зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4607 4608 4609 4610 4611 4612 4613
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2016 оны 12 сарын 05
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Маргадын өнгөт хувцасыг энэ сард өмсвөл зохимжтой
    2016 оны 12 сарын 04
    Оросын алдартай бөө Дардо Кусто маргад өнгөтэй хувцас өмсөхийг санал болголоо
  • Харилцан үндэсний валютаар тооцоо хийхийг Турк улс Орост санал болгов
    2016 оны 12 сарын 04
    Түүнчлэн яг ийм саналыг Хятадад тавьсан гэж Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Эрдоган “Би Төвбанктаа зохих тушаал, захирамж өгсөн. Бид энэ санаагаа хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх хямрал манайд түр зуур нөлөөлөх байх” хэмээжээ.

    Туркийн Ерөнхийлөгч өмнө нь өөрийн ард иргэддээ хандан уриалга гаргасан билээ. “Үндэсний валютаа бэхжүүлэхийн тулд доллараа лир (Туркийн мөнгөн тэмдэгт), алтаар солих хэрэгтэй” хэмээн Эрдоган уриалсан. Хамгийн түрүүнд Стамбулын хөрөнгийн бирж энэ уриалгыг хэрэгжүүлж, одоо үндэсний валютаар бүх операциа хийж байна.
  • Тарагаар турах дэглэм
    2016 оны 12 сарын 04
    Тарагны ач тус зөвхөн турахад биш аж. Мөн хүний бие организмыг цэвэрлэж эрүүлжүүлэх үүрэгтэй. Тараг нь ходоодны үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж, витамины уурхай юм.
    Тарагтай дэглэм нь дотроо 3 болон 7 хоногийнх байдаг.

    3 өдрийн нэг өдөрт 1-1,5л тараг ууна. Өдөрт тэнцүү цагийн зөрүүтэйгээр хувааж ууна. Өөр хүнс хэрэглэхгүй. Харамсалтай нь энэ хувилбар нь их хатуу дэглэмд тооцогддог.

    Тиймээс дэглэмийг хөнгөрүүлэхийн тулд тараг+ногоо+жимс байж болно. Энэ хувилбар нь 6-7 хоног үргэлжилнэ. 5-6 кг хаяж биеэ цэвэрлэх боломж.

    6 хоногийн дэглэмийн цэс:
    1 дэх өдөр: жигнэсэн төмс/5ш амталсан байж болно/ + 1,5л тараг
    2 дахь өдөр: жигнэсэн тахианы мах /100г/ + 1,5л тараг
    3 дахь өдөр: жигнэсэн үхрийн мах /100г/ + 1,5 л тараг
    4 дэх өдөр: жигнэсэн мах / хүссэн мах, 100г/ + 1,5 тараг
    5 дахь өдөр: хүссэн хэмжээгээр жимс, ногоо болон ногооны салат + 1,5л тараг
    6 дахь өдөр: 1,5л тараг

    Анхаарах зүйлс: давс болон элсэн чихэр хэрэглэхгүй. Энэ дэглэмийг сард ганц удаа барьж болно.
  • “Таван толгой” компанийн хувьцаа 9.15-иар өсчээ
    2016 оны 12 сарын 04
    12 дугаар сарын 02-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 73,265 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 39,222,257.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 9.15-иар өссөн бол “Гермес центр” 7.14%, “Адуун чулуун” 6.10%-иар тус тус өслөө.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 787.53 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,373,434,111,771.00 төгрөг боллоо.
  • Оффшор дансны асуудлаар Т.Аюурсайхан гишүүн Т.Раднаасэдэд санал хүргүүлжээ
    2016 оны 12 сарын 04
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн.

    Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

    Ингэснээр хуулийн төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг долоо хоногоор хойлуулахаар болсон.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд санал хүргүүлсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүслээ” гэжээ.
  • Шилэн хяналтын цахим системийг хүлээлгэн өгчээ
    2016 оны 12 сарын 04
    ЗГХЭГ-аас ”Шилэн хяналтын цахим систем”-ийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
  • Зорчигч, ачаа тээвэрлэлтэд шалгалт хийжээ
    2016 оны 12 сарын 04
    МХЕГ-аас хүргүүлсэн “Онцгой нөхцөлд ажиллах тухай” албан тоот, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд гурван пост дээр зорчигч, ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт хийлээ.



    Шалгалтад нийт 86 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас, оношлогоо үзлэгт ороогүй, бүрэн бус техник ашигласан нэг зөрчил илрүүлж, хариуцлага тооцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.



    Энэ үеэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хот, хөдөө орон нутагт зорчих тухай сэрэмжлүүлгийг зургаан аж ахуй нэгж, байгууллага, 28 иргэнд тараасан байна.
  • 25-35 насны залуус ДОХ-оор өвчилж байна
    2016 оны 12 сарын 04
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож өнгөрөв.

    Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиодол 1992 онд илэрч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ.

    Энэ өдрийг тохиолдуудан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийсэн юм.
  • Дональд Трампын анхны айлчлал Индианполисоос эхлэв
    2016 оны 12 сарын 04
    Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ. Энд олон мянган ажлын байр хадгалах тохиролцоо хийснээ мэдэгдсэн юм. Тухайлбал агааржуулагч үйлдвэрлэгч ”Карриер” корпорацийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсан байна.

    Энэ нь хилийн чанад руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр шийдсэн компаниудтай АНУ-ын Ерөнхийлөгч тохиролцох загвар болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Карриер корпораци зардлаа танах зорилгоор Мексик рүү үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг шилжүүлэхээр төлөвлөж байсан ч одоо татгалзаад байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп тус компанид ирэх 10 жилийн хугацаатай 7 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээ амалсан байна.

    Харин үүний оронд Карриер Корпораци болон толгой компани нь болох ”Юнайтед Техноложис” тус муж дахь үйлдвэрийнхээ шинэчлэлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард Индиана дахь 2 ч үйлдвэрээ хааж 2 мянга гаруй хүнээ халахаа мэдэгдэж байсан билээ.
  • Ардын жүжигчин Н.Сувд гуай П.Анужинг орлоно
    2016 оны 12 сарын 04
    ”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаар өчигдөр орой цацагдаа. Энэ удаагийн дугаарт Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд гуай хөтөлсөн юм. Тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин цаашид хөтлөн явуулах боломжгүй болсоноо албан ёсоор мэдэгдсэн. Иймд Н.Сувд гуай түр орлон хөтлөхөөр болжээ.
  • МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж Ч.Улаанд дургүйцлээ илэрхийлэв
    2016 оны 12 сарын 04
    МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн Ч.Улаанд хандаж захидал илгээжээ. Тэрбээр МАХН, одоо эрх барьж буй МАН-ын гишүүдэд хандаж дургүйцлээ илэрхийлсэн байна.

    Захидалд “Ч.Улаан та ярилцлагадаа, “... нэг нам нь аяндаа задарч, сарниж байна /МАХН-ыг хэлж байгаа юм байна Ц.Ш/. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг нам маань л томорч үлдэнэ” гэсэн байна. Хальтхан харвал гэмгүй юм шиг атлаа “хорлон”-той үг хэллэгийг хэлсэн байхаар чинь би энэ хэдэн үгийг Эрхэм гишүүн Ч.Улаан танд хүргэж байгаа юм шүү.

    Ер нь сүүлийн үед МАН руу явсан зарим нөхөд энэ маягийн, тухайлбал, “2020 он гэхэд МАХН-ын бүх хүмүүсийг урвуулна, санаанд багтаж байна” гэх мэт яриа гаргаад явж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Та ч ярилцлагадаа, “...Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ” гэж хэлээд авахаа мартсангүй. Манжийн дарлалын үед уусаагүй Монголчууд, МАН+АН-гийн дарлалд уусна гэж үү. Үгүй л болов уу.

    “Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэх үг бий, “Гэнэт олдсон хоол гэдсэнд хортой” гэх үг ч бас бий. Хорвоогийн жамыг хэмжих Таны цензур ийм юм гэж үү, орчин үеийн хэллэгээр бол аз жаргалын индексийг тодорхойлох арга чинь бол бүр ч хачин юм байна.

    Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш.

    МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам.

    Та нар МАН руу очсоноо “голын нэг эргээс нөгөө эрэгт гарсан” гэж тайлбарлах гээд байна. Голын нэг эргээс нөгөө эрэг рүү гарснаасаа илүү гол дунд нь осолдсон хүн олон байдаг юм шүү. Яахав, та өөрийгөө “сайн сэлдэг” гэж үзээд байна, одоохондоо ч бас сэлж л байна л даа. Гэхдээ л, олон түмэн “сайн сэлдэг” гэж дандаа үнэлээд байх нь юу л бол. Тэгээд ч голын эрэг нь мэдэгдэхгүй болчихсон, нэг эргээс нөгөө рүү очигсод бий болсноос “МАН-АН” үүсч, олон түмнийг төөрөгдүүлсэн, дундын төл “олигархи бүлэглэл” нь үүссэн, тэд эргээд хоёр намаа идэж, намууддаа ч, Монголдоо хор аюул учруулж байгааг монголчууд харж байна....” гэжээ.
  • НӨАТ-ын урамшуулалд идэвхтэй оролцохыг уриалав
    2016 оны 12 сарын 04
    НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болох юм. Иргэн та 2016 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим талбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болохыг Татварын ерөнхий газраас сануулж байна.

    Онцлоход, өнгөрсөн сард болсон НӨАТ-ын урамшууллын азтан тодруулах сугалаагаар 6234 иргэн азтан болсон юм. Уг тохиролд 2016 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, арваннэгдүгээр сарын 19-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 6,092,914 баримт хамрагдсанаас

    100 сая төгрөгийн 2

    4 сая төгрөгийн 5

    500 мянган төгрөгийн 69

    100 мянган төгрөгийн 561

    20 мянган төгрөгийн 5597 баримт тохиролд таарч, нийт 6234 иргэн азтан болсон юм.
  • Гол нэрийн барааны үнэ бага зэрэг буурчээ
    2016 оны 12 сарын 04
    Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн танилцуулгыг гаргажээ. Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 хувиар буурчээ.

    Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3860 төгрөг, үхрийн /ястай/ мах 5575 төгрөг, үхрийн цул мах 7215 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3355 төгрөгийн үнэтэй байв.

    Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

    Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

    Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 26.2 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад манжингийн үнэ 5.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

    Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв.
  • А.Ичинноров алтан медалийн эзэн боллоо
    2016 оны 12 сарын 04
    Манай улсын 16 тамирчин Тайландын Бангкок хотноо зохиогдож буй 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцож байна. Уг тэмцээнээс эмэгтэй модель ангилалд /Women’s Fitness Physique up to 160cm/ оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон боллоо.
  • 2017 оны шинэ жилийн даашинзны чиг хандлага
    2016 оны 12 сарын 04
    Шинэ он болоход 27 хоног үлджээ. Арванхоёр дугаар сар айлчилхад дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярын уур амьсгал орж хүн бүрийн сэтгэлд догдлол, хүлээлт авчирдаг. Удахгүй албан байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмэглэж эхэлнэ. Одооноос охид бүсгүйчүүд та бүхэн шинэ жилийн баяраараа ямар даашинзаар гоёх вэ гэдэгт санаагаа чилээж эхэлсэн бол наашаа анхаарлаа түр хандуулаарай. Ингээд 2017 оны шинэ жилийн даашинзны чиг хандлагатай танилцана уу.
  • Өнөөдөр зарим газраар цас орно
    2016 оны 12 сарын 04
    4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

  • 24 баримт: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг найзууд нь “Этка” гэж хочилдог
    2016 оны 12 сарын 04
    Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд хийж байснаар олон нийт андахгүй. Харин түүний хувь хүн, гэр бүл, карьрертай танилцаад байдаггүй. Энэ удаа 24 баримт буландаа сайд Ж.Эрдэнэбатыг онцоллоо. Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай танилцъя.


    1. Ж.Эрдэнэбат хамгийн залуудаа Ерөнхий сайд болсон эрхмүүдийн нэг. Тодруулбал, 41 насандаа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад 97.1 хувийн саналаар дэвшсэн юм. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд 35 насандаа Ерөнхий сайдын албыг хашиж байжээ.



    2. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эцэг, эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй, айлын том хүү.



    3. Ерөнхий сайдынх ам бүл тавуулаа. Гэргий Тунгалагтайгаа арван жилийн нэг ангийн хоёр юм байна. Том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг.



    4. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аав Г. Жаргалтулга Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж байжээ.




    5. Ээж Л.Пүрэвдулам нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аж.



    7. Ж.Эрдэнэбат 99974 сая төгрөгийн орлоготой.



    8. Гурван орон сууцтай бөгөөд дөрвөн компанид хувь эзэмшдэгээс нэг нь 100 хувь Ерөнхий сайдынх юм байна.



    9. Харин “Toyota Land cruiser 105”-1, “Toyota highlander”-1, “Lexus-570”-1 гэсэн гурван автомашин хөлөглөдөг. Нийт 116 сая төгрөгтэй тэнцэх малтай аж.




    10. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 22 насандаа төрийн албан хаагч болжээ.



    11. 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж байсан бөгөөд гурван жил нягтлан бодогчоор ажиллажээ.




    12. Ж.Эрдэнэбат эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжилээрээ дотоодын дөрвөн их дээд сургууль дүүргэжээ.




    13. 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургуулийг төгсчээ.



    14. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаад зургаан сарын нүүрийг үзжээ. Тодруулбал, долдугаар сарын 8-ны өдөр албаа хүлээж авсан юм.



    15. Ерөнхий сайд болохоосоо өмнө буюу 2014-2015 онд Сангийн сайдаар ажиллаж байв.


    16. 2005 он Санхүү банкны тэргүүний ажилтанаар шагнуулж байсан бол 2010 онд Алтангадас одонгоор шагнуулж байжээ.


    17. Төрийн албан хаагчаар тасралтгүй 19 жил ажиллаж байгаа аж.




    18. Ж.Эрдэнэбат 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.




    19. Тэрбээр өрөөндөө ташуур байлгах дуртай. Учир нь ташуурыг муу муухай зүйлээс зайлуулдаг гэж үздэг байна.



    20. Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. Тиймээс ч газар тариалан, мал аж ахуй, санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг. Харин бизнесийг нь эхнэр болон дүү нар нь хариуцдаг гэнэ.



    21. Тэрбээр сагсан бөмбөгт маруухан бөгөөд бусад спортын бүх төрөлд авьяастай. Тухайлбал, шатар тоглох дуртай нэгэн.



    22. Түүний хобби эрүүл агаарт гарч байгалийн үзэсгэлэнтэй газарт өөрийн тааваараа явах дуртай гэнэ. Ингэхдээ хүүхэд байхын л байгальд аялах дуртай байжээ.



    23. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баримталдаг зарчим нь “хүн юу хийж чадна, түүнийгээ л хийж чаддаг байх хэрэгтэй” гэж үздэг.


    24. Түүнийг Этка хэмээн ойр тойрныхон нь хочилдог. Дүү Эрдэнээ нь ах гэж хэлж чадахгүй Этка гэж дуудаж эхэлсэнээр одоо болтол нутгийнхан, найзууд нь Этка гэж дууддаг байна.



    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хотод амралтаа өнгөрүүлэх дургүй болж л өгвөл хөдөөгүүр амрах дуртай гэнэ.


  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2016 оны 12 сарын 04
    2016.12.4, Ням гараг / Билгийн тооллын: 5
    Өвлийн дунд цагаан хулгана сар
    Хоёр хар мэнгэтэй Цагаан бич өдөр

    Аргын тооллын: 2016.12.4, Ням гараг
    Наран ургах шингэх: 08.24-17.01
    Үс засуулбал: Эд,мал арвижна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Нэр өнгө

    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Мигзэм уншихын ач тус
    2016 оны 12 сарын 03
    Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушир Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушир бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой. Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай үг юм.

    Мигзэмийн ач тус
    Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой.

    •Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.
    • Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.
    • Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.
    •Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.
    • Даруйд нас урт, өвчин үгүй болно.
    • Буян ихэд арвижна.
    • Гадна дотны барцадаар үл чадагдана.
    • Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ.
    • Мэсийн хорлолоор үл чадагдана.
    • Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй.

    Мигзэмийг Түвд хэлээр

    Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
    Дэмид чинбий банбу Жамбий Ян
    Дүдбүн малуй жомзад Санвыдаг
    Ганжан хайвы зүгжан Зонхова
    Лувсандагвы шавлаа солвоон дэв

    Мигзэмийг Монгол хэлээр

    Их нигүүлсэнгүйн гуу сан Жанрайсиг
    Хиргүй айлдалын эрхт Манзушир
    Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
    Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
    Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

    Та хэрвээ мэгзэм уншмаар байгаа бол Түвд хэл дээр гэснийг мигзэм уншихын өмнө уншиж байгаарай. Маани мигзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар их буян билээ.

    Эх сурвалж: www.budda.mn
4607 4608 4609 4610 4611 4612 4613
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    9 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    45 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    4 цаг 39 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    4 цаг 49 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 4 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    5 цаг 24 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК