-
2018 оны 3 сарын 07
ОХУ-ын Буриадын гаалийн газраас манай хил дээр хураагдсан янгирын эврийг Буриадын үндэсний музейд бэлэглэжээ. Тус эврийг Монголоос Голландыг зорьж явсан беларусь жуулчнаас хураан авсан байна.
-
2018 оны 3 сарын 07
Хилари Ип охин хүүхэд багачуудад зориулан гар утасны аппликейшн зохион бүтээсэн нь ихээхэн амжилт олж, Хонконгийн шилдэг гарааны бизнесийн нэгээр тодорчээ.
-
2018 оны 3 сарын 07
Хэдэн арван жил дуулагдсаар байх хит дуу зохиох нь дуучин болгоны мөрөөдөл. Зарим дуучин маш олон хит дуутай бол нэг хэсэг нь амьдралдаа ганцхан удаа хит зохиож үзсэн байх жишээтэй.
-
2018 оны 3 сарын 07
Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгой гэх газар хууль бусаар алт олборлож байсан иргэд зодолдож, улмаар нэгнийгээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 06-нд үүрээр зодолдсон бөгөөд 40 настай эрэгтэй Б таван удаа хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.
-
2018 оны 3 сарын 07
Ус уухана эрүүл мэндэд маш тохиромжтой биеийн хорт бодисыг гадагшлуулна уулмаар бие эрүүлжин
-
2018 оны 3 сарын 07
“Музейн нээлттэй өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг музейн газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
-
2018 оны 3 сарын 07
Японы хэвлэлийн Шогакукан компани сар тутмын Корокоро комик сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо өчигдөр зарлажээ.
-
2018 оны 3 сарын 07
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 18-нд болно. Тус улсын Сонгуулийн төв комисс Монголд оршин сууж буй иргэдийнхээ саналыг авах зорилгоор манай улсад санал авах гурван байр нээжээ.
-
2018 оны 3 сарын 07
АНУ-ын Форбс сэтгүүл 3-р сарын 6-нд ам.долларын тэрбумтнуудын тоог гаргажээ. 2017 оны эцэс гэхэд хамгийн баян 20 хүний нийт хөрөнгө 1,2 их наяд доллар байсан аж.
-
2018 оны 3 сарын 07
Холимог тулааны UFC холбооны дэлхийн аварга асан Майкл Биспинг Люк Рокхольдтой гурав дахь тулаан хийх бодолгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.
-
2018 оны 3 сарын 07
Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа.
-
2018 оны 3 сарын 07
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ яамны хуучин сайд А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноос хойш энэ сарын 20-нд таван сар болох гэж байна. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг 2017 оны 10 дугаар сарын 20-нд тамга хүлээлцэх үеэр “Д.Сарангэрэл сайд бол Эрүүл мэндийн салбарт шинэ хүн биш.
-
2018 оны 3 сарын 07
Сирийн Хмеймим баазад газардахаар доошлох үеэр Оросын тээврийн Ан”26 онгоц сүйрсэн тухай Оросын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 6-нд мэдэгджээ.
-
2018 оны 3 сарын 07
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн XIII их хуралд Өвөрмонголоос сонгогдож очсон төлөөлөгчдийн салбар хуралдаанд БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцжээ.
-
2018 оны 3 сарын 07
БНХАУ Антарктидад 34 дэх удаагийн хайгуул шинжилгээний анги томилон ажиллуулж байна. Тус багийнхан Амундсений тэнгист хайгуул шинжилгээ хийж байгаа ажээ.
-
2018 оны 3 сарын 07
09.30 цагт Засгийн газрын II байранд Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах ёслол болно.
-
2018 оны 3 сарын 07
Ирэх пүрэв гаригт замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
-
2018 оны 3 сарын 06
Төв болон Баруун Европын сонсогчдын ихэнхийг өөртөө татдаг “Евроньюс” агентлаг өнөөдөр дамжуулсан мэдээндээ Монгол Улсыг БНХАУ-ын хараат болох орнуудын тоонд жагсаасан байна. Тэдний мэдэгдэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийд тэргүүлэгч гүрэн болж, АНУ-ын өмнө жагсахаар эдийн засаг, улстөрийн бодлогоо өдрөөс өдөрт хүчирхэгжүүлж байгаа БНХАУ-тай харилцах харилцаандаа ихэд сонор сэрэмжтэй байх ёстой орнуудын дунд Монгол Улсын нэр оржээ.
-
2018 оны 3 сарын 06
Рок хөгжимчин, Холливудын жүжигчдийн охид загвар өмсөгч болоход гайхах зүйлгүй. Харин Эзэн хааны гэрбүлд холбоотой хүний хамаатан модель болох нь ховор.
Танилц, энэ бол Диана гүнжийн хамаатан Китти.
-
2018 оны 3 сарын 06
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын Мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр энэ жил NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар тодорчээ.