Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын цаг гүйж, МАН-ынх зогслоо

2015-12-02
0
ЖИРГЭХ

Хуанлийн хуудас эргэх бүрт энэ парламентын шийдвэр гаргах чадамж шавхагдсаар байна. Үүнийг хоёр хуулиар сугалж тайлбарлавал Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлт юм. Ялагдаж яваа тамирчинд цаг харвасан сум шиг өнгөрч, ялж яваад нь таг зогсчихсон мэт санагддаг гэдэг. Тэгвэл өнөөдрийн улс төрийн цаг АН-д нь гүйж, МАН-д нь зогсчихоод байна. Одоо дэлгэрүүлье.

Дөрвөн жилийн бүрэн эрхээр нь тооцвол УИХ-д одоо долоохон сарын хугацаа байна. Бүтэн чуулганаар ярьвал ганцхан хавар үлджээ. Гэвч үүнээс шинэчлэл хийх боломжтой нь, асуудал шийдэх чадамжтай нь ердөө ганцхан сар. Илүү ч үгүй, дутуу ч үгүй энэ арванхоёрдугаар сарыг алдвал энэ УИХ-д дахин боломж олдохгүй. Яагаад гэвэл, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж нь хуулиар хаагдана. Тиймээс л Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй гэж байгаа МАН-д цаг зогсож, өөрчлөхөөр зүтгэж буй АН-д хурдтай гүйж эхэллээ. Харин энэ хоёр нам нийлээд цагтай уралдаж байгаа сэдэв нь Сонгуулийн хууль болчихоод байна. Ажлын өдрөөр нь тооцвол арванхоёрдугаар сар 22 хоногтой. Үүнээс хоёр нь өнгөрчихлөө. Үлдсэн 20 хоногт багтаад Үндсэн хуулийг өөрчлөөд, Сонгуулийн хуулиа сайжрууллаа гэхэд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь эргэлзээтэй. Нэг талаас цаг хугацааны, нөгөө талаас нийг­мийн эсэргүүцэл гэсэн хай­чин гал дунд яваа УИХ-аас шинэчлэл хүлээгээд хэрэггүй ч юм шиг. Гэвч хоёр намыг холбож болох ганц зүйл нь өөрсдийнх нь эрх ашиг. Хэрэв эрх ашиг нь нийлбэл энэ хоёр нам баярын өдрийг мартан, ажлын цаг дууссаныг үл харгалзан өчнөөн хууль баталж ирснийг өнгөрсөн хугацаа гэрчилдэг. Эрх ашиг нь нэгдэх эсэхээс эдгээр хууль урагшлах, үгүй нь шийдэгдэнэ гэсэн үг л дээ.

 

