зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4478 4479 4480 4481 4482 4483 4484
  • Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарах тул цас эрчимтэй хайлахыг анхаарууллаа
    2017 оны 3 сарын 29
    Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас, ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан. Ингэж их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна.

    Гэтэл ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.
  • Баянцээлийн гудамжинд цагдаагийн хэсэг ажиллаж байна
    2017 оны 3 сарын 29
    Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс санаачилан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
    Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах зорилгоор “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлээд байна.
    Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 57 аж ахуйн нэгж, байгууллага байдгаас 20 гаруй нь үүрийн 04:00 цаг хүртэл ажилладаг ажээ.
    Тус газарт 24 цагаар цагдаагийн хэсэг ажиллаж, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажилласнаар иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, амар тайван амьдрах нөхцөл бололцоо хангагдах юм. Мөн цагдаагийн алба хаагчид Баянцээлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг зохион байгуулна.
    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цаашид хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн газруудад иргэдийн хүчийг ашиглан 24 цагийн ажиллагаатай хэсгүүдийг ажиллуулахаар төлөвлөжээ. “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-тэй 102, 8822-0023 дугаарын утсаар холбогдох болон иргэд өөрийн биеэр очиж дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм.
  • ”Оюутан цэрэг” сургалтын нээлт болно
    2017 оны 3 сарын 29
    ”Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн ”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан ”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

    Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

    Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
  • Солонгос дахь монголчууд Оффшорчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагсахаар боллоо
    2017 оны 3 сарын 29
    Монгол улсын Иргэн Г.Ичинхорлоо 3 сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эсэргүүцэж буйгаа зарлан
  • Төрийн албыг завхруулснаас болж төрийн алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа
    2017 оны 3 сарын 29
    Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон талаар бид мэдээлсэн.
  • ОХУ-д тэтгэлгээр суралцуулна
    2017 оны 3 сарын 29
    Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах нэмэлт сонгон шалгаруулалт зарлаж байна.

    Суралцах чиглэл, захиалагч байгууллага

    Бакалаврт - 1 суралцагч

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 1 /эрэгтэй/
    Магистрантурт – 4 суралцагч

    Цагдаагийн ерөнхий газар – 2
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 1
    Хууль сахиулахын их сургууль – 1
    Адъюнктурт- 2 суралцагч

    Хууль сахиулахын их сургууль – 2
    Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

    - Орос, англи хэлний мэдлэгтэй;

    - Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй;

    - Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;

    - Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;

    - 17-25 хүртэл насны.

    Бакалаврт тавигдах шаардлага:

    1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
    - Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх

    үнэлгээтэй ажилласан байх;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
    - Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В

    үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд

    сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.2 –аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

    - Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

    Магистрантурт тавигдах шаардлага:

    - Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

    - Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

    - Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    Адъюнкурт тавигдах шаардлага:

    - Магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

    - Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;

    - Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;

    - Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

    - Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;

    - Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

    Бүрдүүлэх материал:

    - Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    - Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    - Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;

    - Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;

    - Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;

    - Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;

    - Төрийн албан хаагчийн анкет;

    - 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

    - Бүртгэлийн хураамж 40.000 /бэлэн/ төгрөг.

    Бүртгэл:

    Бүртгүүлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад / ЦЕГ-ийн 509 тоот, ХСИС-ийн 625 тоот, ШШГЕГ-ын 204 тоот, ШШҮХ-ийн 404 тоот/ бүртгүүлнэ.

    Утас: ЦЕГ – 70119963, ШШГЕГ- 70109962, ХСИС- 70155015, ШШҮХ- 70113400/
  • Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээнэ
    2017 оны 3 сарын 29
    НҮБ-ын Хүүхдийн Сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд хүргэх тусламжийг хүлээлгэн өгөв.

    Улаанбаатар хот, 3-р сарын 29. 2017 оны 2-р сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх ажиллагаа болж байна.
    Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26 116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15 800 хөхүүл болон жирэмсэн эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүлнэ. Үүнд:
    • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/
    • А аминдэм
    • Тураалын эмчилгээний сүү
    • Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/
    • Сургалтын зардал, шатахууны зардал
    • Жин хэмжигч
    • Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц.

    Тусламжийн хүрээнд
    - 6-59 хүртэл сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх
    - 5 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх
    - 14 хоногоос 1 сарын хугацаанд гэрийн эргэлт хийж, хэрэглээг хянах
    - Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлж, эмчилнэ.

    Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулна. Тусламжид хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргасан байна.
    “НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26 116 хүүхэд, 15 800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд орох эрсдэлд байгааг тогтоосон. Тиймээс тэдгээр хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.
    Тусламжийн нийт санхүүжилт 339 000 ам.доллар буюу 828.1 сая төгрөг юм.
  • Азийн хамгийн том уран зургийн үзэсгэлэн Хонгконг-д боллоо
    2017 оны 3 сарын 29
    Өнгөрөгч амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконг-д Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, ”Art Basel Hong Kong” уран зургийн үзэсгэлэн гарлаа. Тав дахь жилдээ зохион байгууладсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна, дэлхийн алдартнуудыг дуурайлгын хийсэн баримлууд, мөн дүрс бичлэгүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Гурав хоногийн турш үргэлжилсэн турш үзэсгэлэнд, нийт 43 орны 242 уран бүтээлч болон уран зургийн галарей өөрийн сор болсон бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Үүнээс 29 уран зургийн галарей болон уран бүтээлч ”Art Basel Hong Kong” үзэсгэлэнд оролцсон бөгөөд, эдгээрийн тэн хагас нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ирсэн байгаа юм.

    Энэ удаагийн үзэсгэлэнд хамгийн их олны анхаарлыг татаж байсан бүтээлүүд бол Хятад-Австралийн уран бүтээлч Шен Шаомины бүтээл байлаа. Тэрээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Ильич Ленин, Умард Солонгосын аугаа их удирдагч Ки Ир Сен, БНХАУ-ын их удирдагч Мао Зэдун, Кубын хувьсгалын гол удирдагч Фидел Кастро, Вьетнамын ерөнхийлөгч асан Хо Ши Мин нарыг дуурайлган хийсэн биет бүтээлүүд байлаа.
  • МУГЖ Д.Цэрэндарьзав Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ
    2017 оны 3 сарын 29
    Д.Цэрэндарьзав
  • Цацрагийн аюулгүй байдлыг сайжруулна
    2017 оны 3 сарын 29
    МХЕГ-аас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байцаагч нарт зориулсан “Цөмийн энергийн салбарын эрхзүйн шинэчлэл ба цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.Сургалтаар улсын байцаагчид цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын цацрагийн хамгаалалт, аюулгүйн үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналтыг хэрэгжүүлэх болон цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлнэ.

    Түүнчлэн, сургалтын хөтөлбөрийн дагуу Цацрагийн хяналтын лаборатори, цацрагийн үүсгүүр хэрэглэгч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цацрагийн хэмжилт хийх, хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжид илэрсэн дохиоллыг үнэлэх, анхдагч болон хоёрдогч үзлэг шалгалт хийх талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Салбарын байцаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүлснээр улсын хэмжээнд тавих цацрагийн хяналтын тогтолцоо сайжрах, улсын хилээр нэвтрэх бараа бодис бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт бэхжих, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
  • Монгол улсын иргэн БНСУ-д амиа алджээ
    2017 оны 3 сарын 29
    Монгол иргэн Б энэ сарын 25-ны өдөр амиа алдсан хэрэг БНСУ-д гарчээ.
  • Инфографик: Монгол Улсын хүн амын дундаж наслалтын тооцоо
    2017 оны 3 сарын 29
    Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь “ДУНДАЖ НАСЛАЛТ” юм. Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм.
    Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 65.6 жил, эмэгтэй хүүхэд 75.1 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.
    Хүн амын дундаж наслалтыг тодорхойлохдоо насжилтын хүснэгт байгуулдаг. Насжилтын хүснэгтийг хийснээр хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал, тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах дундаж хугацаа зэргийг тодорхойлдог.
  • 2017 оны төсвийн тодотгол бүрэн эхээрээ
    2017 оны 3 сарын 29
    Ирэх сард УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор 2017 оны төвсийн тодотголыг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • Жүдочид Тбилисийн татамид хүч үзнэ
    2017 оны 3 сарын 29
    Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд жүдо бөхийн гран при тэмцээн болно.

    Үүнд 38 орны 262 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бол манайхаас есөн тамирчин уран мэхийг уралдуулах юм байна.

    Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

    Сонирхуулахад ОУХМ Д.Төмөрхүлэг 2015 онд болсон тус тэмцээнд түрүүлж байв.
  • Шотландын парламент тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулахаар болов
    2017 оны 3 сарын 29
    Шотландын парламент тогтнолын асуудлаар шинээр санал асуулга явуулахыг дэмжлээ.
  • Хоёр иргэн осгож амиа алджээ
    2017 оны 3 сарын 29
    хамтран амьдрагч хоёр осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • ОУ-ын шатрын тэмцээнд Х.Итгэл түрүүллээ
    2017 оны 3 сарын 29
    Унгарын нийслэл Будапешт хотод “Будапештийн хавар-2017” олон улсын шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 18-26-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээн гурван ангилалд болсон бөгөөд 50 гаруй орны шатарчид өрсөлдсөн юм.



    Тэмцээний “Б” ангилалд нийт 40 орны 140 шатарчин оролцсоноос “Мончес” клубын тамирчин Х.Итгэл түрүүлжээ. Мөн тэрбээр үндсэн дүнгээр зургадугаар байрт орсон байна.
  • Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө галджээ
    2017 оны 3 сарын 29
    Ажлаас халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Б.Насанбаяр нэр төрөө сэргээлгэх бус МҮҮН-тэй холбоотой гэдгээ батлав уу
    2017 оны 3 сарын 29
    МҮҮН-ны шашин манай улсад газар авч тэр ч байтугай боловсролын салбарт ч гүнзгий нэвтэрсэн талаарх дуулиан нэлээд олон жилийн өмнөөс сөхөгдсөн билээ. Тэгвэл энэхүү асуудал өнгөрсөн жилээс хурцдаж, шүүхийн хаалга татаад байсан юм. Тодруулбал, Цэнхэр үст Э.Цэрэн нэрээр олонд танигдсан Э.Цэрэндолгор Мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутнаар Боловсролын яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга асан Б.Насанбаярыг нэрлэж, дуулиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр уг шашны гаж урсгалын талаарх сурвалжлага хүртэл бэлтгэгдсэн нь ард түмнийг цочирдуулсан билээ.
  • Инээмсэглэл
    2017 оны 3 сарын 29
    Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан хэрнээ инээмсэглэж байгаа түүний нүдийг хараад л зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрхний чанадаас урсах хайр нүдэнд минь дусал нулимс болон тогтож, түүнийг тэврэхээр гараа алдлан зүтгэв. Сэтгэл дотор минь хуралдаж байсан хар бараан түгшүүрийг түүний инээмсэглэл сарниаж, цав цагаан өнгөөр бүхнийг сүлж орхих шиг тийм мэдрэмж төрж цээжиндээ чанга гэгчээр тэврэх хэрнээ, инээмсэглэж буй нүдийг нь дахин харах гэж өөр рүүгээ эргүүлнэ. Тийм нүдэнд ямар их ид шид оршдогийг би тэгэхэд л анх удаа анзаарсан сан. Хүний зүрхний гүнд орших хайр талархал, зөвхөн инээмсэглэлээр л илэрч гардаг аж. Ямар ч илүү дутуу тайлбаргүй, ямар ч илүү дутуу үйлдэлгүй, ямар ч илүү дутуу учирлалгүйгээр шүү. Инээмсэглэл хүний сэтгэл дэх гунигийн бараан сүүдрийг, халуун дулаан нарны илч сарниах шиг ид шидтэй. Хэрэв бид анзаараад харах юм бол энэ ертөнцийн гэрэлт нарнаас гадна үй түмэн ид шидтэй гэрлүүд сацарч байдаг. Энэ бол инээмсэглэл юм.

    Өглөө сэрж орноосоо босоход цонхоор тусах нарны шив шинэхэн сацрагтай зэрэгцээд хайртай хань чинь чамайг өхөөрдөн инээмсэглэж байхад л өрөө тасалгаа, зүрх сэтгэл бүхэн нь баяр бахадлаар дүүрч амьдрал тэр чигтээ утга учиртай болж эхэлнэ. Өөрөө инээмсэглээд л, дутуу дундуур юу ч үгүй энэ амьдралд үргэлж талархаж баярламаар ч юм шиг санагдах. Зүгээр л гудамжинд зөрөөд өнгөрөх хэн нэгэн над руу харан инээмсэглэхэд л сэтгэл дотор баяр баясал төрж өөрийн мэдэлгүй хөл дээрээ хөнгөн шингэн гэгч нь алхана. Зөрөөд өнгөрөх өөр хэн нэгэн рүү инээмсэглэмээр ч юм шиг хөгжүүн. Урдаас тань хаалга нээж ялдамхнаар инээмсэглэх хүн рүү инээмсэглэн харж, гараараа далламаар ч юм шиг, нэг бол баярлуулах сайхан үг хэлмээр ч юм шиг санагдах үе зөндөө. Ажлын газрынхан тань бүгд л бие бие рүүгээ инээмсэглэн харахад л хэцүү бэрх юу үгүй, уйтгарлаж гуниглах юу ч үгүй, уцаарлаж хашгичих шалтгаан ч үгүй болдог. Инээмсэглэл гэгч урам зориг бүхнийг бадраадаг шидтэн аж.

    Чамайг доромжлон тохуурхах нэгэн рүү зүгээр л инээмсэглээд харахад тэр хүн зогтусдаг. Чам руу тургилах гэж байсан хамаг муу үгсийг чиний инээмсэглэл мартуулж орхиход, их л сайндаа ”Тэнэг юм уу? мангар юм уу?” хэмээн амандаа үглээд чамаас холдож одно. Инээмсэглэлийн өмнө хар хорын сэтгэл хүчгүйдэж, өөрөө холдож оддог юм даа. Инээмсэглэлийн өмнө уур уцаар ч зогтусдаг. Инээмсэглэлийн толины тусгалд өөрийн арчаагүй дүрээ олж хараад ичингүйрдэг. Тэгээд л ичингүйрч холдоно. Гэхдээ л өөрийн муухай төрхөө мартаж чаддаггүй л юм даа. Бүдүүлэг зарим нь өөдөөс нь инээмсэглэж байгаа нэгнийг ”тал засч байна”, ”аалигүйтэж байна” хэмээн эндүүрдэг. Өөрөө инээмсэглэж сураагүй, инээмсэглэлийн ид шидийг мэдрээгүй тэднийг ойлгож уучил. Өнөөдөр маргааш, магадгүй нөгөөдөр чиний инээмсэглэлийн хариуд мушилзах байх л даа. Хэзээ нэгэн цагт инээмсэглэх л болно. Инээмсэглэл л бусдын инээмсэглэлийг өөртөө татаж авчирдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч чиний инээмсэглэл тэр бүхнийг өөрчлөхөд чамд туслах л болно. Яагаад гэвэл тэр чинь өөрөө ид шид юм шүү дээ.

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
4478 4479 4480 4481 4482 4483 4484
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
    15 цаг 26 мин
  • НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
    15 цаг 50 мин
  • "Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
    15 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 36 мин
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    17 цаг 8 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    17 цаг 9 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    17 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    18 цаг 15 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    18 цаг 26 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    18 цаг 26 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    18 цаг 56 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    19 цаг 8 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    19 цаг 40 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    20 цаг 0 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    20 цаг 13 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    20 цаг 55 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    20 цаг 55 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    21 цаг 40 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    22 цаг 1 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    22 цаг 6 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК