-
2022 оны 7 сарын 21
2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг баталсан юм. Ингэснээр энэ оны тавдугаар сарын НДШ-ээс эхлэн хуульд заасан хувиар олгож эхлээд байгаа билээ.
-
2022 оны 7 сарын 21
Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг, сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг үргэлжлүүлэн 10 хоног буюу 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.
-
2022 оны 7 сарын 21
Аливаа улс өөрийн баялгийн дийлэнх хувийг хүртэх эрхтэй. Нэгдсэн Үндэсний байгууллага хүртэл Монгол Улсын иргэдийн эрхийг баталгаажуулчихсан байна. Ямар ч хууль өөрчлөгдсөн бай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн гэрээг өөрчлөхгүй, гэрээг дагана гэж байна.
-
2022 оны 7 сарын 21
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна.
-
2022 оны 7 сарын 21
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл, Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.
-
2022 оны 7 сарын 21
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ. Тэгвэл 2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 28-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлэх юм.
-
2022 оны 7 сарын 21
Чанаргүй зээл төлөгдсөн хэмжээ, цаашид ажиллах байдлаас харвал энэ эрсдэлээс гарах бүрэн боломж байна. Засгийн газрын зүгээс бүх талаараа дэмжлэг үзүүлж ажиллана.
-
2022 оны 7 сарын 21
Үндэсний их баяр наадмын шинэчлэн найруулсан хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, хуулийн багийн гишүүн Б.Золбоо Бүсийн уралдааны товын талаар мэдээлэл өглөө.
-
2022 оны 7 сарын 21
Засгийн газраас 2022 оны 250 тоот тогтоолоор батлагдсан “Үндэсний хурдан морины уралдааны дүрэм” хэмээх дүрэм батлагдсан. Энэ дүрэмд хурдан морины уралдах зай, хурдан морийг шүдлэх, сэрвээ хэмжих зэргийг зохицуулж өгсөн. Сэрвээг лазер хэмжигчээр хэмжинэ хэмээн дүрэмд заасны дагуу энэ жил хэмжиж уралдуулсан. Бүсийн уралдаануудыг энэ дүрмийн дагуу явуулна.
-
2022 оны 7 сарын 21
Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
-
2022 оны 7 сарын 21
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм.
-
2022 оны 7 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.
-
2022 оны 7 сарын 21
ЭЕШ –ийн шалгалтад 36 мянган хүүхэд оролцсон. Үүнээс 29 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална.
-
2022 оны 7 сарын 21
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2022 оны 7 сарын 21
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын амралт эхэлсэнтэй холбогдуулан бусад дүүрэг, аймаг сумдуудын номын санг энэ мэт үйл ажиллагааг дэмжиж, хүүхдэд ээлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалжээ.
-
2022 оны 7 сарын 21
Циркийн ард хэсгийн талбайд иргэд амрах, салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох боломжтой зүлэгжүүлэлт хийжээ.
-
2022 оны 7 сарын 21
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
-
2022 оны 7 сарын 21
Коронавирусийн цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье
-
2022 оны 7 сарын 21
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2022.07.21/ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2022 оны 7 сарын 21
Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангуулах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, оюутан залуусыг ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, ургацын борлуулалт, тээвэр, зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах зорилгоор “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргалаа