УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн есдүгээр сарын 15-нд нээж байхаар болсон. Энэ дагуу УИХ-ын намрын чуулган нээлтээ хийхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Улмаар 2026 оны улсын төсвийг есдүгээр сарын 15-наас хэлэлцэж эхлэх юм. УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-ны 10.00 цагаас нээж, түр завсарлаад 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах товтой байгаа.