зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4289 4290 4291 4292 4293 4294 4295
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлалаа. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ирэх сарын 6-ны өдөр нээлттэй явагдана.

  • Эзэмшил газраа өмчлөх аян Баянзүрх дүүрэгт сарын хугацаанд явагдана
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-ий өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороонд явагдаж энэ долоо хоногт дуусна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн аваад байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд ирэх долоо хоногт буюу 2017 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ы өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.



    Үүнд:

    1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
    2.Хорооны Засаг даргын тодорхойлолт
    3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
    4.Иргэний үнэмлэхний хуулбар
    5.Газрын кадастрын зураг /эх хувь/
    6.Газрын төлбөр төлсөн баримт



    Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Картаар зорчоогүй иргэдийг торгоно
    2017 оны 9 сарын 19
    Картаар зорчоогүй иргэдийг торгоно
  • Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй
    2017 оны 9 сарын 19
    АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган өнөөдөр эхэлж байна. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч
  • Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа
    2017 оны 9 сарын 19
    Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

  • Микро автобус онхолдож долоон хүн гэмтжээ
    2017 оны 9 сарын 19
    Өчигдөр өглөө 07 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр,
  • Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна
    2017 оны 9 сарын 19
    Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай эрэгтэй С Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Г.Гэрэлцэцэг: Мөөгөнцөр өвчин хүний биеийн дархлаа сул байгааг харуулдаг
    2017 оны 9 сарын 19
    Эмэгтэй хүн бүрийн амьдралд урилгагүй зочилдог өвчин бол үтрээний үрэвсэлт мөөгөнцөр юм. Тиймээс бүсгүйчүүддээ мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, дэслэгч Г.Гэрэлцэцэгээс тодрууллаа.
    -Мөөнгөнцөр өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
    Үтрээний хэвийн орчинд мөөгөнцөр тодорхой хэмжээгээр байдаг. Харин тоо нь ихсээд ирэхээрээ зовиурлаж эхэлдэг. Юунаас болж мөөгөнцөрийн тоо ихсэж байна вэ гэхээр антибиотикын замбараагүй хэрэглээ болон эмэгтэйчүүдийн савангийн хэт их хэрэглээнээс шалтгаална. Мөн стресстэж ядарснаас болж хүний дархлаа сулрах үед мөөгөнцөрийн тоо ихсэдэг. Мөөгөнцөр өвчин жирэмсэн эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Учир нь жирэмсэн болмогц ихэс үүсч, түүнд даавар их хэмжээгээр ялгарна. Дааврын түвшин өөрчлөгдөхөд мөөгөнцөр үржих нь элбэг. Үүнээс гадна согтууруулах ундаа ихээр хэрэглэх, өтгөн хар цай, кофе, кола уухад мөөгөнцөр сэдэрдэг. Түүнчлэн хэт таргалалттай хүмүүст ч мөөгөнцөр өвчин тохиолдох нь бий.
    -Илрэх шинж тэмдгийн хувьд?
    Эмэгтэй хүн хоёр өндгөвчтэй. Түүний үйл ажиллагааны явцад даавар ялгарч байдаг тул үтрээнээс тодорхой хэмжээний ялгадас гарч, хэвийн орчинг нь хангаж байдаг. Эрүүл эмэгтэйн биеэс сарын тэмдгийн гол хэсэгт өнгөгүй цэлцгэнэсэн, сарын тэмдэг ирэх дөхөхөөр шаргал, бусад үед саарал ялгадас гарч байдаг.
    Харин үрэвсэлт өвчний үед өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт гардаг. Тиймээс бүсгүйчүүд маань мазокны шинжилгээгээр бактерын гаралтай үрэвсэл, мөөгөнцөрийн гаралтай үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин байна уу гэдгийг тодорхойлуулаад түүнд нь тохирсон эмчилгээг хийлгэх нь зөв юм. Мөөгөнцөр өвчний үед доошоо тараг шиг өнгөтэй ялгадас гарч, загатнах шинж тэмдэг илэрдэг.
    -Хилийн заставуудад үзлэгээр явж байхад мөөгөнцөр өвчин хэр их байна вэ?
    Заставуудаар явж байхад ээжүүд “Манай хүүхдээс доошоо юм гараад байна” гэж их асуудаг. Бага насны хүүхдээс цагаан юм гарах нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин биш. Энэ нь цагаан хорхойн шинж тэмдэг. Хүүхдийг унтаж байх үед бөгснөөс нь гарсан цагаан хорхой үтрээгээр орж бактер тараадаг. Тэгэхээр үтрээ баасны бактераар бохирдчихоор доошоо ногоон шаргал ялгадас гардаг. Үүнийг ээжүүд сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
    -Мөөгөнцөр өвчнийг бүрэн эмчилж болох уу?
    Юунаас болж мөөгөнцөр өвчин сэдрээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л энэ өвчнөөс сэргийлж чадна. Тухайлбал, ядарч сульдсанаас болж дархлаа суларч мөөгөнцөр өвчин нь сэдэрдэг хүн байлаа гэхэд хавар намартаа дархлаагаа дэмжих витамин ууж, амралт ачааллаа тэнцүүлж байх хэрэгтэй. Хүн бүр мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
    -Бид ямар нэгэн өвчин туслаа гэхэд шууд л дур мэдэн антибиотик уудаг. Тэгвэл мөөгөнцөрийн эсрэг эмийг антибиотик ууж байх үедээ давхар хэрэглэх шаардлагатай юу?
    Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар антибиотик уувал давхар мөөгөнцөрийн эсрэг эмийг тохиорох тунгаар хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд гээд бүгд уух ёстой. Бүсгүйчүүдээс гадна эрчүүд ч мөөгөнцөртдөг шүү дээ.
    Эрчүүдэд улайж, загатнах шинж тэмдэг илэрдэг. Эрчүүд мөөгөнцөртсөн үед 500 мл буцалсан усанд нэг хоолны халбага хүнсний сода хийгээд долоо хоногт хоёр удаа угаагаад, зориулалтын тос, эмийг хэрэглэх шаардлагатай.
    -Мөөгөнцөр өвчний үед хүний биед илрэх шинж тэмдэг зовиураасаа гадна, үлдэх хор уршиг бий юу?
    Харьцангуй хор нөлөө бага. Гэхдээ мөөгөнцөр өвчин хүний биеийн дархлаа сул байгааг илтãэж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дохиог өгч байдаг.
  • НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ.

    НОБГ-ын харьяа бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нар офицерын бүрэлдэхүүнд мэдээллийг хүргэсэн юм.

    Нийслэлийн Засаг Даргын 2017 оны эдийн засаг нийгмийн зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, бүтцийн нэгжүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийн чанар, хүртээмжийн талаар тэд онцолж байлаа.

    НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.

    Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Баянхонгор аймагт хавдрын үзлэг, оношилгоо үнэгүй хийж байна
    2017 оны 9 сарын 19
    Баянхонгор аймагт Хавдрын эсрэг аяны хүрээнд энэ сарын 18-20-ны хооронд хавдрын үзлэг, оношилгоо, сургалтыг үнэ төлбөргүй хийж байна.
    Хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг нутгийн иргэдэд өгөх юм.
    Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор энэ аяныг зохион байгуулдаг.
    Жил дараалан явуулж ирсэн хавдрын эсрэг үндэсний аяны нээлт есдүгээр сарын 17-нд Баянхонгор аймагт боллоо.
    Хавдрын эсрэг аян эхлээд долоон жил болж буй бөгөөд өнөөдрийг хүртэл 60 мянган км явж, 100 мянган иргэнд хавдрын үзлэг оношилгоо, сургалтыг үнэгүй хийжээ.
  • Шинэ засгийн эхлэл МАН-ын задралыг лавшруулсаар
    2017 оны 9 сарын 19
    МАН үеийн үед нэг л зүйлээр гайхуулж ирсэн нь өнөө цагт тэр нь зовлон болж буй. Боловсон хүчин гэдэг нэрийн дор төрийн бүхий л халаа сэлгээнд өөрсдийн хүмүүсээ шургуулж ирсэн тэд одоо олонхийн зовлонг эдлэж, хэнийг нь хаана суулгахаа мэдэхгүй өдөр, шөнөгүй хуралдаж сууна. Нэг тохироон дээрээ арай хийж тогтож байтал нөгөө хэсэг нь эсэргүүцсээр өвөлд бэлтгэх намрын урт өдрүүдийг өнөөх л албан тушаал ярьсаар өнгөрөөх нь.
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/184 дүгээр захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа.
    Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд мэргэжлийн чиг үүргийн дагуу НОБГ-ын хурандаа А.Дашням, Э.Эрдэнэбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Э.Навчаа, НЦГ-ын ахмад Ганбаяр, дүүргийн онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр болон онцгой комиссын гишүүд оролцсон ба дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв хамтран тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, автомашин сэжигтэй мах тээвэрлэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг хийлээ.

    Дадлага сургууль бүрэн явагдаж дууссаны дараа НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллалаа.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 19
    10:10 цагт: 3х3 Оюутны Дэлхийн аварга баг тамирчид эх орондоо ирнэ.

    11:00 цагт Монголбанкны хурлын зааланд Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг Зууч” ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.

    11:00 цагт: МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт МУИС-н 1-р байрны дугуй танхимд болно.

    11:00 цагт: Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сургалтын танхимд ”Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг МХЕГ-аас зохион байгуулна.

    11:00 цагт: МҮЭХ-ны хурлын танхимд Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ.

    1:40 цагт: Сүхбаатарын талбайд Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдрийн нээлт болно.

    12:00 цагт: СУИС хичээлийн нэгдүгээр байрны “Эрдмийн өргөө”-нд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын ХАЙДАВ-ын 90 насны ойн хүрээнд болох ”Монголын дуурийн хан хүү” сонгодог урлагийн баярын талаарх хэвлэлийн хурал болно.

    13:30 цагт: 116 дугаар сургууль дээр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна.

    Ахлах ангийн сурагчдад эх оронч хүмүүжил олгож, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилготой ”Дөл” тэмцээн Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийнэ.
  • “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
    2017 оны 9 сарын 19
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2017 оны 9 сарын 19
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 19-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • Ерөнхийлөгчийн үг амьдрал бус цаасан дээр л хэрэгжих үү
    2017 оны 9 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрбээр ард түмнийхээ итгэлийг хүлээж, Ерөнхийлөгч болсон даруйдаа нэлээд хэдэн асуудалд нухацтай хандаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэгдсэн ч түүний үг амьдрал бус цаасандаа тамгалагдан үлдэх төлөвтэй болоод явчихлаа.

  • Уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна
    2017 оны 9 сарын 19
    Уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна
  • Улаанбаатар өдөртөө 20 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 19
    Улаанбаатар өдөртөө 20 хэмийн дулаан байна
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    2017 оны 9 сарын 19
    Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Цэвэрлэх байгууламжийг японы технологиор барих хүсэлтээ илэрхийлэв
    2017 оны 9 сарын 18
    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивай Шигэки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
4289 4290 4291 4292 4293 4294 4295
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 9 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 21 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 3 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 3 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 3 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 3 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК