зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4674 4675 4676 4677 4678 4679 4680
  • Сэлэнгэ аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
    2017 оны 3 сарын 02
    С
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ
    2017 оны 3 сарын 02
    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн байна.

    Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

    Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

    Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага зонхилжээ
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага ихээр иржээ.



    Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин;

    Булган аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа” гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин;

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар 11 зорчигчтой суудлын автомашин;

    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар 40 гаруй албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд нийт 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа.

    Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд голын мөс цөмөрсний улмаас А (8 настай, эмэгтэй) осолдож амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж 2017.03.01-ний өдөр цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

    Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хар-Ус” нуурын мөс цөмөрсний улмаас суудлын автомашин осолдож нэг иргэн амь насаа алдсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
    2017 оны 3 сарын 02
    klts
  • Танилц: Машины татвар хураах байршлууд
    2017 оны 3 сарын 02
    Машины татвар хураах байршлууд
  • Шар усны үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг хангав
    2017 оны 3 сарын 02
    Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна.

    Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.

    Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад 2017.03.01-ний өдөр уулын цас хайлж шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

  • Гал тахиа жилийн онцгой засалтай жилүүд
    2017 оны 3 сарын 02
    Гарч буй жил бүр жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох гэж байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн эртнээс засал, ном хийлгэсээр ирсэн уламжлалтай.

    Тэгвэл гарч буй “Гал Тахиа” жил туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ.


    ЖИЛ ОРОГСДЫН ЗАСАЛ


    13, 73-ны жил нь “Хүү” махбодтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

    25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.

    37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.

    49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жинсрэг зохимжтой.

    61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац талбиул. Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.

    Жил орсон хүмүүс оршуулга, xyрим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол БАР, МОГОЙ, БИЧ, ГАХАЙ. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол ХУЛГАНА, ТУУЛАЙ, МОРЬ, ТАХИА. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь ҮХЭР, ЛУУ, ХОНЬ, НОХОЙ болно.

    Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул. Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул. Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого уншуулж, сахиусаа тахь.


    СУУДЛЫН ЗАСАЛ


    Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд өнцгийн засал хийлгэ.


    НАШИДҮРСҮМИЙН ЗАСАЛ


    Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.


    ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ


    Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.

    18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

    27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

    45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.

    Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.
  • Ройтерс: Хоёрдугаар сарын шилдэг гэрэл зургууд
    2017 оны 3 сарын 02
    а
  • Сайдын хэрэгждэггүй тушаалыг Засгийн газар ч үл тоомсорлож Дүнжингарав товлогдов
    2017 оны 3 сарын 02
    Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон. Энэ хуваарийн дагуу “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдөр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм. Харин хаврын бүсийн уралдаан энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох аж.
  • Э.Содномпилжээ өнөөдөр “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
    2017 оны 3 сарын 02
    Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцоно.

    Тэрбээр 97 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлдөх аж. Зохион байгуулагч орон болох АНЭУ-ын гурван тамирчин бий.

    Энэ жингийн өрсөлдөөн өнөөдөр болно. Харин маргааш хамгийн хүнд жингийн ангиллын өрсөлдөөн болсноор өндөрлөх юм. ”Рио-2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдөж байсан Э.Содномпилжээ жин өгсөн, 97 кг-д паралимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа юм. Түүний хувьд АНЭУ-ыг зорихоос өмнө УАШТ-д оролцож, түрүүлсэн билээ.

    Э.Содномпилжээ өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Тодруулбал “Дубай-2015”, “Куала Лампур-2016” Дэлхийн цомын тэмцээнүүд юм. Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг юм.
  • 24 баримт: ОУВС-ийн хөтөлбөр манай улсад хэрэгжих эсэхийг энэ сарын 6-нд шийднэ
    2017 оны 3 сарын 02
    Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Олон улсын валютын сангаас 440 сая ам.долларын санхүүжилтийг манай улсад олгох юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэх бөгөөд энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна.
  • Гал түймрийн тоо 36 хувиар буурсан байв
    2017 оны 3 сарын 02
    Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв.

    Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

    Тухайлбал 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав.

    Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар энэ сарын 6-нд суллагдаж магадгүй
    2017 оны 3 сарын 02
    УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа.
  • Оскарын ёслолын үеэр түүхэнд байгаагүй будлиан гарлаа
    2017 оны 3 сарын 02
    Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон ноцтой алдаа гарч “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед будлиан үүссэн билээ. Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм. Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land” киноны уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв. Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарласан.

    Ийнхүү кино уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулсан үйл явдлын буруутан нь Price Waterhouse Coopers аудитын компани болжээ. Энэ компани Оскарын шагналын шүүгчдийн саналыг нэгтгэн үр дүнг гаргах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг юм. Компани дугтуйг сольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна. PwC компанийн мэдэгдэлд “Moonlight, La La Land-ийн уран бүтээлчид, Уорен Бити, Фэй Данэвэй, Оскарын үзэгчдээс Шилдэг киноны шагналын эзнийг зарлах үед гаргасан алдаандаа бид уучлал гуйж байна” гэжээ. Энэхүү эвгүй явдлыг Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй алдаа гэж үзэж байгаа аж. Ийнхүү кино урлагийн хамгийн нэр хүндтэй үйл явдал олон уран бүтээлчид, үзэгчдээ эвгүй байдалд оруулсан будлиантайгаар өндөрлөсөн юм.
  • 900 гаруй алба хаагч замын хөдөлгөөнийг зохицууллаа
    2017 оны 3 сарын 02
    Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллав.

    Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Ордуудын гуравдугаар сарын ерөнхий зурхай
    2017 оны 3 сарын 02
    1. ХОНЬ - БУСДЫН ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ


    Ерөнхий хандлага: Хаврын улирал хониныхонд сюрприз бэлгээ барьсаар байна.

    Ажил мэргэжил: Хониныхон өөртөө итгэл дүүрэн байна. Ашигтай гэрээ хэлцлүүд ар араасаа ундарч, тэд ажил ихтэй байх нь. Тэд хаана ч явсан бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Ажил төрөл амжилттай хэрэгжих тул ахиж дэвших боломж нээлттэй байна. Тэглээ гээд биеэ тоох хэрэггүй. Аль болох даруу байхгүй бол олсоноо алдана.

    Мөнгө санхүү: Ажил төрлийн бүтэмж ашиг орлогод шууд нөлөөлж, санхүү нилээд зузаарна. Зарим хониныхон таатай үеийг ашиглан томоохон хөрөнгө оруулалт хийхээр зориглоно. Орлого зарлагаа зөв тооцоолж чадвал сэтгэл хангалуун байх боломжтой.

    Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлдээ багагүй цаг заваа зориулна. Орон гэрээ тухлаг тавтай болгоход илүү анхаарч, зарим нэг өөрчлөлтийг хийнэ. Үүний үрээр гэр бүлийнхнийхээ хүндэтгэлийг хүлээнэ. Дурлалын талбар адал явдлаар дүүрэн байна.

    Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Гэхдээ ажил амралтаа сайтар зохицуулж, ямар нэгэн байдлаар өвдвөл өөрөө өөрийгөө эмчлэлгүй мэргэжлийн байгууллагад хандаарай.


    2. ҮХЭР - АЗ ЗАВШААНТАЙ БАЙХ САР


    Ерөнхий хандлага: Ажил албандаа ч, хувийн амьдралдаа ч аз завшаантай байх cap. Хамт ажиллагсад болон найз нөхөдтэйгээ харьцаа сайхан байна. Романтик учрал, гайхам сэтгэл хөдлөл гээд сайхан бүхэн хүлээж байна. Ойр дотны хүмүүс нь тэднээс хариуцлагатай байхыг шаардана.

    Ажил мэргэжил: Энэ сард үхрийнхэн хуучин ажлаа дуусгах шаардлагатай болно. Хэрвээ та амралтаа аваагүй бол одоо амрах цаг мөн. Ажил төрөл бүтэмжтэй байна. Оюутан сурагчид сурлагын өндөр амжилт үзүүлнэ. Жижиг сажиг асуудал гарлаа ч та хялбархан шийднэ.

    Мөнгө санхүү: Сайн байх тул хүссэн бүхнээ авах мөнгөтэй байна. Ашигтай төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөж чадна. Гэхдээ санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдад итгэж мөнгөө алдах, хулгайд өртөх магадлал байгааг анхаар.

    Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автамхай байна. Хаврын урь ормогц сэтгэл нь хөвсөлзөн догдолно. Заримдаа хөнгөн зан гаргадаг үхрийнхэн зугаа хөөх хандлагатай байна. Эсрэг хүйсийн хүн таны санаачлагатай, итгэлтэй байдалд татагдана. Гэр бүлд амар тайван байдал ноёрхоно. Ахуйн асуудлуудаа ханийнхаа хамтаар шийднэ. Садан төрөлдөө санаа тавиарай.

    Эрүүл мэнд: Хоол хүнсээ анхаарах шаардлагатай. Зөв хооллож, аминдэм түлхүү хэрэглэ. Гоо сайхандаа анхаарвал үр дүнтэй.


    3. ИХЭР - БУСДЫГ ЦЭНЭГЛЭНЭ


    Ерөнхий хандлага: Сонирхолтой cap. Ихрийнхэн ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байхаас гадна бусдыг ч эрч хүчээр цэнэглэнэ. Танил талын хүрээ тэлнэ. Тэдний оюуны өндөр чадамж олны бишрэлийг хүлээнэ. Харин бизнес эрхлэгчид хянуур байх шаардлагатай.

    Ажил мэргэжил: Ажил урагштай байхын зэрэгцээ ахиж дэвших боломжтой байна. Хамт ажиллагсад бүх талаар ойлгож дэмжих болохоор ямар ч хэцүү ажлыг хамтдаа барьж авахад болно. Амжилттай хэрэгжинэ. Хэдийгээр ажил ихтэй байсан ч амсхийх зав зай гаргаж бай. Эс тэгдэл ядарсанаас анхаарал суларч, алдаа гаргаж болзошгүй. Бусадтай маргахаас зайлсхий.

    Мөнгө санхүү: Орлого тогтмол орох хэдий ч зарцуулахдаа ухаалаг бай. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.

    Хайр дурлал, гэр бүл: Адал явдал, шинэ танил, сэтгэл хөдлөл гээд олон сонин үйл явдалтай cap. Ихрийнхэн нийтэч болж, олон хүнтэй сээтэгнэнэ. Гэр бүлтэй буюу дурлалт хүнтэй ихрийнхэн үүний улмаас эвгүй байдалд орж болзошгүй. Хайртай хүнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээх хэрэгтэй болно. Холын хамаатнууд сарын сүүлчээр айлчилж ирнэ.

    Эрүүл мэнд: Ачаалал их байгаагаас ядаргаанд орж болзошгүй. Зүрх өвдөх, цус багадах эмгэг илэрч мэднэ. Тиймээс дархлаагаа сайжруулахад анхаар. Мөн мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Сайтар унтаж амар байх нь чухал байна.


    4. МЭЛХИЙ - БАЙР СУУРИА ХАМГААЛНА


    Ерөнхий хандлага: Амьдралын бүх хүрээнд өрсөлдөөн гаарна. Тиймээс байр сууриа хамгаалахын төлөө мэлхийнхэн байдгаа дайчлан тэмцэлдэх хэрэгтэй болно. Гэхдээ тэд хэзээд сонор байдаг болохоор ялахад тийм ч хэцүү байхгүй.

    Ажил мэргэжил: Нэр хүнд өсөх тул ирээдүйтэй харилцаа холбоог тогтоож чадна. Хүмүүс таны зөвлөгөөг чих тавин чагнах болно. Удирдлага таныг хянуур харах болохоор хэлэх үйлдэхээ өөрөө хянаж, бодолтой бай. Өрсөлдөгч нарын элдэв явуулганаас болгоомжил. Ажил алба хэцүү байсан ч тэвчээр гарган ажиллаарай.

    Мөнгө санхүү: Амжилттай хэрэгжсэн төслөөс ихээхэн хэмжээний орлого олно. Мөн сугалаанд их мөнгө хожихуйц азтай байна. Хэдийгээр мөнгө ихтэй байвч хамаагүй үрэхээс зайлсхий. Та бусдад зээлдүүлсэн мөнгөө сарын сүүлээр буцаан авна.

    Хайр дурлал, гэр бүл: Урьдны хайрттайгаа учрах cap. Хамгийн гол нь та гэр бүлтэй бол энэ учралаас их зүйлийг хүлээх хэрэггүй. Гэрлэж амжаагүй яваа хүмүүсийн тухайд хайж байгаа хүн тань ойрхон байна. Тиймээс эргэн тойрноо сайн нягтлаарай. Садан төрлийн харьцаа бэхжих болохоор хамгийн нандин зүйлээ ч хамаатандаа ярьж болно. Ханьгайгаа харьцаа тийм ч сайн байхгүй ч ахуй амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэнэ.

    Эрүүл мэнд: Хорт зуршлаасаа салахад таатай үе. Хоол хүнсний чанар бүтцэд анхаарч, амтлаг зүйлээс татгалзвал тустай. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэмээр баялаг жимс ногоо түлхүү хэрэглээрэй.


    5. АРСЛАН - ШИНЭ ЗҮЙЛ БҮТЭЭХИЙГ ХҮСНЭ


    Ерөнхий хандлага: Эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн cap. Арслангийнхан шинэ зүйлийг бүтээх хүсэл эрмэлзэлд автана. Энэ нь ажил хэргийн ч юмуу, эсвэл хувийн шинжтэй зүйл байж болно.

    Ажил мэргэжил: Арслангийнхан үндсэн ажлын хажуугаар буяны үйл ажиллагаа, нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцоно. Хамт ажиллагсад танаас тус дэм хүснэ. Боломжоороо туслахыг хичээгээрэй. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдвэр энэ салбарт амжилтад хүрнэ. Урьд нь амжилттай хамтран ажиллаж байсан түншүүдтэйгээ эргэж хамтар. Уран бүтээлчид амжилт бүтээл ихтэй байна.

    Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байх тул арслангийнхан гэр бүлтэйгээ хамт амралт зугаалганд явна. Их хэмжээний мөнгөтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор бол итгэлтэй хүнтэйгээ зөвлөөрэй.

    Хайр дурлал, гэр бүл: Амаргүй cap. Арслангийнхан их эмзэг болохоор тул жижиг зүйлд ч бухимдах, хямрах хандлагатай байна. Хувийн амьдралдаа хандах хандлагаа өөрчилж, буурь суух цаг болжээ. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг нэг сонирхоод үзээрэй. Та дэндүү зоргоор нь байлгаад байгаа бололтой. Орон гэрээ тохилог болгохын төлөө зүтгэл гаргана.

    Эрүүл мэнд: Сайтар амарч, сэтгэл санаагаа тайвшруулж бай. Ургамлын цай, усан эмчилгээ үр дүн сайтай байна.


    6. ОХИН - ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТИЙН САР


    Ерөнхий хандлага: Авьяас чадвараа илэрхийлэн харуулах cap. Хувийн болон ажил мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд орно. Гэрлээгүй хүмүүс ханьтай болно. Ажил албандаа өсч, байр сууриа бэхжүүлнэ. Ирээдүйтэй бөгөөд ашигтай ажлын санал авна.

    Ажил мэргэжил: Шинэ чиглэлд ажиллаж болзошгүй. Гэхдээ та амархан баримжаагаа олж, сарын сүүл гэхэд бараг мэргэжилтэн болсон байна. Түншүүдтэй харьцахдаа хянуур байж, мэдлэг дутуу хүмүүсийн үгийг битгий сонс. Ажлын туршлагадаа найдвал үр дүнтэй байна.

    Мөнгө санхүү: Ихээхэн хэмжээний орлого олох болохоор охиныхон санхүүгийн эрх чөлөөг мэдэрнэ. Хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад гар татахгүй. Хайртай хүн тань нэмэлт орлогын эх үүсвэр болно.

    Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх cap. Учир нь охиныхон таарч тохирохгүй, ашиг хонжоо хайсан нэгэнтэй учирч болзошгүй байна. Зарим нь түр зуурын харилцаа холбоонд орно. Гэрлэгсэд орон гэртээ шинэ эд хогшил, эсвэл машин авна. Гэрийнхэн тань баяртай байна.

    Эрүүл мэнд: Ходоод гэдэс эмзэг байх тул хоол хүнсээ онцгой анхаарах шаардлагатай. Дархлаа сайжруулах аминдэм түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүлээрэй. Бие махбодоо төдийгүй сэтгэл санааны байдалдаа ч санаа тавь.


    7. ЖИНЛҮҮР - ЭРЧ ХҮЧ ИХТЭЙ БАЙНА


    Ерөнхий хандлага: Энэ сард жинлүүрийнхэн амьдралдаа юу чухал болохыг хатуу эрэмбэлэх шаардлагатай тулгарна. Эс тэгвэл хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөндөө толгой эргэж, ирээдүйгээ тодорхой төсөөлөх боломжгүй болно. Зан авираа анхаарахгүй бол өөрөө өөрийгөө хорлож болзошгүй байна. Эрч хүч ихтэй байх тул ажил төрлөө нугалахын төлөө хичээн зүтгэнэ.

    Ажил мэргэжил: Том өөрчлөлт орох cap. Идэвхи зүтгэлтэй байж чадвал жинлүүрийнхэн гайхам амжилтанд хүрч, байр сууриа бэхжүүлнэ. Зарим тань албан тушаал ахина. Эсвэл цалин хөлсөө нэмэгдүүлнэ. Шинэ мэргэжил мэргэшил эзэмших оролдлого бүтэмжтэй байна. Хамтын ажиллагаа ашиг орлого, нэр хүнд авчирна.

    Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Тогтмол орлогоос гадна нэмэлт ажил үүргийн хөлс мөнгө орж ирнэ. Тиймээс жинлүүрийнхэн санаснаа худалдан авах мөнгөтэй байна. Зарим тань орон гэрээ засч тохижуулахад мөнгө зарна.

    Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдалд умбана. Гэхдээ учиртай байхгүй бол хэл аманд орно. Нөгөөтэйгүүр тэд их хардамхай болж, амрагтайгаа эв эвдэрч болзошгүй байна. Гэрлэж амжаагүй хүмүүс дотны нэгэнтэй амьдралаа холбохоор сэтгэл шулуудна.
    Гэрлэгсэд санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр ханьтайгаа эв эвдэрч мэднэ. Бусдыг хөндлөнгөөс оролцуулалгүй учраа олоорой.

    Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад санаа тавиарай. Бэртэх гэмтэх магадлал өндөр байна. Ахуйн хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Усан эмчилгээ, эрүүл агаар таны эрүүл байхын үндэс болно.


    8. ХИЛЭНЦ - ТОДОРХОЙЛОХ АРГАГҮЙ САР


    Ерөнхий хандлага: Нэг үгээр тодорхойлох аргагүй cap. Яаралтай ажил хэрэг, ахуйн асуудал, хувийн амьдралын хүрээний зөрчил гээд олон зүйл зэрэг өрнөнө. Ажил албаны хүрээнд өсөлт дэвшил, бас шинэ саналууд тавигдана.

    Ажил мэргэжил: Энэ хүрээнд гэнэтийн эргэлтүүд гарна. Одод эсрэг тэсрэг олон үйл явдал өрнөнө гэдгийг зааж байна. Харин шинэ ажил төрлийн тухайд хэт их зарчимч байх хэрэггүй. Хэн нэгэн таны байр суурийг эзлэхийг санаархаж болзошгүй. Тиймээс өрсөлдөгч нараа анхаар.

    Мөнгө санхүү: Сайн байна. Санаанд ч ороогүй газраас орлого мөнгө орно. Мөнгөтэй байлаа ч зарцуулалтаа зөв төлөвлө. Эс тэгвэл сохор зоосгүй болтолоо хоосорч мэднэ шүү.

    Хайр дурлал, гэр бүл: Энэ хүрээнд өөрчлөлт орно. Хэрвээ та өөрөө идэвхи санаачлага гаргахгүй бол ганцаар үлдэх магадлалтай. Ямар нэгэн үйл явдал амьдралыг тань огцом өөрчилнө. Ажил төрөл, мөнгөтэй холбоотой асуудлаас болоод ханьтайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Ахуйн асуудлыг хамтдаа шийдвэрлэ.

    Эрүүл мэнд: Хэт их ачаалал, хоол хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй байна. Мөн өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй бодол санаа нь таны эрч хүчийг хадгалж, эрүүл байхын нэгэн үндэс болно.


    9. НУМ - ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВЧИРНА


    Ерөнхий хандлага: Хайр сэтгэл, амжилт бүтээл гээд олон сайхан зүйлийг авчрах cap. Та өөртөө итгэлтэй, шийдэмгий байх болохоор ямар ч саад бартаа таны урагшлах замыг хааж чадахгүй. Ажил төрөл дээр бүх зүйл сайн байна. Санхүүтэй холбоотой аливаа асуудалд хянуур хандвал зохино.

    Ажил мэргэжил: Нөхцөл байдал гэнэт гэнэт хувирах тул баримжаалахад амаргүй байна. Сайн муу үйл явдал ээлжлэх cap. Харин албан тушаал ахих тухай асуудал тань хөндөгдвөл хэт их улайрах хэрэггүй. Дарга тань эцсийн шийдийг гаргана. Өрсөлдөгч нарын явуулга идэвхижих тул хянуур бай.

    Мөнгө санхүү: Таны хичээл зүтгэлээс хамаарна. Идэвхи санаачлагатай байвал санхүүгээ сайжруулж чадна. Зарим нь нөлөө бүхий хүнээс дэмжлэг авна. Байр сав худалдан авах асуудал нааштай шийдэгдэнэ.

    Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх шаардлагатай. Дурлалын талбарт адал явдал хайх хандлагатай байна. Харин энэ тухайгаа тааралдсан хүндээ яриад байвал нэр хүндээ алдана шүү. Хайртай хүнтэй бол илүү харах хэрэггүй. Эс тэгвэл ганцаар хоцорно. Гэр бүлтэй хүмүүс сэтгэл санаа амар тайван байна. Ахуйн шинжтэй асуудлуудыг ханийнхаа хамтаар шийднэ.

    Эрүүл мэнд: Сайн байна. Эерэг сэтгэлгээ эрүүл байх нэг нөхцөл болно. Тиймээс сайн сайхан зүйлийг бодож, эрүүл агаарт ойр ойрхон гарч байгаарай.


    10. МАТАР - БОДОЛ САНААГАА ЦЭГЦЭЛ


    Ерөнхий хандлага: Энэ сард матрынхан өөртөө бага зэрэг итгэл муутай болно. Энэ нь сэтгэл санааны хямралтай холбоотой байх бололтой. Та бусдыг өөрийг тань хайрлаж хүндлэхгүй байна хэмээн яарч дүгнэх хэрэггүй. Харин бодол санаагаа цэгцэлсэн нь дээр. Найз нөхөд, садан төрөл тань авьяас, чадвараа илэрхийлэн харуулж, өөртөө итгэлтэй болоход тань тусална.

    Ажил мэргэжил: Ирээдүйтэй шинэ ажлыгэхлүүлнэ. Хамгийн гол нь бусадтай харьцахдаа уян зөөлөн байж, бичиг баримтандаа хянуур хандаарай. Албаны хүрээнд хурц өрсөлдөөн өрнөх болохоор бусдад санаагаа алдахаас болгоомжил. Хичнээн их ажилтай байсан ч цайгаа уух, эрүүл мэндээ анхаарах цаг зав гаргаарай.

    Мөнгө санхүү: Ашиг орлоготой cap. Хамгийн гол нь орж ирсэн мөнгийг зөв зарцуулаарай. Мөнгөний асуудалд туршлагатай хүний зөвлөгөөг анхаарч сонс. Бусдад бизнесээ, ашиг орлогоо алдахаас болгоомжил. Ар гэртэй холбоотой зардал ихсэнэ.

    Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг хандах шаардлагатай. Сайн таньж мэдэхгүй хүнтэй дотносохоос зайлсхийгээрэй. Нэр хүндээ алдах, бас өвчин авах магадлал буй. Хайртай хүндээ бардам зангаа гаргаад хэрэггүй. Эс тэгвэл та түүнийгээ алдана. Гэр бүлтэй хүний тухайд хань, хамаатнуудынхаа хамтаар цагийг баяр хөөртэй, сэтгэл хангалуун өнгөрүүлнэ.

    Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нойргүйдэж болзошгүй. Бөөр эмзэг байх тул анхаарах шаардлагатай.


    11. ХУМХ - АМАРГҮЙ САР


    Ерөнхий хандлага: Амаргүй cap. Хуучин болон шинэ олон ажил овоорч ачаалал нэмэгдэнэ. Таны хувьд бусадтай эвтэй харьцах, сэтгэл санаа тайван байх гэдэг хэцүү хэрэг болно. Хамгийн сайн арга бол амьдралын урсгалыг сөрж биш, дагаж амьдрах юм шүү. Шийдвэр гаргах, аливааг үндсээр нь өөрчлөх гэж яарах хэрэггүй.

    Ажил мэргэжил: Яаралтай хийж дуусгах шаардлагатай ажилд дарагдана. Ажил их байсан ч амрах цаг зав гаргаж байгаарай. Хичээл зүтгэл үрээр албан тушаал ахих боломжтой. Ирээдүйгээ харсан төсөл төлөвлөгөө зохиох цаг үе биш, өдөр тутмын ажилдаа шамдах нь илүү үр дүнд хүргэнэ.

    Мөнгө санхүү: Санхүүгийн асуудалд нэн хянуур хандах шаардлагатай. Аз сорьсон алхам хийх, буруу тооцох зэргээс үүдэлтэй алдагдалд орж болзошгүй. Нөгөөтэйгүүр орлогоо нэмэгдүүлэх өөр арга замуудыг хайгаарай. Ерөнхийдөө үрлэгээ багасгаж, хуримтлал үүсгэхэд анхаар.

    Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнтэйгээ нээлттэй, илэн даларгүй байх хэрэгцээ гарна. Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол сэтгэлээ зовох юмгүй илчлээрэй. Ганц бие хүн өөрт тохирох нэгэнтэй уулздаг болно. Гэрлэгсдийн хувьд илүү харахаас зайлсхий гэж зөвлөе. Мөн өөрийн зөв хэмээн зөрүүдлэх нь уур амьсгалыг хүндрүүлнэ.

    Эрүүл мэнд: Дархлаа сайжруулах хоол хүнсийг түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүл. Жүрж, нимбэг, алим гэх мэт С аминдэмээр баялаг жимснүүд эрүүл мэндэд тустай. Эрүүл агаарт гарч, усан эмчилгээ хийлгэвэл ядаргаа амархан тайлагдана.


    12. ЗАГАС - ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ


    Ерөнхий хандлага: Амаргүй cap. Учир нь хуучин ажлаа дуусаагүй байтал шинэ ажил үүрэг нэмэгдэнэ. Ажлын ачааллаас болоод уур бухимдал их байх тул бусадтай маргалдах магадлалтай. Биеэ хянаж, тайван байхыг хичээгээрэй. Урсгалыг сөрөх гэвэл хорт үр дагавартайг анхаар. Томоохон шийдвэр гаргах, шийдмэг алхам хийхэд тохиромжтой цаг үе биш.

    Ажил мэргэжил: Ашигтай, сонирхолтой санагдсан ажлын саналуудыг сайтар шалгаж нягталж үзээрэй. Энд алдах магадлал өндөр байна. Хамт олон, дарга удирдлагатайгаа үе үе зөрчилдөх бололтой. Хэрүүл маргаанд оролцохгүй байвал сайн. Хэт их амбийцтай байвал сөрөг үнэлгээ авна.

    Мөнгө санхүү: Ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал мөнгө тань өдөр өдрөөр өснө. Амжилттай хэрэгжсэн төслийн шагнал болгож багагүй мөнгө авна. Ер нь ажил төрөлдөө шамдаж байвал мөнгөний гачигдал үзэхгүй. Мэдээлэл, интернетээс ашигтай санаа олж, орлогоо нэмэгдүүлнэ.

    Хайр дурлал, гэр бүл: Загасныхан хөнгөн хийсвэр болно. Тэд хэн нэгэнтэй хатуу тогтсон харьцаанд орохоос зайлсхийнэ. Зарим нь хайртай хүндээ урам хугарна. Гэр бүлтэй хүмүүс ханиа аль болох бага шүүмжилж байвал сайн. Хань тань баттай ар тал болж байдгийг мартаж болохгүй. Хааяа ч гэсэн гавьяаг нь хүлээн зөвшөөрч, талархаж байх хэрэгтэй шүү.

    Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад онцгой анхаар. Жимсний шинэхэн шүүс биед нэн тустай. Нимбэг, алим, жүрж гээд С аминдэмээр баялаг жимсийг түлхүү хэрэглэ. Эрүүл агаарт байнга гарч байгаарай.

  • Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ
    2017 оны 3 сарын 02
    Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд буюу бүх нийтийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй билээ. Харин өнөөдрөөс буюу пүрэв гаригаас эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулах журам хэвийн мөрдөгдөж эхэллээ. Энэ журмын дагуу өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлийн орон 4, 9-өөр төгссөн бол хөдөлгөөнд оролцуулахгүй гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Нарантуул”-аас бусад зах өнөөдрөөс ажиллана
    2017 оны 3 сарын 02
    Сар шинийн баярын өдрүүдээр зах худалдааны төвүүд амарсан. Тэгвэл маргаашаас зарим хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал Хархорин, Дүнжингарав, Хүчитшонхор, Да хүрээ зэрэг захууд хуваарийн дагуу ажиллах юм.

    Зах болон томоохон худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг хүргэе.

    Д/д
    Нэр
    Хоёрдугаар сарын 26
    /Битүүн/
    Хоёрдугаар сарын 27
    /Шинийн нэгэн/
    Хоёрдугаар сарын 28
    /Шинийн 2/
    Гуравдугаар сарын 01
    /Шинийн 3/
    1
    “Номин холдинг” ХХК-ний салбар дэлгүүрүүд
    Бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу
    Бүх салбарууд амарна
    “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, “Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна
    Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
    2
    Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд
    Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана 08:00-23:00
    11:00 - 22:00
    09:00 - 22:00
    09:00 - 22:00
    3
    “Боса” сүлжээний дэлгүүрүүд
    09:00-21:00 цагт ажиллана
    13:00-21:00
    09:00-22:00
    09.00-23:00
    4
    “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд
    08:30 - 21:00
    Бүх сүлжээ дэлгүүрүүд амарна
    10:00 -18:00
    Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
    5

    “Нарантуул” худалдааны төв

    10:00-18:00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 9-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
    6
    “Хархорин” худалдааны төв
    10:00-18:00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
    7
    ”Дүнжингарав” худалдааны төв
    10:00-12:00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
    8
    “Бөмбөгөр” худалдааны төв
    10:00-18:00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    9
    “Хүчит шонхор” худалдааны төв
    06.00 –18.00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    10
    “Да хүрээ трейд” техникийн зах
    08:30 –14:00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    11
    Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд
    10.00 – 21.00
    Амарна
    Амарна
    Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 3 сарын 02
    2017.3.2, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

    ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.2, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 07.31-18.38
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
    2017 оны 3 сарын 02
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 2-7 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 1-3 градус хүйтэн.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна
4674 4675 4676 4677 4678 4679 4680
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 3 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 16 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 15 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 24 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 32 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 35 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 37 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 38 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    16 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 21 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 26 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 10 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 57 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 32 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 35 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 43 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 51 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК