-
2016 оны 10 сарын 21
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсан. Уг зээлийн хэлэлцээр ёсоор нийт зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 150 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах үүрэг хүлээсэн ч манай талаас үүргээ биелүүлээгүй явж ирснээс үүдэн өнөөдрийг хүртэл энэ зээлийг авч чадаагүй байна.
-
2016 оны 10 сарын 21
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
-
2016 оны 10 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12 цагт “Иргэний танхим”-д зарлана.
-
2016 оны 10 сарын 21
Тус дүүрэгт оршин суугч иргэн Каламкас “Налайхын амууд ихэнх нь хаагдсан. Манай тэнд налайхын нүүрс бараг олдохгүй байгаа. Олдлоо ч шуудай нь 5000 төгрөгийн үнээр зарагддаг” гэв. Өнгөрсөн жил Налайхын нүүрс портер нь 180-200 мянган төгрөгийн ханштай байсан бол Багануурын нүүр 130-150 мянган төгрөгийн үнэтэй байжээ.
-
2016 оны 10 сарын 21
УИХ Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой бөгөөд баталж амжаагүй тохиолдолд парламент тарах хуулийн зохицуулалттай. Хариуцлагын механизм нь ийм чанга учраас УИХ нэг ч удаа хугацаанаас нь хэтрүүлж байгаагүй.
-
2016 оны 10 сарын 21
Эхлээд нэг тоо баримт дурьдая. Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага, мэдээлэл байжээ. Энэ бол арай л хэтэрчихсэн тоо. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага байсан аж.
Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ. Гайхмаар тоо байгаа биз. 101, 105 бол гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлагын утас. Гэтэл энэ утсанд ирсэн 130 мянган дуудлагын 71 хувь нь буюу 90 гаруй мянга нь хуурамч байсан гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.
Хэн нэгэн нь хуурамч дуудлага өгч тоглож байх хооронд айл шатаж, гамшиг осолд хүн амиа алдаж байвал яах юм. Угаасаа ч хуурамч дуудлагын гайгаар цаг алдсанаас болоод тэдэн хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэсэн тоо, баримт байж л байгаа. Гэхдээ яг таг гаргах боломжгүй л дээ.
Мөн түргэн тусламжийн 103 утсанд ирсэн дуудлагын 17 хувь нь хуурамч байж. Наад зах нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй хүртэл түргэн дуудчихдаг гэж байгаа. Энэ бүх хуурамч дуудлагаас болж улсад өч төчнөөн төгрөгийн хохирол гарч байна.
Цаашлаад хуурамч дуудлагад явж байх зуур хөгшин настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд ч нэмэгдэж буй аж. Түргэн тусламжийн эмч нарын ярьж байгаагаар хуурамч дуудлагын хохирогч нь өндөр настнууд болж үлддэг байна. Тэгвэл цагдаагийн 102 утсанд хамгийн их хуурамч дуудлага ирсэн байгаа юм. Бас л гэмт этгээдүүдтэй тэмцэж, цаг наргүй ажилладаг хүмүүс.
Нэг хуурамч дуудлаганд явж байх зуур өөр газар хэн нэгэн гэмт этгээдийн хохирогч болоод л үлдэж байгаа шүү дээ. Үүний үр дагавараас үүдэж, хэчнээн хүн, яаж хохирсныг тооцох ч боломж байхгүй. Тийм болохоор хуурамч дуудлага өгч, тусгай дугаарын утсаар тоглож байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага тооцмоор байна. Одоо бол олон удаа залгаж тоглосон байвал 5-20 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Цаашлаад 7-14 хоног баривчилна гэсэн байна билээ.
Гэхдээ баривчилтал бас хол шүү дээ. Торгуулийн хувьд 5-20 мянга гэж байгаа ч яг торгох дээрээ тулбал 5000 төгрөг л авна. Гэтэл хуурамч дуудлагынх нь улмаас хэн нэгэн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байвал яах вэ. 5000 төгрөгийн торгууль юу юм, юу ч биш шүү дээ.
Тийм болохоор торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Ганц нэг удаа тохиолдлоор андуурч юм уу, эсвэл ямар нэг байдлаар хуурамч дуудлага өгч болно. Хүүхэд ч гэсэн саваагүйтэж, нэг, хоёр удаа тоглож болох юм. Тэр болгонд нь хэлээд, сануулаад, анхааруулаад өнгөрч болно. Харин гурав болон түүнээс дээш удаа хуурамч дуудлага өгөөд байвал 50, цаашлаад 100 мянгаар ч торгосон яах вэ дээ.
Одоо ямар ямар дугаараас залгасан байна, хэн гэдэг хүн эзэмшиж байна гэдгийг нь олж чадахгүй гэх биш. Угаасаа манай улсад хариуцлагын тогтолцоо сул байгаа болохоор хүмүүс дур зоргоороо авирласаар л байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр хариуцлагын тогтолцоог маш сайн боловсруулж, торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Тэгж байж л хуурамч дуудлага өгөх асуудал багасна.
-
2016 оны 10 сарын 21
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
10.00 цагаас:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
15.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:“Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
-
2016 оны 10 сарын 21
УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар улсын төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх талаар хуралдах юм. Мөн УИХ-ын Баасан гаригийн чуулган 15:00 цагаас үргэлжилнэ.
-
2016 оны 10 сарын 21
09:00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа Яармагийн 34-р сургууль дээр зохион байгуулагдана.
09:00 цагт: Монголын геологичдын өдөр, Монгол Улсад үндэсний геологийн алба үүссэн байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байрны 3 давхарын хурлын танхимд болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
10:00 цагт: Хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн сонгон шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болно.
10:30 цагт: Монгол улсын барилгын салбарын нэрт удирдагч, төрийн зүтгэлтэн доктор ДАМДИНЖАВЫН МАЙДАР-ын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан уулзалт МАЭ-ийн ордны 2 давхарт болно.
13:00 цагт: МУ-ын Төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Малын халдварт өвчний өнөөгийн байдал, адууны ям өвчний талаар эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
13:00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлагын ажил эхлэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана.
13:30 цагт: БСШУСЯ-ны 111 тоотод хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарийн талаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран “Монгол Ньюс” мэдээллийн төвд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Тус сургалт нь сэтгүүлчдийн, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж (шүгэлдэгч)-тай ажиллах, аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
-
2016 оны 10 сарын 21
Хонь - (3/21-4/19)
Хэтэрхий их бүү ажилла. Биеэ амрааж одоогийн байр сууриа эргэцүүлэн бод. Одоо та сэтгэл хангалуун байна уу? Илүү сайн хийж чадах юм бий юу? Эдгээр асуулт нөхцөл байдлыг ойлгоход танд тусална. Хайр сэтгэлийн харилцаа дэмжлэг болох нь ойлгомжтой. Гэхдээ зохицол, тэнцвэрийг баримтал. Юу ч хийсэн амиа бодохгүй байхыг хичээж, асуудлаа шийдэхэд нь бусдад тусал.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Үхэр - (4/20-5/20)
Хагас цаг эсвэл бүтэн цагаар бясалгал хий. Ингэснээр та маш их тайтгарал олж авах болно. Ихэнх Үхрийнхэн өнөөдрийг залхуурч өнгөрөөх бололтой. Шинэ чадвараа өөрийн эрх мэдлээ өсгөхөд зарцуул. Энэ нь сайн үр дагавар дагуулна. Энэ өдөр хадмындаа зочлохоос зайлсхий. Энэ нь таны гэр бүлд асуудал үүсэхээс сэргийлнэ. Гадаа машинаа цэвэрлэх эсвэл оффисоо цэгцэл. Маш түргэн хүсээгүй мэйлүүдээ устгаарай.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Ихэр - (5/21-6/21)
Ямар нэг сэтгэл зүйн цуглаан уулзалт танд эерэг нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн томоохон цугларалт болж удам угсаа, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэж авахыг хүснэ. Гэр бүлийнхэн тань өв залгамжлалын асуудлаар маш дотно яриа өрнүүлнэ. Таны хуучин найз эсвэл хамаатан садан тань хол газар нүүж тэдэнтэй салах ёс гүйцэтгэх бөгөөд хамт өнгөрөөсөн сайхан мөчүүдээ эргэн дурсаж, гуниглах бололтой.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Мэлхий - (6/22-7/22)
Түншлэлийн асуудал өмнө чинь тулгарч байгаа бөгөөд ашиг тусаа өгнө. Хэрэв хайрттайгаа зөвшилцөх чухал зүйл байгаа бол аль болохоор чимээ шуугиан, саад багатай газар сууж байгаад ярилцах хэрэгтэй. Бизнесийн хамтрагчтай холбоотой асуудал гуниг дагуулна. Сэтгэл шархлуулах шүүмжлэл, эсвэл хорон үг хэлэхээс зайлсхий. Өнгөрснийг хольж ярих юм уу, гомдлоо дахин дахин давтаад байх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Арслан - (7/23-8/22)
Ямар ч нулимс дуслуулалгүйгээр та энэ ололт амжилтыг бүтээсэндээ өөртөө итгэж ч чадахгүй. Мэргэжлийн хүсэл зорилго тань амьдралын томоохон бэрхшээлүүдийг туулахад ташуур өгнө. Таны олж байгаа мөнгө асуудал шийдэж чадахгүй ч гэр бүлийнхээ санааг зовоосны хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа анхаарал хандуулж, туршлага хуримтлуул. Амьдрапдаа гэрэл гэгээ оруулахын тулд эрүүл хүнс хэрэглэ.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Охин - (8/23-9/22)
Хэрвээ ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаа асуудалтай хэвээр байгаа бол өнөөдөр үл ойлголцлоор дүүрэн өдөр байх болно. Гэр орны асуудалдаа анхаарал тавь. Жижиг сажиг асуудлуудыг тоохгүй өнгөрч болохгүй. Хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх бөгөөд удаан хугацаанд аялалаар явахаар шийднэ. Шүлэг дуу бичихэд их таатай өдөр байх бөгөөд танаас шүлгийн үг, хөгжмийн ая чөлөөтэй урган гарах болно.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр жинлүүрийнхэн хэт мэдрэмтгий, сэтгэл санаа тогтворгүй байна. Үүрэг хариуцлагаас зугтах хэрэггүй. Өөрийнхөө төлөө бодитоор хичээж, зүтгэх хэрэгтэй. Нууцлаг дурлалын явдал танд эрх чөлөө, энх тайвныг мэдрүүлнэ. Таны сэтгэл зүрх өөртэйгээ ярихад хүргэнэ. Сүм хийд гэх мэт шашин шүтлэгийн газар орж байх нь сэтгэл санааг илт өөдрөг болгоно. Гэр бүлтэйгээ дотно байж хайрыг мэдрэх болно.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Хилэнц - (10/23-11/21)
Болгоомжтой хянуур хөдлөөрэй. Бүх зүйлс таны санаснаар болохгүй байсан ч бүү уурла. Буулт хийх хэрэгтэй бол эцэст нь тэвчээр, бэрхшээл бүхнийг даван туулж амжилтанд хүрдгийг сана. Шинэ машины зах дээр яваа хүмүүсийн арилжаа наймаанд саад учирч мэднэ. Залуу Хилэнцүүд итгэлтэй хамаатан, найз нартайгаа гадуур гарна. Хэдэн хоног аялах богино аяллыг төлөвлөж, очих газраа ямар ч саадгүй хүрэх байх.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Нум - (11/22-12/21)
Тэргэл саран эрчүүдийг өөрөөр бодож сэтгэх, аливааг шинээр олж харахад тулхэж магадгүй. Тэдний дур булаам байдал, зөн совин, сексийн чадамж, хүмүүст нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Харин эмэгтэй Нумуудыг эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахыг од эрхэс сануулж байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Матар - (12/22-1/19)
Одоогийн гараг эрхсийн нөлөөгөөр таны амьдралын аль ч хэсэгт орж ирэх шинэ энергийн урсгалын үр шимийг хүртэнэ. Амралтын өдөр таатай байх болно. Матрынхан өнөөдөр ажилдаа анхаарал хандуулах хэрэгтүй. Зарим салбарт бодит үйл явдал болно. Та үргэлжлүүлэн хичээх юм бол үр дүн түргэн сайжирна. Сонирхсон ажил тань таныг гэр орноос тань хөндийрүүлэх тул тантай хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэж буй гэр бүлийн гишүүдтэйгээ зарим үед хамтдаа байж чадахгүй. Одоо шинэ ажлыг хамтран эхлүүлэхэд гайхалтай цаг үе.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Бумба - (1/20-2/18)
Дур булаам хайр дурлалтайгаа учирч түүнийгээ хүн бүрээс нуухыг хүснэ. Шинэхэн хайртайгаа илүү удаан хамт байх арга олохыг хичээ. Ганц бие Хумхууд бүжгийн хичээл, уран зураг, дуу хөгжмийн хичээлд явж эхэлбэл зохино. Өөрийгөө илэрхийлэх арга барилаа баяжуулахын тулд танд урам зориг өгдөг хүмүүстэй уулз. Өнөөдөр бол хайртай хүмүүсийнхээ болон өөрийнхөө төлөө цаг гаргах өдөр. Тиймээс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй бай.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 10 сарын 21
Загас - (2/19-3/20)
Хэдийгээр зохицуулах жижиг асуудал гарах ч одод энэ өдрийг намуун дөлгөөн болгох болно. Гүн ухааны болон итгэл үнэмшил тань ойлголтонд мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгоно. Чухал байсан зүйл өмнөх шигээ ач холбогдолтой байхаа болино. Хэрвээ танд амралт шаардлагатай бол загвар, нийгэмд гараад буй цуурхалыг бичсэн ном, сэтгүүл уншиж алжаалаа тайлахад гэмгүй. Хайртай хүнтэйгээ хамт танил газруудаараа өдрийн аялал хий.
-
2016 оны 10 сарын 21
Мэргэжлийн Засгийн газар ипотекийн зээлийг зогсоогоод нэлээд хугацаа өнгөрч байгаа. Учир нь Монголбанкнаас тус зээлийн зарцуулалтад шалгалт хийж байгаа учир зээлийг зогсоогоод байгаа гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл найман хувийн зээл олгох санхүүжилт байхгүй учраас энэхүү зээлийг зогсоогоод байгаа гэдгийг өчигдөр албаныхан нуусангүй. Энэ талаар Монголбанкны еренхийлөгч Н.Баяртсайханаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-
2016 оны 10 сарын 21
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлнэ.
-
2016 оны 10 сарын 21
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 21
2016.10.20, Пүрэв гараг / Билгийн тооллын: 20
Намрын адаг шар нохой сар
Хоёр хар мэнгэтэй Хөхөгчин гахай өдөр
Аргын тооллын: 2016.10.20, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.19-17.55
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 8 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2016 оны 10 сарын 21
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн шөнөдөө нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр санал хүргүүлэв.
-
2016 оны 10 сарын 20
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 39 дэх дугаарт Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нийтэлсэн байна.
“Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг дээрх хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.
Түүнчлэн мөн дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолууд, Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.
Засгийн газрын уг тогтоолоор төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж, бүх шатны төсвийн байгууллагын зарцуулагдаагүй цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, гадаад, дотоод томилолт, зочин, төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах зардал, хангамж, бараа материалын болон сургалтын зардал, сурталчилгааны зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсвөөс олгох татаас, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардал, бараа, үйлчилгээний бусад зардал, гэрээ байгуулаагүй, эсхүл байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлыг бууруулан зайлшгүй шаардлагатай зардлыг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, бүх шатны төсвийн захирагч нарт даалгажээ.
Мөн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шинээр зохион байгуулахгүй байхыг даалгасан байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн
төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.20/ хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн илтгэлдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, 2016 оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан талаар дурдав.
Төсвийн хүрээний мэдэгдэлд Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг баримтлах юм байна.
Түүнчлэн “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Засгийн газраас өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх зэрэг оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх ажээ.
Уг хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тусгагдсан байна.
Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож, хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахдаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг судалж, байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргаж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд алсыг харсан шинэ санаа шийдлүүдийг оруулж ирэхийг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уул уурхайн томоохон төслийг эрчимжүүлэхдээ гадагшаа алдаж байгаа ашгаа төсөвтөө татаж оруулах талаар ажиллах шаардлагатай байгааг, байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар, Сангийн яамыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгээ эргэн нягталж, засч сайжруулах шаардлагатайг хэллээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай
төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав
Байнгын хорооны хуралдаанаар өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хууль, хоёр тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэх”-ийг заасны дагуу Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан, өргөн мэдүүлсэн 15 хууль, хоёр тогтоолын төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, тухай бүрт нь асуулт асууж саналаа хэлэхгүй бол гол асуудал нь орхигддог талтайг онцлов. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Азай буурлууддаа жилд хоёр удаа “насны хишиг” олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэттгэврийн насны бүх иргэдээ хамруулах талаар нарийн судлах хэрэгтэйг гишүүд хэллээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн ч Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулав. Учир нь Хөгжлийн банкны асуудалд нарийн судлагаатай, болгоомжтой хандах нь зүйтэй гэж үзэж байлаа.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудад эдийн засаг, санхүүгийн байдалд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулахаар тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Яг одоо Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд халдварт өвчний тархалт болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдаж байна. Тус хуралдаанд тавигдаж буй нэг гол илтгэл бол ”Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаа”-ны үр дүн юм. Энэхүү судалгааны хувьд Монгол Улсад анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд судалгааг Улаанбаатар хотын 8 дүүрэг 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг хамруулан тодорхойлсон байна.
-
2016 оны 10 сарын 20
Фото: Таны өмнө нь харж байгаагүй хамгийн шилдэг барилга