зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5627 5628 5629 5630 5631 5632 5633
  • УИХ-ын гишүүн М.Сономпил 50 нас хүрлээ
    2015 оны 12 сарын 02
    УИХ-ын гишүүн М.Сономпил 50 нас хүрлээ
  • Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбарыг МАХН унагасан гэдэгтэй санал нийлэхгүй
    2015 оны 12 сарын 02
    Л.Жамбалжав: Эрүүл мэндийн салбарыг МАХН унагасан гэдэгтэй санал нийлэхгүй
  • Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг охинтой болжээ
    2015 оны 12 сарын 02
    Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр Присцилла Чан амаржиж, охинтой болжээ.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2015 оны 12 сарын 02
    10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэрийн талаар мэдээлэл хийх болно.
  • 2016 онд 20 барилга байгууламжийг хувьчилна
    2015 оны 12 сарын 02
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах юм байна. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
    Өмч хувьчлалын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, нийслэлд шинээр бий болох томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.

    Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлэх юм байна. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11506#sthash.USaEvE1Q.dpuf
  • Зочид буудлуудад 77 тэрбум төгрөгийн зээл олгожээ
    2015 оны 12 сарын 02
    АСЕМ-ын дээд төвшний уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээж авах зочид буудлуудад Хөгжлийн банк 77 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
  • ”Railbus”-нд дайруулж амиа алджээ
    2015 оны 12 сарын 02
    Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 12-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3538, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 877, Зам тээврийн ослын 365, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 76 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороонд “Рэйлбусэнд хүн дайрагдлаа” гэсэн мэдээлийг 12-р сарын 01-нд авч шалгасан байна. Шалгалтаар төмөр замын 399-р км-ийн 8-р зуутад СХД-23 хороонд суух Б /эр.30н/ Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн Рейлбусэнд дайрагдаж нас барсан хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
  • АН-ын цаг гүйж, МАН-ынх зогслоо
    2015 оны 12 сарын 02
    Хуанлийн хуудас эргэх бүрт энэ парламентын шийдвэр гаргах чадамж шавхагдсаар байна. Үүнийг хоёр хуулиар сугалж тайлбарлавал Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлт юм. Ялагдаж яваа тамирчинд цаг харвасан сум шиг өнгөрч, ялж яваад нь таг зогсчихсон мэт санагддаг гэдэг. Тэгвэл өнөөдрийн улс төрийн цаг АН-д нь гүйж, МАН-д нь зогсчихоод байна. Одоо дэлгэрүүлье.

  • Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглов
    2015 оны 12 сарын 02
    Өнөөдрөөс эхлэн 2016 оны 3-р сарын нэгнийг хүртэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо.

    Жил бүр ийнхүү энэ цаг хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр хорьдог. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэл 2 дугуйтай, зам дээр хальтиргаа ихэссэн энэ үед 4 дугуйтай тээврийн хэрэгсэл хүртэл гулгаж халтиран аваар осол гаргаад байхад мотоцикль бол бүр тэнцвэр муутай байдаг тул зам тээврийн осол аваарыг багасгах зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа ажээ.
  • Хятадууд зэрлэг гахай, туулай хууль бусаар агнажээ
    2015 оны 12 сарын 02
    Сүүлийн үед хятадуудтай холбоотой гэмт хэрэг гарах нь нэмэгджээ. Хамгийн сүүлд гэхэд хятадын дөрвөн иргэн олон улсын виза картыг хууль бусаар хэрэглэж, арилжааны банкуудад хохирол учруулсан хэргийг шалгаж, дээрх иргэдийг цагдан хорьсон байгаа юм. Тэгвэл өчигдөр мөн л хятадуудтай холбоотой гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 хороонд...р байрны гадаа зогсоол дээр БНХАУ-ын иргэд зэрлэг гахай, туулай зэрэг амьтад тээвэрлэж ирлээ” гэсэн мэдээллийг шалгахад тус байрны...тоотод түр оршин суух БНХАУ-ын иргэн D.Y “Ford” автомашины тэвшин дээр зөвшөөрөлгүй агнасан зэрлэг гахай хоёрыг, туулай хоёрыг , нэр тодорхойгүй шувуу хоёрыг ачиж явсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
  • Арктикийн мөс эрчимтэй хайлж байна
    2015 оны 12 сарын 02
    Арктикийн мөс эрчимтэй хайлж байна
  • Цэргүүдээр төмөр зам бариулах ажил АН-ынханыг зөрчилдүүлж эхэллээ
    2015 оны 12 сарын 02
    Цэргүүдээр төмөр зам бариулах асуудлаар АН-ынхан дотооддоо зөрчилдөж эхлэв. УИХ-ын дарга, З.Энхболд өнгөрсөн сард Гашуун Сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төсөл хэрэгжүүлэхээр болсноо сүр, дуулиантайгаар зарласан. Уг ажлыг улсын төсвийн 24 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Мөнгөө ч ирэх оны төсөвт суулгуулчихсан байгаа. Үүнийг нь сөрөг хүчин болох МАН-ынхан анхнаасаа дэмжихгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл АН дотор ч уг төслийг дэмжихгүй хүн олон байгаа аж. Тодруулбал, Хотын дарга Э.Бат-Үүл “Төмөр зам барих ажилд цэргүүдийг татан оруулах нь хувийн хэвшлийг дампууруулсан үйлдэл болно” хэмээн ихэд бухимдан ярьсан нь өчигдөр цахим ертөнц дэхь олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.
  • “Гурвалсан морьд”-ын эзэн
    2015 оны 12 сарын 02
    ...Өрсөлдөгч нараа ч тэрбээр хайр найргүй нухчин дарсан учраас тийм нэр зүүсэн байх. Дарсан ч. Шоронд хийхийг нь шоронд хийж, шороонд булахыг нь булсан юмдаг. Сөрөг хүчнүүдээ л ямар ч байсан үг дуугарах тэнхэлгүй болгоод авсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх...
  • Төрийн цагдаа иргэнд хэрэг хүлээлгэхийг завдаж, зодож дарамталсан гэв үү?
    2015 оны 12 сарын 02
    Төрийн цагдаа иргэнд хэрэг хүлээлгэхийг завдаж, зодож дарамталсан гэв үү?
    Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссээр байна. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэдэг.

    Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.

    Бидэнд ирсэн мэдээллээр Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нэр бүхий байцаагч нар Л.Сүхбаатар гэгч иргэнийг гэрээс нь дуудаж авчраад зодсон гэх хэрэг.
    Гар утасны бичлэг үзүүлэн чи мөн биздээ хэргээ хүлээ , хулгайлсан машинаа хаана нуусан гэх зэргээр зодож дарамтласан талаар сэжигтэн гэх этгээдийн ар гэрийнхэн гомдоллож байна.
    Нэг цагдаа элгэдсэн.Мөн өшиглөсөн, мөрөн дээр нь хөлөөрөө гишгэлсэн, толгой руу чинь цохиход яахуу эсвэл төмсөг рүүгээ өшиглүүлэх үү гэх зэргээр доромжилсон гэдгийг нь хохирогч өөрөө мэдээлсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхийг хүсч мэдээллийн хэрэгсэлд хандсан ч төрийн цагдаа нараасаа айж олонд ил гарч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.
    Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст “аксент” маркийн машин хулгайлсан хэрэг бүртгэгдэж энэ дугаа шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар камерт сэжигтэн этгээдийн бичлэг бичигдэн үлдсэн байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
    Харин сэжигтний ар гэрийнхэн хүүхдээ зодсон гэх гомдлыг гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

    Ингээд хохирогчийн эгч Л.Чулуунбат ““Би дүүгээ хилс хэрэгт гүтгэгдэж, ямар ч баримт нотолгоогүй хэрэг тулгаж байна гэж үзэж байгаа.
    Миний дүүг өнгөрсөн сарын 26-ны өглөө 10.20 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан байдаг. Дуудсан дариуд манай дүү очсон байгаа юм. Гэтэл тус цагдаагийн хэлтсийнхээ 202 тоотод гаргаад “Ямар хэргээр ирсэн гэдгээ мэдэж байна уу гэж гар утасны бичлэг үзүүлээд чи мөн биз дээ гэсэн байгаа юм. Тэгсэн манай дүү би биш гэсэн чинь чи мөн, чи өөрийгөө танихгүй байна уу” гээд элэгдсэн байгаа байхгүй юу. Зодсон хүн нь ахмад Алтангадас гэдэг хүн. Тэр хүн мөрөн дээр нь хоёр хөлөө ээлжилж тавиад өшиглөж зодсон байгаа юм. Одоо бие нь хөхөрсөн сорив нь ч байгаа” гэсэн юм.
    Манай дүү одоо цагдаа нараас болж маш их айдастай байна.
    Харин хохирогч Л.Сүхбаатар “Отгонбилэг гэх байцаагчийн хувьд чи тэр хүний машин тэрэг гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийдэг хүн биш ээ гэж хэлсэн. Би таксинд явдаг. Надад малгайтай цамц, цүнх үүрчихсэн хүний бичлэг үзүүлсэн. Надад тийм малгайтай цамц, цүнх байхгүй” гэлээ.
    Юутай ч энэ асуудлыг холбогдох байгууллага шалгаж байна.



    Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссээр байна. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж иргэд итгэдэг.
  • 24 баримт: Сайханбилэг: “Рио Тинто”-гоос нэг цент авсан бол хариуцлагаа хүлээнэ
    2015 оны 12 сарын 02
    Монгол Улсын Ерөнхий сайд Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар цензургүй ярьсан. Түүний хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
  • Хар хулгана өдөр
    2015 оны 12 сарын 02
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, мал адгуус муулах үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.
  • Улаанбаатарт 14 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 02
    015 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагаас 12 дугаар сарын 02-ны 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
  • Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцно гэв
    2015 оны 12 сарын 01
    Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцно гэв

    Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт энэ сарын 21 -ний өдөр амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
    Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа аж.
    Харин “Өргеө” амаржих газрынхан болон НЭМГ- ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл егөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл үүнтэйхолбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
    Энэхүү ажлын хэсэг “Өргөө” амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийжээ. Улмаар тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болсон байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгожээ.
  • Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо
    2015 оны 12 сарын 01
    Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн
    “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо
  • Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлнэ
    2015 оны 12 сарын 01
    Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлэх нь

    Ирэх сарын 24-нд “Корпорэйт зочид буудал болон хурлын төв”-ийн тоглолтын танхимд Монгол, Швейдарь, Америкийн уран бутээлчид “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглох нь. Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр тоглох бүтээлийг АНУ- ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, тайзны гэрлийн найруулагч Барри Стийл, швейцарь хөгжимчин Маттю Мишель хамтран тавих аж. Дэлхийд данстай монгол авьяасыг дэмжих, монголчуудын оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой бүжгэн жүжиг ‘Тал Усыг мөрөөдөв”, “Ус. Галд дурлав”, “Усгал” гэсэн гурван бүлэгтэй. Тэр бүрийн өмнө амьд хөгжмийн гоцдол болон видео бичлэг толилуулах гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, харилцан шүтэлцэл, баяр гунигийн түүхийг орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр үзүүлэх юм байна.
5627 5628 5629 5630 5631 5632 5633
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    1 цаг 26 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    1 цаг 38 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    1 цаг 53 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    2 цаг 31 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    2 цаг 39 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 42 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    4 цаг 26 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    4 цаг 45 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    5 цаг 33 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 43 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 57 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    5 цаг 59 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    6 цаг 33 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    6 цаг 43 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    6 цаг 48 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    22 цаг 8 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    23 цаг 19 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    23 цаг 52 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 59 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК