Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Дотоодын үйлдвэрлэл, худалдан авалтыг төрөөс яаж дэмжих вэ?

2016-1-17
0
ЖИРГЭХ

        Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах challenge хөдөлгөөн фэйсбүүк хуудсанд идэвхтэй өрнөж байхтай зэрэгцэн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих асуудлаар салбарынхан ярилцав. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уг зөвөлгөөний онцлог нь юу байсан, зорилго нь хаашаа чиглэгдсэн болон гарах үр дүн нь ямар байх зэргийг 24 баримтаар хүргэж байна. Мөн уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардуулсан юм.

Баримт 1. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг анх удаа төртэй шууд холбож өгсөн нь уг арга хэмжээний гол онцлог байлаа. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НЗДТГ, Эрдэнэт үйлдвэр нь зөвхөн дотоодын бараа, бүтээгдэхүүнээ худалдан авахаар болж уг асуудлаар Аж, үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.


Баримт 2. Тус арга хэмжээний үеэр төрийн байгууллагынхан болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн явуулж буй бодлого үйл ажиллагаа, тулгамдсан асуудал зэргээрээ харилцан, ярилцаж санал зөвлөлдсөн нь мөн уг арга хэмжээний онцлог байлаа.


Баримт 3. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГазрууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, худалдааны байгууллагын төлөөлөл зэрэг 250 хүн оролцлоо.


Баримт 4. Нийслэлийнхэн зөвхөн дотоосоо худалдан авалт хийхээр болж байгааг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ үеэр дурдлаа.


Баримт 5. Эрдэнэт үйлдвэртэй ч мөн хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд тус үйлдвэр нь үйлдвэрлэлийг дэмжиж, бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдээс сонгохоор болж байна.


Баримт 6. Батлан хамгаалахын яам дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж Монголд үйлдвэрлэсэн 3.3 тэрбум төгрөгийн нормын хувцас, 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 426,4 сая төгрөгийн эм, 463,9 сая төгрөгийн барилгын материал тус, тус худалдан авсан байна.


Баримт 7.  Засгийн газраас төрийн худалдан авах 12 бүлгийн 101 бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Батлан хамгаалах салбар эдгээрээс 65 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жил бүр худалдан авдаг талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэллээ.


Баримт 8. Боловсролын яам ч мөн дотоодын үйлдвэрлэлээс худалдан авалт хийхээр болсон талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр уг хэмжээний үеэр хэллээ. Тэрбээр “Бид Монголд үйлдвэрлэсэн форумыг сурагчдадаа өмсүүлж байгаа. Харин цаашид ширээ сандал, тоног төхөөрөмжийг ч дотоодоосоо авахаар болж санамж бичиг байгууллаа” хэмээв.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ЮУ ГЭЖ ЯРИВ


Баримт 9. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг зөвөлгөөнд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “Аж үйлдвэрийн яам, энэ бүтцийг цаашдаа ч хадгалах хэрэгтэй. Ер нь энэ яамны нэр, үйл ажиллагааг цаашдаа дараагийн Засгийн газарт  хадгалахын тулд Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны яам гэж нэгдсэн бодлогыг нь нийлүүлэх хэрэгтэй" гэдгийг хэлсэн. 


Баримт 10. Мөн тэрбээр "манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшил гээд нийгмийн бүхэл бүтэн хэсэг гараад ирсэн. Тэд нийгмийн баялгийн 70-80 хувийг бүтээдэг. Энэ бол өнгөрсөн 25 жилд Монголд олсон хамгийн чухал ололт гэж хувьдаа боддог. Энэ ололтын манаанд уг нь төр зогсож байх ёстой. Энэ ололтоо үргэлжлүүлэхийн төлөө л үнэт зүйлтэй байх ёстой".


Баримт 11. Аливаа улс төр хийж байгаа, төрийн бодлого хийж байгаа хүн “Би амь насаа тавьсан ч зөрж болохгүй, алдаж болохгүй, худалдаж болохгүй үнэт зүйлс гэж байдаг юм” гээд  түүнийгээ тоолж явах ёстой. Санхүүгийн  харилцаа, үйлдвэрлэлийн харилцаа бол итгэлцэл. 


Баримт 12. Ц.Элбэгдорж: Үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн манаанд төр зогсож байх ёстой.

 

АЖ, ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХ АСУУДЛААР ЮУ ГЭЖ ЯРИВ


Баримт 13.  Үйлдвэржилт бол зөвхөн ажлын байр нэмэгдүүлэх ойлголт бус эд баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтээрээ хөдөлмөрлөж бүтээх, хэрэглэх, экспортлох эх орны хөгжлийн түлхүүр ойлголт юм.


Баримт 14. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3   тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжиж, үндэсний хөрөнгө  оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд хүрсэн байна.


Баримт 15. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид нийт 6.2 их наяд  төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь манай улсын төсөвтэй дүйцэж байгаа том тоо мөн.


Баримт 16. Энэ онд цементийн импорт 46 хувь буюу 42 сая ам.доллараар буурсан. Зөгийн балны импорт 16 хувь буюу 233 мян.ам.доллараар буурсан. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд тогтоосон импортын тарифын зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан байна.


Баримт 17. Бид 2015-2030 оны богино, дунд, урт хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулсан.  


Баримт 18. Бодлогын эхний үе шат буюу 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилгоор “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн батлуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.


Баримт 19. Энэ оныг дотоодын үйлдвэрлэл, худалдан авалтыг дэмжих жил болгон зарлаж байна. Төр бол Монгол Улсын хамгийн том худалдан авагчийн нэг.

ШИЛДЭГҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ


Баримт 20. Анх удаа аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардууллаа.


Баримт 21. “Эрдэнэт хивс” ХХК, “Денимон” ХХК, “Натурал эссеншлс” ХХК, “Дархан нэхий” ХК, “Долоон болдог” ХХК, “Экологбус” ХХК, “Сонгинохангай” ХХК, “Говь” ХК, “Хөтөлийн “Цемент-Шохой” ХК зэрэг компаниуд аж үйлдвэрийн тэргүүн дээд шагналын анхны эзэд болов.


Баримт 22. Дархан нэхий ХХК компанийн ТУЗ-ийн дарга А.Сүмбэнхүү: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын бодлогын хүрээнд манай компани зээл авч тоног төхөөрөмжөө боловсронгуй болгосон. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнийхээ 50 хувийг Итали, Казахстан, Хятад, Орос, Тайвань, Голланд гэх мэт улс руу гаргаж байна.


Баримт 23. Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Уранчимэг: Засгийн газрын дэмжлэгтэйгээр хуурай аргын үйлдвэрээ байгуулсан. Энэ үйлдвэр сүүлийн хоёр жилийн амжилтыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан.


Баримт 24. Эксклюзив компанийн захирал Г.Майцэцэг: Өнөөдөр монголчууд харьцангуй сайн үйлдвэрлэж чаддаг болсон байна. Тэгэхээр бид зөвхөн Монголынхоо зах зээлд биш хоёр том хөршийнхөө зах зээл рүү гарахыг хүсч байна. Үүнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ 10000 ширхэг ноолууран цамцыг Хятадын Гуанжоу хотын томоохон сүлжээ дэлгүүрт нийлүүлэх гэрээг маргааш хийнэ.

24tsag.mn

image

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах challenge хөдөлгөөн фэйсбүүк хуудсанд идэвхтэй өрнөж байхтай зэрэгцэн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих асуудлаар салбарынхан ярилцав. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уг зөвөлгөөний онцлог нь юу байсан, зорилго нь хаашаа чиглэгдсэн болон гарах үр дүн нь ямар байх зэргийг 24 баримтаар хүргэж байна. Мөн уг арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагналыг дотоодын үйлдвэр эрхлэгч шилдэг 9 байгууллагад гардуулсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (43.245.56.113)
    Зах зээлийн зүй тогтлоос зөрж бна.
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.245.56.113)
    Зах зээлийн зүй тогтлоос зөрж бна.
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    hamag vildberee jugaa nart ugood yu yariad bna elbegee zailaa
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Монголд үйлдвэр үүсээд 60 70 жил болж байна.Тэгтэл одоо болтол төрөөс яаж дэмжих бодлого гаргалгаа бодоод яриад хуралдаад л суух юмаа..
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (202.21.118.98)
    галт тэргэнд онгоцонд үйлчлүүлэхээр гадны цай кофе ёотон, салфетка шахаж хэрэглүүлдгээ хэзээ болих вэ
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 25 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 31 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 22 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 28 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 20 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 31 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК