Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5127 5128 5129 5130 5131 5132 5133
  • Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ирэх сарын 21-нд эхэлнэ
    2016 оны 9 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/649 дүгээр захирамж гаргалаа.
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авна
    2016 оны 9 сарын 20
    http://zasag.mn/m/ulaanbaatar/view/14901
  • ”Анод”-ыг дампууруулсан гэгдэх Д.Баярсайхан ”Төрийн банк”-ыг толгойлох боллоо
    2016 оны 9 сарын 20
    Төрийн албаны томилгоо ид явагдаж, МАН-ын тодотголтой бүхэн бялуу хүртсээр байна. Тухайлбал төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Төрийн банкны ерөнхий захирлаар Д.Баярсайханыг томилжээ. Тэрбээр МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртсээр ирсэн нэгэн бөгөөд энэ удаад ч нэлээд хариуцлагатай албан тушаалд заларч дөнгөв. Тэгвэл Төрийн банкийг толгойлох үүрэг хүлээсэн Д.Баярсайхан гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.
  • Ш.Анхмаа: 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
    2016 оны 9 сарын 20
    Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна
  • Нумынхан өнөөдөр шинэ ажил эхлүүлэхэд тааламжтай
    2016 оны 9 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Энэ өдөр санаандгүй хэн нэгэнтэй таарч өдөржингөө зүрх тань хүчтэй цохилж, түүний тухай бодох байх. Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, байдаг төсвөө шавхах боловч ах эгч, хамаатнаас зээл авч болно. Шинжлэх ухаан, философи, метафизикийг сонирхдог бол дахин сургуульд сурч магадгүй. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөө төлөвлөөгүй зөвлөгөө санал болгож байна. Амралтын нэгэн хэвийн өдрийн дэглэмээ өөрчилөх хэрэгтэй. Болчимгүй үйл ажиллагаанд оролцож хуумгай сонголтоос зайлсхий. Гэр бүлийн гишүүдтэйгээ амраптанд явах нь дурсамжтай аялал болно. Ганц бие Үхрүүдэд аялах зуураа хайр дурлалын завсарлага авахад таатай байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагаа сайн байж, хайртай хүнийхээ дэмжлэгийг авах хэдий ч та илүү шинэлэг харилцааг эрхэмлэх бололтой. Эхэндээ энэхүү өөрчлөлт таныг нэлээд айлгах хэдий ч энэ бүхэнд дасан зохицох цаг гаргаснаар үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ хүчтэй татагдах болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл ч байж болох юм.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэлхийн ордод төрсөн хүмүүст яг одоогийн хувьд уйдах гэсэн асуудал гарах ёсгүй. Од гарагуудын хүчин зүйл таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Ирж буй 2 долоо хоногийин турш та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх бололтой. Үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө зогс, тэгээд дахин дахин нягтлан бодож үз.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Өглөө гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлээ унтраасан эсэх, мартсан зүйл байгаа эсэхээ шалга. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлно. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавина. Хайрт тань танд гэнэтийн бэлэг барьж, таныг гайхшруулна. Хүсэл зорилго нэгтэй, санаа нийлдэг хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Жолооч нарыг зам дээр болгоомжтой явахыг сануулж байна. Хэчнээн их яарч байсан ч хурд хэтрүүлэх хэрэггүй. Хэт их яарснаас болж хожим нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орох болно. Хайрын нууцхан болзоо таатай байх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй, өөрт хэрэггүй зүйлээс болж илүү дарамт авах хэрэггүй. Гэр бүлийн тэмцлээс болоод та өөрийн амар тайван байдлаа алдах нь. Орой тийшээ та хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах болно. Та бүх зүйлсээ амжуулахын тулд хэн нэгэнтэй ярих шаардлагатай. Хэн нэгэнтэй зөвлөлдсөнөөр асуудал сайжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Их тогтворгүй өдөр болох төлөвтэй. Учир нь cap танай ордыг орхиж Нумын ордод шилжин очсон тул сансар огторгуйд таагүй хандлага бий болжээ. Хэдий тийм ч танд сайхан аз, ховор боломжийг авч ирнэ. Урамшуулал, шан харамж өсөх төлөвтэй. Таны мэддэг нэгэн элдэв маргаан хэлэлцүүлэгт татан оруулахыг хүснэ. Гэхдээ түүнд татгалзсан нь хамаагүй дээр. Ганц бие Хилэнцийн цэцэглэж буй хайрын харилцаа даамжирна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх, төслийн шийдэгдээгүй асуудлыг зохицуулахад тааламжтай өдөр. Энэ өдөр та өөдрөг, аливаа ажил үйл бүтэмжтэй байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг чиглэлээ тодорхойлохыг зөвлөж байна. Хамт олонтойгоо санал зөрөлдөх хандлага ажиглагдаж байна. Юутай ч та төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчлөх, хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо эргэн харах хэрэгтэй болох байх.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр төвөгтэй өдөр болно. Учир нь хэд хэдэн гараг эрхсийн холимог нөлөөгөөр ийм байдал үүснэ. Сайн мэдээ гэвэл танд гайхалтай амжилт ирнэ. Мөрөөдөл биелэх ч, шинэ санаануудаа ажил хэрэг болгох, томоохон төлөвлөлт хийх цаг биш. Албаны хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалт болон албан ёсны харилцаанд болгоомжтой, хашир бай. Санал зөрелдөөн таагүй байдал үүсгэнэ. Хувирамтгай хүмүүсээс зайлсхий. Өөрийн оюун ухааныг сэргээхийн тулд амарч тоглоом тогло.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Жижиг сажиг маргаанд бүү оролц, өөрийнхөөрөө амьдар. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөх болно. Бие биеэ буруугаар ойлгосон байж болох тул асуудлыг шийдвэрлэх анхны алхмыг та хий. Энэ нөхцөл байдлаас гарах хамгийн гол арга нь хүн бүр үнэнч, нээлттэй, нөхөрсөг байх боломжийг бүрдүүлж өгөх. Мөн энэ нь та хоёрын ирээдүйд ямар их хэрэгтэй болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 09 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Энэ өглөө нар Хумхын ордонд ирсэнэээр бодол бясалгал, эргэцүүллийн цаг тань дуусгавар болно. Дараагийн долоо хоногийн турш энэрэнгүй загасныхан олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн агентлагт сайн дураараа оролцоно. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болио гэж найдахад гэмгүй.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотод очжээ
    2016 оны 9 сарын 20
    Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

    Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна.
  • 24 баримт: Орон нутгийн сонгуулийн эргэн, тойронд
    2016 оны 9 сарын 20
    Сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус, тус мэдээлнэ.
  • Өнөөдөр: “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно
    2016 оны 9 сарын 20
    09:00 цагт: Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.

    10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.

    10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.

    11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

    11:30 цагт: МН мэдээллийн төвд ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн” улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.

    14:00 цагт: Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарт хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болно.

    Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд:

    12:00 цагт: Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
    15:00 цагт: БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаатай.
  • Засгийн газар өнөөдөр үнэт цаас арилжина
    2016 оны 9 сарын 20
    12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.



    Засгийн газрын үнэт цаасны товч мэдээлэл: 1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
    2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
    3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
    4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
    5. Нэрлэсэн үнэ: 100,000
    6. Хямдруулсан үнэ: 96,513.00
    7. Нийт гаргах тоо: 50,000 ширхэг



    Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.



    Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.



    Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл



    Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх ажээ.
  • Цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
    2016 оны 9 сарын 20
    Маргааш буюу есдүгээр сарын 20-ны Мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    Баянзүрх дүүрэг

    11:00-17:00 цагт: 11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамж, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий Ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүүд ХХК-ууд, УСУГ-ын Завсрын усан сан, Бумбат, 284-р ЦА, Ногоон зоорь болон эдгээрийн ойр орчмоор,
    Сүхбаатар дүүрэг

    10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 6-р хороо 10-р хороолол П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг,
    Хан-Уул дүүрэг

    10:30-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 4-6-р гудамж, Бархүү, Кэй Си Би ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    Налайх дүүрэг

    08:30-20:00 цагт: Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Ламиран дацан, Жавхлант ХХК-ууд, Иргэн Отгонбаяр болон эдгээрийн ойр орчмоор

    09:30-17:00 цагт: Жавхлант, Тэрэлж, Тэрэлж жуулчин ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид.

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарна
    2016 оны 9 сарын 20
    21,23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23,24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    2016 оны 9 сарын 20

    2016.9.20, Мягмар гараг / Билгийн тооллын: 19
    Намрын дунд улаагчин тахиа сар
    Таван шар мэнгэтэй Хөхөгчин могой өдөр

    Аргын тооллын: 2016.9.20, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.36-21.54
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

    Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
  • Цаг агаар: Улаанбаатарт 20 хэмийн дулаан
    2016 оны 9 сарын 20
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Паралимпийн тамирчид энэ сарын 22-ны өдөр ирнэ
    2016 оны 9 сарын 19
    Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд эрхээ авсан найман тамирчин, таван дасгалжуулагчийн хамт оролцож, өндөр амжилтыг үзүүлсэн. Жүдоч Б.Ууганхүү пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, паралимпийн медальтан болсон. Мөн байт харвааны холимог багт “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар 40 орноос чансаагаараа шилдэг 16-д багтаж, Герман, Польшийн багийг хожин IV байр эзлэв. Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр анх удаа оролцсон Г.Цогтгэрэл бөөрөнцөгөөр V байр эзлэхдээ Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоолоо.

    Риогийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын баг 160 орноос 75 байрт жагссан амжилтыг үзүүлсэн юм.

    Паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 22-ны өдрийн 24.00 цагт Бээжингийн нислэгээр Улаанбаатарт газардана.
  • Монгол эмэгтэйн биед халдсан гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 9 сарын 19


    Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.

    Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ. Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлөөд байгаагаас гадна ахлах байцаагч, тасгийн даргад нь мөн хариуцлага тооцоод байгаа юм байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа болно.

    Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.
  • Дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй таван хүнийг саатуулжээ
    2016 оны 9 сарын 19
    Нью-Йорк хотын цагдаа нар Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнуудтай хамтран тус хотод бямба гарагт болсон дэлбэрэлтэд холбоотой байж магадгүй гэж сэжиглэж буй таван хүнийг баривчилжээ.

    Эдгээр таван хүнийг Бруклин болон Статен-Айлэнд дүүргүүдийг холбодог гүүрээр автомашинтай явж байхад нь саатуулсан байна. ХМТ-ны ажилтнууд тэднийг хэсэг хугацаанд ажигласны дараа баривчилжээ. Баривчлах ажиллагаанд 10 гаруй зэвсэглэсэн цагдаа нар оролцсон байна. Гүүрээр өнгөрөх автомашины хөдөлгөөнийг хаажээ.

    Сануулан дурдахад, бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:30 цагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Челси гэдэг хороололд дэлбэрэлт болсны улмаас 29 шархадсан билээ. Одоо тэд бүгд эмнэлгээс гарсан байна.
  • НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 19
    УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.
  • Францын парламентын Сенатын танхимын төлөөлөгчидтэй уулзав
    2016 оны 9 сарын 19
    УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн нар өнөөдөр БНФУ-ын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие, Сенатын танхимын гишүүн Филип Мүие нарыг хүлээн авч уулзав.


  • Гэр бүлийн хоёр хүн боом өвчний халдвар авчээ
    2016 оны 9 сарын 19
    Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр боомоор өвчилсөн хоёр иргэний талаарх мэдээллийг өглөө.

  • Дөрвөн сумын 14 суманд мялзан төст өвчний голомт байна
    2016 оны 9 сарын 19
    Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Төв аймгийн гурван суманд шүлхий өвчний 3 голомт, Дорнод аймгийн нэг суманд малын боом өвчний нэг голомт байна.

5127 5128 5129 5130 5131 5132 5133
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2 цаг 48 мин
  • Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
    6 цаг 55 мин
  • Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    6 цаг 55 мин
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
    8 цаг 4 мин
  • УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ
    8 цаг 37 мин
  • УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
    8 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 6 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 15 мин
  • Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 18 мин
  • “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
    10 цаг 27 мин
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 57 мин
  • Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    11 цаг 10 мин
  • С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
    12 цаг 4 мин
  • НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонсжээ
    12 цаг 10 мин
  • СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
    13 цаг 6 мин
  • Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    13 цаг 11 мин
  • "Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
    13 цаг 13 мин
  • НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно
    13 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    13 цаг 36 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    13 цаг 52 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК