зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4542 4543 4544 4545 4546 4547 4548
  • Урьдчилсан байдлаар 300 орчим сая төгрөгийн хохирол учирчээ
    2017 оны 3 сарын 13
    Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал баасан гарагт болно
    2017 оны 3 сарын 13
    Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурлын тов энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.


  • Хэрхин бясалгавал дээр вэ
    2017 оны 3 сарын 13
    «Дияан» гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. «Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади» хэмээн зургадугаар багш Хүйнөнгийн үгээр би хариулж байсан санагдана.
    Дияан нь бүр эрт Бурхан багшийн замбуулинд заларч байх үеэс эхтэй гэсэн нэгэн домог байдаг. Түүнд өгүүлснээр нэгэн өдөр Эсрүн тэнгэр Тас цогцлосон уулнаа залран буй Бурхан багшид алтан өнгөт тэнгэрийн цэцгийг өргөн барьж хамаг амьтны тусын тулд ном айлдахыг гуйжээ.
    Бурхан багш Эсрүн тэнгэрийн хүсэлтийг болгоож алтан өнгөт цэцгийг нүүрний өмнө нааш цааш хөдөлгөн, эрдэнийн суурин дээрээ үг дуугүй сууж гэнэ.
    Хуран чуулсан тоо томшгүй хүн тэнгэрүүд бүгд Бурхан багшийн санааг ойлголгүй байтал гагц түүний арван том шавь нарын дотроос хатуужил явдлаар тэргүүн хэмээн гайхагддаг Маха Гашиб инээвхийлэхийг үзжээ.
    Бурхан багш түүнийг үзээд ихэд баясалтайгаар “Миний харцанд нирвааны яруу зүрхэнг илтгэх Богдсын ном агуулагдаж байгаа нь бодит бэлгэс үгүй тул энэ гүн нарийн арга номыг үсэг бичигт үл тэмдэглэн, өөрийн шажин нэгтнээс бус өрөөл бусдад бүү уламжлагтун хэмээн зарлиг болоод Маха Гашибад өвлүүлж байна.” хэмээн зарлажээ.
    Иймд Маха Гашибыг дияаны урсгалын анхны их багш хэмээн тооцдог юм. Түүнээс хойш олон он жил улиран өнгөрч хорин наймдахь үеийн их багш Боди Дарма гэгээнтэн энэ нандин аргыг Хятад нутагт улаачлан авчирч Хө Нань мужийн Сун Шань уулнаа Шао Линь хийдийг анх үүсгэсэн түүхтэй. Бурхан багшийн бадар аяга, жанчийг Бодь Дарма гэгээнтэнгээс өвлөн авсан зургаан үеийн их багш нар тодорсны нэг нь дээр их нэрийг нь дурдсан Хүйнөн гэгээнтэн бөлгөө.
    Манай эриний 7 дугаар зууны дунд үеэр амьдарч асан Хүйнөн гэгээнтэн бас л манай Чингис хаан лугаа адил бичиг үсэггүй хүмүүн атал гэгээрлийг олсон нь бас л нэг гайхамшиг юм. «Богдсын ном цагаан лянхуа» судрыг арван мянган удаа уншиж бясалгасан нэгэн хүн зарим ухаж ойлгоход бэрхтэй утгасыг Хүйнөн гэгээнтэнгээс асуухад ганц сонсохын зуур тодорхойёо тайлан номлодог байжээ. Цаад номын хүмүүн ихэд гайхаад «Та бичиг үсэг мэдэхгүй хэр нь яагаад энэ гүн нарийн номыг ганц сонсохын төдийхөнд төвөггүй ойлгож байна вэ?» хэмээн асууна биз дээ? Түүний хариуд «Тэргүүлшгүйгээс нааш сансар хорвоод түгээмэл оршсоор ирсэн ертөнцийн үнэний тухай Бурханы номонд хүмүүний зохиосон эрдэм болох бичиг үсэг гээч зүйл хавьташгүй юм» хэмээн айлдсан байдаг. Хүйнөн гэгээнтэн нь Бурхан багш, Йисус Христ, Мухаммед, Сократ, Аристотель, Күнз, Лаозы. . .нарын хамт хүн төрөлхтний түүхэнд тодрон гарсан арван суут сэтгэгчдийн нэг хэмээн тооцогддог болохыг энэ дашрамд өгүүлсү. Түүний айлдсан «Мандал судар» болвоос зүүн Хятад зэрэг Зүүн Ази даяар 2000 шахам жил дэлгэрэн хөгжих явцад цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн судар хэмээн тооцогддог учраас хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Буддын шашинтангууд түүнийг Хятад нутгаас ёс төртэй хүлээн авч Тансан ламын замнаж ирсэн Торгоны зам дагуу явсаар Энэтхэг орноо залан аваачсан тухай мэдээг зарим уншигчид гадаадын хэвлэл дээрээс уншиж байсан буй за.
    Фэйсийн анд Сараа дүү минь надаас та бясалгал хийдэг үү хэмээн асуусны хариуд би урьд амласан ёсоор дияаны нэгэн домгийг ярьж өгвөөс тэр нь миний бясалгалын талаарх ойлголтыг ямар нэгэн хэмжээгээр илтгэх болов уу хэмээн бодож байна.
    Хүйнөн гэгээнтэн лүгээ нэг цаг үед амьдарч асан Во Лүнь буюу монголчилбол «Хэвтээ хүрд» нэрт нэгэн дияанч нэлээд олон жилийн турш бясалгал бүтээлд шамдсаны эцэст гэгээрэлд хүрчих шиг санагджээ. Тэгээд өөрийн эрдэм чадлыг Хүйнөн багш лугаа тэнсэхээр шийдээд өөрийн зохиосон нэгэн шүлэглэлийг их багшийн сүмийн үүдэнд наасан аж. Түүний утгыг сийрүүлбээс:
    «Хэвтээ хүрд надад уран арга буй нь
    Хэрэгтэй хэрэггүй бодлыг таслаж чадмуй
    Үзэгдэх мэдрэгдэх оронд сэтгэл хөдлөхгүй
    Үргэлж бодь сэтгэл минь нэмэгдмүй» гэсэн байжээ.
    Өнөө хэр бодит амьдралын явцад цөөнгүй хүмүүс бясалгалыг ийм л түвшинд ойлгож хэрэгжүүлэхээр төөрөлдөж байдаг бус уу? Харин тэр шүлэглэлийг үзээд Хүйнөн багш шавь нартаа хандан “Во Лүнь дияанч Богдсын номын чинад утгасыг онож ухаараагүй ажгуу. Хэрвээ түүний айлдсан энэ аргаар бясалгах бөгөөс үхсэн хүнээс өөрц юу байх билээ? Үзэгдэх мэдрэгдэх орон ахуйд сэтгэл хөдлөхгүй гэвэл амьгүй мод чулуу зэрэг зүйлс л тийм байдаг байх даа. Тийм эрдмээр хамаг амьтанг яахин зовлонгоос гэтэлгэж чадах билээ?” хэмээн зарлиг болоход шавь нар нь багшийн тааллыг ухан ойлгожээ.
    Хүйнөн багш тэр даруй Во Лүнь дияанчид зориулан хариу нэгэн шүлэглэлийг айлдсан нь дорхи мэт болой:
    «Хэрэгтэй хэрэггүй бодлыг таслах арга
    Хэрмэл дияанч надад угаас үгүй
    Үзэгдэж мэдрэгдэх оронд сэтгэл хөдлөмүй
    Үргэлж бодь сэтгэл нэмэгдэх гэж юусан билээ?» гэсэн утгатай аж.
    Олон шавь нар нь харин энэ шүлэглэлийн утгыг ойлгосонгүй. Арга ч үгүй шүү дээ. Бидний дунд олон хүмүүс бясалгалын талаар төсөөлдөг үндсэн ойлгоцоос бараг эсрэг шахам зүйлсийг номлосон юм чинь. Хүйнөн багш шавь нартаа хандаж ийн айлдаруун: “Тодорхой нэг арга бий гэвэл түүнд автаж баримтлаад сэтгэлийн мөн чанараас гажсан хэрэг болно. Хэрвээ тэгвэл нөгөөх «Арга номонд түйднэ» гээч болох бус уу? Элдэв бодлыг ор мөргүй таслана гээд үндсэн зорилгоо болгочихвол дээр өгүүлсэнчлэн мод чулуунаас өөрц юу байх билээ дээ? Бодол бол байгалиас заягдмал сэтгэхүйн үзэгдэл учраас байж л байг. Тийм болохоор би үзэгдэж мэдрэгдэх гадаад орны дунд сэтгэл хөдлөмүй гэсэн хэрэг. ХАРИН МИНИЙ БУСАД ХҮМҮҮСЭЭС ГОЛ ЯЛГАРАХ ОНЦЛОГ ГЭВЭЛ ТЭРХҮҮ ҮЗЭГДЭЖ МЭДРЭГДЭЭД БАЙГАА ГАДААД ОРНЫ ҮЗЭГДЭЛ ЮМСАД СЭТГЭЛ МААНЬ АВТАЖ БАРИМТЛААД БАЙДАГГҮЙД ОРШМУЙ. Өөрөөр хэлбэл элдэв бодол үүсэх үндсийг нь таслаад байна гэсэн үг. Бодь сэтгэл хэмээгч нь үүсэхгүй, устахгүй, нэмэгдэхгүй хасагдахгүй атгаггүй, автах баримтлах зүйл үгүй, би үгүй, нисваанисаас ангид орших сэтгэлийн мөн чанар буюу Бурханы таалал болой. Тийм болохоор Во Лүньгийн өгүүлсэн үргэлж нэмэгдэнэ гэж юу байх билээ гэдэг санааг би онцлосон хэрэг.” хэмээн айлдсан гэдэг.
    Та бүхэн ороо бусгаа нийгмийн түмэн үзэгдлээс ангид нам сэлүүн орчинд ном унших, гадаад хэл үзэх зэрэг ашиг тустай зүйлийг хийгээд үз. Ер нь нэг үгээр хэлбэл өөрийгөө олчихоод түүний дагуу л зөв сайхан амьдраад бай гэсэн үг. Түүнийгээ байнгын хэвшил болгоод дадуулчихвал хэзээ нэгэн өдөр Хүйнөн гэгээнтэнгийн зарлиг болсон арга номын чанад утга юу болох нь орой руу чинь ороод ирж мэдэх юм шүү. Хүйнөн гэгээнтэн лүгээ ойролцоо цаг үед амьдарч асан Ловон Бадамжунай гэгээнтэн өдөр тутмын амьдралын дунд бясалгал дияаны үйлнээ шамдахын чухлыг бас онцлосон байдгийг АМЬДРАЛЫН БЯСАЛГАЛ хэмээн нэрийдэх нь буй.
  • М.Энхболдын мэдэгдэл замхарч, Ерөнхийлөгч гэх гуншин нь сэтэр төдий болсныг гэрчлэв
    2017 оны 3 сарын 13
    Уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболдын мэдэгдэл болоод шүүхийн захирамж наадам зохион байгуулагчидад нөлөөлсөнгүй. Наадам болдогоороо болж, хүүхдийн эрх зөрчигддөгөөрөө зөрчигдөв. Үнэндээ Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхийлөгч гэх эрхэм гуншинтай УИХ-ын дарга М.Энхболд наадам зохион байгуулагчидад нөлөөлж, товлосон морин уралдааныг зохион байгуулах хугацааг хойшлуулж дөнгөхгүй юм бол энэ эрхэм сэтэрийг зүүх хэрэг юунд оршив.
  • Ардчилсан намын дарга С.Эрдэнэ танаа
    2017 оны 3 сарын 13
    АРДЛАГА

    АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С. ЭРДЭНЭ ТАНАА

    Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:

    Дотоод Сонгуулийн Хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй байна.
    Дотоод Сонгуулийн Хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр “Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний Бодлогын Хорооноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, улмаар дүрмийн бус тогтоол байна.
    Намын шат шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид бүртгүүлээгүй, нэр дэвшигчдийн тоо тодорхой болоогүй байхад дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн хураамж буюу сонгуулийг зохион байгуулах зардлыг тогтоосон нь Үндсэн дүрмийн 8.4.1-д “Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.” гэсэн заалтыг зөрчиж гишүүдийн сонгогдох эрхийг мөнгөөр боомилж, ямарч тооцоо үндэслэлгүй, асар их хэмжээний мөнгөн төлбөр тавьж нэр дэвшигчдийн бүрэн эрхэд халдсан байна.
    Дотоод сонгуулийн хороо нь “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”, “Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн дүрэм”-ийг баталсан нь Үндсэн дүрмийн 5.13.12.27-д “Үндэсний бодлогын хороо нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн 5.13.12.27.9 АН-ын ДоСХ-ны тухай; 13.12.27.10 Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.
    Энэ бүхнээс үзэхэд Дотоод Сонгуулийн Хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм” зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.

    Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, Дотоод сонгуулийн хороо Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсаж байна.

    Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь АН-ыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид АН-ын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүлцэж байна.

    Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу ШААРДАЖ БАЙНА.

    Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүд бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгаар Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно.

    АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД
  • Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 3 сарын 13
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг

    11:00-17:30 цагт: 13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6-р гудамж, 13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69А, Б, 71, 72, 77, 79, 88, 91, 86, 89, 90 А, Б, В, Г, 106-7-р байр, Хими, Түүх, Физик, Биологийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамж үйлчилгээний газар, ЭМН, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Үндэсний архивын газар, КУДС, эдгээрийн ойр орчмоор

    Чингэлтэй дүүрэг

    10:00-10:30 цагт: 3-р хороо Төмөрчний 16, 22-р байр, Баруун сэлбийн 39, 40-р гудамж

    11:00-11:30 цагт: 1, 4-р хороо ҮХ-96 35, 2-40 хороолол 35, БТЛХ 35-р байр, эдгээрийн ойр орчмоор

    12:00-12:30 цагт: 1-р хороо Ситифон, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ууд, Хөрөнгийн бирж, дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр, эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    11:00-11:30 цагт: 4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

    12:00-12:30 цагт: 4-р хороо Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

    11:30-12:00 цагт: 4-р хороо МҮЭСТО

    Сонгинохайрхан дүүрэг

    10:00-17:00 цагт: 20-р хороо БЦ-ийн 158-р анги, Уураг-Алтай, Дөрвөн түшиг ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор
  • Монголын гурван жолоочийг хятад иргэн хөнөөсөн үү
    2017 оны 3 сарын 13
    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар хордлогын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.
  • Өнөөдөр: АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 3 сарын 13
    09.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалт болно.

    10.00 цагт ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын тусламжийг малчин түмэнд хүргэх тусламжийн цуваа 22-ийн товчооноос орон нутгийг зорино. Утас: 96346465, 99249813

    10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

    11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    14.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд “Нийтээр эзэмших Монгол хэл” ном болон www.mongolkhel.mn цахим хуудасны танилцуулга болно.
  • Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй
    2017 оны 3 сарын 13
    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулан шалгаж эхэлсэн.
  • БНСУ-ын иргэд эрхээ эдэлж баярлаж байхад, монголчууд “уйлсаар...”
    2017 оны 3 сарын 13
    БНСУ-ын ард иргэд баярлаж байна. Тиймээ, тэд баярлах эрхтэй ард түмэн.Үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлж, авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаас нь буулгаж чадлаа. Эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн ард түмэн баярлахаас яахав.
  • Ирэх сараас стандарт хангасан зуух худалдаална
    2017 оны 3 сарын 13
    2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод
  • Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ
    2017 оны 3 сарын 13
    Өдрийн өнгө: Аргын тооллын 3 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Харцага одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана.
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2017 оны 3 сарын 13
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
  • Хэвийн боовоор кекс хийцгээе
    2017 оны 3 сарын 12
    Сар шинэ алсарч байгаа энэ үед өдөр бүр хэвийн боов идэх нь залхуутай санагдаж байгаа бол хэвийн боовоороо амтат кекс хийн
  • Дамаскт халдлага болж, 40 иргэн амиа алджээ
    2017 оны 3 сарын 12
    Сирийн нийслэл Дамаск хотод бөмбөг дэлбэрсний улмаас 40 гаруй энгийн иргэн
  • BBC телевизийнхнийг сандаргасан профессорын дэггүй жаалууд
    2017 оны 3 сарын 12
    Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг Америк профессор Роберт Кэллигийн гэрээс хийсэн видео ярилцлага интернэт ертөнцийн хамгийн их сонирхол татсан сэдэв болоод байна.
  • Шинийн 15-нд үрийн заяа дууддаг
    2017 оны 3 сарын 12
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 12, билгийн тооллын гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр.
  • Цагаан ордон руу хууль бусаар нэвтэрхийг завджээ
    2017 оны 3 сарын 12
    Хар үүргэвч үүрсэн нэгэн эр Цагаан ордны хамгаалалтыг зөрчин ороод удалгүй баригджээ. Энэ талаар ордны Хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.
  • Криштиану Роналду ихэр хүүхэдтэй болно
    2017 оны 3 сарын 12
    Хөлбөмбөгийн спортын дэлхийн од, Испанийн Реал Мадрид багийн довтлогч Криштиану Роналду ихэр хүүхдээр бүл нэмэх
  • “Босоо” С.Ганбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр нар нэгджээ
    2017 оны 3 сарын 12
    Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах “Ард Түмний Онц Түр Зөвлөл” өнгөрсөн сард мэдээлэл хийн
4542 4543 4544 4545 4546 4547 4548
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    20 цаг 48 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК