Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Speak out: Улс төрийн нөхцөл байдлын талаар уран бүтээлчид юу гэж хэлэв

2016-9-19
0
ЖИРГЭХ

Эдийн засаг хямарсан энэ үед талхны үнэ хүртэл хатуухан сонсогдож байгаа хэдий ч  оюуны талх эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байна.  Сүхбаатарын талбайд уламжлал болгон явагддаг номын баярт зохиолч Г.Аким, До.Цэнджав, Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Х.Сүглэгмаа нарын нэрт зохиолч, яруу найрагч уран бүтээлээ дэлгэн харуулж, уншигч олонтойгоо учран золгосон юм. Энэхүү баярын үеэр оюун санааны удирдагч болсон зохиолч, яруу найрагч нартай уулзаж, номын баярын сэтгэгдлийг нь сонсохын зэрэгцээ улс эх оронд өрнөж буй улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байгааг сонирхлоо.

 

 

Г.Аким: Амлалтаа биелүүлэхгүй бол дахиад л унана гэдгийг ойлгох хэрэгтэй

 

-Номын баярын өдөр бол зохиолч уран бүтээлч бидний жинхэнэ баяр юм. Учир нь бид өөр ямар ч баяраар үүн шиг уншигчидтайгаа уулзаж, номынхоо тухай халуун дотно яриа өрнүүлж номоо худалдаалах боломж олддоггүй шүү дээ. Харин энэ л өдөр бид уншигч олонтойгоо учран золгож баяраа тэмдэглэдэг болсон нь үнэхээр сайхан юм.

 

Энэ удаагийн номын баярт би “Туульс хайлдаг уулс”,”Цаазын тавцан”, “Хөрстөд ганцхан Чингис хаан”, Ч.Айтматовын “Цаазын тавцан” ,“Шаштирын чуулган” гэсэн номуудтайгаа оролцлоо. “Хөрстөд ганцхан Чингис хаан” номондоо Чингис хаан морин дэл дээр дэлхийн хагасыг эзэлсэн юм бишээ харин оюун ухаанаараа дэлхийн талыг эзэлсэн юм гэдгийг Чингисийн зарлиг сургаалиуд дээр тулгуурлан бичсэн номоо уншигч олныхоо хүртээл болгож байгаадаа баяртай байна.     

 

-Харин улс төрийн тухайнд бол би улс төрөөс гараад удаж байна. Ер нь улс төр сонирхож бухимдаж байхаар уран бүтээлээ туурвиад явж байсан нь хамаагүй сайхан байна шүү дээ. Гэхдээ огт анзаарахгүй байна гэж мэдээж байхгүй. Энэ удаагийн сонгуулиар нам эвслүүд олон сайхан зүйл амлаж гарч ирлээ. Тиймээс энэ амлалтуудаа л биелүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв биелүүлэхгүй бол дахиад л унана гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хийж эхлүүлж байгаа ажлуудыг нь харахад зарим нь их л инээдтэй байх юм байна шүү дээ.

 

Б.Шүүдэрцэцэг: Улс төрч эмэгтэйчүүдийг улс төрийн утсан хүүхэлдэй биш байгаасай гэж хүч байна

 

-Танай сайтын нийт уншигчдад номын баярын мэнд хүргэе. Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү номын баярт би жил болгон оролцдог. Монголд эдийн засгийн хямралтай байгаа ч баярт оролцож, ном худалдаж авч байгаа хүмүүсийн тоо буурахгүй жилээс жилд өсч байгааг нь харах үнэхээр сайхан байна.  Би 20 дахь удаагийн энэ номын баярт Үүлэн хээтэй орчлон, Домогт Ану хатан, Сувдан даруулга зэрэг бүтээлүүдтэйгээ оролцлоо.

 

-Би уг нь улс төрд ил тод ямар нэгэн байдлаар оролцохыг хүсдэггүй. Би аль ч намын хүн биш. Зөвхөн Монголын л хүн байхыг хүсдэг. Миний хүндэлж явдаг Оросын нэрт зохиолч Валинтин Распутин агсан нэгэн удаа Монголд ирээд сэтгүүлчдийн улс төрийн тухай асуусан асуултад хариулахдаа “Улс төр бол маш бохир, харин зохиолч хүн гэдэг хэзээ ч уншигчдынхаа хүрээлэл дунд байдаг хүмүүс учраас би өөрийгөө улс төрчдөөс хамаагүй дээгүүр хүн гэж боддог. Намайг Оросын Ерөнхийлөгч Путин улс төрийнхөө сурталчилгаанд ашиглахыг хүссэн. Гэвч би улс төр бохир учраас үүнийг зөвшөөрөөгүй. Үүнтэй адил Монголын зохиолчдыг ч гэсэн тийм байгаасай гэж хүсч байна” хэмээн хэлсэн байдаг юм. Би хүндэлдэг зохиолчийнхоо хэлсэнчлэн, ер нь өөрөө ч гэсэн ямар нэгэн байдлаар улс төрчид хичнээн их хэмжээний мөнгө амалсан байсан ч тэдний гар хөл болж ажиллахгүй, улс төрд орохгүй гэж боддог. Ер нь бол би уншигчдынхаа дунд номынхоо буянаар амьдарна гэсэн үзэлтэй хүн л дээ. Гэхдээ нэгэнт өөрийг чинь асуусан болохоор өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье. Энэ удаагийн сонгуулийн үр дүн үнэхээр харамсалтай гарсан. Учир нь сонгуулийн дүн үнэхээр тэнцвэргүй гарсан. Уг нь сөрөг хүчний дуу хоолойтой байсан бол гэж бодож байсан юм. Гэхдээ нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, сөрөг хүчний дуу хоолой нөлөөлөхгүйгээр улс орноо авч явах суудал авсны хувьд Монгол Улсаа улам сайхан хөгжүүлүүлээсэй л гэж хүсч байна. Ер нь аль ч нам эвсэл Засгийн эрхэнд гарсан ч эцсийн дүндээ Монгол л хожих ёстой гэдгийг ойлгож ажиллаасай гэж бодож байна. Мөн Монголын парламентын түүхэнд анх удаа ийм олон эмэгтэй гишүүд сонгогдлоо. Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг хүчтэй байгаасай гэж хүсч байна. Сая үнэндээ гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуульд ямар ч дуу хоолой өргөхгүй байсанд нь харамссан. Ер нь тэдгээр эмэгтэйчүүдийг ард түмэн намын хүүхэлдэй байгаасай гэж сонгоогүй байх. Улс төрийн аливаа шийдвэрт дуу хоолойгоо хүргэж монголынхоо эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ажиллаасай л гэж хүсч байна.

 

Мөн нэгэнт ам нээснийх МАН олуулаа болж, аливаа шийдвэр гаргахад дөхөм болсон энэ үед Монголынхоо уран зохиол, кино салбарыг дэмжээд номын худалдааны үнэ, киноны тасалбарын үнийг НӨАТ-өөс чөлөөлж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байна. Энэ талаараа ч албан хүсэлт гаргаж өгнө гэж бодож байгаа. Татварын орчинг чөлөөлвөл далд эдийн засаг ил гарах учраас татвар нэмэх гэх мэтийн шийдвэрээ эргэж хараасай гэж бас хүсч байна даа.  

 

До. Цэнджав: Хуулийг өөрсдийн дураар өөрчлөөд, тоглоод байгаа хүмүүсийг хараад хэн ч инээхгүй

 

-Сүхбаатарын талбайд монголчууд бид янз бүрийн баяр тэмдэглэдэг. Харин энэхүү номын баяр нь оюун санааны баяр гэдгээрээ үнэхээр сайхан болдог. Би энэ баярт маш хүндэтгэлтэйгээр оролцохыг хичээдэг. Тиймээс ч энэ өдөр Монгол дээлээ өмсч, эцэг дээдсээс уламжлан ирсэн бичгийн тамга, хөөрөгтэйгээ ирж, уншигч олонтойгоо учран золгож байна. Би утга зохиолын бүхий л төрлөөр бичиж байсан. Тиймээс ч өнөөдөр 4 мөрт шүлгийн номноосоо эхлээд тууж, романуудаа дэлгэн тавиад байна. Хамгийн сүүлд “Эрдэнэ жонон ван” гэсэн ном бичлээ. Энэхүү номоо түүхэн баримтан дээр тулгуурлан бүтээсэн. Өөрөөр хэлбэл энэ номын өгүүлбэр бүр нь баримт юм. Энэ хүний амьдрал нийгэм цаг үеийг харуулсан цоо шинэ номоороо баярт хүрэлцэн ирсэн уншигчиддаа бэлэг барьж байгаадаа баяртай байна.

 

Сүүлийн жилүүдэд номыг дээдлэж, унших хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн юм шиг санагддаг. Тиймээс ч энэ өдрийг хүлээж зохиолч нараас гарын үсэг зуруулж ном худалдан авах гэсэн хүн олон болсон нь ажиглагдаж байна.

 

-Ийм их баялаг, долоон сая малтай гуравхан сая хүн амтай монголчууд ядуу амьдрах учиргүй. Арабын баячууд шиг амьдрах ёстой ард түмнийг яагаад ингэж туйлд нь оруулж байгаа юм гэж их л харамсах юм. Шинэ Засгийн газар бүрэлдэж байхад их ажил хийх нь дээ хэмээн маш их итгэж найдаж байсан. Гэтэл Засгийн газар аливаа шийдвэрийг маш удаан гаргаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Мөн засгийн газар шийдвэрээ ихэнхдээ буруу гаргах гээд байх юм. Харин үүнд УИХ  хаалт хийж, тогтоогоод байна. Монгол Улс Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үед ямар их хүнд байлаа. Тэглээ гээд тэд өнөөдрийнх шиг гоншигонож байгаагүй. Гэтэл өнөөдөр өдөр болгон л мөнгө байхгүй гээд үглээд байх юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал юу болчихоод байгаа нь ойлгомжгүй л байна. Уг нь эх орондоо эзэн нь л болох учиртай шүү дээ. Би үнэндээ зүгээр харж сууж байгаад эх орноо алдчихгүй юмсан гэж бодох юм. Бас үүнээс л үнэхээр их айдаг. Гэхдээ Монгол орны газар нутаг уудам болохоор арай бүгдийг нь зарж үрээд дуусгачихгүй байгаа даа л гэж итгэж байна. Өнөөдрийн болж байгаа улс төрийн үйл явдлыг хараад заримдаа уур хүрч, сэтгэл өвдөх юм. Үнэндээ хуулийг өөрсдийн дураар өөрчлөөд, тоглоод байгаа хүмүүсийг хараад хэн ч инээхгүй биз дээ.

 

Б.Сарантуяа: Засгийн газрыг ажилдаа ханцуй шамлан хурдан ороосой л гэж хүсч байна

 

-20 дахь удаагийн энэхүү номын баярт би 18 удаа оролцож байна. Номын баяраар зохиолч уран бүтээлч бид уншигчидтайгаа уулзаж, уран бүтээлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүлэх боломжтойгоо байдгаараа үнэхээр сайхан байдаг. Ер нь төв талбай дээр ном гэх энэ зүйлийн төлөө ийм олуулаа цуглаж байгаа нь монголчууд номыг ямар ихээр уншиж, оюуны цангаагаа тайлдаг юм бэ гэдэг нь харагдаж байна. "Сорхугтани", "Сайн хаан Бат" гэдэг хоёр номоороо энэ удаагийнхаа номын баярт оролцож байна.

 

-Монголын төр их олон жил эзэнгүй явлаа. Хэзээ бид эзэнтэй болж, хэзээ бид улс шиг улс болж хөгжих юм бол гэж бодож, үүний төлөө зохиолч, соён гэгээрүүлэгч бид түүхийн балархай эх сурвалжийг ухаж, улс эх орноо сайхан хөгжүүлэхийн тулд түүхээсээ суралцаж эргэж алдахгүй, үргэлж онож алхахыг сургах үүднээс л уран бүтээлээ туурвиж байна. Монголын ирээдүй монголыг сайхан болгоно байх гэж боддог. Харин өнөөдөр хэн нэгнийг хийхийг хүлээсэн ажлууд монголоор дүүрэн байгаа учраас Засгийн газрыг ажилдаа ханцуй шамлан хурдан ороосой л гэж хүсч байна.  

 

Х.Сүглэгмаа: Улс төрийн шаналлаа уран бүтээл болгож гаргана

 

Энэхүү номын баярт би анх удаагаа оролцож байна. Яруу найргийн хос ном, хос цомогтойгоо ирсэн. Тодруулбал “Хатан салхины сэвшээ”, “Бодь гөрөөсний зүүд”, “Амрагийн дарс”, ”Хайрын гомуудаа” номуудтайгаа оролцож байна.     

 

-Өнөөдөр бид телевиз үзэх бүртээ л улс төрийг харж, шаналж, сэтгэл зовниж байна шүү дээ. Энэ л шаналал сэтгэл зовнил маань уран бүтээл болж гарахыг үгүйсгэхгүй юм. Бид ингэж л үгээ уран бүтээлээрээ хүргэж чадахаас өөр яах билээ. Мөн нэг засаг нь гарахаараа нөгөөгийнхөө хийж байгаа ажлыг үгүйсгэх нь их байдаг. Энэ нь учраа мэдэхгүй байгаа хүүхэд шиг л харагдах юм даа. Ер нь сандал ширээ булаацалдаж хэн нэгнийхээ булихайг дэлгэх гэсэн увиагүй үйлдлүүд гаргаж байгаад нь эмзэглэж явдаг.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    9 цаг 2 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    9 цаг 4 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    9 цаг 8 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    10 цаг 28 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    11 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    11 цаг 47 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    13 цаг 1 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    13 цаг 5 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    13 цаг 10 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    13 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    13 цаг 23 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    13 цаг 25 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 32 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК