зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ордуудын гуравдугаар сарын ерөнхий зурхай

2017-3-02
0
ЖИРГЭХ

1. ХОНЬ - БУСДЫН ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ


Ерөнхий хандлага: Хаврын улирал хониныхонд сюрприз бэлгээ барьсаар байна.

Ажил мэргэжил: Хониныхон өөртөө итгэл дүүрэн байна. Ашигтай гэрээ хэлцлүүд ар араасаа ундарч, тэд ажил ихтэй байх нь. Тэд хаана ч явсан бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Ажил төрөл амжилттай хэрэгжих тул ахиж дэвших боломж нээлттэй байна. Тэглээ гээд биеэ тоох хэрэггүй. Аль болох даруу байхгүй бол олсоноо алдана.
 
Мөнгө санхүү: Ажил төрлийн бүтэмж ашиг орлогод шууд нөлөөлж, санхүү нилээд зузаарна. Зарим хониныхон таатай үеийг ашиглан томоохон хөрөнгө оруулалт хийхээр зориглоно. Орлого зарлагаа зөв тооцоолж чадвал сэтгэл хангалуун байх боломжтой.
 
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлдээ багагүй цаг заваа зориулна. Орон гэрээ тухлаг тавтай болгоход илүү анхаарч, зарим нэг өөрчлөлтийг хийнэ. Үүний үрээр гэр бүлийнхнийхээ хүндэтгэлийг хүлээнэ. Дурлалын талбар адал явдлаар дүүрэн байна.
 
Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Гэхдээ ажил амралтаа сайтар зохицуулж, ямар нэгэн байдлаар өвдвөл өөрөө өөрийгөө эмчлэлгүй мэргэжлийн байгууллагад хандаарай.
 

2. ҮХЭР - АЗ ЗАВШААНТАЙ БАЙХ САР


Ерөнхий хандлага: Ажил албандаа ч, хувийн амьдралдаа ч аз завшаантай байх cap. Хамт ажиллагсад болон найз нөхөдтэйгээ харьцаа сайхан байна. Романтик учрал, гайхам сэтгэл хөдлөл гээд сайхан бүхэн хүлээж байна. Ойр дотны хүмүүс нь тэднээс хариуцлагатай байхыг шаардана.
 
Ажил мэргэжил: Энэ сард үхрийнхэн хуучин ажлаа дуусгах шаардлагатай болно. Хэрвээ та амралтаа аваагүй бол одоо амрах цаг мөн. Ажил төрөл бүтэмжтэй байна. Оюутан сурагчид сурлагын өндөр амжилт үзүүлнэ. Жижиг сажиг асуудал гарлаа ч та хялбархан шийднэ.
 
Мөнгө санхүү: Сайн байх тул хүссэн бүхнээ авах мөнгөтэй байна. Ашигтай төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөж чадна. Гэхдээ санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдад итгэж мөнгөө алдах, хулгайд өртөх магадлал байгааг анхаар.
 
Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автамхай байна. Хаврын урь ормогц сэтгэл нь хөвсөлзөн догдолно. Заримдаа хөнгөн зан гаргадаг үхрийнхэн зугаа хөөх хандлагатай байна. Эсрэг хүйсийн хүн таны санаачлагатай, итгэлтэй байдалд татагдана. Гэр бүлд амар тайван байдал ноёрхоно. Ахуйн асуудлуудаа ханийнхаа хамтаар шийднэ. Садан төрөлдөө санаа тавиарай.
 
Эрүүл мэнд: Хоол хүнсээ анхаарах шаардлагатай. Зөв хооллож, аминдэм түлхүү хэрэглэ. Гоо сайхандаа анхаарвал үр дүнтэй.


3. ИХЭР - БУСДЫГ ЦЭНЭГЛЭНЭ


Ерөнхий хандлага: Сонирхолтой cap. Ихрийнхэн ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байхаас гадна бусдыг ч эрч хүчээр цэнэглэнэ. Танил талын хүрээ тэлнэ. Тэдний оюуны өндөр чадамж олны бишрэлийг хүлээнэ. Харин бизнес эрхлэгчид хянуур байх шаардлагатай.
 
Ажил мэргэжил: Ажил урагштай байхын зэрэгцээ ахиж дэвших боломжтой байна. Хамт ажиллагсад бүх талаар ойлгож дэмжих болохоор ямар ч хэцүү ажлыг хамтдаа барьж авахад болно. Амжилттай хэрэгжинэ. Хэдийгээр ажил ихтэй байсан ч амсхийх зав зай гаргаж бай. Эс тэгдэл ядарсанаас анхаарал суларч, алдаа гаргаж болзошгүй. Бусадтай маргахаас зайлсхий.

Мөнгө санхүү: Орлого тогтмол орох хэдий ч зарцуулахдаа ухаалаг бай. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.
 
Хайр дурлал, гэр бүл: 
Адал явдал, шинэ танил, сэтгэл хөдлөл гээд олон сонин үйл явдалтай cap. Ихрийнхэн нийтэч болж, олон хүнтэй сээтэгнэнэ. Гэр бүлтэй буюу дурлалт хүнтэй ихрийнхэн үүний улмаас эвгүй байдалд орж болзошгүй. Хайртай хүнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээх хэрэгтэй болно. Холын хамаатнууд сарын сүүлчээр айлчилж ирнэ.
 
Эрүүл мэнд: Ачаалал их байгаагаас ядаргаанд орж болзошгүй. Зүрх өвдөх, цус багадах эмгэг илэрч мэднэ. Тиймээс дархлаагаа сайжруулахад анхаар. Мөн мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Сайтар унтаж амар байх нь чухал байна.


4. МЭЛХИЙ - БАЙР СУУРИА ХАМГААЛНА


Ерөнхий хандлага: Амьдралын бүх хүрээнд өрсөлдөөн гаарна. Тиймээс байр сууриа хамгаалахын төлөө мэлхийнхэн байдгаа дайчлан тэмцэлдэх хэрэгтэй болно. Гэхдээ тэд хэзээд сонор байдаг болохоор ялахад тийм ч хэцүү байхгүй.
 
Ажил мэргэжил:
 Нэр хүнд өсөх тул ирээдүйтэй харилцаа холбоог тогтоож чадна. Хүмүүс таны зөвлөгөөг чих тавин чагнах болно. Удирдлага таныг хянуур харах болохоор хэлэх үйлдэхээ өөрөө хянаж, бодолтой бай. Өрсөлдөгч нарын элдэв явуулганаас болгоомжил. Ажил алба хэцүү байсан ч тэвчээр гарган ажиллаарай.

Мөнгө санхүү: Амжилттай хэрэгжсэн төслөөс ихээхэн хэмжээний орлого олно. Мөн сугалаанд их мөнгө хожихуйц азтай байна. Хэдийгээр мөнгө ихтэй байвч хамаагүй үрэхээс зайлсхий. Та бусдад зээлдүүлсэн мөнгөө сарын сүүлээр буцаан авна.
 
Хайр дурлал, гэр бүл: Урьдны хайрттайгаа учрах cap. Хамгийн гол нь та гэр бүлтэй бол энэ учралаас их зүйлийг хүлээх хэрэггүй. Гэрлэж амжаагүй яваа хүмүүсийн тухайд хайж байгаа хүн тань ойрхон байна. Тиймээс эргэн тойрноо сайн нягтлаарай. Садан төрлийн харьцаа бэхжих болохоор хамгийн нандин зүйлээ ч хамаатандаа ярьж болно. Ханьгайгаа харьцаа тийм ч сайн байхгүй ч ахуй амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэнэ.
 
Эрүүл мэнд: Хорт зуршлаасаа салахад таатай үе. Хоол хүнсний чанар бүтцэд анхаарч, амтлаг зүйлээс татгалзвал тустай. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэмээр баялаг жимс ногоо түлхүү хэрэглээрэй.
 

5. АРСЛАН - ШИНЭ ЗҮЙЛ БҮТЭЭХИЙГ ХҮСНЭ


Ерөнхий хандлага: Эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн cap. Арслангийнхан шинэ зүйлийг бүтээх хүсэл эрмэлзэлд автана. Энэ нь ажил хэргийн ч юмуу, эсвэл хувийн шинжтэй зүйл байж болно.
 
Ажил мэргэжил: Арслангийнхан үндсэн ажлын хажуугаар буяны үйл ажиллагаа, нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцоно. Хамт ажиллагсад танаас тус дэм хүснэ. Боломжоороо туслахыг хичээгээрэй. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдвэр энэ салбарт амжилтад хүрнэ. Урьд нь амжилттай хамтран ажиллаж байсан түншүүдтэйгээ эргэж хамтар. Уран бүтээлчид амжилт бүтээл ихтэй байна.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байх тул арслангийнхан гэр бүлтэйгээ хамт амралт зугаалганд явна. Их хэмжээний мөнгөтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор бол итгэлтэй хүнтэйгээ зөвлөөрэй.
 
Хайр дурлал, гэр бүл: Амаргүй cap. Арслангийнхан их эмзэг болохоор тул жижиг зүйлд ч бухимдах, хямрах хандлагатай байна. Хувийн амьдралдаа хандах хандлагаа өөрчилж, буурь суух цаг болжээ. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг нэг сонирхоод үзээрэй. Та дэндүү зоргоор нь байлгаад байгаа бололтой. Орон гэрээ тохилог болгохын төлөө зүтгэл гаргана.
 
Эрүүл мэнд: Сайтар амарч, сэтгэл санаагаа тайвшруулж бай. Ургамлын цай, усан эмчилгээ үр дүн сайтай байна.


6. ОХИН - ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТИЙН САР


Ерөнхий хандлага: Авьяас чадвараа илэрхийлэн харуулах cap. Хувийн болон ажил мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд орно. Гэрлээгүй хүмүүс ханьтай болно. Ажил албандаа өсч, байр сууриа бэхжүүлнэ. Ирээдүйтэй бөгөөд ашигтай ажлын санал авна.
 
Ажил мэргэжил: Шинэ чиглэлд ажиллаж болзошгүй. Гэхдээ та амархан баримжаагаа олж, сарын сүүл гэхэд бараг мэргэжилтэн болсон байна. Түншүүдтэй харьцахдаа хянуур байж, мэдлэг дутуу хүмүүсийн үгийг битгий сонс. Ажлын туршлагадаа найдвал үр дүнтэй байна.
 
Мөнгө санхүү: Ихээхэн хэмжээний орлого олох болохоор охиныхон санхүүгийн эрх чөлөөг мэдэрнэ. Хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад гар татахгүй. Хайртай хүн тань нэмэлт орлогын эх үүсвэр болно.
 
Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх cap. Учир нь охиныхон таарч тохирохгүй, ашиг хонжоо хайсан нэгэнтэй учирч болзошгүй байна. Зарим нь түр зуурын харилцаа холбоонд орно. Гэрлэгсэд орон гэртээ шинэ эд хогшил, эсвэл машин авна. Гэрийнхэн тань баяртай байна.
 
Эрүүл мэнд: Ходоод гэдэс эмзэг байх тул хоол хүнсээ онцгой анхаарах шаардлагатай. Дархлаа сайжруулах аминдэм  түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүлээрэй. Бие махбодоо төдийгүй сэтгэл санааны байдалдаа ч санаа тавь.


7. ЖИНЛҮҮР - ЭРЧ ХҮЧ ИХТЭЙ БАЙНА


Ерөнхий хандлага: Энэ сард жинлүүрийнхэн амьдралдаа юу чухал болохыг хатуу эрэмбэлэх шаардлагатай тулгарна. Эс тэгвэл хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөндөө толгой эргэж, ирээдүйгээ тодорхой төсөөлөх боломжгүй болно. Зан авираа анхаарахгүй бол өөрөө өөрийгөө хорлож болзошгүй байна. Эрч хүч ихтэй байх тул ажил төрлөө нугалахын төлөө хичээн зүтгэнэ.
 
Ажил мэргэжил: Том өөрчлөлт орох cap. Идэвхи зүтгэлтэй байж чадвал жинлүүрийнхэн гайхам амжилтанд хүрч, байр сууриа бэхжүүлнэ. Зарим тань албан тушаал ахина. Эсвэл цалин хөлсөө нэмэгдүүлнэ. Шинэ мэргэжил мэргэшил эзэмших оролдлого бүтэмжтэй байна. Хамтын ажиллагаа ашиг орлого, нэр хүнд авчирна.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Тогтмол орлогоос гадна нэмэлт ажил үүргийн хөлс мөнгө орж ирнэ. Тиймээс жинлүүрийнхэн санаснаа худалдан авах мөнгөтэй байна. Зарим тань орон гэрээ засч тохижуулахад мөнгө зарна.
 
Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдалд умбана. Гэхдээ учиртай байхгүй бол хэл аманд орно. Нөгөөтэйгүүр тэд их хардамхай болж, амрагтайгаа эв эвдэрч болзошгүй байна. Гэрлэж амжаагүй хүмүүс дотны нэгэнтэй амьдралаа холбохоор сэтгэл шулуудна.
Гэрлэгсэд санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр ханьтайгаа эв эвдэрч мэднэ. Бусдыг хөндлөнгөөс оролцуулалгүй учраа олоорой.
 
Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад санаа тавиарай. Бэртэх гэмтэх магадлал өндөр байна. Ахуйн хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Усан эмчилгээ, эрүүл агаар таны эрүүл байхын үндэс болно.
 

8. ХИЛЭНЦ -  ТОДОРХОЙЛОХ АРГАГҮЙ САР


Ерөнхий хандлага: Нэг үгээр тодорхойлох аргагүй cap. Яаралтай ажил хэрэг, ахуйн асуудал, хувийн амьдралын хүрээний зөрчил гээд олон зүйл зэрэг өрнөнө. Ажил албаны хүрээнд өсөлт дэвшил, бас шинэ саналууд тавигдана.

Ажил мэргэжил: Энэ хүрээнд гэнэтийн эргэлтүүд гарна. Одод эсрэг тэсрэг олон үйл явдал өрнөнө гэдгийг зааж байна. Харин шинэ ажил төрлийн тухайд хэт их зарчимч байх хэрэггүй. Хэн нэгэн таны байр суурийг эзлэхийг санаархаж болзошгүй. Тиймээс өрсөлдөгч нараа анхаар.
 
Мөнгө санхүү: Сайн байна. Санаанд ч ороогүй газраас орлого мөнгө орно. Мөнгөтэй байлаа ч зарцуулалтаа зөв төлөвлө. Эс тэгвэл сохор зоосгүй болтолоо хоосорч мэднэ шүү.
 
Хайр дурлал, гэр бүл: Энэ хүрээнд өөрчлөлт орно. Хэрвээ та өөрөө идэвхи санаачлага гаргахгүй бол ганцаар үлдэх магадлалтай. Ямар нэгэн үйл явдал амьдралыг тань огцом өөрчилнө. Ажил төрөл, мөнгөтэй холбоотой асуудлаас болоод ханьтайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Ахуйн асуудлыг хамтдаа шийдвэрлэ.
 
Эрүүл мэнд: Хэт их ачаалал, хоол хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй байна. Мөн өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй бодол санаа нь таны эрч хүчийг хадгалж, эрүүл байхын нэгэн үндэс болно.
 

9. НУМ - ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВЧИРНА


Ерөнхий хандлага: Хайр сэтгэл, амжилт бүтээл гээд олон сайхан зүйлийг авчрах cap. Та өөртөө итгэлтэй, шийдэмгий байх болохоор ямар ч саад бартаа таны урагшлах замыг хааж чадахгүй. Ажил төрөл дээр бүх зүйл сайн байна. Санхүүтэй холбоотой аливаа асуудалд хянуур хандвал зохино.
 
Ажил мэргэжил: Нөхцөл байдал гэнэт гэнэт хувирах тул баримжаалахад амаргүй байна. Сайн муу үйл явдал ээлжлэх cap. Харин албан тушаал ахих тухай асуудал тань хөндөгдвөл хэт их улайрах хэрэггүй. Дарга тань эцсийн шийдийг гаргана. Өрсөлдөгч нарын явуулга идэвхижих тул хянуур бай.
 
Мөнгө санхүү: Таны хичээл зүтгэлээс хамаарна. Идэвхи санаачлагатай байвал санхүүгээ сайжруулж чадна. Зарим нь нөлөө бүхий хүнээс дэмжлэг авна. Байр сав худалдан авах асуудал нааштай шийдэгдэнэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх шаардлагатай. Дурлалын талбарт адал явдал хайх хандлагатай байна. Харин энэ тухайгаа тааралдсан хүндээ яриад байвал нэр хүндээ алдана шүү. Хайртай хүнтэй бол илүү харах хэрэггүй. Эс тэгвэл ганцаар хоцорно. Гэр бүлтэй хүмүүс сэтгэл санаа амар тайван байна. Ахуйн шинжтэй асуудлуудыг ханийнхаа хамтаар шийднэ.

Эрүүл мэнд: Сайн байна. Эерэг сэтгэлгээ эрүүл байх нэг нөхцөл болно. Тиймээс сайн сайхан зүйлийг бодож, эрүүл агаарт ойр ойрхон гарч байгаарай.
 

10. МАТАР - БОДОЛ САНААГАА ЦЭГЦЭЛ


Ерөнхий хандлага: Энэ сард матрынхан өөртөө бага зэрэг итгэл муутай болно. Энэ нь сэтгэл санааны хямралтай холбоотой байх бололтой. Та бусдыг өөрийг тань хайрлаж хүндлэхгүй байна хэмээн яарч дүгнэх хэрэггүй. Харин бодол санаагаа цэгцэлсэн нь дээр. Найз нөхөд, садан төрөл тань авьяас, чадвараа илэрхийлэн харуулж, өөртөө итгэлтэй болоход тань тусална.
 
Ажил мэргэжил: Ирээдүйтэй шинэ ажлыгэхлүүлнэ. Хамгийн гол нь бусадтай харьцахдаа уян зөөлөн байж, бичиг баримтандаа хянуур хандаарай. Албаны хүрээнд хурц өрсөлдөөн өрнөх болохоор бусдад санаагаа алдахаас болгоомжил. Хичнээн их ажилтай байсан ч цайгаа уух, эрүүл мэндээ анхаарах цаг зав гаргаарай.
 
Мөнгө санхүү: Ашиг орлоготой cap. Хамгийн гол нь орж ирсэн мөнгийг зөв зарцуулаарай. Мөнгөний асуудалд туршлагатай хүний зөвлөгөөг анхаарч сонс. Бусдад бизнесээ, ашиг орлогоо алдахаас болгоомжил. Ар гэртэй холбоотой зардал ихсэнэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг хандах шаардлагатай. Сайн таньж мэдэхгүй хүнтэй дотносохоос зайлсхийгээрэй. Нэр хүндээ алдах, бас өвчин авах магадлал буй. Хайртай хүндээ бардам зангаа гаргаад хэрэггүй. Эс тэгвэл та түүнийгээ алдана. Гэр бүлтэй хүний тухайд хань, хамаатнуудынхаа хамтаар цагийг баяр хөөртэй, сэтгэл хангалуун өнгөрүүлнэ.
 
Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нойргүйдэж болзошгүй. Бөөр эмзэг байх тул анхаарах шаардлагатай.


11. ХУМХ - АМАРГҮЙ САР


Ерөнхий хандлага: Амаргүй cap. Хуучин болон шинэ олон ажил овоорч ачаалал нэмэгдэнэ. Таны хувьд бусадтай эвтэй харьцах, сэтгэл санаа тайван байх гэдэг хэцүү хэрэг болно. Хамгийн сайн арга бол амьдралын урсгалыг сөрж биш, дагаж амьдрах юм шүү. Шийдвэр гаргах, аливааг үндсээр нь өөрчлөх гэж яарах хэрэггүй.
 
Ажил мэргэжил: Яаралтай хийж дуусгах шаардлагатай ажилд дарагдана. Ажил их байсан ч амрах цаг зав гаргаж байгаарай. Хичээл зүтгэл үрээр албан тушаал ахих боломжтой. Ирээдүйгээ харсан төсөл төлөвлөгөө зохиох цаг үе биш, өдөр тутмын ажилдаа шамдах нь илүү үр дүнд хүргэнэ.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн асуудалд нэн хянуур хандах шаардлагатай. Аз сорьсон алхам хийх, буруу тооцох зэргээс үүдэлтэй алдагдалд орж болзошгүй. Нөгөөтэйгүүр орлогоо нэмэгдүүлэх өөр арга замуудыг хайгаарай. Ерөнхийдөө үрлэгээ багасгаж, хуримтлал үүсгэхэд анхаар.
 
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнтэйгээ нээлттэй, илэн даларгүй байх хэрэгцээ гарна. Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол сэтгэлээ зовох юмгүй илчлээрэй. Ганц бие хүн өөрт тохирох нэгэнтэй уулздаг болно. Гэрлэгсдийн хувьд илүү харахаас зайлсхий гэж зөвлөе. Мөн өөрийн зөв хэмээн зөрүүдлэх нь уур амьсгалыг хүндрүүлнэ.
 
Эрүүл мэнд: Дархлаа сайжруулах хоол хүнсийг түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүл. Жүрж, нимбэг, алим гэх мэт С аминдэмээр баялаг жимснүүд эрүүл мэндэд тустай. Эрүүл агаарт гарч, усан эмчилгээ хийлгэвэл ядаргаа амархан тайлагдана.


12. ЗАГАС - ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ


Ерөнхий хандлага: Амаргүй cap. Учир нь хуучин ажлаа дуусаагүй байтал шинэ ажил үүрэг нэмэгдэнэ. Ажлын ачааллаас болоод уур бухимдал их байх тул бусадтай маргалдах магадлалтай. Биеэ хянаж, тайван байхыг хичээгээрэй. Урсгалыг сөрөх гэвэл хорт үр дагавартайг анхаар. Томоохон шийдвэр гаргах, шийдмэг алхам хийхэд тохиромжтой цаг үе биш.
 
Ажил мэргэжил: Ашигтай, сонирхолтой санагдсан ажлын саналуудыг сайтар шалгаж нягталж үзээрэй. Энд алдах магадлал өндөр байна. Хамт олон, дарга удирдлагатайгаа үе үе зөрчилдөх бололтой. Хэрүүл маргаанд оролцохгүй байвал сайн. Хэт их амбийцтай байвал сөрөг үнэлгээ авна.

Мөнгө санхүү: Ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал мөнгө тань өдөр өдрөөр өснө. Амжилттай хэрэгжсэн төслийн шагнал болгож багагүй мөнгө авна. Ер нь ажил төрөлдөө шамдаж байвал мөнгөний гачигдал үзэхгүй. Мэдээлэл, интернетээс ашигтай санаа олж, орлогоо нэмэгдүүлнэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Загасныхан хөнгөн хийсвэр болно. Тэд хэн нэгэнтэй хатуу тогтсон харьцаанд орохоос зайлсхийнэ. Зарим нь хайртай хүндээ урам хугарна. Гэр бүлтэй хүмүүс ханиа аль болох бага шүүмжилж байвал сайн. Хань тань баттай ар тал болж байдгийг мартаж болохгүй. Хааяа ч гэсэн гавьяаг нь хүлээн зөвшөөрч, талархаж байх хэрэгтэй шүү.
 
Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад онцгой анхаар. Жимсний шинэхэн шүүс биед нэн тустай. Нимбэг, алим, жүрж гээд С аминдэмээр баялаг жимсийг түлхүү хэрэглэ. Эрүүл агаарт байнга гарч байгаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдочид Тунисын Гранприг өнжинө
Танилц: 2018 оны ордуудын ерөнхий зурхай
Ордуудын арван хоёрдугаар сарын ерөнхий зурхай
Хайрын ”хөөрхөн” зурхай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    4 цаг 35 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК