-
2017 оны 9 сарын 20
Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду сүй тавьсан уу?
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай “BBC” агентлаг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Одоогоор тус агентлагийнхан гавъяаттай хамт төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зориод байгаа аж. Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн захирал Д.Сонинтогос ярихдаа “Манай сургууль дээр өчигдөр Английн “BBC” радиогоос хоёр сурвалжлагч ирээд явлаа. Тэд дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Монголын дуучин Г.Ариунбаатар ямар сургуульд сурсан юм бэ. Сургуулийнх нь багш нар, захиралтай нь уулзъя гэсэн. Монголоос ийм сайн дуучид төрөн гарч байгаагийн шалтгааныг багагүй сонирхож байсан” гэв.
Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар энэ жилийн “BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” тэмцээнд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бэата Транкманныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан, ХАС, Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцов.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан байдаг.
-
2017 оны 9 сарын 20
Х.Баттулга: АТГ-т улс төрчдийн авлигалыг илчлэхгүй байх эрх ашгийн сонирхол байна
-
2017 оны 9 сарын 20
Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж харъяа нэгжийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, бие
-
2017 оны 9 сарын 20
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын
-
2017 оны 9 сарын 20
Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.
-
2017 оны 9 сарын 20
260.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжжээ
-
2017 оны 9 сарын 20
Монголын тээвэр холбоо, газрын тосны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өчигдөр мэдээлэл хийж, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн удирдлага, санхүүтэй холбоотой зарим нэгэн баримтуудыг дэлгэсэн. Тэгвэл өнөөдөр Зорчигч Тээврийн Нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарч буй мэдээлэлд тайлбар нь ташаа болохыг мэдэгдэж, хууль шүүхийн байгууллагад хандана гэлээ.
-
2017 оны 9 сарын 20
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.
-
2017 оны 9 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 9 сарын 20
”Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаарх мэдээлэл цацагдаж
-
2017 оны 9 сарын 20
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, оюутан залуус нэгдэж 60 тэрбумын гэх хэрэг болон оффшорчдын эсрэг жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
-
2017 оны 9 сарын 20
УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган ирэх 10 дугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ.
-
2017 оны 9 сарын 20
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн
-
2017 оны 9 сарын 20
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой 2017 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд тохиох юм.
Ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын дунд Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар барьж ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийг хийх юм.
Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны “Клуб”-уудын хоёр дах удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од”, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 2017 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний байрт шалгарсан нийт 46 тамирчин, урилгаар Улаанбаатар “Ган дуулга” клубын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, Залуучуудын шигшээ багийн тамирчид оролцоно гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 20
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19-р байрны автобусны буудлын орчим зарах гэж байхад нь илрүүлэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
-
2017 оны 9 сарын 20
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн.
-
2017 оны 9 сарын 20
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.
Уг гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа ХХК нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад оруулсан байдаг.
Нийтийн тээврийн үйлчилгээнд хийгдэж буй ажлууд, нийслэлийн Тээврийн газраас гаргасан санал хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу гэрээнд зарим өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаатай холбогдуулан Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс Инженерийн байгууламжийн хэлтэс, Хотын Замын цагдаагийн алба нэгжтэй хамтран дээрх автобусны буудлын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн бүрэн бүтэн байдал, иргэдэд хүргэж буй тээврийн үйлчилгээний мэдээ мэдээллийн чанар хүртээмжийн байдалд 2017 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд үзлэг шалгалт явууллаа.
Гэрээний хүрээнд автобусны буудлууд дахь сүүдрэвч, мэдээллийн байгууламжуудад нийтийн тээврийн автобусны маршрутууд, чиглэлүүдийг байршуулсан нь иргэдийг зохих мэдээ мэдээллээр хангаж байна.
Ажлын хэсэг үзлэг шалгалтын хүрээнд мөрөөр дүн шинжилгээ хийж, улмаар гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөд тодорхой санал тусгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.