-
2017 оны 10 сарын 23
Монголбанк 1 долоо хоногтой 576.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 10-р сарын 23-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1894.1 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 10 сарын 19
2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 136,396 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монноос” ХК-ийн /MNS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол ”Ар Баянхангай” ХК-ийн /ABH/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,287,585,337,317 төгрөг боллоо.
-
2017 оны 10 сарын 17
Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Монгол Алт” аян Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжилж байна.
Аяны хүрээнд Монголбанк, Замын-Үүд Сумын Засаг Даргын Тамгын Газар, улсын болон аймаг орон нутгийн хууль хяналтын байгууллагууд хамтран “Монгол Алт” өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус суманд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр алтыг хил, гаалиар хууль бусаар нэвтрүүлэх явдалтай тэмцэх, улмаар таслан зогсоох зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
Хэдийгээр “Монгол алт” аян гурван сарын хугацаанд хэрэгжиж байгаа ч цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа харилцан солилцоход энэ удаагийн хэлэлцүүлэг бодит үр дүнгээ өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж талууд дүгнэв.
-
2017 оны 10 сарын 16
Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10-р сарын 31-нд энэхүү өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ.
Монгол улс мөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, 2017 оны 10-р сарын 31-ний өдрийг угтаж нийт банк санхүүгийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулсан нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн (Sparkassenstiftung) төлөөлөл - Ноён Ульрих Кийнитц, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Дэд захирал С.Дамдиндорж, Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгч Н.Цэрэндаваа нар оролцож үг хэлэв. Цаашид тус өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байхаар болж байна.
Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын өдрийг Монгол улсад жил бүр тэмдэглэдэг байхаар Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсныг нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн боловсрол аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” дэд аяныг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд явагддаг. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байгаа ба олон өгөөжтэй ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн талаар хэлээд, үүний нэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан байх”-ыг мэдэгдлээ.
Дараа нь ХБНГУлсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел үг хэллээ. “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ирээдүйд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдүүлдгийг зөвхөн хүүхдүүдэд бус, насанд хүрэгчдэд ч мөн адил ойлгуулах нь нэн тэргүүний зорилт билээ. Энэ утгаараа хуримтлуулах хандлагыг дадал болгосноор үр дүнд нь иргэн бүрийн санхүүгийн нөхцөл байдлаа өөрөө хариуцах чадварыг дэмжихийн зэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийг бататгах давуу талтай.
Германы Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ төрлийн төслийг хэрэгжүүлэх арвин их туршлага хуримтлуулсан ашгийн бус байгууллага юм. Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан Монголбанк, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын Корпорацитай нягт холбоотой, амжилттай хамтран ажиллаж буйг дурьдахад таатай байна” хэмээн элчин сайд онцлов.
Мөн үеэр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн Төв Азийн бүсийг хариуцсан захирал ноён Ульрих Кийнитц “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хамтран зохион байгуулснаар бид иргэдэд, банкуудад, Монгол улсад үр өгөөжтэй нэгэн сайхан уламжлал тогтоохыг зорьж байна. Цаашид “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг нутагшуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Бид Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн тул энэхүү зорилгод хүрч чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолбол, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулна. Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтрийг бэлэглэх бөгөөд энэ дэвтэр нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж сурахад бодитой дэмжлэг болно. Үүний зэрэгцээ Монголбанк, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангаас сургалтад оролцсон нийт сурагчдад хуримтлал үүсгэж эхлэхэд нь зориулж хуримтлалын авдар бэлэглэх юм. Мөн аяны хүрээнд энэ сарын 28-нд насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд зориулсан арга хэмжээ Корпорейт зочид буудлын Конвейнш төвд, 31-нд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд тус тус зохион байгуулагдах товтой байна.
-
2017 оны 10 сарын 13
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 1,302,796 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Техник импорт” ХК-ийн /TEX/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол ”Монгол савхи” ХК-ийн /UYN/ ханш хамгийн өндөр буюу 14.71 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 91 ширхэг үнэт цаас 17,207,710 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,142.36 нэгж болж 1.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,242,336,627,796 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
2017 оны 10 сарын 13
Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах – зохицуулалт, хяналт, Банк, санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Тус олон улсын бага хуралд Австрали, Итали, Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Армян, Индонез улсын төрийн болон төрийн бус байгууллагын удирдах мэрэгжилтэнүүд болон Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хурлаар хөндсөн нийтлэг асуудал нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдээс зохистой харьцааг мөрдүүлэн үр дүнтэй зохицуулалт хийж, хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг сайжруулах алхмуудтай зэрэг хэрэгжүүлснээр санхүүгийн үйлчилгээг илүү дөхөм бөгөөд хүртээмжтэй болгох, хэрэглэгчийг эрсдлээс хамгаалах тухай ярилцаж, эдгээрийн үр дүнд санхүүгийн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдалд шууд нөлөөлнө гэж үзсэн юм.
Төслийн олон улсын зөвлөхөөс Монголбанк хуулиар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах бүрэн эрх, мандаттай болох, мөн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын бие даасан нэгжийг бий болгож, холбогдох журмыг батлан гаргаж банкинд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьдаг болох зөвлөмж өглөө. Түүнчлэн, Монгол Улсад “Санхүүгийн омбудсман” буюу банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй үүссэн санхүүгийн маргааныг богино хугацаанд үр дүнтэй, чирэгдэлгүй шийдвэрлэдэг байгууллагын тогтолцоотой болох нь чухал болохыг онцлов.
-
2017 оны 10 сарын 11
Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалт 10-р сарын 10-15-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй. Тус уулзалтанд Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд цугларан дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, дэлхийн санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцдэг бөгөөд гишүүн орнуудын төв банк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэшлийнхэн, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд ч оролцдог. Энэ удаагийн жилийн уулзалтанд Төв банкийг төлөөлж Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна.
-
2017 оны 10 сарын 08
Монголбанк энэ оны аравдугаар сар гарснаас хойших эхний 7 хоногийн байдлаар 870 кг алт худалдан авлаа.
-
2017 оны 10 сарын 08
Ашигт малтмал газрын тосны газар энэ оны долоон сарын байдлаар 71 тусгай зөвшөөрөл олгожээ.
-
2017 оны 10 сарын 04
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 30.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4 заалтыг тус тус үндэслэн гаргасан СЗХ-ны 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн 168 тоот тогтоолоор нэр бүхий 9-н үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон байна. Үүнд:
Д/Д Гишүүн компанийн нэр Үйл ажиллагааны чиглэл
1 ”Бага хээр ҮЦК” ХХК Брокер дилер
2 ”Бумбат шигтгээҮЦК” ХХК Брокер дилер
3 ”Превалент ҮЦК” ХХК Брокер дилер. Андеррайтер
4 ”Финанс линк групп ҮЦК” ХХК Брокер дилер
5 ”Говийн ноён нуруу ҮЦК” ХХК Брокер дилер
6 ”Би Би Эс ЭС ҮЦК” ХХК Брокер дилер
7 ”Зюс капитал ҮЦК” ХХК Брокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх
8 ”Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК Брокер дилер
9 ”Сэлэнгэ түмэн ҮЦК” ХХК
Брокер дилер
-
2017 оны 10 сарын 04
Монголбанк 1 долоо хоногтой 552.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 10-р сарын 04-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1932.7 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 10 сарын 04
“Дунд шатны эдийн засгийн загварчлал ба тѳсѳѳлѳл” сэдэвт Зүүн Ѳмнѳд Азийн тѳв банкуудын тѳв (The SEACEN Centre) болон Японы тѳв банк (BoJ)-ны хамтарсан сургалтыг Монголбанк зохион байгуулж байна.
-
2017 оны 10 сарын 03
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 компанийн 104 609 ширхэг хувьцаа арилжсанаас зургаан компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан байна.
Тодруулбал “Улсын их дэлгүүр” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.9 хувиар өссөн бол ”Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 19 522 ширхэг үнэт цаас 1 тэрбум 790 сая 860 322 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн өдөр ”MSE ALL” индекс 1070.48 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 85 тэрбум 774 сая 463 293 төгрөг болжээ.
-
2017 оны 10 сарын 03
Монголбанкны алт худалдан авалтын дүнг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар авч үзэхэд 15.1 тоннд хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн дүн юм. Энэ хугацаанд 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаажээ.
Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна. Тиймээс “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-
2017 оны 10 сарын 02
Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 47 хувиар өсжээ.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 480 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь болж өмнөх улирлынхаас 0.6 пунктээр буурсан байна.
-
2017 оны 9 сарын 30
Криптовалют руу хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж Монголбанк мэдэгдэл гаргажээ.
-
2017 оны 9 сарын 28
Монголбанкнаас Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн өнөөгийн хөгжил, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор түүвэр судалдгааг жил бүр, Улаанбаатар хот болон 21 аймаг дахь бизнес эрхлэгч нарын дунд явуулж байна. 6 дахь жилдээ хийж уг судалгаанд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1970 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдаад байна.
Хэлэлцүүлэгт бизнесийн салбарынхан болон судалгааны байгууллагууд өргөнөөр оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцож, судалгааны үр дүнгүүд нь жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүгийн хувьд дэмжих шаардлагатайг харуулж байгааг онцолж, “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилж байгааг дуулгаж, төлөөлөгчдийг санал бодлоо илэрхийлэхийг уриаллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьж буй нийтлэг асуудал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлыг судалсан сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгүүд ерөнхийдөө адил хүндрэл бэрхшээлийг нэрлэж байна. Энэ нь нэг талаас эдгээр хүндрэл, бэршээлийг шийдвэрлэхэд бодлогын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна. Тиймээс үүсч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих арга хэмжээг судалгааны түвшинд дүгнэлт гаргаад орхих бус бодлогын баримт бичигт тусгаж, шийдвэрлүүлэх нь тулгамдаж буй гол асуудал болохыг хөндөж байв.
Монголбанк энэхүү хэлэлцүүлэг дээр гарсан санал, зөвлөмж, шаардлагыг төрийн бодлогод тусгуулах, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн нөхцөлийг эрэлт хэрэгцээнд нийцтэй болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж буй “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т холбогдох зүйл заалтыг тусган УИХ-аар батлуулахаар ажиллана.
“Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал“ сэдэвт хэлэлцүүлгийн хураангуй болон оролцогчдын гаргасан санал, зөвлөмжийн тоймыг ойрын хугацаанд Монголбанкны цахим хуудсанд байршуулах болно.
-
2017 оны 9 сарын 25
2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 106,408 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.10 хувиар өссөн бол ”Ар баянхангай” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,471 ширхэг үнэт цаас 364,858,570 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1,766,516,700 төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95,090,490 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1064.48 нэгж болж 1.35 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ 2,075,609,340,330 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
2017 оны 9 сарын 22
2017 оны 9-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.
-
2017 оны 9 сарын 20
Монголбанк энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 1.4 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.
Алт тушаалтын нийт дүн оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрлээ.
Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.
Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алтны дундаж агуулга 85.0 хувь байдаг. Тиймээс алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Гадаадад алтыг цэвэршүүлэхэд алтны экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг. Харин Монголбанканд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүйгээр алтаа худалдах боломжтой юм.
Монголбанкинд алт худалдах нь Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.