Үндсэн хуулийн тухайд АН-д цаг гүйж, МАН-д зогсчихоод байгаа нь одоогийн бодит үнэн. Хуулийг өөрчлөх түмэн шалтгааныг АН, өөрчилж болохгүй мянган тайлбарыг МАН хийж байгаа. Хоёр намын энэ байр суурь УИХ-д өргөн баригдчихсан бэлэн төсөл дээрээ биш, харин түүнийг хэлэлцэх боломжит хугацаан дээрээ байгааг мар­таж болохгүй. УИХ-д өргөн баригдаад бараг сар (2015.11.06) болсон төслийг урагшлуулъя гэсэн бол хэдийнэ эхэлчихсэн л байх байв. Гэвч зөвшилцөл явсангүй, зогсолт л үргэлжилсээр байна. Энэ нь магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй гэдэг дээр нэгд намууд, хоёрт бараг са­наа­чилсан гишүүд нь санал нийлсний илэрхийлэл биз. Х­арин Сонгуулийн хууль дээр эсрэгээрээ. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-д өргөн барьчихсан байгаа гурван төслийг нэгтгэх А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган байгуулжээ. Гурван бүлгийн дарга, намуудын төлөөллийг оролцуулсан (Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, М.Батчимэг, Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, С.Оюун) энэ ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийх юм байна. Тэд сонгуулийн тогтолцоо, УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах эсэх, санал хэрхэн тоолох гэсэн гурван сэдвээр зөвшилцөх үүрэгтэй юм байна. Зөвшилцөж чадвал энэ хуулийг батална. АН-ын хувьд одоогийн тогтолцоогоороо сонгууль явуулъя, гол нь УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах саналтай байгаа. МАН-ынхан болж өгвөл жижиг 76 мажоритар, болохгүй бол одоогийн 48-аа нэг тойрог-нэг мандат болгох саналтай. Мөн саналыг гараар давхар тоолох, сонгуулиудыг тусад нь явуулах байр суурьтай байгаа. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд 38:38 гэсэн холимог тогтолцоогоор сонгууль явуулах санал гаргаж ирсэн. Улс нэг тойрог болох тухай санал ч тавьж байсан. Тэгэхээр энэ бүхний огтлолцол дээр, ойлголцол дундаас  Сонгуулийн хууль "төрнө" гэсэн үг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар 48:28 гэсэн одоогийн хувилбараа хэвээр хадгалж, мажоритарын 48-аа нэг тойрог-нэг мандат болгох дээр намуудын удирдлага санал нийлж байгаа гэх. Харин пропорционалийн 28 мандатаа намд санал өгч тодруулах бус намын жагсаалтад бичигдсэн 28 нэр дэвшигчээс сонгогчийн дугуйлсныг намд нь хувь тэнцүүлэн тооцох хувилбар дэмжигдэх магадлалтай гэнэ. Гэхдээ яаж шийдэгдэхийг цаг хугацаа л харуулна. Харин тэдэнд цаг үлдсэн болов уу. Энэ асуултад УИХ-ын гишүүд ингэж хариуллаа.

 

Д.Ганбат: -Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх ёстой. Харин энэ парламент өөрчлөх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ өөрчлөхийн төлөө тэмүүлж ярилцах ёстой. Үнэхээр амжихгүй бол ядаж ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Ард нийтийнхээ санал бодлыг сонсоод өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл дараагийн парламент нь л өөрчлөлт оруулна биз. Сонгуулийн хуулийн тухайд ажлын хэсэг байгууллаад ажиллаж байгаа учраас хугацаанд нь багтаагаад өөрчлөлт оруулах байх гэж найдаж байна.

 

М.Батчимэг: -Хугацааны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжина гэдэг хэцүү болчихлоо. Үндсэн хуулийн асуудлаар санал асуулга явуулах боломж улам л хумигдаад байна. Ямартай ч эхний ээлжинд 20-иод жилийн өмнө батлагдсан, өнөөдөр шууд хэрэглэх боломжгүй болчихсон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хуульд өөрчлөлт оруулах төслийг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөө өмнө нь санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан учраас энэ удаад эсэргүүцэж хойш нь татахгүй байх гэж бодож байна. Сонгуулийн хуулийн тухайд УИХ-д суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж зөвшилцөхөөр ажиллаж байна. Хуулийн хугацаанаас нь өмнө баталж амжих эсэх нь зөвшилцлийн үйл явцаас л харагдах байх.

 

О.Баасанхүү: -Би Сонгуулийн хуулийг  боломжтой хугацаанд нь багтаагаад өөрчлөх боломжтой гэж үзсэн учраас хуулийн төсөл өргөн барьсан. Гэхдээ түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажил ойрын өдрүүдэд урагшлах байх. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд хэцүү. Үндсэн хуульд өөрчлөх шаардлагатай заалт олон бий. Мөн өргөн баригдсан төслөөс дэмжих боломжгүй, нэлээд их хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай заалтууд бий. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацаа арай л дэндүү богинохон байна.    

 

А.Бакей: -УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай бүх намын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр анхны хуралдаанаа  хийнэ. Тиймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Р.Бурмаа гишүүний боловсруулсан төсөлд процeссийн шинжтэй бүх зохицуулалтыг маш нарийн оруулж ирсэн нь энэ төслийн давуу тал. Энэ төслөөс сайн талыг нь аваад тохиролцох шаардлагатай цөөхөн хэдэн асуудал дээр зөвшилцөж чадвал Сонгуулийн хуулийг хугацаанд нь амжаад батлах бүрэн боломжтой. Тогтолцоо, орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулах, саналыг хэрхэн тоолох зэрэг хэдхэн асуудал дээр л тохиролцох хэрэгтэй байгаа. Энэ хэд дээр тохиролцчихвол хэлэлцүүлэг цаашаа амархан явна. Харин Үндсэн хуулийн хувьд хэцүү дээ.

 

А.Тлейхан: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Хамгийн эхлээд парламентын гишүүд нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Хамгийн наад зах нь 57 гишүүн нэгдсэн байр суурьт хүрсэн байх шаардлагатай. Гэхдээ бас ийм байлаа гээд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Ард иргэдээсээ асууж байж хэлэлцэнэ шүү дээ. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Үлдсэн ганц сарын хугацаанд энэ бүх шаардлагад нийцүүлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байхгүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Харин Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж бий. Өргөн барьчихаад байгаа гурван төслийг нэгтгээд энэ сард багтаан заавал батлах ёстой. Сонгогчдын дунд Сонгуулийн хууль ямар байх бол, бид хэрхэн саналаа өгөх вэ, бидний саналыг яаж тоолох вэ гэсэн хүлээлт бий болчихлоо. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд ажиллаад зөвшилцчихвөл хугацаанд нь тулгахгүйгээр батлах боломжтой. 

 

Д.Хаянхярваа: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Цаг хугацааны хувьд ч боломж алга. Сонгуулийн хуулийн тухайд хэрэв намууд тохиролцож чадвал бага зэрэг өөрчлөлт оруулж амжих байх. Түүнээс биш бүхэлд нь өөрчлөлт оруулна гэвэл амжихгүй. Бүхэлд нь гэдэг нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлээд байгаа юм. Одоо хүчин төгөлдөр байгаа хуульдаа бага зэрэг өөрчлөлт оруулахад л болно. Тодруулбал, тогтолцоог нь шинэчлэх, саналыг хэрхэн тоолохоо шийдвэрлэх гэх мэт өөрчлөлтийг хийхэд л болно гэж үзэж байгаа. Энэ хүрээнд нь хамгийн чухал заалтууд багтаж байгаа ч сэтгэл гаргаад зөвшилцөхөөр болбол 40 минутын л ажил шүү дээ. Харин эрх баригчид хуучин хуулиараа сонгууль явуулна гэсэн бодолтой байгаа бол 1000 удаа хэлэлцээд ч нэмэргүй.

 

Ш.Түвдэндорж: -УИХ-ын 57 гишүүн дэмжвэл бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадна. Бидэнд Үндсэн хуулиа өөрчлөх боломж, цаг хугацаа бий. Хамгийн түрүүнд эхлээд намууд ойлголцох нь чухал. УИХ-д суудалтай намуудын дарга болон бүлгийн дарга нар оролцсон ажлын хэсэг байгуулаад зөвшилцөх сурагтай байна. Мөн Үндсэн хуулиас гадна Сонгуулийн хууль дээр тохиролцох шаардлагатай байгаа. Энэ бүх зөвшилцөл хурдан хугацаанд явагдвал асуудал амархан шийдэгдэнэ. Харин тал тал тийшээ хараад суучихвал ажил урагшаа явахгүй. Тиймээс намууд аль болох зөвшилцөхөөс өөр сонголт алга.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.117.114)
    АН-ын лаларуудаа та нар биш шүү, үндсэн хуулийг өөрчилдөг нь, улс орныг аваад явж чадаагүй улсууд үндсэн хуулийг өөрчиллөө юу, тэнэгүүд зайлаасай
    2015 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Тлейхан шиг юмнууд байхад МАН яаж өөдлөх бэ? Хэрүүлээс өөр юу ч мэдэхгүй
    2015 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    45 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    1 цаг 22 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 44 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 57 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    20 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    21 цаг 5 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    23 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК