-
2017 оны 2 сарын 15
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.
-
2017 оны 2 сарын 15
Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан ууц чанах газар хайсан иргэд ихэсдэг.
-
2017 оны 2 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны эхний нэгдүгээр сард 5502 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 802 буюу 12,7 хувиар буурсан үзүүлэлт аж.
-
2017 оны 2 сарын 15
УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ.
-
2017 оны 2 сарын 15
Нийслэлийн статистикийн газраас гаргасан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг инфографикаар харуулж байна.
-
2017 оны 2 сарын 15
Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим км-т өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед ачааны автомашин осолджээ. Үүний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саатсан байна.
-
2017 оны 2 сарын 15
Одоогоос 10 хоногийн өмнө шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шатахуун импортлогчдоос тайлбар авчээ.
-
2017 оны 2 сарын 15
Нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг шар хантаазтанууд буюу зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн энэ сарын 17-нд болох гэж байна.
-
2017 оны 2 сарын 15
Энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нэгэн баарны гадна хүн амины ноцтой хэрэг гарчээ.
-
2017 оны 2 сарын 15
Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний хажууд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан байна” гэх дуудлага иржээ.
-
2017 оны 2 сарын 15
XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Шинийн 1-3 ны өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, хот дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490, 11326352 дугаарт авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 15
Монголын Үндэсний музей шилдэг, шинэ үзмэрүүдээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр 14.00 цагаас нээгдэх тус үзэсгэлэн бүтэн сарын турш олон нийтийн хүртээл болох бөгөөд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх юм байна.
-
2017 оны 2 сарын 15
2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай.
2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137,822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа өнөөдрийг дуустал үргэлжилнэ.
Иймд иргэн та мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.
НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.
ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.
ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:
EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!” дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой. Жишээ загвар:
Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.
ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.
ДӨРӨВ. Иргэн Та ebarimt.mn цахим хуудасруу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол
Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;
Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.
-
2017 оны 2 сарын 15
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехэд шалгалт хийжээ.
-
2017 оны 2 сарын 15
Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.
-
2017 оны 2 сарын 15
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд бусдад хөнөөгджээ.
-
2017 оны 2 сарын 15
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч амиа алджээ. Тодруулбал Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан байна.
-
2017 оны 2 сарын 15
Он гараад ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм.
-
2017 оны 2 сарын 15
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв.
-
2017 оны 2 сарын 15
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.
Э.Бат