-
2022 оны 7 сарын 27
Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон тусламж үйлчилгээний хэрэгжилтийн сургалт уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж буй билээ.
-
2022 оны 7 сарын 27
Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа.
-
2022 оны 7 сарын 27
Монгол Улсаас Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол олгожээ. Тэрээр Гадаад Хэргийн сайд Б. Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолоо энэ сарын 26-нд гардан авчээ.
-
2022 оны 7 сарын 27
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд тус тус зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна.
-
2022 оны 7 сарын 27
Цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирч, олон улсын хуваарьт нислэгүүд нэмэгдэхтэй холбоотойгоор зорчигч, ачаа тээврийн урсгал ихсэх хандлагатай байгаа тул "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахад чиглэсэн менежментийн зөв зохицуулалт хийхэд хоёр талаас шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар болов
-
2022 оны 7 сарын 27
Сумын заан цолоо 2011 онд хүртэж байв. Харин 2013 оны Увс аймгийн баяр наадамд аймгийн арслан Л.Цээсүрэнгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн юм. Аймгийн арслан цол хүртсэний дараа жилийн Увс аймгийн баяр наадамд долоо давж, аймгийн арслан Л.Жамсранд өвдөг шороодон үзүүрлэсэн.
-
2022 оны 7 сарын 27
2022 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмыг танилцуулж байна.
-
2022 оны 7 сарын 27
Энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар доорх хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногоос 1.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-
2022 оны 7 сарын 27
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэв.
-
2022 оны 7 сарын 27
Үндэсний бөхийн анхны цолоо 2012 онд Булган аймгийн Орхон сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн бол 2016 онд цолоо ахиулж аймгийн начин цол, 2018 оны Булган аймгийн наадамд түрүүлж удаах цолоо аймгийн арслан цолоор ахиулжээ.
-
2022 оны 7 сарын 27
Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг ус сорох машинаар соруулж, хэвийн байдалд оруулж буй юм.
-
2022 оны 7 сарын 27
2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг маргаашнаас буюу 2022 оны долоодугаар сарын 28-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлэх юм.
-
2022 оны 7 сарын 27
Улаанбаатар хотод суурин 23 цэг, түр 2 цэгт 25 багийн 86 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 7 сарын 27
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
-
2022 оны 7 сарын 27
“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам ОХУ-ын Владивосток хотноо эхэлж байна. Тус наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ныг хүртэл спортын 19 төрлөөр зохиогдоно.
-
2022 оны 7 сарын 27
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2022 оны 7 сарын 26
Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэхүү бөхийн барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, Э.Оюунболд, Улсын гарьд М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир нараар ахлуулсан 256 хүчит бөх хурд, хүчээ сорилоо.
-
2022 оны 7 сарын 26
Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэрэг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
-
2022 оны 7 сарын 26
Түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нурсан байна.
-
2022 оны 7 сарын 26
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна.