зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4290 4291 4292 4293 4294 4295 4296
  • С.Жавхлан: 10 хоногийн дотор ЗГ-аа эмхлэн байгуулахыг шаардаж байна
    2017 оны 9 сарын 18
    С.Жавхлан: 10 хоногийн дотор ЗГ-аа эмхлэн байгуулахыг шаардаж байна
  • Ослын улмаас асгарсан химийн бодисын саармагжуулалт, устгалд хяналт тавих Ажлын хэсэг байгуулагдлаа
    2017 оны 9 сарын 18
    Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.

  • БНХАУ-д тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломжийг танилцууллаа
    2017 оны 9 сарын 18
    Сүүлийн жилүүдэд манай улсын оюутан залуус гадны улс оронд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан мэргэжил боловсрол эзэмших сонирхолтой болсон. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газрын харъяа их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр оюутан элсэлүүлэх элсэлт, сурталчилгааны уулзалт өчигдөр Монгол-Хятадын “Найрамдал” сургууль дээр боллоо.
  • ББСБ-уудын нийт актив 855.8 тэрбум төгрөг болжээ
    2017 оны 9 сарын 18
    2017 оны хоёрдугаар улиралд банк бус санхүүгийн салбарын нийт актив 855.8 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

    Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174.4 тэрбум төгрөгөөр буюу 34.4 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.

    Салбарын нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64.8 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27.2 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэнэ
    2017 оны 9 сарын 18
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын энэ оны 85, 86 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийг бүртгэл эхлэх юм.
  • Хүний амь нас аварсан цагдаа нар шагнуулжээ
    2017 оны 9 сарын 18
    Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Гал, усны аюул ослоос эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн албан хаагчдаараа бахархаж байна. Ард олныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалж, аюулгүй амьдралын манаанд халуун хүйтнийг үл ажран нүд цавчилгүй зогсдог хүмүүс бол манай цагдаа нар юм. Өргөсөн тангарагаа өндөрт өргөж яваа цагдаагийн албан хаагчдадаа баяр хүргэе” гэлээ.
    Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэднийг Жаргалант тосгон орчимд ажиллаж байхад нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ. Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байж. Гэрт ороход ташаагаар татсан устай бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ. Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна. Энэ үед гэрийн эзэн иргэний үнэмлэхээ гэртээ орчихсон байна гээд эргэх хооронд гэр нь урсаад явчихсан гэдгийг Г.Эрдэнэбаяр ярьсан юм.

    Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ. Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байжээ. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод эхлээд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварчээ.

    Эх сурвалж: ЦЕГ
  • Ачааны машин осолдсон Солонготын даваанд Д.Оюунхоролын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
    2017 оны 9 сарын 18
    Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй.
    Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000л, хөдөлгүүрийн тос 1т, Дулаан солилцооны тос 600л, явах ангийн тос 810 л, 200А аккумлятор 7ш бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас азотын хүчил /135литер/, давсны хүчил /5тн /, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5м, урт 450м газрыг хамарч урссан байна.
    Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.
  • Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно
    2017 оны 9 сарын 18
    Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

    Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн Сайд нарын уулзалт, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх Бага хурал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын Сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох бөгөөд Литва, Румын, Канад Улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
  • Уулын дугуйн тэмцээний аваргууд тодорлоо
    2017 оны 9 сарын 18
    Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн офицер ахлагч нар эрэгтэй 3, эмэгтэй 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр баг болон насны ангиллаар өрсөлдөж аваргаа тодруулсан юм.



    Эрэгтэй алба хаагчид 15 км, эмэгтэйчүүд 10 км-ын зайд уралдаж, амжилттай оролцсон тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.

  • 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
    2017 оны 9 сарын 18
    Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 9-дүгээр сарын 16-ны өдөр боллоо.

    Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хамтын ажиллагаатай ОХУ, БНСУ, БНХАУ-ын 5 хот дүүрэг, Архангай, Хэнтий аймгийн төлөөлөгчид, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн иргэд оролцлоо.

    Дүүргийн 25 жилийн ойн түүхэн замналыг өгүүлсэн “Хөгжлийн жимээр 25” баримтат киног иргэдэд дэлгэн толилуулж Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид дүүргийн удирдлагууд болон иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Дүүргийн 25 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

    Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, иргэдэд хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

    Тэрээр мэндчилгээндээ “Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өрх тусгаарлан өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй нийслэлийн отгон дүүргүүдийн нэг болох Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж сайн сайхны дээдийг хүсэн мэндчилж байна.

    Улс орныхоо бүтээн байгуулалтад хүч бололцоогоо дайчлан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн нийслэл, дүүргээ хөгжүүлэх ариун үйлсэд зорилго нэгтэйгээр тууштай зүтгэн эрдэм, оюун, бүтээлч сэтгэлгээ, шударга хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, бүтээлч хамт олон болон нийт Чингэлтэйчүүд та бүхэндээ талархаж явдгаа ойн баярын энэхүү “Хүндэтгэлийн индэр” дээрээс илэрхийлж буйдаа баяртай байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань зүрхэн хойморт залрах төр, шашны тахилгат уул, ариун дагшин Хайрханаараа овоглосон Чингэлтэйчүүд бидний туулж ирсэн түүхийн он жил тоолоход хэдий цөөхөн ч туурвиж бүтээсэн үйлс маань чамлахааргүй их билээ. Төрт ёсны түүхэн бахархалт Монгол түмний заяа нь өөдөө байж улс, үндэстнээ гэх халуун сэтгэлээр хийж бүтээж буй их үйлс нь өсөн дэвжиж, төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлж буй зорилтоо хэрэгжүүлэх үйлсэд улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

    Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа бүтээж, хамтдаа хөгжицгөөе” хэмээгээд дүүргийн хөгжлийн 25 жилийн түүхэн замнал, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хөгжлийн хэрэгцээ шаардлага, “Чингэлтэйн Түншлэл” төслүүдийн талаар гадаад дотоодын хамтын ажиллагаатай хот, дүүрэг, аймаг, сумдын төлөөлөл, хамтын ажиллагаатай байгууллагууд, иргэдэд танилцууллаа.

    Дүүргийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэддээ “Монгол урлагийн гайхамшиг” хүндэтгэлийн концертыг 25 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр толилуулсан юм.
  • Япон Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2017 оны 9 сарын 18
    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивай Шигэки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Байнгын хорооны дарга Ц.Гарамжав уулзалтын эхэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Япон Улстай хамтарч олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Япон Улс манай гуравдагч хөрш бөгөөд үргэлж найрсаг харилцаатай байдагт баяртай байдаг” гэлээ.




    Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Хөгжлийн албан ёсны тусламжийн хэрэгжилттэй танилцах нэгдүгээр хэсгийн ахлагч ноён Ивай Шигэки УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. 2004 оноос эхлэн тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимаас ард түмний хөрөнгөөр гадаад улсад хэрэгжүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, судлах, үр ашгийг сайжруулах зорилгоор баг томилон ажиллуулж байгааг ноён Ивай Шигэки танилцуулаад төслүүдийн үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлэв.

    Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлсэн 27 жилийн хугацаанд манай улсын хөгжил, бүтээн байгуулалтад хамгийн их хувь нэмэр оруулсан хандивлагч нь Япон Улс байсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцоллоо. Мөн тэрбээр бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлээд “Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй. Энэ талаар Гадаад харилцааны сайд болон Засгийн газрын тэргүүнүүд албан ёсны байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Бид даян дэлхийн энх тайван, найрамдлын төлөө бодлоготой улс юм” гэлээ. Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Масааки Акаикэ бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд Монгол Улс анхаарал хандуулж буйд талархал илэрхийлсэн.



    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь аж төрдөг Улаанбаатар хотноо нэн тулгамдаад буй цэвэрлэх байгууламжийн талаарх санал танилцууллаа. УИХ-ын гишүүд 2016 онд Япон Улсад айлчлах үеэрээ Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцсан. Дэвшилтэт шийдэл бүхий тус технологийг Монголын нөхцөлд тохируулан ойрын үед Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй байгаагаа тэрбээр хэлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй болон загасны аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, энэ салбарын дэвшилт, технологийг судлах, мэргэших бололцоог харгалзан 1000 монгол оюутныг Япон Улсад суралцуулах асуудлыг анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.




    Монгол Улсад Япон Улсаас үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэж буйг ноён Ивай Шигэки дэмжээд Байнгын хорооны даргын тавьсан тодорхой саналуудтай холбоотой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Томоохон хотын цэвэрлэх байгууламжийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл, технологийг Шизүока мужийн Хамамацү хотод байгуулаад байгааг тэрбээр дуулгаад боломжтой бол биечлэн танилцахыг урилаа. Япон Улсын төрийн захиргааны байгууллага нь дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээгээр хамтран ажилласан бөгөөд төрийн байгууллагын санхүүгийн ачааллыг бууруулдаг ач холбогдолтой учир Япон Улсад ч төр, хувийн хэвшил хамтарч олон асуудлыг шийдвэрлэх хандлага байгааг тэрбээр тэмдэглэж байв. Байнгын хорооны дарга Ц.Гарамжавын танилцуулсан Улаанбаатар хотод өндөр хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын яриа, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтойг ноён Ивай Шигэки хэлсэн.




    Үргэлжлүүлэн талууд хоёр орны Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 18
    Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж 9 настай иргэн Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н хагархай шил гарган айлган сүрдүүлж “Samsung Hot 4” гар утсыг нь дээрэмдснийг илрүүллээ.
  • ХНХЯ-ны дэргэдэх 80 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
    2017 оны 9 сарын 18
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан ”Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.

    Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.

    Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаад болон яамны ажилтан албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.

    Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна.







  • Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг эрэн хайж байна
    2017 оны 9 сарын 18
    Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т иргэн С Сэлэнгэ мөрөнд осолдсон байна.



    Одоогийн байдлаар шалтгаан тодорхойгүй хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ.



    Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн 7 морь, 5 мотоциклтой, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
  • “Номын баяр” энэ сарын 22, 23-нд болно
    2017 оны 9 сарын 18
    Жил бүр төв талбайд зохион байгуулдаг ”Номын баяр” энэ сарын 16, 17-нд болно.
  • Ерөнхийлөгчид Канад Улсын Элчин сайд ИЖБ барив
    2017 оны 9 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрол Итгэмжлэх жуух бичиг барив.

    Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спорлыг хүлээн авч уулзлаа.

    Элчин сайд Дэвид Спрол уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад бол уул уурхайн орон гэдгийг онцлоод ялангуяа нөхөн сэргээлт хийх тал дээр туршлагатай. Байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр хамтран ажиллах сонирхолтой гэдгийг илэрхийллээ. Мөн хоёр талын худалдааны эргэлт чамлалттай хэмжээнд байгааг дурдав.

    Элчин сайд Дэвид Спрол уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх боломжтой гээд 2017 оны эхээр хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Канад Улсын хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд ХАА бол том салбар байдаг. 70 сая толгой малтай боловч газар нутгийнхаа ганцхан хувьд газар тариалан эрхэлдэг нь чамлалттай. Хоёр тал ХАА-н салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Канадын Модны яамтай ойр ажиллахыг сонирхож байгаа гэлээ. Монгол орны газар нутгийн наймхан хувь нь ой мод, бусад нь тал хээр байдаг. Иймээс Канадын ойжуулах туршлагыг хэрэгжүүлж ой модтой талбайгаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгийг энэ үеэр мөн илэрхийлсэн юм.

    Элчин сайд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүслээ.

    Итгэмжлэх жуух бичиг барихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, албаны бусад хүмүүс байлцлаа.
  • Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
    2017 оны 9 сарын 18
    Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.

    Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

    Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
    Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
    Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
    Гараа тогтмол савандаж сайн угаах.
    Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
    Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
    Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой гэж ийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв
    2017 оны 9 сарын 18
    Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв
  • Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцлоо
    2017 оны 9 сарын 18
    Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Японы засгийн газар болон дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Тэд Япон улсын “ЖАЙКА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, гарсан үр дүн, Монгол мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Монголын талаас хүсч буйгаа мөн илэрхийллээ гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах гарзаас мэдээллээ.
  • Багш нар энэ сарын 21,26-нд орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
    2017 оны 9 сарын 18
    Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлэл хийлээ.

4290 4291 4292 4293 4294 4295 4296
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 31 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 44 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 26 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 26 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 26 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 26 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК