-
2017 оны 3 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан нь
-
2017 оны 3 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүрэгт өрнөж буй асуудлаар тайлбар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 3 сарын 06
УИХ-ын гишүүн асан С.Оюун Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын 2017оны хавар зуны IPANEMA коллекцийн нүүр царай болжээ. Энэхүү зураг авалтын стилистээр DYRBERG/KERN MONGOLIA Э.Халиун ажилласан бол нүүр будалтыг “Salt Studio”, үс засалтыг “Modern Salon”-ынхан хийн “Update Agency” гэрэл зургийг авсан байна. Түүний эрс өөрчлөлт цахим ертөнцийг шуугин тарьж байна
-
2017 оны 3 сарын 06
Төрүүлсэн үрээ эзэнгүй айлын хашаанд булсан хэрэг гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 21-р хороо “Ганц худаг” руу явах замд эзэнгүй айлын хашаанд найман сартай хүүхэд булсан байна гэх мэдээлэл
-
2017 оны 3 сарын 06
Монгол Улсын хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Э.Балжинням 10 жилийн турш 1000 гаруй тоглолт тайлбарласан гэдэг.
-
2017 оны 3 сарын 06
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм.
-
2017 оны 3 сарын 06
Энэ сарын 4-нд гэхэд гэгээн цагаан өдөр бусдыг хүч хэрэглэн биенээс нь үнэт эдлэлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
-
2017 оны 3 сарын 06
Шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтэнгүүд “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулж дөнгөлөө. Хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулахгүй байх Хөдөлмөрийн сайдын тушаал бий. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл “Мэргэжил”-ийн тодотголтой Засгийн газар энэхүү тушаалыг үл тоомсорлон 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоороо Дүнжингарав болон бусад хаврын морин уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэв.
-
2017 оны 3 сарын 06
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг хангаж ажилласан. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээнд 690 цагдаагийн алба хаагч, ХСИС-ийн 515 сонсогч, олон нийтийн цагдаагийн 192 ажилтан, цагдаагийн урамшуулалт 1000 эргүүл ажиллаж, өдөр бүр 920 чиглэлд эргүүл хийж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 163 үйлдлийг газар дээр нь илрүүлж таслан зогсоож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол, сэжигтнийг олж тогтоосон. Дээрэм, булаалт, хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт нийт 51 цэгт 86 зөөврийн хяналтын камер суурилуулж ажилласнаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо 17-30 хувиар буурсан байна” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3961 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 116, зөрчлийн шинжтэй 1452 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 116 ослыг материалжуулан шалгаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллууллаа. Баярын өдрүүдэд тус албаны 498, Цагдаагийн бусад анги байгууллагын 125 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч буюу нийт 925 алба хаагчийг хуваарилан ажиллуулсан” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж хэллээ.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа бүтцийн нэгж, бие бүрэлдэхүүнийг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 803 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тус дүүргийн Засаг даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/66 дугаар захирамжаар цуцлагдсан, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд малын гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж Улаанбаатар хотын зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилго бүхий ажлын хэсэг ажилласан. Баянзүрх дүүргийн 10, 22, Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хороонд шар усны үерт автах эрсдэлтэй газар байна. Тиймээс далан сувгийн цэвэрлээг хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байна” гэв.
““Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 269 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах 1. 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах обьектын харуул, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 1316 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 1034 мэдэгдэх хуудас, 24 албан шаардлага, 9 акт, 3195.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 13 обьектод цахилгаан халаагуур тавиулан, зөвлөгөө өгч ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Цагаан сарын баярын үеэр цагдаагийн нийт алба хаагчид тэр дундаа Замын цагдаагийнхан маш сайн ажилласан явдалд талархал илэрхийлье. Цаашид сонсогч нарыг ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг сайн өгч, аюулгүй байдлыг ханган ажиллах хэрэгтэй” гээд шар усны үерт автаж болзошгүй газруудыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, далан шуудууг цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулах, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар болон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх зарим асуудлыг яаралтай оруулж ирэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 06
Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа. Тэд дөрвөн баллистик пуужин харвасан бөгөөд гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе
-
2017 оны 3 сарын 06
МУГЖ Д.Энхзул сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хөтлөлцөн тайзыг чимэх болсон. Ээж хүү хоёр хамтран дуулж, хэд хэдэн удаа хамтдаа тоглолтоо хийж сонсогч түмнээ баярлуулсан.
Тэгвэл энэ удаад ээж хүү хоёр дахин хамтарсан тоглолтоо хоёр хоногийн дараа болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Эх үрийн дуу” нэртэй тайлан тоглолтоо хийж байгаа юм.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 19:00 цагт болох юм байна. Тоглолтод дуучдын шалгармал болсон дуунууд эгшиглэх бөгөөд ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг хүрэлцэн ирж нэг үдшийг хамтдаа дуулж өнгөрүүлэхийг урьж байна.
-
2017 оны 3 сарын 06
Монголд тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм.
Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.
Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Ингээд нийт сэтгүүлчиддээ, Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе.
-
2017 оны 3 сарын 06
Манай улс ОУВС-гийн EFF буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон билээ. Энэ хүрээнд тус сангийнхан манайд хэд хэдэн шаардлага тавьсан.
-
2017 оны 3 сарын 06
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр бизнес үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай, их мөнгө олно. Албан хаагчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагадаа хандаж болно. Хэрвээ танд илүү сонирхолтой ажил санал болговол хэдий шууд ашиг олж эхлэхгүй ч зөвшөөр. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Хурим найр хийвэл энэ холбоо бат бөх удаан жаргалтай байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Сарын гуравдугаар арав хоногт ажил дээр томоохон өөрчлөлт гарах магадлалтай. Шинэ нөхцөл байдалд аль болохоор түргэн зохиц. Үүнээс таны өсөн дэвших эсэх шалтгаална. Хол ойрын хараа муудаж. зовхи өвчлөх магадлалтай. Хэрэв та зохиолч, сэтгүүлч бол ая дантай байхыг хичээж, хэлэх бичих зүйлсээ хяна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өдөр тутмын ажил хэргээ зохион байгуулахад хүндрэлтэй өдөр болно. Цаг зав хүрэлцэхгүй байх, шаардлагагүй хөл үймээн, хоосон дэмий маргаан зэрэг нь хэнийг ч сэтгэл санааг тавгүйтүүлж чадна. Уур амьсгалыг дээшлүүлэх гэж бүү оролд, юунд ч бүү яар, дотны хүмүүсээсээ уучлал гуй, өөрөө ч тэднийгээ уучил, тайван амарч сайн унтаж ав. Энэ нь одоо танд хамгийн хэрэгтэй байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та өнөөдөр итгэж байгаа хүнтэйгээ ажил хэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Та нарт шинэ санаа гарч магад. Эелдэг дипломат хүмүүс ч өнөөдөр зөрүүд, бусдын үгэнд орохгүй байна. Олонх мэлхий зөрүүд, ёс зүйгүй энэ байдлаасаа болж зовно. Арга бүү тасар. Хэд хоногийн дараа бүх юм сайнаар эргэнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Та өнөөдөр тун анхааралтай хүлээцтэй байгаарай. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Энэ нь таны хувьд маш чухал байна шүү. Олон хүмүүс амралтаа авмаар байгаа боловч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй бололтой.
ОХИН (8/23-9/22)
Эсрэг тэсрэг өдөр. Ялагч ч байж болно. Хохирогч ч байх талтай. Зорилгодоо хүрэхийг эрмэлз. Таньд тохиолдох бэрхшээлийг тэмцэж дар. Амьдралын туршлага цаг хүчээ зарцуулж, маш их ажиллаж байж хуримтлуулна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Бодол санаагаа амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд ашиглаж болох юм. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ найз нөхөд, ивээн тэтгэгч. хамаатан садныхандаа тулгуурла.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бичиг баримт бүрдүүлэх, компаниа бүртгүүлэхэд тохиромжтой өдөр. Хувийн бизнес эрхлэх эсвэл уран бүтээлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломж гарна. Санхүүгийн төлөвлөгөөгөө зохиохдоо нямбай байх нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр бизнес үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай, их мөнгө олно. Албан хаагчид цалингаа нэмүүлэх талаар удирдлагадаа хандаж болно. Хэрвээ танд илүү сонирхолтой ажил санал болговол хэдий шууд ашиг олж эхлэхгүй ч зөвшөөр. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Хурим найр хийвэл энэ холбоо бат бөх удаан жаргалтай байх болно.
НУМ (11/22-12/21)
Уулзалт, хурал цуглаан, шинжлэх ухааны бага хурал, сонирхолтой аялал хийхэд тааламжтай өдөр. Гэрээсээ хол бүү яв. Ойрхон аялж болно. Шинжлэх ухааны уран бүтээл хийх ажилд цагаа зарцуулбал танд ашигтай байна болно. Шургуу байдал, өөдрөг сэтгэл эерэг үр дүн авчирна. Хайр сэтгэлийн тодорхойгүй байдал таныг аюулын ирмэгт хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үдээс хойш таны хамгийн эмзэг асуудлаа шийдвэрлэнэ.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр ямар ч гэнэтийн үйл явдал тохиолдож мэднэ. Хувь тохиол тэнд олон жижиг гэнэтийн бэлэг авах болохоор энэ нь тун ч сайн хэрэг, Олон хүн амьдралыг туйлын сайнаар бодон, арай л нийцтэй, гэнэн иттэмтгий байх нь. Өдрийг хий дэмий, үймээн бужигнаан дунд өнгөрөөсний хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Таны урамшуулал саатаж улмаар таны худалдан авахаар зэхэж байсан зүйлсийн төлөвлөгөө өөрчлөгдөнө. Таны сонирхол өнөөдөр ажил хэргийн амжилт, нийгмийн байр суурьтай холбоотой байх болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Хайр дурлалын харьцаа харилцан ашиг дээр тулгуурлана.
ЗАГАС (2/19-3/20)
Тогтворгүй, үл итгэх хандлагатай өдөр. Бизнесменүүд алдагдал авчрах эсвэл ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох, ажил хэргийн түншлэлд оролцоно. Үүнийг засаж залруулахад маш их цаг зав зарцуулна. Мөнгөнд зөв хандаж сурвал та олон таагүй явдлуудаас зайлсхийж чадна.
-
2017 оны 3 сарын 06
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар
-
2017 оны 3 сарын 06
“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 3-р сарын 17-нд болно. Тус хурал нь Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны олборлолт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэнэ.
Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тонны хооронд хэлбэлзэж алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2015 онтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төсөөлөлтэй байна. Алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байна.
Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болгох замаар алтны хайгуул болон олборлох салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн, эрэл хайгуулын ажил эрчимжиж, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөсний үр дүнд жилд олборлох алтны хэмжээ 20.0-47.7 тонн хүртэл нэмэгдэж, нийт 353.2 тонн алт олборлох тооцоо гарч байна. Алт тушаалтын болон экспортын орлого нэмэгдсэнээр үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжиж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад алтны салбар ихээхэн хувь нэмэр оруулах болно.
боломж бүрдэнэ.
Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Алт хөтөлбөр нь алтны салбарын урт хугацааны хөгжлийг хангах, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, алтны үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах, байгаль орчинд ээлтэй алт олборлох, боловсруулах дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг өсгөх, Монгол улсын эдийн засагт оруулах өгөөжийг дээшлүүлэхэд чиглэж байна.
-
2017 оны 3 сарын 06
09:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал МҮЭСТО-нд эхэлнэ. Хурлаар МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргана.
11:00 цагт: Хэдхэн хоногийн өмнө АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс ”Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд өөрийн багш болон холбооны удирдлагуудтайгаа оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн арга хэмжээ Чингис зочид буудлын 5 давхарт ”Тэмүүжин” танхимд болно.
14:30 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 3 сарын 06
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг хэлний шалгалтад хамруулна
Түгээх
2017-03-06 09:22:04 - Хууль
pasport
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэ жилийн хэлний түвшин тогтоох шалгалт гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдах юм байна. БНСУ-аас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Холбогдох албаныхан сонгон шалгаруулж авах хүний тоон харьцангй цөөн учир солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байна.
ИРГЭД БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
-Бүртгэлийн маягт
-Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.
-Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
-3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
-Шалгалтын хураамж төлсөн баримт
-Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.
Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй)Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө. Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)
БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
-Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.
-
2017 оны 3 сарын 06
...Монголын улс төрийг олон жил баглан хүлж ирсэн “чөтгөрийн тойргийн” сүүлчийн цагираг тасрахад ойрхон болов. МАНАН олигархи бүлэглэлийн зөрчил тэмцэл улам хурц үедээ орж байна. МАНАН бүлэглэлийн анхны дарга Н.Энхбаяр байв...
-
2017 оны 3 сарын 06
“Дүнжингарав-2017” хаврын морин уралдаан Хүй 7 худагт үргэлжилж байна. Их насанд нийт 100 гаруй шандаст хүлэг уралдсанаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс”-ын Д.Ганбаатарын зээрд морь түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн хүрэн давхив.
Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хүрэн халзан, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн морь, тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь, тус, тус хурдалжээ.