зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5129 5130 5131 5132 5133 5134 5135
  • Хүүгийн аминд хүрсэн нохойны эзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ
    2016 оны 5 сарын 27
    Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.

  • Дуулиан: АН-ын Хяналтын хороо 15 гишүүндээ хариуцлага тооцохоо мэдэгдэв
    2016 оны 5 сарын 27
    Тэгэхээр намын дүрэмд заасны дагуу Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн болон түүнтэй адил үйлдэл гаргасан гишүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг нь хасч хариуцлага тооцох ёстой гэж буй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг ҮЗХ-оор хэлэлцэхийн өмнө хяналтын хорооноос ийм шийдвэр гаргасан нь АН доторх зөрчлийг улам хурцатгаж мэдэхээр байна. Учир нь уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүн нэр дэвших, эс дэвших асуудал шийднэ гэж байгаа юм. Өнөөдрийн шийдвэр АН-ыг дүрмээ хэрэгжүүлдэг эс хэрэгжүүлдэгийг харуулна.

  • Шилэн дансны хуулийг 96,4 хувиар биелүүлжээ
    2016 оны 5 сарын 27
    Шилэн дансны тухай хуулийг нийслэл, дүүргийн харьяа төсөвт байгууллагууд 96,4 хувиар биелүүлжээ
  • Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
    2016 оны 5 сарын 27
    Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
  • Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна
    2016 оны 5 сарын 27
    Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд ”Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Японд зорчих визнийг ажлын 3 хоногт шийдвэрлэнэ
    2016 оны 5 сарын 27
    Япон улсын визний журамд өөрчлөлт орж, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болсон байна. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Мөн гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм. Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх болсон байна. Түүнчлэн визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгож, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэж байх аж.
  • Дуучин Х.Бат-Ундралыг 461-р ангид хорьжээ
    2016 оны 5 сарын 27
    Guys хамтлагийн дуучин Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байгаад тагнуулынханд баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг энэ сарын 24-ний өдөр саатуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

    Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан этгээд нь Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал юм байна. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа аж.
  • Н.Энхбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлана
    2016 оны 5 сарын 27
    МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Сонирхолтой нь уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс болон Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна.

    Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна. Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.
  • 24 баримт: П.Анужингийн цомнол ба алдагдсан бичлэгийн дуулиан
    2016 оны 5 сарын 27
    П.Анужин алдагдсан гэх бичлэг дээр МАН-тай тангараг тасарч, хонь, чоно болсон Н.Энхбаярт намынхаа бага хурал дээр яригдсан зүйлийг нэгд нэгэнгүй хэлж, “хошуу хүргэж” байгаа нь тод бичигдсэн байдаг. Энэ нь П.Анужинг ямар хэмжээний улс төрч, улс төрч хүний ёс суртахууны хэм хэмжээ нь хэр болохыг бэлхэн илтгэж байсан.
  • СХД-т АН-аас нэр дэвшигчид тодорлоо
    2016 оны 5 сарын 27
    СХД-ийн АН-аас нэр дэвшигчид тодорлоо
  • Монголын жүдочид дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна
    2016 оны 5 сарын 27
    Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас өнөөдрийн байдлаар 13 тамирчин ”Рио-2016” зуны олимпийн наадамд оролцохоор болоод байгаа. Тэгвэл үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна.

    Эхний гурван байрыг одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас ахиж байна.

    ”Рио-2016” олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажина.
  • МАН-ын Бага хурал өнөөдөр болно
    2016 оны 5 сарын 27
    Монгол Ардын намын Бага хурал энэ сарын 27-нд буюу маргааш болно.

    Хурлын үр дүнд УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм. Хурлын явцыг сурвалжлуулахаар хэвлэл мэдээллийнхэнд мандат олгож байгаа ба бүрэн сурвалжлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

    Мөн хуралдааны цагийг хараахан зарлаагүй байгаа юм.

  • Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна
    2016 оны 5 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газрууд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал, амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, сангасны талбайн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.

    Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

    Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлэг, үржлийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар даалгалаа.

    Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Загасны ордныхон бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна
    2016 оны 5 сарын 27
    Хонь - (3/21-4/19)


    Томоохон үйл явдлыг хүлээн шөнө нойргүй хоноход хүрнэ. Өглөө сайн унтаж амарч тайвшир. Хэрвээ цаг байвал хөөстэй ваннд ор. Зарим Хонь нэмж үл хөдлөх хөрөнгө авах талаар бодож, хэд хэдэн газраар орж судлах байх. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн дамын худалдаачидтай холбогдохоос сэргийл. Овоорсон их ажлаа заавал дуусга.

    Үхэр - (4/20-5/20)


    Өнөөдөр дийлэнх асуудлаа ухаалгаар шийдэж чадна. Гэр бүлдээ цаг гарга. Хайртай хүндээ оройн хоол хийж өгөх юм уу, зоогийн газарт урьж тааламжтай сэтгэгдэл төрүүл. Гэр орныхоо тав тухтай байдлыг хамгаалахын тулд бага зэрэг хөдөлмөрлөх шаардлагатагай байна. Мөн тогтсон дадал зуршлаа үүрэг хариуцлага хэмээн ойлгож болохгүй. Энэ нь маш том эндүүрэл болохыг анхаар. Онцын шаардлагагүй зүйлийн төлөө худлаа ярих хэрэггүй. Сүүлд нь таныг эрсдэлд оруулж магадгүй.

    Ихэр - (5/21-6/21)


    Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийл. Оюутнууд ямар нэг зүйлд сатааралгүй хичээлээ үр дүнтэй хийхийг хичээ. Олон төрлийн сэдвээр ном уншиж, мэдлэгээ зузаатгаж чадвал та гарцаагүй онц сурах болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдоно. Түр зуур тус тусдаа байвал илүү дээр байж мэднэ.

    Мэлхий - (6/22-7/22)


    Санхүүгийн бичиг баримт, тооцоогоо хянаж, илүү төлбөр хийгдсэн эсэхийг хяна. Зугаа цэнгэлд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та харамсах болно. Ухаалаг буд гараг этгээд Тэнгэрийн Вантай эв найртай байх энэ өдөр огцом түргэн зан, бодлогогүй үйлдэл энэ өдрийн илэрхийлэл байх болно. Шинийг санаачлах сэтгэлгээ хүчтэй байгаа ч худал хуурмаг хандпага гарч болох тул мэлхийн ордынхон бүх ажил хэрэгтээ үнэнч шударга, шулуун шууд байхыг сануулж байна.

    Арслан - (7/23-8/22)


    Гаднах төрхөндөө санаа зовох хэрэггүй. Та олон зүйлээр өөрийгөө хуурах гэж оролдож магадгүй юм. Хэн нэгийг дуурайх гэж оролдолгүй зөвхөн өөрийнхөөрөө байж чадвал бусдын дунд нэр хүндтэй байх болно. Аливааг байгаагаар нь хүлээн авч чадвал амьдрал саад бэрхшээлгүй, аясаараа үргэлжилэх болно. Таны барьж байгаа дэглэм үр дүнтэй эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол өөрчил. Дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.

    Охин - (8/23-9/22)


    Таны эрч хүч сул, мөн санхүүгийн хувьд нэлээд асуудалтай байгаа тул уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Өнөөдөр танд оюун ухааныг тань сорьсон олон үйл явдал тохиолдоно. Ямар нэг зүйлээ өөрчлөхийг шийдсэн бол яг одоо бүхнийг шинээр эхлэхэд таатай өдөр болно. Цаг үрж, сэтгэл зовоосон асуудлаас аль болох хол байж өөрийгөө чөлөөл. Хүүхэд насны дурсамжаа эргэн санах нь сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Таныг жаргалтай болгож чадах тийм л зүйлийг хий.

    Жинлүүр - (9/23-10/22)


    Бусадтай холбоо тогтооход хүнд байж болзошгүй. Бусдын хов живээс хол байх нь эрүүл ухаанаа хадгалахад туслана. Жинлүүрийн ордны оюутнууд хөдөлмөрийн дадлага туршлаганд суралцах нь цаашид хэрэгтэй байх болно. Тайван бус байдлаас болж таны төвлөрөх чадвар бага зэрэг сулрана. Гэхдээ өөрийн туршлага мэдлэгээ дутуу үнэлэх хэрэггүй.

    Хилэнц - (10/23-11/21)


    Өнөөдөр Хилэнцүүд шаламгай, сэргэлэн цовоо байна. Буд гараг Нар, Тэнгэрийн ван хоёртой эерэгээр холбогдох тул таны оюун ухаан оргил цэгтээ ирнэ. Эдгээр гарагийн эерэг хандлагын ачаар асуудал шийдэх чадвар, зөн совин улам өснө. Мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр түвшинд байна. Шинэ мэдлэгийн эрэлд гарсан зарим нь чухал зөвлөгөөн, семинарт очих байх.

    Нум - (11/22-12/21)


    Сэтгэл санаагаа тайвшруулж, бодлоо төвлөрүүлэн бясалгах, ганцаар байхыг хичээ. Ямар ч холбоо харилцаа таагүй үр дагавар авч ирэхийг од эрхэсийн байрлап харуулж байна. Хүлээцтэй, тэвчээртэй бай. Эс бөгөөс эрх чөлөөг хүсэн тэмүүлсэн дотоод эрч хүч тань бүхий л таатай уур амьсгалыг эвдэж, улмаар хайртай хүнтэйгээ харилцаагаа таслахад хүргэж мэднэ.

    Матар - (12/22-1/19)


    Матрынхан сэргэлэн гүйлгээ ухаантай учир ихэнх нь сэтгэл догдлон хөгжилдөнө. Шинэ арга замыг эрэлхийлж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа илүү түргэн шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Олон нийтийн үйл ажиллагаа, дуудлага худалдаа найдаж байснаас илүү болно. Нэвтрүүлэгч, илтгэгч болон хөтлөгч нар үзэгчдээс талархлыг хүлээнэ.

    Загас - (2/19-3/20)


    Ихэнхи Загаснуудын толгой гэгээлэг, бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл тань энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж, уян зөөлөн хандлагыг тань алга болгох талтай. Өдөр бүр хийдэг гэрийн ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд зэрэг зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хайрттайгаа эсвэл ажлынхаа хүнтэй урт хугацааны зорилго, амлалтаа хэлэлцсэнээр илүү амархан байх болно.
  • Цахилгаан хязгаарлах газруудын хуваарь
    2016 оны 5 сарын 27
    Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Сүхбаатар дүүрэг

    10:30-17:30 цагт: 1, 15, 16, 17, 20-р хороо Бэлхийн 5, 7, 9, 11, 30, 31, 34, 35, 37, 39, 53, 54, ДД 80, 30, 23В, 23-р гудамж, Бэлх цуурайтын ам, Сэлбэ зуслан, Хадатын ам, Гүнж зуслан орчмоор, Цолмонгийн ам, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, 71, 58-р дунд сургууль, 36, 130, 166, 109-р цэцэрлэгүүд, Гал унтраах анги, Доод салхит, Дамбадаржаагийн 23, 30, 80-р гудамж, УСУГ, Хүүхэд элгэмсэг ирээдүй төв, Гэрэлтүүлэг, Дорнын илч ХХК, Бурхан шашинтны шинэ төв, Нуурын 1-2, 6, 7, 15-18, 22, 23-р гудамж орчмоор
    11:00-13:00 цагт: УБДС ТӨХК-ийн 1, 4-р насос
    13:00-15:00 цагт: 3-р хороо Зип трейд ХХК,

    Багахангай дүүрэг

    10.00-18.00 цагт: Үнэгтэй гэр хороолол,

    Налайх дүүрэг

    10.00-18.00 цагт: 2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-15, 35-39-р байр, ЗДТГ, Мэри ресторан, Шүүх, Шинэ 5 давхар байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 5 сарын 27
    09.00 цагт: БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй ”Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.


    10.00 цагт: “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Чингисийн талбайд болно.

    10.30 цагт: Хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэднийг амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийн үйл ажиллааг танилцуулах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.


    11.00 цагт: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


    11.00 цагт: Монголд анх удаа шатахууны импорт, агаарын бохирдлыг зогсоох технологи зохион бүтээсэн залуучууд өөрсдийн бүтээлээ танилцуулах арга хэмжээг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна.


    11.30 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.


    12.00 цагт: “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


    12.30 цагт: Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


    14.00 цагт: ”Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” болон Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэнэ. Нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь ”Миний зах-ын урд талбайд эхлэх юм.
  • Нэр дэвшигчдийн хэнийг нь үлдээж, хэнийг нь явуулах вэ?
    2016 оны 5 сарын 27
    Өнөөдөр болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын дотоод асуудал, сонгуульд хэрхэн оролцох арга, тактикаа боловсруулах юм байна. Мөн ҮЗХ-ны хурлаас оффшорт данстай гишүүдээ нэр дэвшүүлэх эсэх асуудлыг нухацтай ярилцах аж.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
    2016 оны 5 сарын 27
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
  • Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна
    2016 оны 5 сарын 27
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуургатай байна.



    2016 оны 05 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

    Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
  • Guys хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагджээ
    2016 оны 5 сарын 26
    ”Замын-Үүдийн гаалиар олны танил эрхэм их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл авсны дагуу тагнуулынхан очиж шалгалт хийжээ.
5129 5130 5131 5132 5133 5134 5135
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    1 цаг 15 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    1 цаг 23 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    1 цаг 45 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    2 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 37 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    2 цаг 42 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    3 цаг 14 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    3 цаг 35 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    5 цаг 26 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    6 цаг 9 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    6 цаг 30 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    6 цаг 43 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    6 цаг 56 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    7 цаг 11 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    7 цаг 31 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    7 цаг 31 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    7 цаг 59 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    8 цаг 1 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    8 цаг 9 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    8 цаг 37 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК