
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Харамсалтай нь, миний хэлж байсан зүйл батлагдаж байна. Нэмэлт өөрчлөлт Засгийн газрыг тогтвортой байлгахад ямар ч нөлөөгүй гэдэг нь батлагдлаа. Сонгодог парламентын зарчимаар ажилласан бол Засгийн газар тогтвортой ажиллах болов уу гэж хардаг. Зөрчил бол хаана ч байдаг. Нам дотор ч бий. Н.Учрал дарга өөрийнхөө хүмүүсээр танхимаа бүрдүүлэх ёстой. Засгийн газрын ачааг УИХ үүрэлцэхгүй байна. Үүрэлцэх бүү хэл хуралдахгүй байна шүү дээ" гэв.




















































