-
2017 оны 9 сарын 18
2017 оны хоёрдугаар улиралд банк бус санхүүгийн салбарын нийт актив 855.8 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174.4 тэрбум төгрөгөөр буюу 34.4 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.
Салбарын нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64.8 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27.2 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 17
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын 20 дахь удаагийн жилийн хурал Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны хооронд болов. Тус хуралд 450 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна.
APG байгууллагыг анх 1997 онд 13 улсын санаачилгаар Тайланд улсын Бангкок хотноо үүсгэн байгуулжээ. APG нь өөрийн гишүүн орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавидаг байна. APG нь Номхон далайн арлын улс орнуудаас авахуулаад АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудыг эгнээндээ багтаадаг ажээ.
Коломбо хотноо болсон жилийн хуралд гишүүн орнуудаас гадна ФАТФ, ОУВС, Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Азийн хөгжлийн банк (АХБ), Санхүүгийн тагнуулын албадыг нэгтгэдэг Эгмонт групп зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
ФАТФ-аас 2012 онд шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн хэрэгжилтийг шалгахдаа APG нь харилцан үнэлгээ гэх үйл явцаар дамжуулан тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтай, тогтмол үнэлж хянадаг байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг олон улсын түвшинд гүйцэтгэх, уялдуулах эцсийн зорилготой юм.
APG нь харилцан үнэлгээг гүйцэтгэхээс гадна техник туслалцаа үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах замаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг хандлага, арга барилд гарч буй өөрчлөлтийг гишүүн орнуудад танилцуулахыг зорьдог. APG нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд шаардлагатай үндэсний зохицуулалтын механизмыг бий болгоход мөн дэмжлэг үзүүлдэг ажээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн харилцан үнэлгээ 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд үргэлжлэн хийгдлээ. Энэ удаагийн харилцан үнэлгээ нь ФАТФ-аас шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу, шинэчлэгдсэн аргачлалаар явагдсан буюу харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн техникийн хэрэгжилт (хууль, эрх зүй болон үйл ажиллагааны тогтолцоо)-эд төдийгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд үнэлгээ хийгдснээрээ онцлог байв.
Коломбо хотноо зохиогдсон APG-н 20 дахь удаагийн жилийн хурлаар Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцлээ. Хурлын үеэр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах шаардлагатай байгааг онцолж дараахь хэд хэдэн чиглэлээр зөвлөмж өгөв. Үүнд:
Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний зохицуулалтын механизмыг бий болгон хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн, нарийвчилсан статистик мэдээллийн санг бий болгож баяжуулах;
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эцсийн өмчлөгчийн талаар түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
Харилцан үнэлгээний тайланд Монгол Улс сайжруулах шаардлагатай зүйлс нэлээдгүй байгааг дурдсан байна. Ингээд харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авсан арга хэмжээнүүдээ Монгол Улс 2018 оны 10 дугаар сард тайлагнахаар тогтсон байна.
Монгол Улс харилцан үнэлгээний асуудалд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын захирамжаар 15 яам, агентлагийн дэд сайд, дэд дарга нар бүхий Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг 2017 оны 4 дүгээр сард байгуулан ажилуулж байгаа билээ.
-
2017 оны 9 сарын 15
Мөнгөний бодлогыг зөвлөл хуралдаж байна
-
2017 оны 9 сарын 08
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
-
2017 оны 9 сарын 07
Өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зорилготой олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ юм.
-
2017 оны 8 сарын 25
Өнгөрсөн сард банкууд 661 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4186.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92.1 мянга болсон байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.7 хувь нь ОСИСТТБХ-ийн зээл байна.
-
2017 оны 8 сарын 24
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна.
-
2017 оны 8 сарын 24
Засгийн газрын ээлжит хуралдаанд 2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг
-
2017 оны 8 сарын 21
Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авах бөгөөд гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй гэдгийг салбарын сайд онцолж байна.
-
2017 оны 8 сарын 20
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Наймдугаар сарын 16-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар өссөн байна.
-
2017 оны 8 сарын 16
Монголбанк 1 долоо хоногтой 604 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны
-
2017 оны 8 сарын 14
Монголбанк 1 долоо хоногтой 515.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 08-р сарын 14-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1578.9 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 8 сарын 10
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II”, ”III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 116,300 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол ”Тахь-ко” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,108 ширхэг үнэт цаас 111,800,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 925.76 нэгж болж, 1.82%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,743,092,633,587 төгрөг болсон байна.
-
2017 оны 8 сарын 09
2017 оны 8 дугаар сарын 09-ны өдөр “I”, “II” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 529,460 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.68%-иар өссөн бол ”Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.92% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,100 ширхэг үнэт цаас 114,070,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг ”Сүү” бонд 1,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
Энэ өдөр ”MSE ALL” индекс 909.22 нэгж болж, 0.76%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,671,817,667,234 төгрөг болсон байна.
-
2017 оны 8 сарын 09
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.
Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.
-
2017 оны 8 сарын 07
Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017.08.07/-ны боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов.
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцуулна.
Мөн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангахын сацуу Монголын алтыг хил гаалиар хууль бусаар гаргах ажиллагаа зогсохгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх, таниулахыг зорьж байна.
“Монгол Алт” аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.
*НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ*
Олборлосон алтаа монголбанкинд тушаахын давуу тал юу вэ?
Монголбанк алт, мөнгийг дэлхийн зах зээлийн ханш буюу Лондонгийн Үнэт Металлын Биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар тооцно.
Монголбанк нь тушаагдсан алтны төлбөр, тооцоог өдөрт нь шилжүүлдэг.
Эрсдэлгүй, найдвартай.
Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.
-
2017 оны 8 сарын 04
Монголбанк энэ долоо хоногт /2017.07.31-2017.08.04/ иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 38 кг-аар буурсан үзүүлэлт боллоо. Монголбанк нь 2016 оны 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,168.64 төгрөг, мөнгийг 1301.23 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна.
-
2017 оны 8 сарын 03
2017 оны 7 дугаар сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 7 дугаар сард нийт 408 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдав.
-
2017 оны 8 сарын 03
Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгууллаа. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна.
“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.
Ийн дэлхийд ховордож буй “Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгов.
-
2017 оны 8 сарын 01
2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 68,464 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.45%-иар өссөн бол ”Женко тур бюро” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.47% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 175,327 ширхэг үнэт цаас 16,851,013,631 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 721 ширхэг үнэт цаас 68,069,050 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 887.53 нэгж болж 0.47%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,583,857,061,241 төгрөг болсон байна.