-
2016 оны 9 сарын 16
...Алдааны тухайд хүн болгон дор бүрнээ дүгнэлт хийх гэж оролдож байна. Зарим нь хэвлэлээр гаргаад, зарим нь юунаас болов гэдгээр тодорхой үндэслэлүүд гаргах гээд эрэлхийлж байна. Миний хувьд АН сая болдог сонгуулиар юуг буруу хийж байна вэ гэдгээ харах том боломжийг нээж авлаа...
-
2016 оны 9 сарын 16
“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
Энэ өдрүүдэд
Олон улсын соёлын үзэсгэлэн
“Ном яръя, кофе ууя”
“Уншлагын баяр”,
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
Зохиолын дүрийн тоглолтууд,
Номын үзэсгэлэн худалдаа
Хүүхдийн зургийн уралдаан
Номын шагналтай олон тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.
Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоор болжээ.
-
2016 оны 9 сарын 16
Толгойтын нефтийн гармыг хааж засвар хийнэ
-
2016 оны 9 сарын 16
Хонь - (3/21-4/19)
Бүх төрлийн түншлэл найдваргүй болж мэдэх тул үүрэг хариуцлага, урамшууллын хил заагийг тодорхойлох хэрэгтэй. Бизнес эцсийн мөчид өөрчлөгдөж магадгүй, нөхцөл байдлыг хэвээр хадгалахыг хүсвэл хурдан ярьж тохирох хэрэгтэй. Юу ч хийлээ гэсэн үнэнийг далдлах хэрэггүй. Хэрвээ шүүх таны талд шийдэхгүй бол сэтгэлээр бүү уна. Залуу хосууд анх удаа маргалдах бөгөөд нөгөөгийнхөө талаар сонирхолтой шинэ зүйл мэдэж авна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Үхэр - (4/20-5/20)
Дотны хүмүүстэйгээ хамт байж мөн гадаад үзэмжиндээ анхаарах нь амжилтын үндэс. Хувийн амьдрал тань тав тухтай тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Хүмүүсийг халуун дотноор тэврэн, хүндэтгэх нь танд үнэ цэнэ бий болгоно. Албан ажил, ахуй амьдралаа зохион байгуулахын хажуугаар ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарал хандуул.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Ихэр - (5/21-6/21)
Таны зан ааш тогтворгүй байх нь. Эргэн тойронд буй хүмүүс үүнээс болж эргэлзээтэй байдалд орно. Өөрийн эрч хүчтэй зангаа урлагаар илэрхийлж, бүтээлч байхыг хичээ. Сэтгэл зүйн уулзалт таны өөртөө итгэх итгэлийг сэргээнэ. Найз нөхөд, хайртай хүн, хүүхдүүд нь таны амьдралд чухал болохыг өөртөө ойлгуул. Гэртээ өнжилгүй цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Мэлхий - (6/22-7/22)
Танд орондоо хэвтэх буюу зүгээр сууж байх цаг олдохгүй бололтой. Ажил хэрэгч байхыг цаг хугцаа шаардана. Мөн түүнчлэн өнөөдөр таны хуучин дурсамжуудыг сэргээнэ. Гэхдээ бүх Мэлхийнүүд дурсамжид хөтлөгдөн суухгүй. Тэд нарын зарим нь худалдаж авах юм уу түрээслэх байр хайж сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний засвар хийх нь гэр орны тав тухтай ба амгалан тайван байдлыг бусниулна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Арслан - (7/23-8/22)
Гэнэтийн маргаанаас зайлсхийхийн тулд ярихаасаа өмнө сайн бод. Ачаалал их байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Та хөршөө мэдэх завшаан тохиож, адилхан хүмүус гэдгээ анзаарах болно. Тэрээр танд үдэшлэгт хамт явахыг санал болгоно.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Охин - (8/23-9/22)
Та өнөөдөр алс хол аялалаар явахыг хүсэх бөгөөд таны унаа тэрэг алс хол замд аялалд явахад бэлэн байгаа эсэхийг шалга. Биеийн байдал таагүй байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно. Гараг эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс санхүүгийн асуудпаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах гэсээр та маш завгүй байх бөгөөд нөгөө талаар таныг болгоомжтой байхыг сануулж байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Жинлүүр - (9/23-10/22)
Хэтэрхий хурдан яваад байх шиг, жаахан хурдаа сааруул. Хамтрагчтайгаа үл ойлголцох нь. Өнөөдөр аливааг ойлгоход хэцүү байх бөгөөд асуудлыг түр орхи. Гэр бүлийн уулзалтаас зайлсхий таагүй явдал гарч магадгүй. Хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхцөл байдал таны удам дамжсан зүйлийг танд дамжуулах бололтой. Шинэ сонирхол таныг шинэ хоббитой болгоно. Жишээ нь, электрон техник, вэб хуудасны загвар гэх мэт. Интернэтээр болзож магадгүй байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүд харайхаасаа өмнө буух газраа товлох хэрэгтэй. Та авахаасаа илүүтэй өгөх, амлахаасаа илүү хийх ёстой. Ойворгон зангаа дар, ялангуяа санхүүгийн аюулгүй байдалтай холбоотой бол. Ирэх хэд хоногт дэлгүүр хоршооноос холхон шиг байж, их мөнгө үрэхээс болгоомжил. Нийтэч Буд гараг одоо 12-р гэр болох Жинлүүрийн орд руу шилжих болно. Үйл явдлын ард байгаа хэн нэгэн эсвэл хөрөнгө оруулагч таны тусгай төсөлд зориулж мөнгөн тусламж өгөхөд бэлэн байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Нум - (11/22-12/21)
Залхуурал эсвэл маргаашаа боддоггүй байдал өнөөдөр болох таагүй зүйлсийн шалтгаан байх бололтой. Гэхдээ та гайхалтай өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй болохоор алдсанаа бушуухан нөхөж, алдаагаа засах чадвартай байна. Хэрэв та эд юмс худалдан авахаар төлөвлөж байгаа бол өнөөдөр хамгийн тохиромжтой үе нь. Эд зүйлс худалдан авах, хөрөнгө хуримтлуулах, хадгаламж нээлгэх зэрэгт ээлтэйг од эрхэс сануулж байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Матар - (12/22-1/19)
Юунд ч санаа зовох хэрэггүйг та ойлгох болно. Таны насны хүмүүсийн хувьд хилийн чанадад аялах төлөвлөгөө сайн болно. Матрынхан төрөлхийн ухаалаг чанараа ашиглан бодит нөхцөл байдлыг үнэлдэг ч эргэлзээ нь тэдний амжилтыг хойш нь чангаана. Таны олж авсан ажил мэргэжил, бйзнесийн сонирхол үр дүнгээ өгнө. Өөрийн сонгосон талбарт хэрхэн урагш ахих талаар сонголт хий. Техник харилцаа холбооны салбарын залууст энэ нь тушаал ахихад гайхаптай сайхан үе гэдгийг олж хар.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Бумба - (1/20-2/18)
Аз завшаан зөвхөн Хумхын ордынхонд байх болно. Өнөөдөр та нэг их бодолгүй үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж чадна. Үдэш эргэн хараад аз завшаанаа их гайхах байх. Зарим Хумх их хүч шаардаагүй зүйлсийг хийхийг илүүд үзнэ. Урлаг, эртний эдлэлийн дуудлага худалдаа зэрэгт оролцох нь тэдний хувьд тааламжтай байх болно. Юутай ч ямар нэгэн аз туршсан шинэ зүйлсийг сурахдаа хэнээс сурах вэ гэдгээ анхааралтай шийд.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 09 сарын 16
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр төрөл бүрийн сарны чиг хандлагууд танд хүч өгөх болно. Та санхүүгийн тайван байдалд хүрэхийн өмнө нилээд их замыг туулах хэрэггэй ба ирээдүйгээ тогтвортой болгох, бэл бэнчингээ өсгөх, бий болгох зэрэг боломжууд энэ сард тохиолдох болно. Боломж бололцоонд бэлэн байж, өөрийн авъяас чадвараа ухаалгаар ашиглаж амьдралаа өөрийн хяналтандаа оруул. Хамаатнууд болон хадмуудаа баярлуулах хэцүү байх ч та ямарч үйл явдал учир шаптгааныг эргүүлж чадах сэтгэл татам байдлаа гаргаж ирэх хэрэгтэй.
-
2016 оны 9 сарын 16
Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авч байна
-
2016 оны 9 сарын 16
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж одоог хүртэл хууль хяналтын байгууллага хэргийг илрүүлэхэд анхааран ажилласаар байгаа билээ.
-
2016 оны 9 сарын 16
Гурван жил Чингисийн гэх нэрийг зүүсэн Улаанбаатарын төв талбай өчигдөр албан ёсоор нэрээ өөрчилж, хуучин нэрээ авав. Нэг үгээр хэлбэл МАН засгийн эрхэнд гарч хүслээ гүйцэлдүүлэн төв талбайн нэрийг өөрчилж чадлаа. Уг нь төр засгийн эрхийг барьж буй эрхмүүд талбайн нэрийг өөрчилж ”тоглохоор” төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эрчимтэй хийгээсэй гэдгийг энд дахин өгүүлье.
-
2016 оны 9 сарын 16
ТАЗ шийдвэрээ маргааш ЗГ-т хүргүүлнэ
-
2016 оны 9 сарын 16
Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг
10:30-17:30 цагт: 19-р хороо Гоодойн зуслан
Хан-Уул дүүрэг
10:30-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 4-6-р гудамж, Бархүү, Кэй Си Би ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Налайх дүүрэг
08:30-21:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
09:30-21:00 цагт: 6-р хороо Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү трэйвл, Эрдэс Холдинг, Вин Вин констракшн, Болор импекс ХХК-ууд, Горхийн баруун салаа, Өгөөмөр
-
2016 оны 9 сарын 16
ТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж ”НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаасаа ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас гадна тэргүүлэгчдийг томилохгүй удаж байна. Мөн Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байгаа учраас НИТХ-ын дарга Ц.Сандуйд мэдэгдэл хүргүүлнэ” гэж мэдэгдсэн. Түүнийг мэдээлэл хийсний дараахан НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мөн мэдээлэл хийж Ц.Баатархүүгийн мэдээллийг үгүйсгэсэн юм. Ингээд 24VS24 булан тэдний мэдээллийг онцолж байна. Ер нь НИТХ ажлаа явуулж чадаж байна уу.
-
2016 оны 9 сарын 16
Малчид, Тариаланчид, Хадланчидын анхаарал
-
2016 оны 9 сарын 16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
2016 оны 9 сарын 16
2016 оны 09 дүгээр сарын 15-ны 21 цагаас 09 дүгээр сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 15
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дүүргийн прокурорын газартай хамтран 3 дугаар улирлын зөвөлгөөнөөр өнөөдөр хийлээ.
-
2016 оны 9 сарын 15
Төрийн албаны зөвлөлийн хуралдаан яг одоо болж байна.
-
2016 оны 9 сарын 15
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна.
-
2016 оны 9 сарын 15
АНУ-ын Атлантик хотод ”Miss America 2017” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн явагдаж, 2017 оны АНУ-ын гоо бүсгүйгээр Арканзас мужийг төлөөлөн оролцсон 21 настай оролцогч Севи Шильдс тодорч, өмнөх жилийн гоо бүсгүй Бетти Кантреллаас титмээ гардан авсан байна. Севи Шильдсийн хувьд Арканзасын Их Сургуульд урлагийн чиглэлээр суралцдаг бөгөөд түүний нууцхан мөрөөдөл нь дуучин Бейонсегийн бүжигчин болох хүсэлтэй ажээ. ”Miss America 2017” бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 15 жилийн өмнө тохиосон 9/11-ний аймшигт халдлагын өдөртэй давхсан бөгөөд сүүлийн шатанд үлдсэн 15 оролцогчид бүгд энэхүү үйл явдалтай холбоотой асуултанд хариулж, сэтгэгдлээ хуваалцсан байна. 2017 оны АНУ-ын Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эхний таван байрт Өмнөд Каролина мужийн мисс Рэйчэл Ваяат, Нью-Йоркийн мисс Камилль Симс, Вашингтоны мисс Алисиа Күүпер болон Миссиссиппи мужийн мисс Лора Ли Льюис нар жагссан байна.
-
2016 оны 9 сарын 15
Энэ оны байдлаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан байна. Мөн Говьсүмбэр, Төв аймаг шүлхий өвчний тархалттай байгаа аж. Өвчний улмаас 5800 гаруй малыг устгажээ. Одоогийн байдлаар Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байна. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоодод хийж байгааг албаны хүн онцоллоо.
-
2016 оны 9 сарын 15
АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөдөөо хуралдлаа. Хуралдаанаар маргааш хуралдах товтой байсан ҮЗХ-ны хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр АН-ын ҮЗХ-ны хурал 2 дахь удаагаа хойшилж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮЗХ-ны хурлын орон нутгын сонгуулийн дараа хруралдуулах бололтой. АН энэ хурлаараа намын шиэнчлэл, дүрэм, даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
ҮЗХ-ын хурлын хойшлууллаа
-
2016 оны 9 сарын 15
“Оффшорын эсрэг” хуулийг дахин хэлэлцэнэ