-
2015 оны 4 сарын 02
АН-ын гишүүд З.Энхболдод шаардлагаа өгөв
-
2015 оны 4 сарын 02
1990 оны дөрөвдүгээр сарын 7. Монголын үйлдвэрчний эвлэлийн төв ордонд улстөрийн нэгэн нам мэндэллээ. 70 жил төр барьсан, Монголын цорын ганц МАХН дүүтэй болжээ. Болох болохдоо “ахынхаа” үгийг үүнээс хойш дагахгүй, арай өөр замаар явна шүү гэдгээ зарлав. Уйлалдав. Тэврэлдэв.
-
2015 оны 4 сарын 02
“Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцлоо
45 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус яам 2015 оны хоёрдугаар сард 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх зорилт тавьж, зургаан чиглэлийг гол болгожээ.
Үүнд:
1.Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах
2. Эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгох
3.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, иргэдэд ойртуулах
4.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
5.Төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох
6. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох гэжээ.
Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна.
Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэллээ.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал. Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалан засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, төвлөрлийг сааруулж, иргэдэд ойртуулах асуудал салбарын шийдэх асуудал чухал байна.
Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дүрслэл оношилгооны, лабораторийн, гемодиализийн, мэс заслын эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна.
Цаашлаад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяанд урт хугацааны сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж бий болгож, улмаар архаг өвчтэй, хавдрын хожуу шатанд буй өвчтөнд асаргаа, сувилгаа, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн хагалгааны өрөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засч, тоног төхөөрөмжөөр хангана. Улмаар мэс заслын үеийн болон дараах хүндрэл багасч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэж, өртөг буурах юм.
Салбарын бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний нөөц, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарна.
Иймд төгсөлтийн дараах сургалтыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
-
2015 оны 4 сарын 02
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болж тус дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
-
2015 оны 4 сарын 02
Лондон хотын төв хэсэгт газар дор цахилгааны түймэр гарсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түймрийн улмаас ойр хавийн 5000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
-
2015 оны 4 сарын 02
ОХУ Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойгоо ирэх тавдугаар сарын есний өдөр тэмдэглэнэ. Өргөн хүрээнд зохион байгуулагдах уг арга хэмжээнд олон улсын төрийн тэргүүнүүд уригдаж байгаа. Гэвч Молдавын ерөнхийлөгч Оросын баярт оролцохоос татгалзсан тухай “BBC” мэдээлжээ.
-
2015 оны 4 сарын 02
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг ханган “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан билээ.
-
2015 оны 4 сарын 02
Шадар сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагын удирдлагууд, урлаг соёлын алдартнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргын хувиар Монгол төрт ёсны уламжлалыг хадгалсан, дэлхийд гайхуулах Монгол наадмаа хэрхэн зохион байгуулах талаар соёл, урлагийн төлөөллүүдтэй санал солилцож тэдний санал бодлыг наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн концерт болон бусад соёл урлагийн үйл ажиллагаанд тусгахад оршиж байлаа.
-
2015 оны 4 сарын 02
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
-
2015 оны 4 сарын 02
Сельфи хийх нь орчин үеийн хүний өдөр тутам хийдэг зүйлсийн нэг болсон. Үүний хэрээр Бусдаар өөрийнхөө зургийг дарахад зориулсан өвөрмөц содон технологиуд дэлгэрсээр байна. Гутлын загвар зохион бүтээгч Миз Мооз компани сельфи хийхэд зориулсан шинэ загварын гутлыг танилцуулсан байна.
-
2015 оны 4 сарын 02
Агнуурын тэнгист явсан Оросын хөлөг онгоц Камчаткын эрэгт өнгөрсөн шөнө осолдсоноор 54 хүн амиа алдсан нь батлагдсан тухай “RT” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 02
“Монголын Эм Иппекс Концерн” ХХК-тай БНСУ-ын Донг А Сошио групп хамтран эмийн төсөл хэрэгжүүлэн орчин үеийн өндөр технологитой эмийн үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлээд байна.
-
2015 оны 4 сарын 02
Бурхан Халдун ууланд гадаадын иргэдэд зүй бус авир гаргасан байж болзошгүй асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, байр сууриа илэрхийллээ.
-
2015 оны 4 сарын 02
Кембрижийн их сургуулийн дороос дундад зууны үеиийн хүмүүсийн оршуулгын газрыг нээсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 02
Эрчим хүчний сайд Д.Зоригт Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош-ийг хүлээн авч уулзав.
-
2015 оны 4 сарын 02
Шинэ клип: Реппер Gee ft Эгшиглэн ”Амьдралын шаардлага”
-
2015 оны 4 сарын 02
Европыг бараг бүхэлд нь дайрч байгаа Никлас хар салхи Герман, Австри, Швейцар, Их Британид гамшиг учруулсан тухай “CNN” мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 02
адгийн шаар, хувалзнууд төрдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд нь аборт хийхгүй
-
2015 оны 4 сарын 02
Туркын Стамбул хотын Цагдаагийн газрын төв байрны гадаа халдлага болсон талаар “BBC” мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 02
Өнөөдөр олон улсын ”Хүүхдийн номын баярын өдөр” тохиож байна.