-
2017 оны 3 сарын 13
БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Намянжү хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-
2017 оны 3 сарын 13
-Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
-Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
-Хэрхэн халдварлах вэ?
-Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
-Хэн өвдөх вэ?
-Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
-Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
Биеээр цусархаг тууралт гарах
Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
Олон удаа бөөлжих
Хоолонд дургүй болох, ядарч сульдах
Татах
Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх хандлагатай байна. Тиймээс ард иргэд, эцэг эхчүүдэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 13
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага,
-
2017 оны 3 сарын 13
Өнгөрсөн сард Куала-Лумпурт нас барсан Ким Чен Намын хурууны хээг Япон улс Малайзын цагдаагийн газарт хүлээлгэн
-
2017 оны 3 сарын 13
Нийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд нэг долоо хоног
-
2017 оны 3 сарын 13
Ц.Оюунгэрэл: АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна
-
2017 оны 3 сарын 13
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар ”Шинэ төрийн сэргэн мандахуй” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар Монгол Улсын нөлөө бүхий эдийн засагч, хуульч, дипломатчид болон МАХН-ын Бага чуулганы гишүүд төлөөлөгчид оролцоно.
Хэзээ: 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 09:00 цагт
Хаана: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит ”А” танхим
Жич: Дээрх хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс болон мэдээлэл авах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид 265175, 91688008 утсаар холбогдоно уу.
-
2017 оны 3 сарын 13
Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм байна. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа юм байна.
Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ. Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.
-
2017 оны 3 сарын 13
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш 09.00 цагт болно.
-
2017 оны 3 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 оны зургадугаар сарын 26-нд явагдана.
-
2017 оны 3 сарын 13
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн
-
2017 оны 3 сарын 13
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2017 оны 3 сарын 13
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар өнгөрсөн бямба
-
2017 оны 3 сарын 13
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийсэн шалгалт дуусжээ.
-
2017 оны 3 сарын 13
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийж, намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлэх болсноо дуулгалаа.
-
2017 оны 3 сарын 13
Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит бөхийн барилдаан бямба гарагт боллоо.
-
2017 оны 3 сарын 13
Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнд нүүрс тээвэрлэж явсан гурван жолооч хордож, амиа алдсан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 3 сарын 13
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огрцуулах тухай парламентын шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид хэвээр үлдээснээс хоёр хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройны 19:00 цагт тэрбээр Хөх ордныг орхин явлаа.
Хатагтай Пак Сөүл хотын өмнөд хэсэгт байдаг гэртээ ирэхэд дэмжигчид нь халуун дотноор хүлээн авсан байна.
Дотны найз Чой Сүн Сил нь нэр холбогдсон авлигын дуулиан шуугианд холбоотой гэх үндэслэлээр түүнийг ерөнхийлөгчөөс огцруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн шийдвэр гарснаас хойш Пак анх удаагаа мэдэгдэл хийх үеэрээ “цаг хугацааны явцад үнэн зүйл ил болно гэдэгт би итгэж байна” гэжээ.
Мөн тэрбээр “ерөнхийлөгчийн алба хаших үүрэгт хугацаагаа дуусгаж чадаагүйдээ” дэмжигчдээсээ уучлалт хүссэн байна.
Одоо Пак Гын Хэгийн халдашгүй дархан эрх дуусгавар болсон бөгөөд улс төрийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд компаниудаас мөнгө татах боломжийг Чой овогт эмэгтэйд олгож байснаа хүлээн зөвшөөрвөл Пакт эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй юм.
-
2017 оны 3 сарын 13
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 13
Харилцаа холбооны салбарын ууган компани Монголын Цахилгаан холбоо компани нь алслагдсан сум, суурин газар болон үйлчилгээ хүрээгүй хүн амд харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилго дэвшүүлсэн билээ. Энэ зорилгын хүрээнд БСШУЯ-тай хамтран сумдын ЕБС-уудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд 2016 онд 250 гаруй ерөнхий боловсролын сургуульд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргээд байна. Төслийн үр дүнд алслагдсан сумын ЕБС-уудын сурагчил интернэттэй холбогдож, мэдээлэл харилцаа холбоооны технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байна.
Үүнээс гадна Монголын цахилгаан холбоо компани нь Монгол улсын 166 сумдад WIFI утасгүй интернэтийн үйлчилгээг аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглээнд тохируулан үзүүлж байна.