н/ 2м өндөрт байрлуулсан самбар буулгах гэж хамгаалах хэрэгсэлгүй авирч байгаад унаж баруун гарын шуугаа хугалж гэмтээсэн хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 13
Гүрпүрэв Ганчимэг
-
2015 оны 11 сарын 13
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 12-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 13-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4886 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1735, зам тээврийн ослын 299, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 13
Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
-
2015 оны 11 сарын 13
Автомашины ченж нар Замын-Үүдийн хилийн боомт дээр буусан машинуудаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг зөрчил ихэсчээ. Гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлэгээр тээвэрлэх ёстой. Гэтэл ченж нар жолооч хөлсөлж, хөлсөлсөн жолооч нар нь ямар ч үзлэг оношлогоонд ороогүй, сери дугааргүй машинаар Улаанбаатар руу халтуур хийж, 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхих болжээ. Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь prius аж. Нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр хөлсөлдөг байна.
-
2015 оны 11 сарын 13
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн ”Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ. Энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан анхны барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр нар шалгарсан байжээ.
Харин 2013 оны барилдаанд Ч.Санжаадамба заан дахин түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байв. Өнгөрсөн жилийн ”Монгол бахархлын өдөр”-ийн хүчит бөхийн барилдаанд Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ц.Содномдорж харцага, Б.Гончигдамба гарьд нар шөвгөрч байжээ.
-
2015 оны 11 сарын 13
Машинаа гаражид хийнэ гэж гэрээсээ гарсан залуугийн цогцос Хөвсгөл нуураас олджээ
Түгээх
Share on facebook
Share on twitter
2015-11-13 08:59:19 - Орон нутаг
avragchid“Машинаа гараждаа тавичихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны ...тоотод оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараждаа хийнэ гэж гараад сураггүй болжээ.
-ЗУРГААН ХОНОГИЙН ДАРАА МАШИНЫГ НЬ ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭРЭЭС ОЛЖЭЭ-
Ингээд ар гэрийнхэн нь эрэл сурал болж, зургаа хоносоны дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт тус иргэний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.
Улмаар дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
-
2015 оны 11 сарын 13
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалтын систем болон ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсантай ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 13
Мөн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх ард нийтийн санал асуулгад оролцохгүй гэдгээ тэрбээр мэдэгджээ.
Энэ талаараа тэрбээр Оюутолгойн санал асуулга шиг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү буруу юу гэж асуугаад ард түмний толгойг эргүүлэх гэж байна. Эцэстээ өөрсдийнхөө худалдаж авсан хэдэн хүнээр мессеж бичүүлээд Үндсэн хууль өөрчлөх нь. УИХ өөрөө болохоор байж. Энэ үнэхээр гашилсан байна. Савыг нь угаахгүй бол УИХ гашилчихаж” гэв.
-
2015 оны 11 сарын 13
Мьянмарын сонгуулийн талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв
-
2015 оны 11 сарын 13
ус дулаан дамжуулах төвүүдийн ажилтай танилцлаа.
-
2015 оны 11 сарын 13
Эмхэтгэл
-
2015 оны 11 сарын 13
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2015 оны 11 сарын 13
Өнөөдөр
-
2015 оны 11 сарын 13
зурхай
-
2015 оны 11 сарын 13
цаг агаар
-
2015 оны 11 сарын 12
Монголын супер тулаанч Чингисийн цавчилт хочит Ж.Нарантунгалаг энэ сарын 21-нд Бээжин хотноо ”One Fighting Championship”-ийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийхээр болжээ.