-
2022 оны 7 сарын 19
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
-
2022 оны 7 сарын 19
Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
-
2022 оны 7 сарын 19
Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54.500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг.
-
2022 оны 7 сарын 19
Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 73.7 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 62.2 мянга буюу 6.4 дахин өссөн байна.
-
2022 оны 7 сарын 19
Инфляцын 5.8 нэгж буюу 35.8 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн бол 3.4 нэгж буюу 20.9 хувь нь тээврийн салбарын үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
-
2022 оны 7 сарын 19
Тухайн үед дээрх гурван гишүүн "Э.Цэндбаатарт бэлэглэх "Сүзүки" маркийн автомашин Баянзүрх дүүрэгт түгжрээд ирж байгаа" хэмээн хэлсэн нь бичлэг дээр дуу, дүрстэйгээ буй. Зургаан сарын өмнө Баянзүрх дүүрэгт түгжирсэн “Сүзүки” маркийн автомашины түлхүүр өдгөө эзнийхээ гарт очоогүй байна.
-
2022 оны 7 сарын 19
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны долоодугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.
-
2022 оны 7 сарын 19
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй нь энэ юм. AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байна.
-
2022 оны 7 сарын 19
Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу зургаадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрчээ.
-
2022 оны 7 сарын 19
“Хариуцлагатайгаар аялцгаая” аяны хүрээнд жил бүр тараадаг бөгөөд одоогийн байдлаар Имартын хамт олон 5000 ширхэг хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг ҮНЭГҮЙ ТАРААСАН.
-
2022 оны 7 сарын 19
Энэ удаагийн шигшээ багт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Д.Сумъяа нар багтаагүй аж.
-
2022 оны 7 сарын 19
Төрийн банкнаас таны цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн бүх үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк”-ны урамшуулалт аяныг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан билээ.
-
2022 оны 7 сарын 19
Улаанбаатар хотод суурин 25 цэг, түр 2 цэгт 27 багийн 92 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 7 сарын 19
Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100, Дотоодын цэргийн 101 жилийн ойн баярын ёслолын жагсаал, үзэсгэлэн, улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
-
2022 оны 7 сарын 19
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.
-
2022 оны 7 сарын 18
КОВИД-19-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг өгөв.
-
2022 оны 7 сарын 18
“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар Африк тивийн яг голд байрладаг Төв Африкийн Бүгд Найрамдах улсыг онцолж байна. Төв Африкийн Бүгд Найрамдах улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 7 сарын 18
Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв.
-
2022 оны 7 сарын 18
Өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн Омикрон BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна.
-
2022 оны 7 сарын 18
Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.