зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4938 4939 4940 4941 4942 4943 4944
  • Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 10 сарын 21
    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.21/үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

    Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

    Хууль санаачлагч илтгэлдээ, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг дурдлаа. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай буурлуудад жилдээ хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон. Тухайлбал, 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-100 настнуудад 300 мянган төгрөг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэлээ.

    Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Иймд хүүхдийн мөнгийг улсын төсвөөс нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгох, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

    Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан 2019 оны төсвийн жил хүртэл хэрэгжилтийг нь хойшлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт, тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг холбогдох шатны төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой харилцаа, Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулж, зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байв.

    УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

    УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй. 2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийн хэрээр хөлөө жийх шаардлагатай байгааг ойлгохыг хүсч байлаа.

    Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг тодруулахад, Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.

    Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг, С.Чинзориг, Б.Пүрэвдорж. Н.Учрал, Т.Аюурсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Эцэст нь төсвийн төслийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Энэ сарын 23, 24-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй
    2016 оны 10 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Талын хөх чононууд” Хятадын хүчирхэг багтай тулна
    2016 оны 10 сарын 21
    Арваннэгдүгээр сарын 2-11-нд Малайз улсад зохиогдох “AFC Solidarity cup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базаасаар байна.

    Эх орноосоо өнгөрсөн ням гарагт мордсон “Талын хөх чононууд” өчигдөр Хятадын хамгийн алдартай таван клубын нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
  • Төрийн гурван өндөрлөгөөс орлогоороо Ерөнхий сайд тэргүүлж байна
    2016 оны 10 сарын 21
    Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд дэлгээд байна. Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хөрөнгөтэй танилцъя
  • Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ
    2016 оны 10 сарын 21
    Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гарч, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ.

    Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг батлаад байна.

    Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн ахлах юм.

    Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөнд Үндсэн хуулийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ардын Их Хурлаас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоомжийн эмхэтгэл гаргах, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль 1990-1992” гэрэл зургийн цомог хэвлүүлэх, Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы 63 өдрийн хуралдааны баримтыг цахимжуулж, DVD-д буулгах, Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргах, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дунд сургуулиудад хичээл заах зэрэг арга хэмжээ багтжээ.

    Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Эл тэмцээн сум, дүүргийн түвшинд арваннэгдүгээр сарын эхээр болох тул Ажлын хэсгээс тэмцээний удирдамжийг орон нутагт хүргүүлж эхлээд байна. Улмаар аймгийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээн болж, ойн баярын үеэр дүнгээ гаргадаг юм.
  • Машинистуудыг төмөр замын алдар гавьяагаар шагналаа
    2016 оны 10 сарын 21
    Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болов. Энэ үеэр болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог ”Төмөр замчны алдар”, туслах машинист Э.Батсуурийг ”Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр шагналаа.
  • Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтэрнэ
    2016 оны 10 сарын 21
    Намрын тэнгэр тогтворгүй гэдэг үнэн ажээ. Нэг дулаарснаа хүйтрээд л, бороо, цас ээлжилж ороод л. Ийм байдал энэ долоо хоногийн сүүлээр давтагдана гэдгийг Ус цаг уур орчны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлж байна. Өнөөдрөөс баруун болон говийн аймгуудын нуттаар, маргааш баруун болон төвийн аймгуудын ховд хэсгээр,
    23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орно.
    Зарим нуггаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хэдийгээр салхи шуурга, хур тунадастай байх ч амралтын өдрүүдэд хүйтрэхгүй ажээ. Хөвсгөл, Хэнтэйн нутгаар, өдөртөө дулаанаас 3 градус бүс нутгийн шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөргөө 3-8 градус дулаан байна. Харин ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтрэх ажээ.
  • “Монгол адуу 2016” тэмцээн маргааш болно
    2016 оны 10 сарын 21
    “МОНГОЛ АДУУ 2016” тэмцээн маргааш болно
  • Эрэн сурвалжилж байсан гурав дахь этгээдийг барьжээ
    2016 оны 10 сарын 21
    Сүхбаатар дүүргийн I хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой дээрмийн хэрэгт холбоотой гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө сүүлчийнхийг цагдаа нар олж баривчиллаа.
  • Кино наадмаас ”Элэг нэгтэн” МУСК эхний долоод шалгарчээ
    2016 оны 10 сарын 21
    Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын кино театруудаар нээлтээ хийсэн ”Элэг нэгтэн” уран сайхны кино дэлхийн 45 орны 503 киноноос эхний долоод шалгарчээ.

    ”ДОЗ плас” энтертаймантын энэхүү бүтээл нь Энэтхэг улсын Мумбай хотноо “NMIFF” олон улсын кино наадамд оролцож эхний шалгаруултад тунаж үлдэв.
  • Монголын тэргүүн баячууд хөл дүүжлэх унаагүй
    2016 оны 10 сарын 21
    Шинэ парламентад хэд хэдэн машингүй төрийн түшээд байна. ”Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр Монголын тэргүүн баячуудын тоонд багтах хэд хэнэ эрхэм Хөрөн орлогын мэдүүүлэгтээ-тээ нэг ч ”машингүй гэдгээ дурьдсан байх аж.
  • ХОМ: Хамгийн их орлоготой гишүүд
    2016 оны 10 сарын 21
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр-387100.0
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар-10304620.7
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав-3994658.6
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир -688829.3
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан -4736885.3
    Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа -732710.7
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа-1015975.9
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал -225631.5
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат-2502644.3
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан-256000.0
    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Батболд-2975476.1
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт -4064307.0
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол-267055.7
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн-1382308.2
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр-4253773.4
    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат-285312.0


  • Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ
    2016 оны 10 сарын 21
    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж энэ хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа.


    Энэхүү хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуусан байна:


    Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийлээ. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон.
    Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгож байна.
    Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгасан.
    Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчид зуны амралт 5 дугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэнэ.
    Бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө үзэж судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага гарч энэ нь сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.
    Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрана.
    Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.


    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
  • Б.Чойжилсүрэн: Томоохон төслүүдийг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ
    2016 оны 10 сарын 21
    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016,10,21/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийн талаар танилцуулав.

    Төсвийн хүрээний мэдэгдлийг уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зарчмыг баримталжээ.

    Мөн дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, ажил гүйлгээг бүртгэлжүүлэх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татварын хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, үр дүнтэй, шуурхай, татвар төлөгчид чирэгдэл багатай хийх нөхцөлийг бүрдүүлж, татварт хамрагдалт, татварын бааз суурийг тэлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, “Оюу толгой” төслийн далд уурхай, “Таван толгой”, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр мөн тусгасан байна. Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх, гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг зарчмуудыг баримталсан байна.

    Дээрх зарчмуудыг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тус тус төсөөллөө хэмээн Сангийн сайд танилцуулсан юм.

    Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан бөгөөд тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, М.Билэгт, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Д.Гантулга, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авсан.

    Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх, гадаад өрийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар болон концессын гэрээний үнийн дүнгийн талаар тодруулж байлаа. Сангийн сайдын хариулснаар, төсвийн алдагдал, өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүй учир бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж. 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд байх бол гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төлбөр төлөхөөр байгаа аж. 2018 онд мөн гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байх бөгөөд 2019 онд төсвийн орлого 7.5 их наяд, гадаад өрийн төлбөр 6,5 их наяд байх дүр зураг харагдаж байгаа хэмээн Сангийн сайд хэлсэн.

    Түүнчлэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2016 онд 18 хувь байгаа бөгөөд үүнийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар төсөөлж байгаа аж.

    Мөн УИХ-ын гишүүд ард иргэдийн амьдрал өнөөдөр ямар түвшинд байгаа, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар Сангийн сайдаас тодруулж байлаа.

    Сангийн сайдын тайлбарласнаар, дийлэнх иргэдийн амьдрал сайнгүй байгаа бөгөөд нийт иргэдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа юм байна. Тиймээс Засгийн газраас эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоон, тогтворжуулах зорилт тавиад байгаа гэлээ. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61,5 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 20.8 тэрбум, ноос, улаан буудай, арьс, ширний урамшуулалд 54 тэрбум, хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгоход 161.5 тэрбум, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор олгох “Насны хишиг” арга хэмжээнд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа талаар Сангийн яамны ажлын хэсгээс мөн нэмж мэдээлсэн юм.

    Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлтийг дэмжих, төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хөндөж байсан юм.

    Эцэст нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Чинзориг, Ө.Энхтүвшин, З.Нарантуяа, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хан-Уул дүүрэгт цэргийн жинхэнэ албанд татах үйл ажиллагаа эхэллээ
    2016 оны 10 сарын 21
    ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТАТАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
  • Танилц: Хамгийн их байртай өндөр албан тушаалтнууд
    2016 оны 10 сарын 21
    Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу АТГ-аас олон нийтэд дэлгэлээ. Тэрээр хамгийн их байртай өндөр албан тушаалтнуудыг танилцуулж байна. Үүнд:

    УИХ-ын гишүүн Гарамжав-4
    Батлан хамгаалах яамны дэд сайд Дуламдорж-4
    НИТХ-ын дарга Сандуй-4
    Дорноговь аймгийн НИТХ-ын дарга Түмэнбаяр-4
    УИХ-ын гишүүн Учрал-4, МХЕГ-ын дарга Цагаанхүү-4
    УИХ-ын гишүүн Л.Энхболд-5
    УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Бямбацогт-4
    БСШУС-ын дэд сайд Отгонбаяр-4
    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ганбат-6
    Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Баярсайхан-5
    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Лхагва-4
    Дорнод аймгийн Засаг дарга Бадамсүрэн-4
    Говьсүмбэр аймгийн Засаг дарга Батсуурь-4
    Хэнтий аймгийн Засаг дарга Ганбямба-4
  • Дахин санал хураалт өнгөртөл шилжилт хөдөлгөөнийг хорив
    2016 оны 10 сарын 21
    Энэ сарын 23-нд буюу ням гаригт ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал авах болсон талаар СЕХ-ноос өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 30-н хүртэл шилжилт хөдөлгөөн хийхийг хориглов.
  • Гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ”амилна”
    2016 оны 10 сарын 21
    Зам тээврийн сайдын багцын урсгал зардлын дүн нь 2016 оны төсвийн тодотголтой харьцуулахад 325.6 сая төгрөгөөр буюу гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Засгийн газар ирэх онд ”гацаанд орсон” төмөр замын томоохон төслүүдээ хөдөлгөх зорилттой байгаа юм. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв.
  • Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болголоо
    2016 оны 10 сарын 21
    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг.

    Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийг http://www.xacxom.iaac.mn байршуулаад байна.

    Төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын байдалтай ЭНД ДАРЖ танилцана уу.
  • 26 удаа хутгалуулсан залуугийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
    2016 оны 10 сарын 21
    Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай залууг 26 удаа хутгалж, амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт 33 настай Б гэгчийг сэжиглэн шалгаж эхэлсэн юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт” хэмээн хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэвээр үлдээсэн билээ.

    Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалтай, Д.Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай, 3 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт биш” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
4938 4939 4940 4941 4942 4943 4944
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    2 цаг 46 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    3 цаг 57 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    4 цаг 31 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 38 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    5 цаг 6 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    5 цаг 45 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    5 цаг 59 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    6 цаг 16 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    7 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 54 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    8 цаг 0 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    8 цаг 15 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    8 цаг 27 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    8 цаг 28 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    9 цаг 27 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    9 цаг 42 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    11 цаг 16 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    11 цаг 22 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    23 цаг 45 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК