-
2017 оны 8 сарын 27
2017.8.27, Ням гараг / Билгийн тооллын: 6
Намрын эхэн шар бич сар
Зургаан цагаан мэнгэтэй Улаан нохой өдөр
-
2017 оны 8 сарын 27
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд
-
2017 оны 8 сарын 26
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлье
-
2017 оны 8 сарын 26
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг тутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
Иргэдийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.
АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн “Ледифос” эмийг “Ази фарм” компани
Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
2016 оны 10 сараас Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн “Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.
Эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор болсон юм.
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Элэгний С вирусын эмийг хөнгөлөлттэй олгох эрх бүхий эмийн сангийн жагсаалтыг дараах байдлаар гаргажээ. Нийт 50 орчим эрх бүхий эмийн сангаас та эмийн хөнгөлөлтийг эдэлж болно.
ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
1 Сүхбаатар Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
2 Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
3 МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
4 Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
5 Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
6 Монос-Метромолл 6-р хороо 1 Метромолл худалдааны төвийн байр
7 Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
8 Баянгол Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
9 Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
10 МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
11 МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
12 Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
13 Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
14 Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
15 Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
16 Баянзүрх Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
17 Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
18 МЭИК Фарммаркет-2 Офицеруудын ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
19 МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
20 Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
21 Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
22 Монос- Энканто 26-р хороо Оргил худалдааны төв
23 Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
24 Чингэлтэй Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
25 Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
26 МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв 1-р давхар
27 МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
28 Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
29 Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
30 Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
31 Хан-Уул Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
32 Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
33 МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
34 Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
35 Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
36 Сонгинохайрхан Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
37 Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
38 МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
39 МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
40 Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
41 Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
42 Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
43 Налайх Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
44 Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
45 Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
46 Багануур Ухаа булаг /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
47 Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
48 Багахангай Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот49
-
2017 оны 8 сарын 26
Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.
Түр цугларах цэгийн тэмдгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байна.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм.
“Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК уг тэмдгийг үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 26
Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ.
-
2017 оны 8 сарын 26
Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг ”Forbes” сэтгүүл гаргажээ. Уг жагсаалтыг Эмма Стоун тэргүүлсэн байна. Тэрбээр 2017 оны чансаагаар “Ла-Ла Ленд” киноны од сүүлийн жилд 26 сая долларын орлого олсон байна.
Харин жагсаалтын удаахь байранд жүжигчин Женнифер Энистон 25,5 сая долларын орлогоор оржээ.
Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлого олсноор тус жагсаалтын 1 дүгээр байрнаас гурав руу буужээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж хоёрдугаар байраа дөрөвдүгээр байраар сольсон бол Мила Кунис 15,5 сая долларын орлогоор эхний таван байрын сүүлийг мушгижээ.
“Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын 1-ны тайлант хугацаанд нийтдээ 172,5 сая долларын орлого олсон ажээ.
-
2017 оны 8 сарын 26
Хүүхэд өсвөр насанд хүрэхэд тэдний бие физиологи, сэтгэл санаа, нийгэмшил, бие хүний төлөвшил зан үйлд олон өөрчлөлтүүд бий болж, зарим нь өөртөө сэтгэл хангалуун байхад, зарим нь сэтгэл дундуур, өөрчлөлтөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг тохиолддог нь “түр зуурын хямрал” юм.
-
2017 оны 8 сарын 26
Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 26
Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо:
Цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах,
Тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах,
Өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх,
Хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх
Зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдадаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 26
Оройжин толины өмнө зогсож буржийлгасан үс үдэш өндөрлөх яагаа ч үгүй байхад сулраад хэлбэргүй болчих үе гардаг. Харин долгиолсон үсээ үдшийн турш сайхан хэвээр хадгалахыг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.
Бэлтгэл: Үсээ дөнгөж угаасан бол сэнсээр хатаагаарай. Дараа нь үсэндээ багахан хэмжээний спрей цацаад, толгойгоо тонгойлгоод үсний ар хэсэгтээ мөн цацна. Харин үсний дотор хэсэгт цацах хэрэггүй шүү.
photo 448_zps45311dd1.jpg
Үс буржийлгагчаа босоогоор нь барьж хэсэг үс авч үзүүрийг нь хавчаад, буржийлгагчаа гадагш эргүүлж үсээ уг хүртлээ орооно. 5 секунд бариад суллаарай.
Дөнгөж ороосон үсээ хуруугаараа дахин ороогоод нарийхан хавчаараар үсний угандаа тогтооно.
photo 447_zpsc523b05e.jpg
Дахин нэг хэсэг үс аваад үзүүрээр нь хавчина. Харин энэ удаад дотогш эргүүлж орооно. Гадагш, дотогш ээлжлэн эргүүлэн ороох нь ороосон үсийг хоорондоо нийлэхээс сэргийлнэ.
photo 446_zpsbe4e583e.jpg
Бүх үсээ ороож дуусаад дахин спрейэ цацна.
photo 445_zpsa5ddab4c.jpg
Таван минутын дараа бүх хавчаараа аваад хуруугаараа үсээ болгоомжтой самнаарай Үсээ хүссэн хэлбэртээ оруулсныхаа дараа дахин спрей цацаж өгөөрэй.
photo 444_zpsf04a9232.jpg
Ингээд л долгиолсон буржгар үстэй өдрийн турш сэтгэл тэнүүн, өөртөө итгэлтэй алхаж болохоор боллоо.
-
2017 оны 8 сарын 26
Амттанд дургүй хүн байна уу? Зөвхөн хүүхдүүд төдийгүй, насанд хүрэгчид, тэдний дотор эмэгтэйчүүд амттанд дуртай байдаг. Гэхдээ та жин нэмэхгүй байхаар шийдсэн бол амттан болгоныг хэрэглээд байж болохгүйг санах хэрэгтэй. Хоол судлаачид хүний биеийн жинд хамгийн аюулгүй таван амттаныг нэрлэжээ.
Зөгийн бал
Зөгийн бал ашигтай гэдэг нь маргаангүй. Илчлэгээрээ энэ идээ элсэн чихэртэй бараг адилхан байна. Нэг цайны халбага зөгийн бал 35 ккал бол нэг халбага элсэн чихэр 30 ккал байдаг ажээ. Гэхдээ элсэн чихрээс ялгаатай нь зөгийн баланд 70 төрлийн ашигтай бодис, тэдгээрийн дотор, В2, РР, С, В6, В5, Н амин дэм, фолийн хүчил, К болон Е амин дэм, кальци, натри, магни, төмөр, йод агуулдаг байна. Тэрчлэн зөгийн баланд агуулагддаг бодисууд хооллох дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг сайжруулдаг ажээ. Мөн зөгийн бал нь ханиад томуу туссан үед хамгийн сайн эм болдог байна. Хоол судлаачийн хэлснээр, өдөрт хоолны хоёр халбага зөгийн бал идэх нь биеийн эрүүл мэндэд тустай. Үүнээс илүү гарвал хүний биеийн жин нэмэгдэх ажээ.
- Хатаасан жимс
Зөгийн бал их харшил өгдөг, тийм болохоор зарим хүнд хэрэглэхийг хориглодог. Ийм тохиолдолд зөгийн балны оронд хатаасан жимс, жишээлбэл, үзэм, чангаанз, хар чавга зэргийг идэж болно. Хатаасан жимсэнд кальци, магни, натри, төмөр зэрэг хэд хэдэн эрдэс бодис агуулагддаг, тиймээс зүрхэнд тустай ажээ.Тэгээд ч хатаасан жимсээр өлөө дарахад амархан. Харин хэтрүүлэн идвэл хотдогоос илүү илчлэгтэй болохыг анхаараарай. Нэг өдөрт ердөө 30 грамм хатаасан жимс идвэл амттайн дээр биед тустай.
-Бүржмэл чихэр /мармелад/
Marmelada буюу цэвэр жимсний чанамал гэсэн Португал үгнээс гаралтай үг. Бүржмэл чихрэнд жимсэнд агуулагддаг пектинүүд буюу ашигтай бодисууд байдаг. Пектинүүд нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, ходоодны ажиллагааг сайжруулж, бие махбодиос хорт бодисыг гадагшлуулдаг. Үүний сацуу Британийн Хүнсний бүтээгдэхүүн судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн нотолж буйгаар, пектин нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог байна. Алим, чавга, тоор, нэрсэнд пектин хамгийн ихээр агуулагддаг. Тиймээс чухам эдгээр жимсээр хийсэн бүржмэл чихэр хүний эрүүл мэндэд хамгийн тустай. Гэхдээ бүржмэл чихэр болгон ашигтай биш гэнэ. Тэгэхээр бүржмэл чихэр худалдаж авахдаа түүний орцонд пектиний нэгдэл орсон эсэхийг харах хэрэгтэй. Хүн өдөрт бүржмэл чихрийг 20-30 граммаас хэтрүүлэхгүй идвэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
- Пастила ба зефир
Пастила болон зефир нь пектинүүд агуулсан байдаг. Пектингүйгаэр эдгээр жимс хоосон илчлэг өгч, ямар ч ашиггүй. Тиймээс пастила эсвэл зефирийг сонгохдоо доторх орцыг нь анхаарах хэрэгтэй.Мөн өөрсдөө хийж идсэн нь дээр. Үүний сацуу пастила болон зефир нь ходоодны салстын цочролыг дардаг учраас ходоод гэдэсний замын өвчин, тухайлбал, ходоодны шархтай хүмүүст тустай. Гэхдээ өдөрт 30 граммаас ихийг идэх хэрэггүй.
- Шоколад
Ашиг тустай амттануудын тавдугаарт шоколад оржээ. Гэхдээ зөвхөн хар шоколад шүү. Хар шоколад гашуун ч гэсэн амттанд тооцож болно. Шоколад гэдэг үг өөрөө тархинд ”амттай байна” гэсэн мэдээлэл өгдөг. Энэ амттан даралт ихсэх үед артерын даралт хэвийн хэмжээнд очиход тус болж, зүрх болон судсыг бэхжүүлж, сэтгэлийн хямралаас гарахад тусалж, улирлын чанартай хямралд орохгүй байлгаж чаддаг. Өдөрт 30 грамм шоколад идэж болно. Энэ хэмжээ бие махбодын ачаалал ихтэй үед тохиромжтой. Ер нь бол өдөрт 10-15 грамм шоколад идэх нь биеийн жингээ хэвийн байлгахад тустай ажээ.
Амттаныг хэзээ идвэл дээр вэ?
Үдээс өмнө амттанаа идсэн нь дээр. Ялангуяа та хоолны дэглэм барьж байгаа бол шүү дээ. Өглөөгүүр идвэл таны жинд нөлөөлөх магадлал нь бага байх юм. Гэвч үдээс хойш ч амттан идмээр санагддаг. Өдрийн 16.00-18.00 цагийн хооронд биеийн цусан дахь глюкозын хэмжээ буурдаг. Та эрүүл аж төрөх хэв маягийг баримталдаг бол биедээ шаардлагатай хүнс тэжээлийг бүрэн авдаг, биеийн зохих ачаалал үүрдэг байж таарна. Тийм бол үдээс хойш амттан идэхэд гэмгүй.
-
2017 оны 8 сарын 26
Хөхний сүүг саах, хадгалах заавар
-
2017 оны 8 сарын 26
Өдөрт 30 минут алхахад л та үүнийг мэдэрнэ.
-
2017 оны 8 сарын 26
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2017.08.03/ болж, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр улсын хэмжээнд 150 сум гантай, 50 сум гандуу байна. Ихэнх аймаг хадлан тэжээл бэлтгэх бололцоо тааруу болсон учраас ОХУ-аас 400 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх гарц хайж буй аж.
Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 391.6 мянган га-д, үүнээс улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 75.9 мянган га-д, тэжээлийн ургамал 25.7 мянган га-д, эмийн ургамал 1.9 мянган га-д, жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан.
Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.
Хатуу өвөл болохыг анхааруулав
Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга мэдээлэл хийх үеэрээ хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа.
Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарчээ.
Түүнчлэн 8 дугаар сарын 1,2 дугаар арав хоногуудын сүүлчээр 2-3 хоногоор ихэнх нутгаар бага зэрэг халах ч гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч болзошгүй аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа.
Хот хоорондын хөдөлгөөнийг зогсоожээ
Арвайхээр- Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд өнгөрсөн шөнө хүчтэй адар бороо орсны улмаас төмөр бетон гүүрний далан сэтэрчээ. Иймээс дээрх чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Төмөр бетон гүүрний даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.
Хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй байна. Тухайлбал, Хяргас нуур Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам үерт автаж, засах шаардлагатай болсон.
Тээврийн хөдөлгөөнийг хаагаад байсныг саяхнаас нээжээ. Тус авто замыг Увс аймгийн АЗЗА компани ажиллаж, нэг эгнээг нь зассан. Үргэлжлүүлэн дахин нэг эгнээг засаж буй юм.
Увс аймгаас 7 км газарт ширүүн аадар борооны улмаас мөн улсын чанартай авто зам эвдэрсэн. Энэ мэтчилэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гарч байгаа эвдрэл гэмтлийн улмаас хот хоорондын зорчигч тээврийн зарим үйлчилгээ саатаж байгаа гэдгийг тодотголоо.
Үүнээс гадна Элсэн тасархайн гүүр мөн суулт өгч хаахаас аргагүй болсон аж. Одоо 400 орчим км замыг түр нээснээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжоор хангасан.
Тус яамнаас гаргасан тооцоогоор авто замын эвдрэл гэмтлийг засахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай.
Улсын төсөвт суулгасан байсан хөрөнгийг тус яам наадмаас өмнө авто замуудаа сэргээн засахад зориулж, зарцуулсаар дууссан. Одоо ямар ч хөрөнгө, мөнгөгүй болсон. Тиймээс энэ асуудалд Улсын Онцгой комисс анхааралдаа авахыг хүсэв.
Хурлын төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
-Ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах,
-Засгийн газрын 186 дугаар тогтоолоор батлагдсан энэ онд бүрдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах,
-Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны цахилгаан болон дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарч, нүүрс татан авалтын ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
-2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд алслагдмал айл өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн судалгааг эртнээс гаргаж, төв, орон нутгийн эмнэлгүүдийн машин, техник, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засварын ажлыг дуусгах,
-Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчилан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэх,
-2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон ой, хээрийн гал түймэр, үер, мал, амьтны гоц халдварт өвчин, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, дайчлагдсан иргэдийн томилолт, урамшууллын зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, биелэлтийг Улсын онцгой комиссын дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 26
Суга бол хүний бие махбодийн тун амархан гижиг хүрдэг хамгийн эмзэг хэсэг юм.Харин түүний гижгийг хүргээд суганы ажиллагааг байнга нэмэгдүүлж байх нь эрүүл мэндэд барагдашгүй их олон сайн нөлөө үзүүлдгийг хүмүүс төдийлөн ойшоохгүй явж байна.
Үнэндээ, суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь хоол боловсруулах системд угсруулсан хурдасгуур юм шиг хоолны дуршлыг нэмэгдүүлж, амны хөндий, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, элэг, нойр болон хошногны шавхрууг гадагшлуулах болон хүнсний зүйлийг задруулах химийн идэвхжилийг дээшлүүлдэг байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бөөрний системд зэвэрдэггүй ган хоолой угсруулсан юм шиг бөөр, шээс дамжуулах хоолой, давсаг болон шээсний сүвийн чадавхийг сайжруулж, бие махбодийн бодисын солилцоон дахь шээсний хүчил, шээсний эд, эрдэс давс зэрэг хаягдал бодис болон үлдэгдэл усыг цаг даруйд нь саадгүй гадагшлуулдаг байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь амьсгалын системд олон хэрэгцаат агааржуулагч угсруулсан юм шиг уушигны ажиллагааг сайжруулдаг төдийгүй хамар, хоолой багалзуур, мөгөөрсөн хоолой зэрэг системийн хийн солилцоог идэвхжүүлж, хүчилтөрөгчийг хүлээн авах болон нүүрсхүчлийн хийг гадагшлуулахад тун сайн нөлөө үзүүлдэг байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь дотор гадар бэлгийн эрхтэн болон бэлгийн эсийн эрүүл хөгжилд тустай төдийгүй хурьцлын урмыг ихээр нэмэгдүүлдэг байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь судасны системд бичил насос угсруулсан юм шиг зүрх, артерийн судас, тогтуун судас болон хялгасан судасны цусыг саадгүй урасгаж, бүх бие дэх эргэлтийг сайжруулдаг бөгөөд тархины цусыг зохицуулж, сэтгэл санааг баяр баясгалантай, цусны даралтыг тогтвортой байлгаж чаддаг байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь сэрлийн эрхтэний системийн хамгаалагч шиг нүд, чих, хамар, хэл болон арьс зэрэг нь гаднын сэдэлтэд учрах үед нэн идэвхтэй ажилладаг байна. Ялангуяа ихээр хөхрөлдөх үед нулимсны булчирхайнууд нь нулимсыг идэвхтэй шүүрлүүлж, салст бүрхэвчинд байсан үлдэгдэл бодисыг үр ашигтай гадагшлуулдаг байна. Энэ нь нүдийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг төдийгүй бас янз бүрийн нүдний өвчин эмгэгээс сэргийлж чаддаг юм байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бие махбодийн хэт богино долгион үүсгэгч шиг бүх биеийн 206 хэсэг яс, тэрчлэн ястай холбогдсон бүх булчин шөрмөсийг хөдөлгөдөг төдийгүй чөмөгний цус төлжүүлэх чадавхийг нэмэгдүүлж, ясыг бөх болгон, булчин махыг нэн цулжуун, арьсыг нэн зөөлөн, үс гэзгийг нэн өнгөлөг хар болгодог юм байна.
Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бүрэн автомат зохицуулагч шиг бамбай булчирхай, бамбайн дагалт булчирхай, өнчин тархи, боргоцгийн булчирхай, нойр, өндгөн цэврүү, шар бие зэрэг дотоод шүүрлийн эрхтнүүдийнг тэнцвэртэй ажиллахад тусалдаг төдийгүй хүчиллэг болон хужирлаг зүйлийг ерөнхийд нь тэнцүүлэн зохицуулж, бие махбодийн дотоодын ажиллагаа нь бүрмөсөн нэгдэлтэй байхыг сайтар хамгаалж, лимфийн 9 булчирхайн дархлааг ихээр нэмэгдүүлж, өмөн үүгээс сэргийлэх үүргээ үр ашигтай биелүүлдэг байна
-
2017 оны 8 сарын 26
НОХОЙ АЛТЫГ ҮНЭРЛЭДЭГ Ч АВАХ УХААН БАЙДАГГҮЙ.
IDEA MAKER (Ц.САНДУЙ)
Нохойн тухай товч:
Орчин цагийн ДНК-ын судалгаагаар нохой нь хойд туйлын чононоос үүсэлтэй болох нь тогтоогдож байгаа аж.
Харин архелогичид 100 000 жилийн настай гэх эртний хүмүүсийн бууцаас холгүй, нэгэн чонын чулуужсан ясыг олжээ. Түүнийг хамгийн эртний нохойн яс гэж тооцдог гэнэ.
Нохой нь хүнтэй адил 5 мэдрэхүйн эрхтэнтэй.
Хүний хараа гэрлийн 7 өнгийг ялгадаг бол нохой нь өнгөгүй ТВ-гээр гардаг дүрс мэт бүгдийг бараан саарлаад хардаг гэнэ. Гэхдээ саарал өнгөний 40-өөр хувилбарыг ялгадаг аж.
************
ҮНЭРЛЭХ: Үнэрлэх нь нохойн хамгийн чухал мэдрэхүй юм.
Холимог олон юман дотроос 1 үнэрийг сонгож ялгахдаа гарамгай гэнэ. Үнэрч нохой 100 цагийн дараахи аливаа мөрийг үнэрлэж 160км хүртэл мөрдөх чадвартай байдаг аж.
Нохой нь аливаа үнэрийг хаанаас ямар нөхцөлд гарч байгааг нь мэдэх ба түүнийгээ удаан хугацааны турш санаж байдаг гэнээ.
Сонсгол: Нохойн сонсгол хүнийхээс илүү нарийн байдаг гэнэ. Хүн 20кГц давтамжтай дууг ялгадаг бол нохой 40кГц хүртэл ялгадаг. Мөн хөгжмийн дууг сайн мэдэрдэг гэнэ.
**********
Сүүлийн үед нохойн үнэрлэх чадварыг хүний өвчний эмчилгээ оношлогоонд ашиглах болжээ.
Английн Эйлсбери хотын нохой судлалын төвийн мэрэгжилтнүүд 17 нохойг сахарын өвчин оношлогч (үнэрээр) болгож сургажээ.
Австралийн Хавдар судлалын төвийн зааварлагч Ян Олвер уушиг, хөхний хавдартай 83 хүнийг амжилттай оношлосон гэж мэдээлэлжээ.
Нохдыг оношлохоос гадна зарим эмчилгээнд ч ашиглаж байна. Жишээ нь нөхөн сэргээх эмчилгээнд өргөнөөр ашигладаг. Татаж унадаг хүмүүсийн хажууд байлгах зорилгоор нохдыг сургуулилдаг. Таталт өгөхөөс өмнө ноход мэдэрч эзэндээ дохио өгөн эмээ уухыг сануулдаг гэнэ.
********************
Дайны үед мина, тэсрэх бөмбөг хайгч 6000 нохой нийт 4сая тэсрэх бөмбөг илрүүлжээ. ОХУ-н БХЯ-ы төв архивт 14-р сапёрын бригадын Жульберс гэх нохой Праг,Вена болон бусад хотод олон арван үнэт дурсгалт зүйлийг олж өгч, устахаас урьдчилан хамгаалж байсан гэх баримт байдаг гэжээ.
*****************
ХАМГИЙН ГОЛ НЬ
Ц.САНДУЙГИЙН ХЭЛСЭН ЁСООР АЛТНЫ хайгуулд ашиглаж болох байх.ккк
Энд нохойд алт байгаа газрыг эзэндээ зааж өгдөг сургууль сургах нь л маш чухал аж.
Тэгвэл төмпөн барьж алт угаадаг Нинжа нарт их алттай газрыг нохой нь зааж өгнө гэсэн санаа юм. ккк
Мөн алтны хайгуул хийдэг ХХК-уудад ч ашигтай шүү дээ.
САНДУЙ агуу их ”IDEA MAKER” хүн ажээ ккк.
-
2017 оны 8 сарын 26
Шөрмөс татах нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндvvрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн.
Ийм зовиурыг багасгахын тулд хоол хvнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй. Шөрмөс татах vеэд хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хvйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн тvрхэж хvчтэй vрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгvй. Мөн өглөө бvр нэг аяга сvv ууж заншаарай. Хөл дээр гарсан юм удаан хугацаанд эдгэхгvй байх Энэ нь vрэлтээс vvссэн, юманд өнгөцхөн хэгз татагдсан, хөнгөхөн зvсэгдсэн зэрэг ердийн, байдаг л нэг шалбархайг хэлж байгаа гэдгийг анхаараарай.
Жижигхэн ч өвчний илрэл гэж анзаарахааргvй эдгээр шарх эдгэхгvй удах нь гарцаагvй чихрийн шижингийн шинж аж. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь хөлийн судас, мэдрэлийн судсуудыг “хорлонтойгоор” гэмтээдэг. Даамжирвал хөлөө тайруулахад ч хvргэдэг аюултай.
Мөн байнга цангах, ойр ойрхон бие засах, ядрах, өлсөх, турах зэрэг нь мөн энэ өвчний шинж юм. Байнга даарах Ихэвчлэн эмэгтэйчvvд энэ талаар гомдоллодог. Энэ нь бамбай булчирхайн талын өвчний илрэл байж болзошгvй. Мөн цусны эргэлт удааширснаас болж хөл байнга даарах нь бий. Даарахаас өөр бусад хавсарсан зовиур байдаг бол эмчид хандаарай. Vгvй бол ноолуур, тэмээний ноос зэрэг байгалийн гаралтай бvтээгдэхvvнээр хийсэн оймс, нэхий зэрэг дулаан дотортой гутал өмсөхийг хичээгээрэй. Хуурай, сайртсан хөл Хөл хуурайшсан л бол нvvр гарын арьс ч мөн дагаж хуурайшдаг. Ингэж хатаж, сайртах нь хөл мөөгөнцөрөөр өвдөхийн vндэс болдог.
Эхлээд хөлийн хурууны завсар мөөгөнцөртөж, маажсанаас болж аажимдаа бvх биеэр тархдаг байна. Vvнийг эмчилье гэвэл эхний ээлжинд зөөлөн арчлаад vз. Хөлөө угааж хаттал нь арчаад тос тvрхэж, гутал оймсондоо хөлийн хуурай пудр хэрэглэ. Хоёр долоо хоногийн дотор өөрчлөлт гарахгvй бол эмчид хандаарай.
-
2017 оны 8 сарын 26
Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 6-ны 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад ”иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэв.
-
2017 оны 8 сарын 26
2017 оны 08 дугаар сарын 25-ны 20 цагаас 08 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 гра