-
2015 оны 5 сарын 25
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.
-
2015 оны 5 сарын 25
Засгийн газрын хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийг хэлэлцэнэ
-
2015 оны 5 сарын 25
Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын гарцан дээр авдаг “Exit poll” санал асуулгаар консерватив намын нэр дэвшигч 43 настай Анджей Дуда ялах нь ойлгомжтой болоод байгаа юм.
-
2015 оны 5 сарын 25
Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 5 сарын 25
Их хотын залуустаа зориулан ГЛОБАЛ ИВЭНТ-ээс энэ зуны хамгийн анхны халуухан шоу ♫SUMMER FEST 2015♫ dance, music festival-ийг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН-гийн шинэхэн талбайд зохион байгуулах гэж байна. Тус шоунд амьд хөгжмийн шилдэг хамтлагууд LEMONS, the COLORS, the COMPASS, LEGO болон бүжгийн AIM4R production, DJ ZAYA, DJ HENZA, царайлаг халуухан бүсгүй DJ MARALAA гэх мэт Монголын электрон хөгжмийн шилдэг DJ нар залуусыг байлдан дагуулж байгаа шилдэг, шинэ урсгалаар мянга мянган залуусыг жинхэнэ утгаар нь доргиох болно.
-
2015 оны 5 сарын 25
Өнөөдөр 06.00 цагаас эхлэн төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд ажил хаялт зарласан. Ажил хаялтын шалтгаан нь цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна. 600 гаруй ажилтантай “Автобус 1” компанийн 500 гаруй ажилтан нь ажил хаялтыг дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр тус байгууллагаас ганц ч автобус үйлчилгээнд гараагүй байна.
-
2015 оны 5 сарын 25
“Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2015” болж өнгөрлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд зургаан их дээд сургуулийн нийт 40 гаруй оюутны 20 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад арван илтгэл шалгарч эцсийн шатанд өрсөлдөв.
-
2015 оны 5 сарын 25
Өдгөө шоронд хоригдож буй Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Леополдо Лопез өлсгөлөн зарласан байна. Тэрээр улс төрийн хоригдлуудад эрх чөлөө олгохыг шаардан өлсгөлөн зарлаж байгаа аж.
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа.
-
2015 оны 5 сарын 25
“Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдаас нэмэлт мэдээлэл авна
Даваа, 5 сарын 25 2015
Бичсэн Ч.Ариунболд
Хэвлэх
Email
“Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдаас нэмэлт мэдээлэл авна
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.
Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн хэмээн Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд хэллээ.
Тэрбээр, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжинэ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн маргаан гарч байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг урьж, шүүхийн байгууллагууд шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар сонсгол хийсэн” гэлээ.
Түүнчлэн, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
-
2015 оны 5 сарын 25
Төрийн банк нь 148 орны, 4,5 тэрбум хүн ашигладаг, дэлхий даяар 1,6 сая АТМ төхөөрөмж, 20 сая гаруй картаар үйлчлэгч байгууллагуудын төлбөр тооцоонд өргөнөөр хэрэглэдэг Юнион Пэй картыг өндөр нууцлал бүхий EMV чиптэйтэйгээр Монголд анх удаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2015 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд урамшуулалт аяныг зарласан билээ.
-
2015 оны 5 сарын 25
Б.Баатархүү: Нийтийн тээврийн удирдлагуудыг цагдан хорьж шалгаж байна
-
2015 оны 5 сарын 25
-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа-
-
2015 оны 5 сарын 25
ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа дуусч байгаа сайн мэдээг тариаланчид дуулгалаа.
-
2015 оны 5 сарын 25
Францын Канн хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Каннын кино наадам энэ сарын 13-наас эхэлж өчигдөр өндөрлөлөө.
-
2015 оны 5 сарын 25
Л.Гүндалайгийн намыг бүртгэхээс татгалзав
-
2015 оны 5 сарын 25
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Их ав” дэлгүүрийн гадна автомашинд согоо ачсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан, тээвэрлэж явсан байна.
АНУ-д үйлдвэрлэсэн sawage бууг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
-
2015 оны 5 сарын 25
Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн ИТХ - ын ээлжит 17 дугаар хуралдаанаар ”Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” - ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.