Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

2026-4-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын даргаар гишүүдийн 76.3 хувийн саналыг авч С.Бямбацогт сонгогдлоо. Түүний УИХ-ын даргын индэр дээрээс хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй  байр суурийг  баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн  сахиулахад  оршино.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ.

Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх  нь зүйн хэрэг. Харин тэрхүү ялгаатай байр суурийг  хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Энэ бол парламентат ёсны мөн чанарт нийцэхгүй.

Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ энэхүү индэрээс илэрхийлье.

Энэ ташрамд миний бие Улсын Их Хурлын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй үүрэг хариуцлага.

Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж, урмыг нь хугалж байдгийг байнга санаж байгууштай.

Өнөөдөр монголын ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа нь зүй ёсны хэрэг.

Би түмнийхээ төлөө зүтгэнэ гэж төрдөө тангараг өргөсөн аавын хүүхдүүдийг үзэл бодол, итгэл үнэмшил, нам, эвслээр нь алагчилж үзэхгүй.

Ард түмнийхээ итгэлийг дааж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүрэг, үүрсэн ачаандаа эзэн болж,  ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа төрийн түшээдээ түшиж, дэмжиж ажиллах болно.

Харин Улсын Их Хурлын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ ч хэлье.

Парламентат ёс, парламентын ардчилал бол Монголын ард түмний Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Энэ сонголтыг бид  ямагт хүндэтгэх, бататгах, хамгаалах,  парламентын дархлааг бэхжүүлэх үүрэгтэй.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Монгол Улсад тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх оновчтой, зөв арга бол хувь улс төрчдийн хүсэл зоригийг хуулиар хязгаарлах, улс орныг хуулиар удирдах, гагцхүү хууль засаглах, хууль хэрэгждэг байх  нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Харамсалтай нь өнөөдөр хариуцлага нэхдэг дэг журам төрийн бүх шатанд суларсан байна.

Хууль батлаад, мартдаг явдал одоо бараг зуршил болжээ.

“Монголын хууль гурав хоног” гэсэн өөр цаг үед, өөр утгаар үүссэн муухай хэллэг өдгөө бидний бодит байдал болж байгаад Та бид дүгнэлт хийх цаг болсон байна.

Бид олон жил  хүн засаглахгүй, хууль засаглах ёстой гэж хоосон ярилаа. Гэтэл  хууль засаглахын нэг чухал эх үндэс болсон хууль өөрөө хэрэгжихүйц байх ёсыг  тогтоож чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт муу байгаагийн нэг ноцтой шалтгаан  Та бидний  баталж байгаа хуульд  өөрт нь байна гэсэн үг.

Хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг хүмүүс хэрэгжүүлэх төдийгүй хамгаалалтандаа авдаг учраас  хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан эсэхийг нягтлан шалгах,  улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлах, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх ёстой.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд байна.

Ийм эгзэгтэй үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж, урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах стратегийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Ийм цаг үед төрийн гадаад, дотоодын бодлогын үндсийг тодорхойлдог Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага болох Улсын Их Хурлын үүрэг, хариуцлага онцгой өндөр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Миний бие олон монголчуудынхаа адил эгэл боргил амьдралд өсөж, хагацал зовлонд хат сууж, хайр энэрэлд хүмүүжин бойжиж хүн болсон эгэл нэгэн.

Хар залуу наснаасаа хувийн хэвшилд хүчин зүтгэж, ар гэрээ засаж, ажил бизнесээ босгож, монгол хүн хичээвээс хийж бүтээж чаддаг гэдгийг эрчим хүч, авто замын салбарт бүтээн байгуулалт хийж явахдаа яс махандаа тултал ойлгож, ухаарсан мянга мянган монгол хүний нэг.

Тийм ч учраас эгэл амьдрал, хувийн хэвшлээс төрд орж ирсэн хүний хувьд амьдралын төлөө хичээн зүтгэж буй ард олныхоо, ажлын байр бий болгож, татвар төлж, баялаг бүтээж буй хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж буй асуудал, тулгарч буй зовлон, жаргалыг хэнээс ч дутахгүй мэдэх учраас татвар төлөгчдөө, ажлын байр бий болгон, баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжин ажиллах болно.

Энэ цаг үед малчид маань мал сүргээ мэнд хаваржуулж, төл бүрэн хүлээн авахаар идэх хоол, унтах нойроо умартан зүтгэж байна.

Тариаланчид “Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг” хэмээх үгийг санаж, удахгүй эхлэх хаврын тариалалтын бэлтгэлээ базаан цаг завгүй хөдөлмөрлөж байна.

Улс орныхоо эдийн засгийг нуруундаа тээж яваа баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн маань гадаад орчин нөхцөл, геополитикийн байдалд санаа зовнин, ажил бизнест нь хүндрэл бэрхшээл тулгарах вий хэмээн сэтгэл түгшин суугаа.

Ийм үед иргэд, аж ахуйн нэгжүүдэдээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэж, засгийн бодлогоо зөв залж, иргэд сонгогчдоо төлөөлсөн шиг төлөөлж, түмэн олноо түшиж ажиллах нь Та бидний өргөсөн тангарагаараа хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа гэдгийг цохон тэмдэглэж хэлье.  

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулганаар монгол хүн баялгийнхаа эзэн байх эрх зүйн шинэтгэлийг хийж, баялгийн өгөөжийг ард түмэндээ ахиу хүртээх бодитой шийдлийг хуульчлан баталгаажуулах их ажил хүлээгдэж байна.

Олон улсын байдал, гадаад орчин нөхцөлөөс шалтгаалан импортын зарим бараа бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг хязгаарлахад Улсын Их Хурал, Засгийн газрын хурдтай хамтын ажиллагаа нэн чухал байгааг анхаарч ажиллавал зохино.

Манай улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, сүү, гурил, төмс, өндөгнийхөө хэрэгцээг дотоодоос зуун хувь бүрэн хангадаг болсон нь сайшаалтай.

Гэхдээ энэ хавар төв суурин газар махны үнэ өдрөөс өдөрт өсөж, иргэдийн амьжиргаа, инфляцын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бодитой нүүрлээд байна.

Энэ бүх сорилт бэрхшээлд хурдтай, зөв шийдэл гаргаж, асуудлыг бага дээр нь алгуурлалгүй шийдэх нь чухал гэдгийг дахин сануулья.      

Татварын ачааллыг бууруулж, засаг төрийн гар харахгүй ажил амьдралаа авч яваа хүмүүсээ дэмжиж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс гэдгийг дор бүрнээ санаж хичээн зүтгэхийг уриалж байна.

Эрхэм хүндэт гишүүд ээ, 

Ард түмэн хаана байна тэнд Улсын Их Хурал байх ёстой. Ард түмнээ төлөөлөн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, сахилга дэг журамтай, Үндсэн хуулиа дээдлэн ажиллахыг Та бүхнээс хүсье. 

Энэ цаг үед Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн, улс төрийн тогтвортой байдал, өндөр ёс зүй, ажлын хариуцлага, эв эеийг байнга сануулан шаардаж байгаа монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгчдөө баярлалаа.

Төр засгийн хүнд суртлын чөдөр тушааг тасчиж, иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг бодит утгаар нь олгохын төлөө “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн, хурдтай ажиллахыг эрмэлзэж буй Ерөнхий сайдаа дэмжин ажиллах болно.

Иргэд олон нийтийн дуу хоолой, ард түмэн засаглах ардчилсан нийгмийн индэр болсон Улсын Их Хурлын гишүүдэдээ дахин талархал илэрхийлье.

Бид Монгол гэсэн нэг л эх оронтой.

Монголын төлөө цохилох халуун зүрхтэй ард түмэн.

Саруул ухаан, гэгээн оюунаар монгол хүний нэр төрийг дэлхий дахинд өргөж, өнөөгийн Монголоо ирээдүйн сайханд хөтлөн дагуулж яваа монгол түмэндээ эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ цагийн түүчээ, хүчирхэг Монголыг цогцлоох зүтгэх хүч нь болсон монгол хүний суу алдар бадрах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

2026.04.03

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.155)
    1990 онд Монгол улсын Засгийн газрын ордон Галзуугийн эмнэлэг болж хувирсан. Одоо тэнд эмчлүүлж байгаа хүмүүсийн галзуу өвчин нь улам хүндэрч байгаа бололтой.
    2026 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    11 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    19 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    35 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    41 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 30 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 39 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 57 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 15 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 35 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 37 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 39 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 51 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 48 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 6 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 30 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК