зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4816 4817 4818 4819 4820 4821 4822
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана
    2016 оны 12 сарын 15
    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

  • Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив
    2016 оны 12 сарын 15
    УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байна
    2016 оны 12 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийхээр өнөөдөр (2016.12.14) Москвад ирлээ.
  • Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно
    2016 оны 12 сарын 15
    Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

  • Энэ сарын 30-нд бүх нийтээрээ амрахаар боллоо
    2016 оны 12 сарын 15
    Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 15


    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотой/;



    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;



    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;



    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;



    Бусад;



    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хийнэ.
  • Өнөөдөр болох үйл явдал
    2016 оны 12 сарын 15
    Валютын ханшны өсөлт банкны бодлогын талаарх уулзалт болно
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    2016 оны 12 сарын 15
    2016.12.15, Пүрэв гараг / Билгийн тооллын: 17


    Өвлийн дунд цагаан хулгана сар


    Есөн улаан мэнгэтэй Цагаагчин хонь өдөр

    Аргын тооллын: 2016.12.15, Пүрэв гараг


    Наран ургах шингэх: 08.35-17.00


    Үс засуулбал: Өнгө зүс доройтно


    Барилдлага: Үл зохилдох


    Шүтэн барилдлага: Төрөхүй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

    Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт дөртөө 8-10 градус хүйтэн байна
    2016 оны 12 сарын 15
    өдөртөө 8-10 градус хүйтэн байна.


  • ХСҮТ-д нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
    2016 оны 12 сарын 14
    Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах нэг тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай уг тоног төхөөржүүдийг өнөөдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө.

    ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн “1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна. Энэхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй юм. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 1 давхраас 9 давхарт цойлох боломж гарч байна гэж харж байна. Тиймээс хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олныхоо өмнөөс талархаснаа илэрхийлье” гэсэн юм.

    Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Э.Эрхэмбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-д нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж өгч байна. Хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 11 багц тендер зарласан. Уг тендерт шалгарсан 5 компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээ байгуулж, өнөөдөр тоног төхөөрөмж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Марко Поло” цуврал 200 сая долларын алдагдал авчирчээ
    2016 оны 12 сарын 14
    Интернэт видео үйлчилгээний Netflix компани хоёр бүлэг цуврал гаргасныхаа дараа “Марко Поло” бүтээлийг үргэлжлүүлэхээ болихоор шийдсэн байна.

    Олон улсын зах зээлд гаргахаар орон орны жүжигчдийг оролцуулсан уг бүтээлд Европоос Юань гүрнийг зорьж, Хубилай хааны дэргэд алба хашиж байсан 13 дугаар зууны Итали аялагчийн тухай гардаг юм.

    Эхний бүлгийг 2014 оны 12 дугаар сард гаргасан бол дэд бүлгийг энэ оны долдугаар сарын 1-нд үзэгчдэд хүргэж байв.

    Гэвч “Марко Поло” цувралын хоёр бүлэг нийлээд Netflix компанид $200 саяын алдагдал авчирсан гэнэ.

    “Марко Поло” цуврал нь Netflix компанийн дундаас нь зогсоож байсан гурав дахь бүтээл болж байна. Өмнө нь тэд “Bloodline”, “Hemlock Grove” цувралуудаа мөн гурав дахь бүлгээс нь зогсоож байжээ.



    Эх сурвалж: Hollywood Reporter
  • АТГ-аас зөвлөмж хүргүүллээ
    2016 оны 12 сарын 14
    Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.

    2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
  • Ажлын хэсэг Хөгжлийн банкны хяналтын удирдлага алдагдсан гэж дүгнэжээ
    2016 оны 12 сарын 14
    УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанар Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа.
  • Цэцэг өвчин гарсан орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 12 сарын 14
    Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна.
  • Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ
    2016 оны 12 сарын 14
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

    Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Байнгын хороо хуулийн төслүүдийг дэмжлээ
    2016 оны 12 сарын 14
    Тухайлбал, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэгтэй “Үндэсний хороо”-г дахин сэргээн байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, энэ чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгох сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагсад болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.



    Мөн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Инновацийн тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав. Түүнчлэн Кино урлагийн талаар, Цэцэрлэгийн хүртээмжийн талаар, Боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй байдлын талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгүүдийг мөн байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Шижирбатыг АНУ-руу аялаж, шилдэг технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагналаа
    2016 оны 12 сарын 14
    Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mongolian’s Got Talent” буюу “Авъяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлэг амжилттай зохион байгуулагдаж энэ жилийн үндэсний ялагчаар Энх-Эрдэнэ тодорч 100 саяын эзэн болсон билээ.

    Тэгвэл Энх-Эрдэнээс дутуугүй байсан Б.Шижирбатыг түрүүлж чадаагүйд сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байсан. Тэгвэл ”Гацуурт” компаний захирал Чинбат Шижирбатад Америк улсруу аялаж сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнажээ.
  • Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана
    2016 оны 12 сарын 14
    Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-нд болно. Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэх аж.

  • О.Энх-Эрдэнэд шагналын 100 сая төгрөгийг нь гардуулан өгчээ
    2016 оны 12 сарын 14
    “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ.
  • УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д өнөөдөр айлчилна
    2016 оны 12 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.



    Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзана. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Хадгаламж банкны хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Москвагийн эрчим хүчний их сургуульд зочлох юм.



    Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар багтсан байна.



    Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад, 18-20-ны өдрүүдэд Саудын Арабын Вант Улсад тус тус албан ёсны айлчлал хийх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4816 4817 4818 4819 4820 4821 4822
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    8 цаг 4 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    8 цаг 17 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    9 цаг 3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    9 цаг 16 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    9 цаг 25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    9 цаг 36 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    9 цаг 37 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    9 цаг 39 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    11 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    12 цаг 22 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    12 цаг 27 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    13 цаг 11 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    14 цаг 58 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    15 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 32 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    15 цаг 36 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    15 цаг 44 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    15 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    15 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК