зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5517 5518 5519 5520 5521 5522 5523
  • Өнөөдөр ”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр”
    2015 оны 11 сарын 03
    Өнөөдөр намрын адаг сарын билгийн тооллын 22.

    Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ.

    Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй өдөр юм.

    Тиймээс тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг ”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон байна.
  • 24 баримт: Х.Баттулгыг унагах төлөвлөгөө буюу Б.Батзаяагийн баривчилгаа
    2015 оны 11 сарын 03
    Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилж цагдан хориод байна. Олны анхаарлыг татаад буй уг үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримт булангаараа багцлан хүргэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг билээ.
  • НД-ын ажилтнууд нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө завшиж байжээ
    2015 оны 11 сарын 03
    Нас барсан 10 мянган иргэний нэрээр улсын мөнгө завшжээ
  • ЗГ-ын хуралдааны талаар Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 03
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 11.00 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл Төрийн ордонд болно.
  • Өнөөдөр Байнгын хорооны хурлаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 03
    .Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Бусад.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Бусад.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ажлын хэсэг байгуулах тухай.
  • Хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгаж байна
    2015 оны 11 сарын 03
    Иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

    Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр л гэхэд хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгасан байна. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Саруултуяа хэллээ.

    Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай. Мөн иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
  • Хурд хэтрүүлсэн 722 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10.30-аас 11 сарын 01-ний өдөр нийт 932 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 210 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 722 зөрчил бүртгэгджээ. Жолооч та ЗХДүрмийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Их хотын соёл танаас… Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Б.Батзаяагаас гадна Монголын 2 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
    Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
  • Ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөө эргэж ирэх үү
    2015 оны 11 сарын 03
    ...Өөрөө энэ зовлонг яс махаараа мэдэрсэн учраас ч бас санаачлаа байлгүй. Ингэхэд хүмүүний амьдрал хугацаатай. Бас богино. Харамсалтай нь хамгийн учир утгатай хэсэгт нь хэлмэгдэл дайрах магадлал маш өндөр учраас энэхүү хуулийн төслийг дэмжээд байгаа хэрэг л дээ...
  • Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ
    2015 оны 11 сарын 03
    Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.
    Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
  • ХЭҮК: МССТ-ийн захирал ажлын байрандаа бэлгийн дарамт учруулж байжээ
    2015 оны 11 сарын 03
    “...Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна...” гэж Монгол Улсын Үндсэн хуулинд заасан байдаг.
    Гэвч энэ үзэгдэл нийгэмд ил далд хэлбэрээр байсаар байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн асуудал төдийгүй, хүн төвтэй тогтвортой хөгжлийн тулгуур үндэс гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бололцоог хууль тогтоомжоороо баталгаажуулж байгаа энэ үед манай сайт хөдөлмөрийн харилцаан дээрх жендерийн тэгш байдлын талаар ХЭҮК-оос гаргасан судалгаан дээр үндэслэж ээлжилт материалаа хүргэхээр бэлтгэлээ.
    Комисс судалгаандаа хүний нөөц, санхүүгийн боломжоос шалтгаалан Улаанбаатар хот болон Орхон аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон хувийн хэвшлийн 24 байгууллагын 514 хүнийг хамруулжээ.
    Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол, ухамсрын доройтол, хариуцлагагүй үйлдлүүд зэрэг муу үр дагаврыг дагуулдагаараа улс орны хөгжил, нийгэмд сөргөөр нөлөөлдөг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
    Цаашлаад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд жирэмсэн, хүүхэд асарсан болон ар гэрийн шалтгаанаар ажлаас халахгүй байхыг тусгасан байдаг. Гэвч Монгол Улсад ажил олгогч талууд хөдөлмөрийн гэрээндээ 1-2 жилийн дотор жирэмсэн болохгүй байх зэрэг хүний эрхэнд халдсан журмуудыг тусгасан байдаг билээ. Бүр ажилд орох ярилцлаганд ороход нь хүртэл гэрлэлтийн байдал, намын харьяалал, шашин шүтлэг, жирэмсэн эсэхийг нь асууж шалгаадаг байдал хуулинд нийцэхгүй зүйл юм.
    Бодит жишээнээс дурьдахад, “Нэгэн банкны хөдөлмөрийн дотоод журамд “...шинээр ажилд орсон эмэгтэй ажилтны гэр бүл төлөвлөлтийг нарийн тооцоолж, ажилд омилогдсоноос
    хойш хоёр жилийн хугацаанд жирэмсний амралт эдлэхгүй бөгөөд хэрэв зөрчвөл ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй” гэж заан үйл ажиллагаандаа мөрдөж байсан нь тогтоогдсон.
    (МҮЭХ-ны ажилтан Г-тэй хийсэн ярилцлагаас.)”
    Б нь нэгэн компанид туршилтын хугацааны гэрээгээр байнгын ажлын байранд ажиллаж байна. Гэтэл тэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө жирэмсэлжээ. Жирэмсний эхний саруудад хэвтрийн дэглэм сахих ёстой гэж эмч зөвлөсөн тул Б ажлаас хэд хэдэн удаа эмнэлгийн чөлөө авсан. Чөлөө авах үедээ удирдлагадаа жирэмсэн болсон тухайгаа мэдэгдэхэд, ажил олгогчийн зүгээс үндсэн ажилтнаар ажиллуулахгүй, харин шууд халах тухай сануулж эхэлжээ. Түүнийг ажилд орох үед нь нөхөн үржихүйн эрхтэй нь холбоотой ямар нэгэн болзол, сануулга өгч байгаагүй ч, гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтойг нь лавлаж байсан ажээ. Ажил олгогч түүнийг ажлаас шууд халаагүй ч, янз бүрийн алдаа, өө сэв хайж, өөнтөглөж байгаа учраас тэрээр ажлын байраа алдахгүйн тулд эмчийн зөвлөгөөг дагаж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүрээд байна.
    (Судалгаанд хамрагдсан Б-тэй хийсэн ярилцлагаас)
    Үүнээс үзэхэд жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдахгүй байна.
    Энэ мэт хүүхэд төрүүлээд ажилдаа эргэн орох гэхэд нь буцаан авдаггүй тохиолдлууд ч Монголын нийгэмд байсаар байгаа юм. Тухайлбал, “Төрийн захиргааны байгууллагад ажилладаг эмэгтэй нь өөрийн ажиллаж буй байгууллагад нийт 7 жил ажиллажээ. Тэрээр 2010 оны 7 дугаар сард хүүхэд төрүүлсэн бөгөөд гурван жилийн дараа ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргасан боловч ажил олгогчийн зүгээс “Чөлөөний хугацаа дуусаагүй” гэсэн хариуг албан бичгээр илгээсэн байна. Ажилдаа эргэн орох хүсэлтээ хоёр сарын дараа дахин гаргахад байгууллагын зүгээс ямар ч хариу өгөөгүй тул нэг сар хүлээгээд дахин хандахад, мөн л ямар нэгэн хариу өгөөгүй байна. Төрийн лбаны зөвлөлд хандаж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа зөрчигдсөн болохыг тогтоолгосноор ажилдаа эргэн оржээ”
    (ТӨЗ-ийн ажилтантай хийсэн ярилцлагаас)
    Тэр бүү хэл бага насны хүүхэдтэй эхийг ажлаас нь халахыг хуулинд тусгайлан тусгаж өгсөн байдаг ч энэ шударга бус байдал гарсаар байгааг албаныхан онцолж байна.
    Мөн ХЭҮК-оос гаргасан судалгаанд хамрагдсан байгууллагуудын 60 орчим хувь нь хамтын гэрээ, хэлэлцээргүй байжээ.
    Үүгээр зогсохгүй байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон заалтыг тусгаагүй байгааг тогтоожээ.

    Хамтран ажиллагсад нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байсан гэх мэдээллийг салбараар нь авч үзвэл:
    Тухайлбал,

    Цаашид ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтнуудад
    хариуцлага тооцох механизмыг тодорхой болгон эрүүгийн гэмт хэргээр
    зүйлчлэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

  • Харагчин хонь өдөр
    2015 оны 11 сарын 03
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих хийгээд аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.
  • Цаг агаар: Салхи 16 метр хүрч ширүүснэ
    2015 оны 11 сарын 03
    2015 оны 11 дүгээр сарын 02-ны 20 цагаас 11 дүгээр сарын 03-ны 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Завханы хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдсол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.

  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилна
    2015 оны 11 сарын 02
    http://itoim.mn/index.php/site/news/2630
  • Гэмтсэн цагдаа нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    2015 оны 11 сарын 02

    Цагдаагийн биед халдсан этгээдийг баривчилжээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-11-02 18:56:06 - Нийслэл

    tsagdaaАлбан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж, хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг баривчилжээ. Тодруулал, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг дахин хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлсэн байна.

    ЦЕГ-ын Хэвюлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, гэмт этгээд “Б” нь 50 настай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн бөгөөд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, алба хаагчийн биеийн байдал хэвийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
  • УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ
    2015 оны 11 сарын 02
    УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ
  • Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо
    2015 оны 11 сарын 02
    Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийн асуудал удахгүй шийдэгдэнэ
    2015 оны 11 сарын 02
    http://www.24tsag.mn/content/125479.shtml
  • Зам тээврийн ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлнэ
    2015 оны 11 сарын 02
    Зам тээврийн ослоор хохирогслрл хүнлэтгэл үзүүлнэ
    Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдрийг анх 1993 онд Англи улсад тэмдэглэсэн бөгөөд үүнээс хойш улс орнууд энэ арга хэмжээг авто осолд нэрвэгдэгдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирлыг амсаж байгаа иргэд тэдгээрийн ар гар, ойр дотныхонд гашуудаж байгаагаа илэрхийлэх боломж олгох өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ- ын 2005 оны аравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолд жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гарагийг тэмдэглэлт өдөр болгон зарласан байна. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тиймээс Улаанбаатар хотын ЗЦГ-аас иргэдийг нэгдэж, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.
  • Саажилттай хүүхдүүдийн “Энэ бол би” үзэсгэлэн үргэлжилж байна
    2015 оны 11 сарын 02
    Тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 9-нийг хүртэл үзэгч олны хүртээл болох юм.
5517 5518 5519 5520 5521 5522 5523
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    41 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    57 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    1 цаг 42 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    2 цаг 3 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    2 цаг 44 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    3 цаг 10 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    3 цаг 24 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    19 цаг 38 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    19 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    20 цаг 12 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    20 цаг 53 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    21 цаг 1 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    21 цаг 17 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    21 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    21 цаг 44 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    21 цаг 46 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    21 цаг 52 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    22 цаг 4 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    22 цаг 21 мин
  • Академич хэргэм хүртээв
    22 цаг 40 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК