
Намын дотоод асуудлаас үүдэн хоёр хуваагдаад буй Иргэний зориг, ногоон нам өнөөдөр (2026.04.26) Төрийн ордонд ээлжит бус Их хурлаа зохион байгуулж байна.
Уг хурлаар намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дотоод зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Ээлжит бус Их хурал нь намын дотоодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд чиглэж буйгаараа онцлогтой байна.






















































