Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6107 6108 6109 6110 6111 6112 6113
  • Хүүхэд дайрсан цагдааг шүүх хурал өнөөдөр болно
    2015 оны 7 сарын 07
    Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудалд өнгөрсөн оны есдүгээр сард СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг мөргөж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг. Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон. Өнөөдөр 10.00 цагт Давж заалдах шатны шүүх дээр Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Хохирогч болон шүүгдэгч талын төлөөлөл болон өмгөөлөгч нь Ц.Ууганбаатарын дарга Б.Саранбаатар энэ хэрэгт ямар нэгэн холбоогүй байдлаар гарсанд хохиролтой байгаагаа хэлж байсан юм. Учир нь түүний хууль бус тушаал дээрхи хэрэгт нөлөөлсөн учраас ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа юм.
  • Өмнөговийн наадам маргааш эхэлнэ
    2015 оны 7 сарын 07
    Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн VI хуралдаанаар аймгийн Тахилгат хайрханыг тахих товыг зарлах, аймгийн боловсролын талаар баримлах бодлогыг батлах, улсын нөөцийн ашиглалт хамгаалалтын тухай хэлэлцүүлэг, “Байгаль орчин иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийн тайлан, мөн аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцсэн байдаг.



    Түүнчлэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагын 20 жилийн ойг өчигдөр тэмдэглэсэн байна. Харин аймгийн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ажээ.
  • Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэв
    2015 оны 7 сарын 07
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар Эрүүгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаа тул ирцээс албан ёсоор хасагдаж хуралдаанд оролцохгүй болж буйгаа мэдэгдэж, хурлыг орхин гарлаа.

    Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц 50 хувьд хүрэхгүй болж 42.1 хувь болж буураад байна.

    Ирц 50 хувьд хүрээгүй байхад Эрүүгийн тухай хуулийн төслөөр санал хураах нь эцэстээ хууль зөрчсөнд тооцогдож, асуудал Үндсэн хуулийн цэцэд очих болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгож байсан ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Явах нэг нь явна л биз, хуралдаан үргэлжилнэ” гэснээр санал хураалт үргэлжилж байгаа юм.

    Одоогийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нар оролцож байна.

    Онцлоход, өнгөрсөн баасан гаригт хуульч гишүүд болох Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Л.Цог, О.Баасанхүү, Ж.Батзандан нар Эрүүгийн тухай хуулийн төслийг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдсэн юм. Тэд хуулийн этгээдэд ял өгөхийг эсэргүүцэж байгаа төдийгүй энэ хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нь гэрийн хорионд нэртэй цайгаа уугаад суух, хөрөнгө мөнгөгүй ядарсан иргэн нь шоронд суух нөхцөл бүрдэнэ гэж байр сууриа илэрхийлсэн юм.

    Мөн автын хэрэг Эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй болж буй нь ноцтой гэсэн асуудлыг ч хөндөж тавиад байгаа. Дээр нь МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсон нь бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байх бас нэгэн шалтгаан болу өгөөд байна.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

  • МАН-ынхан эсэргүүцлээ зарлаж Байнгын хорооны хуралдаанд суусангүй
    2015 оны 7 сарын 07
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болоход МАН-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч оролцсонгүй.

    Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл нар харьяалагддаг. Тэднээс энэ удаагийн хуралдаанд нэг нь ч ирсэнгүй. Дээр нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, М.Сономпил нар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар ирээгүй юм. Ирц бүрдэхийг хүлээсний эцэст УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ирснээр Төсвийн байнгын хороо хуралдлаа.

    Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн орж ирсэн ч картаа уншуулж ирцэнд орсонгүй, хуралдааныг ажиглаж сууна.

    Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар харьяалагддаг юм.

    Ийнхүү МАН Засгийн газраас гарах шийдвэрээ байнгын хорооны хуралдаанд суухгүй, ирцээр уяхаас эхлүүлээд байна.
  • ФИФА-гийн албан тушаалтныг 7 жилээр хориглов
    2015 оны 7 сарын 07
    Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж байгаа. Энэ ажлын хүрээнд өчигдөр ФИФА-гийн албан хаагчид долоон жилийн хориг тавьсан байна.
  • Ерөнхий сайд өвлийн бэлтгэлийг хангах үүрэг өглөө
    2015 оны 7 сарын 07
    Ерөнхий сайд өвлийн бэлтгэлийг хангах үүрэг өглөө
  • Онцгой байдлын газраас хэвлэлийн хурал зарлалаа
    2015 оны 7 сарын 07
    Нийслэлийн Онцгой байдлын газраас баяр наадам, амралтын өдрүүдэд хотын иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, шингэрүүлсэн шатдаг хий ашиглахтай холбогдуулан гал түймэр, голын усны осол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар өнөөдөр 15 цагаас мэдээлэл хийнэ. нийслэлийн Онцгой байдлын газарт, мэдээлэл сэрэмжлүүлэг авах сэтгүүлчдийг урьж байна.
  • Хоёр дуучинг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ
    2015 оны 7 сарын 07
    Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуулгаж, олон улсын тэмцээнүүдэд тэргүүлсэн хоёр дуучинг салбарын сайд нь Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нарт Хөдөлмөрийн баатар цол олгох тухай тодорхойлолтыг Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн байна.
  • Зэвсэгт хүчний хоёр анги спорт цогцолбортой боллоо
    2015 оны 7 сарын 07
    Зэвсэгт хүчний хоёр анги спорт цогцолбортой боллоо
  • ”Их хүлэгч” уралдаан болно
    2015 оны 7 сарын 07
    ”Их хүлэгч” уралдаан болно
  • Францис хамбын Латин Америкийн орнуудын айлчлалын эргэн тойронд
    2015 оны 7 сарын 07
    Ромын пап Францис Эквадор улсад айлчилж байна. Католик шашны тэргүүний айлчлал олон мянган жуулчныг цуглууллаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
  • Жуулчдын автобус онхолдож жуулчин амиа алджээ
    2015 оны 7 сарын 07
    өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Голландын жуулч-дад үйлчилж байсан 16-36 УНУ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашин онхолдсон байна. Ослын улмаас 45 настай жуулчин эмэгтэй газар дээрээ нас барж, түүний нөхөр болон орчуулагч Г гэх эмэгтэй хүнд гэмтсэн гэнэ. Уг машины жолооч Ж-ыг замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс осол гаргасан байж болзошгүй хэ- мээн буруутган, шалгаж буй юм байна.Мөн энэ өдөр БНХАУ- ын хоёр иргэн зорчиж явсан “Ниссан” маркийн автомашин Дорноговь аймгийн нутагт он- холдож, өмнөд хөршийн иргэд газар дээрээ нас барсан гэнэ.
  • Монгол жуулчдын автобус осолджээ
    2015 оны 7 сарын 07
    ОХУ-ын Буриадын Онцгой байддын газрын хэвлэлийн албанаас “Энэ сарын 5-ны 16.00 цагийн үед Монголын жуулчдын сууж явсан автобус осолдлоо. Осол Буриадын Селенгинск тосгоны ойролдоох “Байгал” автозам дээр болсон байна. Байгал нуурт амрах гэж явсан Монголын 18 жуулчны зорчиж явсан “Hyundai County” загварын автобус замын хажуугийн сувагт унаж онхолд- сон. Одоогийн байддаар ослын шалт- гаан тодорхойгүй байна” гэж мэдээллээ. Ослын улмаас гурван эмэгтэй жуулчин хүнд гэмтсэн тул ойролдоох эмнэлэгт хүргэн эмчилж байгаа аж. ОХУ-ын зарим хэвлэлд бичсэнээр жолооч газар дээрээ амиа алдаж, 59 настай зорчигчийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.
  • Энхийг сахиулагчдын энгэрийг мялаалаа
    2015 оны 7 сарын 07
    Энхийг сахиулагчдын энгэрийг мялаалаа
    Афганистан улсад явагдаж буй “Шийдвэр- тэй дэмжлэг” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Зэвсэгт хүчний цэргийн ба- гийн I ээлжийн алба хаагчдад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр төрийн одон медаль гардууллаа. Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Батзориг, С.Жар- галсайхан, цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Э.Болор-Эрдэнэ, Б.Хуягбаатар нар энгэрээ мялаалаа. Харин “Энхийн төлөө” ме- далиар ахлах дэслэгч Б.Төмөрбаатар, Ө.Мөнх- Алдар нарын 51 залууг шагнав. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 13 жилийн хуга- цаанд манай цэрэг дайчид мэддэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэс- вэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаа- раа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон” гэв.
  • Их цэвэрлэгээгээр 2285.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
    2015 оны 7 сарын 07
    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.
    Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээг хийсэн.
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудын 1398 ажилтан, албан хаагчид 3.3 тн буюу 1710 шуудай хог хаягдал цуглуулж, ачуулсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргээс их цэвэрлэгээнд 7161 аж ахуйн нэгжийн 32229 ажилчид, иргэд оролцож, 3684425 м2 талбайгаас 2285.5 тн хог хаягдлыг цэвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Иргэдийн саналыг авч ”хамгийн, хамгийн” хуушуурыг шалгаруулна
    2015 оны 7 сарын 07
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Наадтаар ажиллах уйлчилгээний газ- руудын цагийн хуваарийг баталжээ. Энэ жил 850 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосны 70-аад хувь нъ хуушуур, улдсэн нь бусад төрлийн хунсний бутээгдэхуун худалдах аж. Энэ та- лаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хунс, худалдаа, уйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
    -Хуушуур борлуулах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглах эрх олгож байгаа гэсэн үү?
    -Өнгөрсөн жилүүдэд хийн зуух ашиглахыг хориглосноос цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийн зарим хэсэгт эрчим хүч доголдсон. Тиймээс энэ жил хуушуур борлуулах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд
    хийн зуух ашиглахыг зөвшөөрсөн. Манай ул- сад зориулалтын хийн зуух борлуулах зөв- шөөрөлтэй долоон аж ахуй нэгж бий. Тэдгээр газраас л худалдан авахыг сануулж буй.
    -Хүнсний аюулгуй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ?
    -Манай хэлтэс Хараагүйчүүдийн нийгэм- лэгтэй хамтарч ажилладаг. Тиймээс хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд тэдний үйлдвэрлэсэн цаасан уутыг ашиглана. Гялгар уутанд удаан хадгалсан хуушуураас болж иргэд хорддогод орсон тохиолдол ч бий.
    -Жуулчдад зориулж энэ жил ямар пганэ үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
    -Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт энэ сарын 11-12-нд монгол хоол сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх зорилгоор “Мон- гол хуушуур-2015” наадам зохион байгуулна. Энэ үеэр шүүгчдийн баг ажиллахаас гадна иргэдээс санал авч хуушуурыг олон төрлөөр шалгаруулах юм. Түрүүлсэн багт өргөмжлөл^ мөнгөн шагнал гардуулна.
  • Мал худалдаж авахдаа гэрчилгээг нь шалгаарай
    2015 оны 7 сарын 07
    Баяр наадмын өдрүүдэд мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хүнсний болон морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр МХЕГ-ын 400 орчим байцаагч ажиллана. Хоолны хордлого, гэнэтийн ослын үеэр ч шуурхай ажиллах ажлын хэсэг гаргаснаа МХЕГ-аас өчигдөр мэдээллээ. Тус газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Манай улсад он гарснаас хойш давхардсан тоогоор 400 гаруй суманд 5000-аад мал гоц халдварт өвчний халдвар авснаас 1000 гаруйг нь устгасан. Тиймээс Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа мал, махны эрүүл ахуй, ариун цэвэрт ондгой анхаарч байна. Эмээлт, Баянзүрхийн товчооны цаана байрлах захаас мал худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь заавал шалгаарай” гэв.
  • Туркт амиа хорлосон залуу 2 тэрбумын хэрэгт шалгагдаж байжээ
    2015 оны 7 сарын 07
    Туркийн Истамбул хотын цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан монгол залуу амиа хорлосон талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл түүнийг Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээлэл байгаа юм.
  • Унгарын парламент цагаачдаас тусгаарлах ханын төслийг дэмжив
    2015 оны 7 сарын 07
    Унгарын парламент өчигдөр цагаачдын их нүүдлээс тусгаарлаж Сербийн хил дээр өндөр хашаа барихыг багтаасан хуулийн төслийг хэлэлцжээ. Парламент цагаачдын бодлогоо чангатгаж буй хуулийн төслийг дэмжсэн байна.
  • “Хаан даатгал” нэг тэрбум төгрөгийн хохирлоос 9 орчим саяыг л барагдуулжээ
    2015 оны 7 сарын 07
    “Хаан даатгал” ХХК иргэдээс орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгал хийхдээ зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг байсан булхиа ШӨХТГ-ын шалгалтаар илэрсэн.
6107 6108 6109 6110 6111 6112 6113
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    10 цаг 42 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    10 цаг 47 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    10 цаг 52 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    11 цаг 27 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    11 цаг 49 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    12 цаг 21 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    12 цаг 28 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    12 цаг 48 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    12 цаг 52 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    13 цаг 9 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    13 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    13 цаг 14 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    13 цаг 18 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    13 цаг 21 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    15 цаг 34 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    15 цаг 49 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    16 цаг 39 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 44 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    16 цаг 48 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    16 цаг 59 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК