Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд

2026-4-01
0
ЖИРГЭХ

Өнөөдөр бол дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Инээдмийн баяр"-ын өдөр билээ. Энэ өдөр бид та бүхэнд алдарт тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат агсны хэлж, ярьж байсан хөгжилтэй хууч яриануудаас онцолж байна.


-За аварга минь, сайн барилдана шүү гэсэн чинь Мөнхбат аварга, "Хуцалгүй малгай тэгшхэн шиг бариад туг руу дөхөж бай! Би энэ мууг нутгийнх нь зүг шидчихээд очлоо" гэсэн хөгжилтэй аархуу яриа байдаг.

***

Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ.

-Аварга, та яаж явнаа гэхэд өөдөөс нь,

-Бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

***

“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж,

-За, хө, чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна гэхэд хариуд нь,

-Чи битгий донгос. Хэзээ, хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн доголон чавганц ч энд алга байна хэмээн “томорчээ”.

***

Улсын начин Н.Бүрэнбаатарын аав аймгийн арслан Наранцэцэг гуайг начин болох санаатай Мөөеө аваргад тухайн үеийн найрааны 2 авдар архи авч өгөөд, 5 даваанд аварга амлахаар нь "начин бат боллоо" гээд гартал авч шидчихээд, -Эмэгтэй хүний нэртэй бөх хэзээ байсан юм. Дараа жил нэрээ солиод ир гэсэн гэдэг.

***

Ж.Мөнхбат аварга: Би дасгалжуулагч байлаа. Тамирчдын өрөөний дэргэд бидний өрөө байдаг байв. Би өрөөндөө юм бичээд ганцаараа сууж байсан чинь Хадаа амьсгаадан лүг лүг хийтэл шогшиж ирээд хаалга онгойлгон ороод цоожлоодохов. Хадааг таньхад амархан л даа. Тэгтэл удалгүй нөгөөдөхийн чинь хуучин шинэ авгай нарын нь дуу хадаад явчихдаг юм байна. Энэ ноход яах нь уу гээд чагнаж байсан чинь,

-Та нар явцгаа! Мөөеө багш та нар шиг банзлуудтай битгий уулз гэсэн гэдэг байгаа. Нүүр халуу оргиод, нөгөөдүүл нь ороод ирвэл яанаа гэхээс хөдөлж ч чаддаггүй. Хадаа цусгүй алах хүн шүү.

***

Мөөеө аварга нэг хүнтэй 100 татаад сууж байтал, Баянаа аварга ороод ирж. Мөөеө аварга,

-Ганц юм аваад ир гэсэнд Баянаа аварга дургүйцэж...Гэтэл Мөөеөө аварга,

-Тэгвэл нөгөөхийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү гэж гэнэ. Тэгсэн Баянаа аварга ганц юм авчирч өгчихөөд явав.

Мөөеө аваргатай цуг ууж байсан хүн,

-Тэр нь юу юм бэ, аваргаа гэсэнд,

-Хэн мэддэг юм, тэгж хэлэхээр л аваад өгчихдөг шүү дээ...

***

Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангуй өгүүлж байжээ.

***

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд, -Ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ гээд,

-Өвгөнийгөө уучил, уучил гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм талбиун сайхан улсуудыг хэлдэг ажээ.

***

Мөөеө аварга Төв аймгийн нутгийн зөвлөлийн хуралд уригдаж очоод хурал эхлэх цаг нь өнгөрөөд удсан чинь шууд босоод л өлгүүрээс пальтогоо аваад өмсөж гэнэ.

-Мөөеө аваргаа, та жаахан хүлээ л дээ, манайхан одоо цугларах юм шиг байна гэсэн чинь аварга их муухай харснаа,

-Манай Төв аймагт олигтой пи... байхгүй л дээ. Дээр үед Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй пи...кууд л Төв аймагт үлдчихсэн байдаг юм…

***

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд бэлтгэлээ хийхээр газраа сонгож байтал Мөөеө аварга иржээ.

-Аварга аа? Энэ дэнж дээр бэлтгэл хийвэл жаахан овгор товгор байна уу гэтэл Мөөеө аварга,

-Дэнж голох нь яахав ээ, пи... нар минь. Дээр нь тогтохоо бодоцгоо гэсэн гэнэ.

***

Домогт аварга Ж.Мөнхбат ид үедээ наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед,

-За, муусайн борог өвснүүд юу байна даа? Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу? Сачий чинь хүрвэл амлаад хаячих гэж хэлж байж. Өөр хүнсэн бол амалж аваад, амаар нь шороо үмхүүлж, ууцаар нь зүлэг арчих байсан биз. Даанч цаадах нь ааг омгоо шагай шиг цацсан ч адуу шиг хураагаад ирж чадах Ж.Мөнхбат аварга учраас хэн ч “Амныхаа зоргоор аархлаа” гэж үл бодно.

***

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Мөөеө аваргыг,

-Аваргаа, хоёулаа чинь амьдаа гэсэн чинь, -Битгий хуц! Аав чинь л чамд миний нэрийг өгсөн биз гэсэн гэдэг.

***

Чонын шагай зүүсэн залуугаас,

-Энэ яадаг юм гэсэн чинь нөгөөх нь,

-Муу юмнаас хамгаалдаг гэсэнд,

-Хмм, амиа хамгаалж чадаагүй байж чамайг хамгаална гэж байх уу гэсэн гэдэг.

***

Баянмөнх аварга Мөнхбат аварга 2 их гарын том мөнгөн аягаар архи уугаад сууж байж гаднаас Бат-Эрдэнэ аварга орж иртэл, Мөөеө аварга,

-Алив, Бат-Эрдэнэ хүүд нэг хийж өг гээд 0.75 литрийн архийг бүгдийг нь мөнгөн аягандаа хийгээд өгтөл, аварга бүгдийг нь нэг амьсгаагаар уучихаад,

-За, болно. Дүү нь машинтай яваа гээд яваад өгч. Явсных нь дараа Мөөеө аварга Баянмөнх аваргад хандан,

-Энэ Бат-Эрдэнэ хүү архи уудаггүй, сайн хүү шүү гэсэн гэдэг.

***

Ж.Мөнхбат аварга Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт хэдэн залуу бөхчүүдтэй хамт шил юм ууж байж гэнэ. Мань эр дархан аварга болчихсон, олимпоос мөнгөн медаль авчихсан "гудамж нарийсаад, цээж давчдаад" гээд ид байсан үе. Тэдний хажуугаар нэг өвгөн явж байж. Тэгсэн Мөнхбат аварга,

-Энэ нэг өвгөн энүүгээр ингээд л салгалаад явж байдаг юм. Дуудчих, дуртай л байлгүй гэж. Ингээд дуудаж архи өгч гэнэ. Өнөөх нь хүрээд л ирж. Тэгээд Мөнхбат аваргыг нэлээн харж байснаа,

-Чи нөгөө барилддаг хүү мөн үү гэж. Тэгсэн нэг ойворгон залуу,

-Ардын төрийнхөө наадамд завсаргүй 5 түрүүлсэн. Алтан дэлхийн наадмаас анхны медалийг авчирсан аваргыг ноцолддог хүү мүү гээд. Яасан даварсан өвгөн бэ? Та нар муусайныг гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад бид төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулж, төрийнхөө дууллыг түмний сонорт хүргэх гэж хөлс хүчээ урсгаж явдаг юм, мэдэв үү гэх мэтчилэн нэлээн агсрах янзтай байна гэнэ. Тэгсэн нөгөө өвгөн тайван гэгч нь,

-Та нарын тэгж их зовж байж дуугаргах гээд байдаг аяыг чинь ах нь зохиосон юм шүү дээ гээд босоод явчиж. Тэгтэл Мөнхбат аварга -Хүүе, энэ чинь Л.Мөрдорж гуай байх нь гэж уулга алдаад, араас нь очиж дахиад урьж, Улаанбаатар зочид буудлын ресторанд орж дайлж цайлсан гэнэ. Ингэж спортын аварга, урлагийн аварга хоёр анх танилцсан юм гэдэг.

Хакухо Мөөеө аваргаас асууж гэнэ,

-Ааваа, би энэ Дагваа ах шиг аварга болж чадах болов уу гэсэнд,

-Аваргаас аварга

Заанаас тугал төрдөг юм гэжээ.

***

А.Сүхбат аварга Гантогтохтой түрүү үзүүрт үлдэхэд Мөеө аварга,

-За, нутгаа бодох уу, хар авгайгаа бодох уу гэсэн гэдэг.

***

Нэг залуу бөх бэлтгэл нилээн сайн хийгээд улсын цолонд горилоод наадмын өмнө аваргаас,

-Би энэ жил начин болж чадах болов уу, аварга аа гэж асуухад,

-Чи чинь хэн билээ гэж. Залуу бөх нэрээ хэлтэл

-Аан миний хүү, чи чинь 3-н даваан дээр уначихсан юм байна гэсэн гэдэг.

***

Заан цолны тухай асуухад нь,

-Үхсэн улсын наадамд түрүүлж үзээгүй хүний л цол гэсэн гэдэг.

***

-Мөнхбат аваргаа! Баянаа аварга 10 түрүүлчихлээ. Та энэ дөрвөдийг тогтоож болоогүй юм уу гэж асуухад,

-Хуцваа, би байсны хүчинд 10 дээрээ тогтлоо. Тэрнээс биш наадах чинь 20 түрүүлэх байсан юм гэж байжээ...

***

Хакухо цолонд хүрээд анхны цалингаа аавдаа явуулсан чинь,

-Энэ муу чинь одоо намайг тэжээх нь гэсэн гэдэг.

***

Мөөеө аварга, Баянаа аварга нар чөлөөтийн дэлхийн аваргад хамт явжээ. Гэтэл Баянаа аварга барилдаад, нэг гадаадын бөхөд цэвэр даруулах гээд байдаг гэнэ. Даралтаас яаж гарахаа учраа олохгүй байж байтал Мөөеө аварга нүдэнд нь харагдаж гэнэ. Мөөеө аваргаас яаж гарах вэ гэж нүдээрээ асууж л дээ. Гэтэл Мөөеө аварга Баянаа аварга руу салаавч өгсөн гэж байгаа. Тэгсэн Баянаа аварга уурандаа нөгөө бөхийг огцом өргөж, шидээд л доороо оруулж, цэвэр дарж ялсан гэдэг. Сүүлд энэ үйлдэлээ хамгийн боломжит хурдан хувилбар байсан гэдэг дээ.

Энэ Тамир Итгэлт хамба, Утай гүмбэнгээр явж буян үйлдэж үйлдэж ирчихээд ялаа алаад байх юм гээд гэртээ ярвайчихсан сууж байсан гэдэг.

***

Аварга нэг сонгуулийн сурталчилгаанд явж л дээ. Тэгсэн Гэндэнсүрэнгийн Ёндонгомбыг дэмжээрэй гэж хэлэх байсан юм байна. Тэгээд аварга тайзан дээр гарахынхаа өмнө,

-Нэр нь хэн билээ гэсэнд нөгөөдүүл нь, -Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо шдээ, Мөөеө аваргаа гэсэн чинь,

-Заа, хэцүү л нэртэй п… юм гэчихээд тайзан дээр гараад,

-За, бүгдээрээ Гэндэнгомбын Ёндонсүрэнг дэмжээрэй гэсэн чинь нөгөө нэр дэвшигч нь, -Аварга нэр буруу хэлчихлээ шдээ гэсэнд, зохион байгуулагч нар нь,

-Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо шдээ, аваргаа гэсэн чинь,

-За за, Гэндэнгомбыгоо дэмжээрэй гэсэн гэдэг.

***

2-ын даваанд уначхаад,

-Яасан бэ аваргаа гэсэн чинь,

-Хүлээж бай гэсэн чинь хөл рүү шаачлаа гэсэн гэдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Camila Sophia (143.105.174.134)
    I can't express my gratitude to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com
    2026 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    18 цаг 57 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 20 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 21 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК